Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 83

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Лхагвасүрэн,

Улсын яллагч: П.Даваасүрэн,

            Шүүгдэгч, хохирогч Г.Ч,

            Шүүгдэгч, хохиргч Х.Хнарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай шүүхэд ирүүлсэн Гал овогт Ганбатын Х.Х, Боржигон овогт Хүрэлтогоогийн Х.Х нарт холбогдох эрүүгийн 1709019750324 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1985 оны 06 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой засал чимэглэлчин мэргэжилтэй ам бүл 4, эх дүү хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Бага Дарь Эхийн 1-1114а тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй,

2. Монгол Улсын иргэн, 1993 оны 07 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 24 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, зохион байгуулагч мэргэжилтэй ам бүл 5 эх дүү хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 26-559 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Г.Ч нь Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 26-559 тоотод Х.Х.Хтай маргалдаж түүний биед хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Х.Хнь Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 26-559 тоотод Г.Чтай маргалдаж түүний биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч Г.Ч мэдүүлэхдээ: “Хулантай мөнгөний асуудлаас болж маргалдаж хөнгөн гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна, гэм буруугаа ойлгож байна. Хохирогчийн хувьд гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч Х.Хмэдүүлэхдээ: “Чулуунбаатартай гэртээ байж байгаад маргалдаснаа хүлээн зөвшөөрч байна. Гэм буруу дээрээ маргах зүйл байхгүй, хохирогчийн хувьд гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэв.

 

Хохирогч Х.Хгийн “...манай салсан нөхөр Чулуунбат намайг байнга дарамтлаад салснаасаа хойш банкны зээлийг би төлж байсан юм. Тэгээд тэрнээс болж маргалдаад манай гэрт ирж намайг зодоод миний хавиргыг хугалсан бас хэл амаар доромжилж утсаар байнга заналхийлээд байгаа юм шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолгоно.” гэх мэдүүлэг /хх-н 10-11/,

 

Хохирогч Г.Чулуунбатын “...Би 2017 оны 10 дугаар сарын 31-нд гэртээ байж байтал манай салсан эхнэр Хулан миний утас руу залгаад ууж идсэн зүйлүүдийн чинь жагсаалтыг гаргачихлаа цаасан дээр биччихлээ чи хүрээд ир гэсэн намайг очиход ээж нь хоол хийж өгөөд би хоолыг нь идээд сууж байтал Хулан гаднаас орж ирээд чи манай хоолыг яагаад идэж байгаа юм гээд миний шилбэ рүү өшиглөсөн тэгээд цаасан дээр ор үндэсгүй баахан тооцоо бичсэн байснаас болоод би хоёр маргалдсан юм. Тэгээд Хулан хуванцар сандлаар миний толгой руу хоёр гурван удаа цохихоор нь би гараас нь барьж автал намайг хана луу түлхээд хана мөргүүлсэн. тэгээд бид 2 ноцолдож байгаад унасан Хулан тэгэхэд миний дээрээс унасан юм Тэгээд босч ирээд миний төмсөг рүү өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-н 12-13/,

 

Гэрч Н.Энхцэцэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Хулан Чука 2 мөнгөнөөс болоод маргалдаад байсан. Тэгээд барьцалдаж аваад зууралдаад хоёулаа газар унасан. Тэгээд гаднаас залуу орж ирээд тэр 2-ыг салгасан.” гэх мэдүүлэг /хх-н 18-19/,

 

Шүүх эмнэлгийн шинжээч эмчийн №13927 дугаартай “...Хулангийн биед зүүн 6-р хавирганы хугарал буглага баруун шуу хэвлийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ... дээрхи гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-н 25/,

 

Шүүх эмнэлгийн шинжээч эмчийн №14155 дугаартай “...Чулуунбатын биед баруун нүдний алимны саластын цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ... дээрхи гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-н 28/,

 

Шүүгдэгч Х.Х.Хгийн иргэний үнэмлэхийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хувийн байдлыг тодорхойлох бусад баримт /хх-52-55/,

Шүүгдэгч Г.Чын иргэний үнэмлэхний лавлагаа,  урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хувийн байдлыг тодорхойлох бусад баримт /хх-44-47/ зэрэг болно.

 

Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Учир нь шүүгдэгч Г.Ч нь Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 26-559 тоотод Х.Х.Хтай маргалдаж түүний биед хөнгөн хохирол учруулсан,

- шүүгдэгч Х.Хнь Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 26-559 тоотод Г.Чтай маргалдаж түүний биед хөнгөн хохирол учруулсан болохоо өөрсдөө хүлээн мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байна.

 

Шүүх шүүгдэгч Г.Ч, Х.Хнарын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул тэднийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүх хялбаршуулсан журмаар Г.Ч, Х.Хнарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан, эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналд “...шүүгдэгч тус бүрт 460 нэгж, буюу 460.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал тус тус гаргасныг хүлээн авч шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Ч, Х.Хнар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.1, 36.2, 36.5 дугаар зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. ... нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Ч, Х.Хнарыг тус бүр 460 /дөрвөн зуун жар/ нэгж, буюу 460.000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Ч, Х.Хнар нь 460 /дөрвөн зуун жар/ нэгж буюу 460.000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 сарын дотор төлөхийг тогтоосугай.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Ч, Х.Хнарт оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай. 

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Г.Ч, Х.Хнар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

            7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Ч, Х.Хнарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

                       

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Х.ИДЭР