Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 156/ШШ2024/00654

 

2024 12 17 156/ШШ2024/00654

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн

шаардлагыг биелүүлснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 

 

 

156/2024/00656/И 

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина би,

Нэхэмжлэгч: ******* аймаг, ******* сум 3 дугаар баг, Баянмөнх Олимт цогцолборын зүүн талд 01 тоот, ******* аймгийн ******* *******,

Хариуцагч: ******* аймгийн ******* сумын 1 дүгээр баг Хийдийн 24-07 оршин суух, ******* *******,

Хариуцагч: ******* аймгийн ******* сумын 7 дугаар багт оршин суух, ******* *******,

Хариуцагч: ******* аймгийн сумын 1 дүгээр багт оршин суух, ******* ,

Нэхэмжлэлийн шаардлага: 3,311,500  төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:   

 

1. Нэхэмжлэгч ******* аймгийн ******* ******* нь хариуцагч О.*******, Ч.*******, Ө. нарт холбогдуулан 3,311,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2.Нэхэмжлэгч ******* аймгийн ******* ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О.******* нь ******* аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан"-гийн Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилтот төслийн хүрээнд Гарааны бизнес эрхлэх залуучуудын багт эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох хөтөлбөрийн хүүгүй, эргэн төлөгдөх төсөлд хамрагдаж 10,000,000 төгрөгийг /арван сая/ 36 сарын хугацаатай эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээг байгуулан авсан. Гэвч О.******* нь гэрээнд заасан хугацаандаа зээлээ бүрэн төлж дуусгаагүй, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар үндсэн зээлээс 3.300.000 төгрөг төлөөгүйн улмаас ******* аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд хохирол учруулсан. Мөн зээлээ гэрээнд заасан хугацаанд төлөөгүй нь бусад иргэдэд зээл олгох дэмжлэг үзүүлэх боломжийг хязгаарлаж байгаа тул нийтийн ашиг сонирхол зөрчигдөж байгаа үйлдэл гэж дүгнэхээр байна. Иймд иргэн О.*******ын "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан"-гаас зээлсэн 10,000,000 төгрөгийн үлдэгдэл болох 3.300.000 төгрөгийг мөн шүүхэд нэхэмжлэл гаргахад холбогдох баримтыг нотариатаар батлуулсан төлбөр болох 11.500 төгрөгийг нийт 3,311,500 /гурван сая гурван зуун арван нэгэн мянга/ төгрөгийг ******* аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан"-гийн 100180037010 тоот дансанд оруулж өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгч ******* аймгийн ******* газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч ******* аймгийн ******* газрын нэхэмжилсэн 3,311,500 төгрөгийг хариуцагч О.*******, Ч.*******, Ө. нар нь төлж барагдуулсан байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:  

 

1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* аймгийн ******* газрын нэхэмжилсэн 3,311,500 төгрөгийг хариуцагч О.*******, Ч.*******, Ө. нар нь төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 3. Хариуцагч О.*******, Ч.*******, Ө. нар нь нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар хүлээн зөвшөөрч биелүүлсэн байх тул хариуцагчийн төлөх шүүхийн зардлыг тавин хувиар хөнгөлнө.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч байгууллага нь 3,311,500 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 67,934 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч нараас 3,311,500 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 67,934 төгрөгийн тал хувь болох 33,967 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1. Нэхэмжлэгч ******* аймгийн ******* газрын нэхэмжлэлтэй, хариуцагч О.*******, Ч.*******, Ө. нарт холбогдох 3,311,500 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч О.*******, Ч.*******, Ө. нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч байгууллага нь 3,311,500 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 67,934 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч нараас 3,311,500 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 67,934 төгрөгийн тал хувь болох 33,967 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

  

  

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ   Б.МАРИНА