| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2024/00532/И |
| Дугаар | 156/ШШ2024/00640 |
| Огноо | 2024-12-11 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 156/ШШ2024/00640
2024 12 11 156/ШШ2024/00640
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
156/2024/00532/И
Хэнтий ******* дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина би,
Нэхэмжлэгч: Хэнтий ******* Хэрлэн сум 3 дугаар баг Баатаруудын гудамж, ******* ******* ХК,
Хариуцагч: ******* *******, ******* сумын 2 дугаар багт оршин суух, ******* *******,
Хариуцагч: ******* *******, ******* сум 3 дугаар багт оршин суух, ******* ,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 23,067,178.75 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч Д.*******, Д. нарт холбогдуулан 23,067,178.75 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Нэхэмжлэгч ******* ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Д.******* нь *******Банктай 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 1040088119 дугаартай зээлийн гэрээ байгуулан 21,500,000 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар зээл авсан. Банк нь 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Д.*******гийн *******Банк дахь 5005722226 тоот дансанд 21,500,000 төгрөгийг шилжүүлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 1,279,446.07 төгрөг, зээлийн хүүд 561,071.77 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 845.09 төгрөгийг төлсөн. Гэтэл зээлдэгч нь *******тай байгуулсан 1040088119 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2024 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн төлөлгүй, 2024 оны 10-р сарын 15-ны өдөр нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 233 хоног хугацаа хэтрүүлээд байна. *******Банк нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иймд хариуцагч Д.*******, Д. нараас үндсэн зээлийн төлбөр 20,220,553.93 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн байдлаарх хүү 2,782,380.65 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 64,244.17 төгрөг нийт 23,067,178.75 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч Д.*******, Д. нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Бид нэхэмжлэлийн шаардлага 23,067,178.75 төгрөгийг бүрэн хэмжээгээр нь төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Сар бүр 2,000,000 төгрөгөөр төлөх боломжтой бид хүлээн зөвшөөрч байна гэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Д.*******, Д. нарын гаргасан тайлбартай танилцлаа. Сар бүр 2,000,000 төгрөгөөр төлөх хуваарийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* ******* ХК шүүхэд гаргасан зээлийн гэрээний үүрэгт 23,067,178.75 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.*******, Д. нар нь төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
3. Хариуцагч Д.*******, Д. нар нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХК нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 273,285.89 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 273,285.89 төгрөгийн тал хувь болох 136,642.9 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Д.*******, Д. нараас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 136,642.9 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* *******ны нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 23,067,178.75 /хорин гурван сая жаран долоон мянга нэг зуун далан найман төгрөг далан таван мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.*******, Д. нар нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХК нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 273,285.89 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 273,285.89 төгрөгийн тал хувь болох 136,642.9 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Д.*******, Д. нараас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 136,642.9 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Д.*******, Д. нар нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАРИНА