Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 156/ШШ2024/00641

 

2024 12 11 156/ШШ2024/00641

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай    

156/2024/00650/И

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина би,

Нэхэмжлэгч: ******* аймаг, Хэрлэн сумын 2 дугаар багт оршин суух, Ханджавын Ганбаатар,

Хариуцагч: ******* аймгийн ******* сумын 7 дугаар баг Бэрх 67-1-08 тоотод оршин суух, ******* *******,

******* аймгийн ******* сумын 7 дугаар баг Бэрх 67-1-08 тоотод оршин суух, ******* *******,

Нэхэмжлэлийн шаардлага: 4,632,719 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Н.*******, О.******* нарт холбогдуулан 4,632,719 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Нэхэмжлэгч ******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: 2024 оны 9 дүгээр сарын 13-нд ******* аймгийн ******* сум 7 дугаар баг Бэрх тосгон 1 дүгээр хороо 67 байрны 05 тоотод хаягтай миний өмчлөлийн 2 өрөө байранд дээд давхарт байрлах 8 тоотод байх Н.*******ын гэрээс ус алдаж тоггүй болж хана шалны паркет ховхорч хөндийрсөн, таазны эмульс ховхорсон доторх манай эд хогшлууд норж гэмтсэн. Эд хөрөнгийн хохирлын үнэлгээгээр 4,514,719 төгрөгийн хохирол, үнэлгээ хийлгэхэд 118,000 төгрөг төлсөн. Иймд нийт 4,632,719 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

3. Хариуцагч Н.*******, О.******* нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Бид нэхэмжлэлийн шаардлага 4,632,719 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:  

1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн шүүхэд хандан гаргасан 4,632,719 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.*******, О.******* нар нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

3. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

4. Хариуцагч Н.*******, О.******* нар нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89,073 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.*******, О.******* нараас улсын тэмдэгтийн хураамж 89,073 төгрөгийн тал хувь 44,536.5 төгрөгийг, улсын орлогоос 44,536.5 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч *******т олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын нэхэмжилсэн 4,632,719 /дөрвөн сая зургаан зуун гучин хоёр мянга долоон зуун арван ес/ төгрөгийг хариуцагч Н.*******, О.******* нар нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89,073 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.*******, О.******* нараас улсын тэмдэгтийн хураамж 89,073 төгрөгийн тал хувь 44,536.5 төгрөгийг, улсын орлогоос 44,536.5 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч *******т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Н.*******, О.******* нар нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.МАРИНА