| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2024/00408/И |
| Дугаар | 156/ШШ2024/00651 |
| Огноо | 2024-12-17 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 156/ШШ2024/00651
2024 12 17 156/ШШ2024/00651
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2024/00408/И
******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын 1-р баг, ******* 27-р гудамж 02 тоотод оршин суух, ******* *******,
иуцагч: ******* хот, ******* дүүрэг, 5-р хороо ******* тоотод оршин суух, ******* ,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг болон асрамж тогтоолгож, Ц.ын эх байх эрхийг хасуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч М.*******
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч
иуцагч Ц.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасныг баримтлан овогт ******* *******, овогт ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2008 оны 07 дугаар сарын 29-ний өдөр төрсөн хүү , 2013 оны 06 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин нарыг эцэг М.*******ын асрамжид, 2017 оны 06 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин , 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин нарыг эх Ц.ын асрамжид үлдээсүгэй.
3. Гэрлэгчид хүүхдийн тэтгэлгийн талаар маргаангүй болохыг дурдсугай.
4. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1-т зааснаар гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгийн талаар зохигчид дахин нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй болохыг дурдсугай.
5. Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч Ц.ын эх байх эрхийг хасуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч М.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.аас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.*******т олгосугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАРИНА