Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 12 сарын 31 өдөр

Дугаар 155/ШШ2025/00032

 

 

 

 

 

2024 оны 12 сарын 31 өдөр

Дугаар 155/ШШ2025/00032

Хөвсгөл аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Отгонбямба би

Нэхэмжлэгч:  АК- ББСБ ХХК-ийн,

Хариуцагч:  З-ын Т-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын төлбөр, нийт 2,884,793 (хоёр сая найман зуун наян дөрвөн мянга долоон зуун ерэн гурав) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугааар сарын 02-ны өдөр хүлээн авч, 155/2024/01339/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгч АК- ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Гэрээ байгуулсан огноо: 7100440637 тоот цахим зээлийн гэрээг 2021.05.28-ны өдөр, 7100459943 тоот цахим зээлийн гэрээг 2021.06:01-ний өдөр, 7100454450 тоот цахим зээлийн гэрээг 2021.05.31-ний өдөр.

Гэрээ дуусгавар болох огноо: 7100440637 тоот цахим зээлийн гэрээ 2023.05.15-ны өдөр, 7100459943 тоот цахим зээлийн гэрээ 2023.05.25-ны өдөр, 7100454450 тоот цахим зээлийн гэрээ 2023.05.25-ны өдөр.

Зээлийн гэрээний дагуу буцаан төлсөн нийт мөнгөн хөрөнгийн дүн: 864,127 төгрөг. 7100440637 тоот цахим зээлийн гэрээний үүрэгт: Үндсэн зээл 183,884 төгрөг, хүү 136,161 төгрөг, нийт 320,045 төгрөг. 7100459943 тоот цахим зээлийн гэрээний үүрэгт: Үндсэн зээл 94,144 төгрөг, хүү 65,884 төгрөг, нийт 160,028 төгрөг. 7100454450 тоот цахим зээлийн гэрээний үүрэгт: Үндсэн зээл 223,625 төгрөг, хүү 160,429 төгрөг, нийт 384,054 төгрөг.

Зээлийн гэрээний үүрэг анх зөрчигдөж эхэлсэн огноо: 7100440637 тоот цахим зээлийн гэрээний үүрэг 2021-11-19-ны өдрөөс, 7100459943 тоот цахим зээлийн гэрээг 2022-05-14-ний өдрөөс, 7100454450 тоот цахим зээлийн гэрээг 2022-05-14-ний өдрөөс.

Нэхэмжлэлийн шаардлагын тухай: Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 7100440637 тоот цахим зээлийн гэрээний үүрэгт 1,797,854 төгрөг, 7100459943 тоот цахим зээлийн гэрээний үүрэгт 315,851 төгрөг, 7100454450 тоот цахим зээлийн гэрээний үүрэгт 762,589 төгрөг, нотариатын төлбөрт 8,500 төгрөг, нийт 2,884,793 төгрөгийг хариуцагч З- Т-аас гаргуулах гэжээ. (хавтаст хэргийн 1-4 дэхь тал)

2.  Хариуцагч З.Т- шүүхэд гаргасан тайлбартаа: Би АК- ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Цахим зээлийн гэрээний үүрэгт шаардаж байгаа болон нотариатын төлбөр 8,500 төгрөг, нийт 2,884,793 төгрөгийг төлж барагдуулна гэжээ. (хавтаст хэргийн 43 дахь)

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч АК- ББСБ ХХК нь хариуцагч З.Т-д холбогдуулан үндсэн зээл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын төлбөр, нийт 2,884,793 (хоёр сая найман зуун наян дөрвөн мянга долоон зуун ерэн гурав) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч З.Т- нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч ...Цахим зээлийн гэрээний үүрэгт шаардаж байгаа болон нотариатын төлбөр 8,500 төгрөг, нийт 2,884,793 төгрөгийг төлж барагдуулна гэх тайлбарыг 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 2,884,793 (хоёр сая найман зуун наян дөрвөн мянга долоон зуун ерэн гурав) төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 61,108 төгрөгийн тал хувь болох 30,554 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч З.Т-аас улсын тэмдэгтийн хураамж 30,554 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч АК- ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн үндсэн зээл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын төлбөр, нийт 2,884,793 (хоёр сая найман зуун наян дөрвөн мянга долоон зуун ерэн гурав) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч З.Т- хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн Голомт банкны 1165117377 тоот дансанд 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61,108 төгрөгөөс 30,554 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч З.Т-аас улсын тэмдэгтийн хураамж 30,554 төгрөг гаргуулан, тус тус нэхэмжлэгч АК- ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА