Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 100

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ү.Түмэнжаргал даргалж,       

улсын яллагч Ц.Амгаланбаатар,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Болор,

шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Х.Баатарбилэг /ҮД:2156/,

хохирогч Ү.Золбаярын өмгөөлөгч Г.Нарантуяа /№1591/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж Сүхбаатар дүүргийн прокурорын газраас:

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1988 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Завхан аймгийн Улиастай хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, Азийн топ харуул хамгаалалтын газарт хамгаалагч ажилтай, ам бүл 5, эхнэр, 6 сараас 14 насны 3 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Тоосгоны 33-1-95 тоотод оршин суух, урьд 2009 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 107/а дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 278 дугаар зүйлийн 278.3-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж  2009 оны 07 дугаар сарын 28-ны өдөр өршөөн хэлтрүүлж сулласан,  Ханжаргалант овогт Б.А Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1709020350313 дугаартай 185/2018/0071/Э индекстэй хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:                      

 

Шүүгдэгч Б.А  2017 оны 11 дүгээр сарын 11-ний шөнө 23 цагийн үед Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг Дамбадаржаагийн автобусны буудлын орчим Ү.Золбаяртай маргалдаж нүүр рүү гараараа цохиж унагааснаас Ү.Золбаярын биед эрүү ясны хоёрлосон далд хугарал, зүүн хацар эрүүнд зөөлөн эдийн няцрал буюу хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Аын: Мэдүүлэг өгөхгүй, өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид 1.000.000 төгрөг өгсөн гэж мэдүүлсэн мэдүүлэг,   

талуудын хүсэлтээр, хавтаст хэргээс:

мөрдөн байцаалтад хохирогч Ү.Золбаярын: ... 2017 оны 11 дүгээр сарын 11-ны орой 23 цагийн үед Дамбадаржаагийн эцсийн буудлын ойролцоо машинаасаа буугаад нүүрс түлээ авах гэж байтал нэг согтуу 35-40 орчим насны эрэгтэй хүн гар өргөхөөр нь хаа хүрэх юм гэж асуусан чинь Тоосгоны эцэс орно гэхээр нь би тоглоод 10.000-р явна гэсэн чинь намайг нааш ир гэсэн тэгсэнээ над дээр өөрөө ирээд намайг төв зам дагуу 3-4 алхам дагуулж явснаа зүв зүгээр байж байгаад гараараа нүүр рүү нэг удаа цохиод авсан тэгээд би унасан тэгсэн чинь тэр хавьд явж байсан. ... хүүхдүүд салгасан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-9/,          

           

            мөрдөн байцаалтад яллагдагчаар Б.Аын: .. жолооч нь гээд нэг залуу надаас хаашаа явах юм бэ гэхээр нь тоосгоны үйлдвэр рүү явна гэтэл 10.000 төгрөгөөр явнаа гэсэн. Тэгэхээр нь өө тийм юм байдаггүй юмаа хө, үсрээд л 3500 төгрөг гардаг гэж хэлтэл тэр машинаа олоод явахгүй юу гэж хэлээд жолооч залуу машинаасаа бууж ирээд миний куртикны урд энгэрээс заамдаж авсан. ... тэгэхээр нь би баруун гараараа тэр залуугийн зуун талын эруун тус газарт нь нэг удаа цохисон тэр уед уг залуу газарт унасан… гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-23-24/,       

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн шинжээчийн №14204 тоот шинжээчийн дүгнэлтэд:

  1. Ү.Золбаярын биед эрүү ясны хоёрлосон далд хугарал, зүүн хацарг эрүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

Шинжээч эмч Т.Чимэд-Очир гэсэн дүгнэлт /хх-17/

 

Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-28/, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-29/, суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-30/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-41, /Хаан банкны дасны дэлгэрэнгүй хуулга /хх-31-33/, хохирлын баримт /хх-35-38/ зэрэг нотлох баримтуудыг шинжилснээр тогтоогдон нотлогдов.

 

Шүүгдэгч Б.Аыг 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 23 цагийн үед хохирогч Ү.Золбаярын биед эрүү ясны хоёрлосон далд хугарал, зүүн хацар эрүүнд зөөлөн эдийн няцрал буюу хүндэвтэр гэмтэл учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Б.А хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч Б.А хохирогч Ү.Золбаярт гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1.000.000 төгрөг нөхөн төлсөн, гэм хорын хохиролд нэхэмжилсэн 314.750 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Б.Аыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /1 нэгж=1000 төгрөг/ 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч Б.А ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоов.