| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2024/00684/И |
| Дугаар | 156/ШШ2024/00658 |
| Огноо | 2024-12-17 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 156/ШШ2024/00658
2024 12 17 156/ШШ2024/00658
Хариуцагч нэхэмжлэлийн
шаардлагыг биелүүлснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
156/2024/00684/И
******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина би,
Нэхэмжлэгч: ******* аймаг ******* сум 3 дугаар баг Баатаруудын гудамж, ******* *******ны ******* салбар,
Хариуцагч: ******* аймгийн ******* сумын 3 дугаар баг ******* 5А-09 тоотод оршин суух, ******* *******,
Хариуцагч: ******* аймгийн ******* сумын 3 дугаар баг ******* 5А-09 тоотод оршин суух, ******* ,
Нэхэмжлэлийн шаардлага: 3,384,154.12 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1 Нэхэмжлэгч ******* *******ны ******* салбар нь хариуцагч Б.*******, Х. нарт холбогдуулан 3,384,154.12 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2.Нэхэмжлэгч ******* *******ны ******* салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 1040035896 дугаартай зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэг болон талуудын хооронд байгуулагдсан 1040035896 дугаартай зээлийн гэрээний холбогдох заалтыг тус тус үндэслэн үндсэн зээлийн төлбөр 3,045,831.96 төгрөг, зээлийн хүү 307,701.20 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 30,620.96 төгрөг нийт 3,384,154.12 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрт тухайлан зааж өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгч ******* *******ны ******* салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч ******* *******ны ******* салбарын нэхэмжилсэн 3,384,154.12 төгрөгийг хариуцагч Б.*******, Х. нар нь төлж барагдуулсан гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* *******ны ******* салбарын нэхэмжилсэн 3,384,154.12 төгрөгийг хариуцагч Б.*******, Х. нь төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
3. Хариуцагч Б.*******, Х. нь нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар хүлээн зөвшөөрч биелүүлсэн байх тул хариуцагчийн төлөх шүүхийн зардлыг тавин хувиар хөнгөлнө.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* *******ны ******* салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 69,096.47 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******, Х. нараас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 34,548.23 төгрөгийг, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 34,548.23 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* *******ны ******* салбарт олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* *******ны ******* салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.*******, Х. нарт холбогдох 3,384,154.12 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.*******, Х. нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар ******* *******ны ******* салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 69,096.47 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******, Х. нараас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 34,548.23 төгрөгийг, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 34,548.23 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* *******ны ******* салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАРИНА