| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2024/00640/И |
| Дугаар | 156/ШШ2024/00642 |
| Огноо | 2024-12-11 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 156/ШШ2024/00642
2024 12 11 156/ШШ2024/00642
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
156/2024/00640/И
******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина би,
Нэхэмжлэгч: ******* *******, ******* *******, 15 дугаар *******, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион Оргил-1 ******* ******* цамхаг, ******* ******* ХК,
Хариуцагч: ******* *******, Баянзүрх ******* 28 дугаар ******* Хужирбулангийн 2-12-607 тоотод оршин суух, ,
Хариуцагч: ******* аймгийн Баян-Адрага 4 дүгээр баг Өрөлт 2-07 тоотод оршин суух, ,
Нэхэмжлэлийн шаардлага: 11,420,110 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч Б., Б. нарт холбогдуулан 11,420,110 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Нэхэмжлэгч ******* ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б., Б. нар нь ******* ******* ХК-ийн Дорнод төв тооцооны төвтэй 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр ЗГ/201843665841 тоот зээлийн гэрээ, БГХ201843665841 тоот хөдлөх эд хөрөнгө барьцааны гэрээ тус тус байгуулан өмнөх зээлийн үлдэгдэл 9,580,549.13 төгрөг дээр 1,000,000 төгрөгийг нэмэлтээр авч нийт 10,580,549.13 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар тус тус зээл авсан. Зээлдэгч нар нь 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн ЗГ/201843665841 тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөрт 6,105,393.5 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2,634,760.5 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 3,923.8 төгрөг нийт 8,744,077.7 төгрөг төлсөн байна. Зээлдэгч нар нь зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул ******* зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан арга хэмжээ авах талаар мэдэгдэж нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн байна. Иймд ******* талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.4.4, 5.1.5, 5.1.10, 6.5, 7.1, 7.3 дахь заалтууд болон Иргэний хуулийн 451 дүгээр 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн зээлдэгч Б., Б. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 11,420,110 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
3. Хариуцагч Б., Б. нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Бид нэхэмжлэлийн шаардлага 11,420,110 төгрөгийг бүрэн хэмжээгээр нь төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн шүүхэд гаргасан 11,420,110 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б., Б. нар нь зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
3. Хариуцагч Б., Б. нар нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамж 197,680 төгрөгийн тал хувь болох 98,840 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б., Б. нараас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 98,840 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн нэхэмжилсэн 11,420,110 /арван нэгэн сая дөрвөн зуун хорин мянга нэг зуун арав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б., Б. нар нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамж 197,680 төгрөгийн тал хувь болох 98,840 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б., Б. нараас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 98,840 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б., Б. нар нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАРИНА