| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2024/00585/И |
| Дугаар | 156/ШШ2024/00646 |
| Огноо | 2024-12-16 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 156/ШШ2024/00646
2024 12 16 156/ШШ2024/00646
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
156/2024/00585/И
******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина би,
Нэхэмжлэгч: ******* аймаг, ******* сумын 3 дугаар баг, ******* ******* ******* ******* харъяа ******* тооцооны төв,
Хариуцагч: ******* аймгийн ******* сумын 4 дүгээр баг Аваргын 4-427 тоотод оршин суух, ******* *******,
Хариуцагч: ******* аймгийн ******* сумын 4 дүгээр баг Аваргын 4-427 тоотод оршин суух, ******* *******,
Нэхэмжлэлийн шаардлага: 5,150,306.22 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* харъяа ******* тооцооны төв нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Б.*******, Б.******* нар нь ******* *******ны ******* ******* харъяа ******* тооцооны төвөөс 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр MN520034251101853054 тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулан 6,000,000 төгрөгийг сарын 1,3 хувийн хүүтэй ахуйн хэрэгцээндээ зориулан 24 сарын хугацаатай буюу 2024 оны 01 сарын 05-ны өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэйгээр зээл авсан. Тухайн зээлдэгч нь зээлийн гэрээний эргэн төлбөрийн хуваарийн дагуу үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээр гэрээний үүргээ ноцтой зөрчсөн. Банкны зүгээс зээлдэгчийн төлбөрийн үүрэгтэй холбоотой удаа дараа мэдэгдэл өгч, улмаар сард хоёроос гурван удаа холбогдож байсан болно. Үндсэн зээлдэгч Б.******* //, хамтран зээлдэгч Б.******* // нараас 5,150,306.22 төгрөгийн зээлийн төлбөрийг бүхэлд нь төлөхийг шаардаж байна гэжээ.
3. Хариуцагч Б.*******, Б.******* нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Бид нэхэмжлэлийн шаардлага 5,150,306.22 төрөг төлөхийг бүрэн хэмжээгээр нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* ******* ******* ******* харъяа ******* тооцооны төвийн шүүхэд гаргасан 5,150,306.22 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.*******, Б.******* нар нь зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
3. Хариуцагч Б.*******, Б.******* нар нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ******* харъяа ******* тооцооны төвийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95,724.11 төгрөгийн тал хувь болох 47,862.05 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.*******, Б.******* нараас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 47,862.05 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ******* харъяа ******* тооцооны төвд олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ******* ******* ******* харъяа ******* тооцооны төвийн нэхэмжилсэн 5,150,306.22 /таван сая нэг зуун тавин мянга гурван зуун зургаан төгрөг хорин хоёр мөнгө/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.*******, Б.******* нар нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ******* харъяа ******* тооцооны төвийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95,724.11 төгрөгийн тал хувь болох 47,862.05 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.*******, Б.******* нараас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 47,862.05 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ******* харъяа ******* тооцооны төвд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.*******, Б.******* нар нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАРИНА