Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 156/ШШ2024/00663

 

2024 12 17 156/ШШ2024/00663

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай  

 

156/2024/00701/И

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина би,

Нэхэмжлэгч: ******* аймаг, ******* сум 3 дугаар баг, ******* Олимт цогцолборын зүүн талд 01 тоот, ******* аймгийн ******* *******,

Хариуцагч: ******* аймгийн ******* сумын 4 дүгээр баг, Саригийн А24-06 тоотод оршин суух, ******* *******,

Хариуцагч: ******* аймгийн ******* сумын 4 дүгээр баг, Саригийн А24-06 тоотод оршин суух, ******* *******,

Нэхэмжлэлийн шаардлага: 7,571,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад  

ТОДОРХОЙЛОХ нь:  

1. Нэхэмжлэгч ******* аймгийн ******* ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.******* нь ******* аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан"-гийн "Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилтот төслийн хүрээнд Гарааны бизнес эрхлэх залуучуудын багт эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох хөтөлбөрийн хүүгүй, эргэн төлөгдөх төсөлд хамрагдаж 10,000,000 төгрөгийг /арван сая/ санхүүгийн дэмжлэг олгох гэрээг байгуулан авсан. 36 сарын хугацаатай эргэн төлөлттэй гэвч Н.******* нь гэрээнд заасан хугацаандаа зээлээ бүрэн төлж дуусгаагүй, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар үндсэн зээлээс 7.560.000 /долоон сая таван зуун жаран мянга/ төгрөг төлөөгүйн улмаас ******* аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд хохирол учруулсан. Мөн зээлээ гэрээнд заасан хугацаанд төлөөгүй нь бусад иргэдэд зээл олгох дэмжлэг үзүүлэх боломжийг хязгаарлаж байгаа тул нийтийн ашиг сонирхол зөрчигдөж байгаа үйлдэл гэж дүгнэхээр байна. Иймд иргэн Н.******* "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан"-гаас зээлсэн 10,000,000 төгрөгийн үлдэгдэл болох 7.560.000 /долоон сая таван зуун жаран мянга/ төгрөгийг мөн шүүхэд нэхэмжлэл гаргахад холбогдох баримтыг нотариатаар батлуулсан төлбөр болох 11.500 төгрөгийг нийт 7,571,500 /долоон сая таван зуун далан нэгэн мянга таван зуу/ төгрөгийг ******* аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан"-гийн 100180037010 тоот дансанд оруулж өгнө үү гэжээ.

3. Хариуцагч Н.*******, Л.******* нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Бид нэхэмжлэлийн шаардлага 7,571,500 төгрөгийг бүрэн төлж барагдуулахыг нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:  

1.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* аймгийн ******* газрын шүүхэд гаргасан 7,571,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.*******, Л.******* нар нь зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

3. Хариуцагч Н.*******, Л.******* нар нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* аймгийн ******* газрын нэхэмжилсэн 7,571,500 /долоон сая таван зуун далан нэгэн мянга таван зуу/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.*******, Л.******* нар нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч байгууллага нь 7,571,500 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 136,094 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч нараас 7,571,500 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 136,094 төгрөгийн тал хувь болох 68,047 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Н.*******, Л.******* нар нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

   

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.МАРИНА