| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 131/2024/01030/И |
| Дугаар | 303/ШШ2025/00029 |
| Огноо | 2025-01-10 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 303/ШШ2025/00029
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: ******* овогт *******гийн *******
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч И.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бүжинлхам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч И.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие нь Баянхонгор аймгийн Баянцагаан суманд төрсөн. 55 нас хүрч өндөр настны тэтгэвэрт орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагтай болсон.
Иймд 1985 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг дуустал, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Жаргалын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1593, 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1029 дугаар лавлагаанууд, Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Жаргалын зам нэгдлийн даргын 1987 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 56 дугаар тушаал, түүний хавсралт, Тагнуулын ерөнхий газар, Тусгай архивын 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 085/4234 дүгээр хугацаат цэргийн алба хаасан лавлагаа, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1592 дугаар, 2024 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн 832 дугаар мал тооллогын мэдээллийн тухай лавлагаанууд, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, зөвлөмжийн хуудас зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.
Шүүхээс Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 13/972 дугаар албан бичиг, гэрч *******, ******* нарын мэдүүлэг зэргийг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна гэж үзэв.
2. Хүсэлт гаргагч *******бын 1985 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус хугацаанд Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Жаргалын зам нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.
3. Учир нь: хүсэлт гаргагч И.******* нь 1985 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус хугацаанд Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Жаргалын зам нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан болох нь түүний 1985, 1986, 1987, 1990 онуудад авч байсан цалинг сар бүрээр нь түүвэрлэсэн Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1593, 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1029 дугаар лавлагаанууд, 1987 онд ардын цэрэгт явсан хүмүүсийг ажлаас чөлөөлсөн Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Жаргалын зам нэгдлийн даргын 1987 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 56 дугаар тушаал, түүний хавсралт, 1985 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс ажилд томилсон тушаал болон 1985 оны10 дугаар сараас 1987 оны 9 дүгээр сарыг дуустал, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд авч байсан цалин хөлсийг тус тус бичиж тэмдэглэн нэгдлийн тамгыг, олгов гэх тэмдгийг тус тус дарж баталгаажуулсан хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн *******, ******* нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
4. Мөн хүсэлт гаргагч *******бын хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр нь 1985 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Баянцагаан сумын Жаргалын зам нэгдлийн дарга М.Жадамбаа нь нээж, нэгдлийн тамга тэмдгээр баталгаажуулсан, хөдөлмөрийн дэвтрийн овог, нэр, төрсөн он, сар, өдөр нь зөрүүгүй, боловсрол, зураг зэрэг нь тохирч байх тул хөдөлмөрийн дэвтрийг нотлох баримтаар үнэлж шийдвэрлэсэн болно.
5. Иймд хүсэлт гаргагч *******бын 1985 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус хугацаанд Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Жаргалын зам нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч *******бын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан ******* овогт *******гийн *******бын 1985 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус хугацаанд Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Жаргалын зам нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч *******бын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА