| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2024/00685/И |
| Дугаар | 156/ШШ2024/00656 |
| Огноо | 2024-12-17 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 156/ШШ2024/00656
04 1 17 156/ШШ04/00656
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
156/04/00685/И
******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина би,
Нэхэмжлэгч: ******* аймаг ******* сум 3 Баатаруудын гудамж, ******* ******* ******* *******,
Хариуцагч: ******* аймаг, ******* сум 13-1 тоотод оршин суух, ******* *******,
Хариуцагч: ******* аймаг, ******* сум 13-1 тоотод оршин суух, ******* *******,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 3,613,689.95 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* нь хариуцагч Б.*******, Б.******* нарт холбогдуулан 3,613,689.95 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
. Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 1040034683 тай зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 0 зүйлийн 0.1 дэх хэсэг болон талуудын хооронд байгуулагдсан 1040034683 тай зээлийн гэрээний холбогдох заалтыг тус тус үндэслэн үндсэн зээлийн төлбөр 3,104,55.1 төгрөг, зээлийн хүү 445,53.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 63,884.75 төгрөг нийт 3,613,689.95 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 зүйлийн 118.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрт тухайлан зааж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч Б.*******, Б.******* нар нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага 3,613,689.95 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүрэн хэмжээгээр төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* ******* ******* *******ын шүүхэд гаргасан зээлийн гэрээний үүрэгт 3,613,689.95 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.*******, Б.******* нар нь төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
3. Хариуцагч Б.*******, Б.******* нар нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,769.04 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 7,769.04 төгрөгийн тал хувь болох 36,384.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.*******, Б.******* нараас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 36,384.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* *******т олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 зүйлийн 75.1, 13 зүйлийн 13.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74. дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ******* ******* *******ын нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 3,613,689.95 /гурван сая зургаан зуун арван гурван мянга зургаан зуун наян есөн төгрөг ерэн таван мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.*******, Б.******* нар нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* банк ХК нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,769.04 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 7,769.04 төгрөгийн тал хувь болох 36,384.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.*******, Б.******* нараас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 36,384.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* *******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.*******, Б.******* нар нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАРИНА