Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 156/ШШ2024/00652

 

 

 

2024 12 17 156/ШШ2024/00652

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ

 татгалзсаныг баталж,хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай 

 

 

156/2024/00649

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина би,

Нэхэмжлэгч:  ******* хот ******* дүүрэг ******* ******* *******, Сентрал тауэр 5 давхар 510 тоот, ******* ******* ББСБ ХХК,

Хариуцагч: ******* аймгийн ******* сумын 3 ******* багт оршин суух, Оюунгэрэл,

Нэхэмжлэлийн шаардлага: 539,424 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад                                   

                 

ТОДОРХОЙЛОХ нь:  

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч холбогдуулан 539,424 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

2. Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 7101364222 тоот цахим зээлийн гэрээний үүрэгт 534,424 төгрөг, нотариатын төлбөрт 5,000 төгрөг нийт 539,424 төгрөгийг хариуцагч гаргуулж өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Чулуун овогтой Оюунгэрэл холбогдох иргэний хэрэгт өмнө нь шүүхээр хэлэлцэгдэж шийдвэрлүүлсэн хүчин төгөлдөр тус шүүгчийн захирамж байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:  

1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч холбогдуулан гаргасан 539,424 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд 2024 оны 12 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзалыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан бөгөөд түүний татгалзал нь хууль зөрчөөгүй, бусдын хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

4. Иймд шүүхээс тус хэрэг дээр иргэний хэрэг үүсгэж шийдвэрлэснээс өөр ажиллагаа явуулаагүй байсан тул хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлтийн агуулгыг харгалзан үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,*******35 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 ******* зүйлийн 75.1, 123 ******* зүйлийн 123.1 дэх хэсэгт  заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч холбогдуулан 539,424 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Голомт банк дахь Төрийн сангийн 1001*******0000941 *******тай дансанд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 16,*******35 /арван зургаан мянга найман зуун гучин тав/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж хүсэлт гаргагч ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

  

 

  

ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                Б.МАРИНА