| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2024/00679/И |
| Дугаар | 156/ШШ2024/00643 |
| Огноо | 2024-12-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 156/ШШ2024/00643
2024 12 11 156/ШШ2024/00643
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
156/2024/00679/И
******* ******* дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 18 дугаар хороо, Стадион оргил, Махатма Ганди хороолол, Богд Жавзандамба гудамж-33, Эл ЭС Плаза барилга 9 давхарын 902 тоот, Таван Богд Финанс ББСБ ХХК,
Хариуцагч: ******* аймгийн ******* ******* 3 дугаар баг 6-620 тоотод оршин суух, ******* *******,
Нэхэмжлэлийн шаардлага: 3,090,154.61 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Таван Богд Финанс ББСБ ХХК нь хариуцагч Д.*******д холбогдуулан 3,090,154.61 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Нэхэмжлэгч Таван Богд Финанс ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Д.******* нь "Таван Богд Финанс ББСБ" ХХК-иас хэрэглээний зээлийн зориулалтаар 2023 оны 6 сарын 9-ны өдөр МА-221860 дугаартай Үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ байгуулж, 103414 дугаартай Цахим зээлийн гэрээг тус тус байгуулан 2,570,000.00 (хоёр сая таван зуун далан мянга) төгрөгийн зээлийг сарын 3.3 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай буюу 2025 оны 6 сарын 2-ны өдөр дуусгавар болох нөхцөлтэй зээлдэгч Д.******* нь анх зээл авсан өдрөөс хойш 2023 оны 11 сарын 09-ны өдрийн байдлаар үндсэн төлбөрт 405,433.53 төгрөгийг, хүүний төлбөрт 395,589.38 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2,977.09 төгрөгийг, нийт 804,000.00 төгрөгийн төлөлт хийсэн. Түүнээс хойш нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх хугацаанд зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөрөөс огт төлөлт хийгээгүй зээлийн гэрээнд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна. Зээлдэгч Д.******* нь 2024 оны 11 сарын 13-ны өдрийн байдлаар 341 хоног хугацаа хэтэрч зээлийн гэрээний үүргийг гүйцэтгээгүй. Тодруулбал үндсэн зээлийн үлдэгдэл 2,164,566.47 төгрөг, зээлийн хүү 863,126.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 42,461.28 төгрөг, нотариатын зардалд 20,000 төгрөг, нийт 3,090,154.61 төгрөгийг Д.*******аас гаргуулж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч Д.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Таван Богд Финанс ББСБ ХХК-аас ирүүлсэн нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжилж байгаа 3,090,154.61 төгрөгийг бүрэн төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан 3,090,154.61 төгрөгийг хариуцагч төлөхийг зөвшөөрч төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
3. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
4. Хариуцагч Д.******* нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Таван Богд Финанс ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64,393 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 32,196.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Д.*******аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 32,196.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Таван Богд Финанс ББСБ ХХК-д олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Таван Богд Финанс ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 3,090,154.61 /гурван сая ерэн мянга нэг зуун тавин дөрвөн төгрөг жаран нэгэн мөнгө/ төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Таван Богд Финанс ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64,393 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 32,196.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Д.*******аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 32,196.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Таван Богд Финанс ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Д.******* нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАРИНА