Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 12 сарын 31 өдөр

Дугаар 155/ШШ2025/00022

 

 

 

 

 

2024 оны 12 сарын 31 өдөр

Дугаар 155/ШШ2025/00022

Хөвсгөл аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Отгонбямба би

Нэхэмжлэгч:  ХБХК-ийн,

Хариуцагч:  М-ын Ш-т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 4,121,489 (дөрвөн сая нэг зуун хорин нэгэн мянга дөрвөн зуун наян ес) төгрөг гаргуулах тухай, 155/2024/01379/и дугаар индекстэй, иргэний хэргийг 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгч ХБХК-ийн тусгай активын газрын захирал Д.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Гэрээ байгуулсан огноо: 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр. Гэрээ дуусгавар болох огноо: 2025 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр.

Зээлийн гэрээний дагуу буцаан төлсөн нийт мөнгөн хөрөнгийн дүн: 7,297,570.42 төгрөг.

Зээлийн гэрээний үүрэг анх зөрчигдөж эхэлсэн огноо: 2024 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр.

ХБнь харилцагч М- овогтой Ш-ын цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, харилцагч түүнийг зөвшөөрсний дагуу Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 421.1 дэх хэсэгт Хуульд зааснаар бүртгүулэх, нотариатаар гэрчлүүлбэл зохих болон бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно, 421.2 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.8 дахь заалтад цахим хэлбэрээр гэрээ хийх бол талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлснийг харилцан хүлээн зөвшөөрч цахим гарын үсэг зурснаар", Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно", 7.2 дахь хэсэгт Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ. гэж тус тус заасныг үндэслэн 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр *************** дугаартай зээлийн гэрээ байгуулан, 9,300,000 /есөн сая гурван зуун мянга/ төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон. Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 7297570.42 төгрөгийг төлсөн. Хас банкны зүгээс зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж, зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг мэдэгдэж, холбогдож байсан боловч 2024 оны 9 дүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн зээлийг эргэн төлөх хугацааг хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 71 хоног хугацаа хэтрүүлээд байна.

Иймд зээлийн гэрээний үүрэгт 4,121,489 (дөрвөн сая нэг зуун хорин нэгэн мянга дөрвөн зуун наян ес) төгрөг гаргуулж өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 1-6 дахь)

2.  Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Би ХБХК-ийн нэхэмжлэлтэй М.Ш-т холбогдох зээлийн төлбөрт нийт 4,121,489 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. М.Ш- нь дээрх зээлийн төлбөрөөс 1,374,714.82 төгрөгийг төлж барагдуулсан байгаа.

Иймд зээлийн үлдэгдэл төлбөрт нийт 2,746,775 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байгаа болно гэжээ. (хавтаст хэргийн 32 дахь)

3.  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ХБХК нь М.Ш-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,121,489 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Хариуцагч М.Ш- нь зээлийн төлбөрт 1,374,714.82 төгрөгийг төлсөн байна.

Иймд М.Ш-аас зээлийн гэрээний үүрэгт 2,746,775 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 39 дэхь тал)

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ХБХК нь хариуцагч М.Ш-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,121,489 (дөрвөн сая нэг зуун хорин нэгэн мянга дөрвөн зуун наян ес) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч ...М.Ш- нь дээрх зээлийн төлбөрөөс 1,374,714.82 төгрөгийг төлж барагдуулсан байгаа. Иймд зээлийн үлдэгдэл төлбөрт нийт 2,746,775 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байгаа болно гэх тайлбарыг 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э ...М.Ш- нь зээлийн төлбөрт 1,374,714.82 төгрөгийг төлсөн байна. Иймд М.Ш-аас зээлийн гэрээний үүрэгт 2,746,775 төгрөгийг гаргуулж өгнө үү гэх тайлбарыг 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 1,374,714.82 төгрөгийг төлж, үлдэх 2,746,775 төгрөг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 80,894 төгрөгийн тал хувь болох 40,447 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч М.Ш-аас улсын тэмдэгтийн хураамж 40,447 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ХБХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 4,121,489 (дөрвөн сая нэг зуун хорин нэгэн мянга дөрвөн зуун наян ес) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч М.Ш- 1,374,714.82 төгрөгийг төлж барагдуулсан, үлдэх 2,746,775 (хоёр сая долоон зуун дөчин зургаан мянга долоон зуун далан тав) төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80,894 төгрөгөөс 40,447 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч М.Ш-аас улсын тэмдэгтийн хураамж 40,447 төгрөг гаргуулан, тус тус нэхэмжлэгч ХБХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА