Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 156/ШШ2024/00665

 

2024 12 19 1*******6/ШШ2024/0066*******

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

 

1*******6/2024/00693/И

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: ******* аймгийн ******* сумын ******* ******* баг Өндөрхаан дулааны 3-0******* тоотод оршин суух, ******* овогт ******* *******,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч Р.*******,

Нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч Р.******* нь 1987 оны 9 дүгээр сараас 1991 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл ******* аймгийн Барилга угсралтын конторт мужаанаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг гаргажээ.

2. Хүсэлт гаргагч Р.*******  нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ******* аймгийн Барилга угсралтын конторт 1987 оны 9-р сараас 1991 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл мужааны цехэд мужаанаар ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах насанд хүрч нийгмийн даатгалын байцаагчид хандахад таны ажлаас гарсан тушаал, хөдөлмөрийн дэвтэр байхгүй тул шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгож ир гэсэн юм. Миний бие 1983 оны 6 ******* сарын 13-наас 1986 оны 8 ******* сарын 08-ны өдрийг хүртэл Дорноговь аймгийн Барилгын цэргийн 110 ******* ангид цэргийн алба хааж 1986 оны 8 ******* сарын 08-ны өдрийн 282 ******* тушаалаар 630098 тоот цэргийн батлахтай халагдсан. Иймд намайг 1986 оны 9 дүгээр сараас 1991 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд ******* аймгийн Барилга угсралтын конторт ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Хүсэлт гаргагч Р.*******ийн шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13******* ******* зүйлийн 13*******.2.6-д зааснаар хүсэлт гаргагч Р.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна. Тэрээр дээрх хугацаанд ажиллаж байсан байдлаа нотлохоор хэрэгт дараах баримтуудыг ирүүлсэн байна. Үүнд:

1. Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 3 тал),

2. Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 2 тал),

3. ******* аймгийн Баянхутаг сумын Жаргалант багийн Засаг даргын тодорхойлолт (хх-ийн 3 тал),

4. ******* аймгийн Архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 8/390 *******тай тодорхойлолтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 4 тал),

*******. ******* аймгийн Архивын тасгийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 8/218 *******тай хүсэлт гаргагч Р.*******ийн цалингийн түүвэр нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн ******* тал),

6. ББМҮ яамны харъяа ******* аймгийн Барилга угсралтын конторын захиргааны 1986 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 170 *******тай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 6 тал),

7. БНМАУ-ын Барилгын хорооны харъяа ******* аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1987 оны 9 дүгээр сарын 2*******-ны өдрийн 183 *******тай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 7-8 тал),

8. БНМАУ-ын Барилгын хорооны харъяа ******* аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1988 оны 02 ******* сарын 29-ний өдрийн 40 *******тай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 9 тал),

9. БНМАУ Улсын Барилгын хорооны харъяа ******* аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1989 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 04 *******тай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 10 тал),

10. БНМАУ Улсын Барилгын хорооны харъяа ******* аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1990 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 16 *******тай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 11 тал),

11. БНМАУ Улсын Барилгын хорооны харъяа ******* аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1989 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 08 *******тай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 12 тал),

12. Хүсэлт гаргагчийн хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа (хх-ийн 13 тал),

13. Улсын бүртгэлийн хэлтсээс олгосон ХААТР-1 дүгээр маягтын лавлагаа (хх-ийн 19 тал),

14. Гэрч шүүхэд өгсөн ...Би 197******* оноос 1992 он хүртэл ******* аймгийн Барилга угсралтын контор болон Барилга угсралтын трестэд мужаан, бриагадын дарга, мастераар тус тус ажиллаж байсан. Намайг ажиллаж байхад Р.******* 1984-1992 он хүртэл ******* аймгийн Барилга угсралтын контор болон Барилга угсралтын трестэд мужаанаар ажиллаж байсан. Бид Барилга угсралтын трестийг тартал буюу өмч хувьчлалд гартал нь хамт ажиллаж байсан. Тэр үед би мастераар ажиллаж байсан. Бид хамт ажиллаж байсан нь үнэн... гэх мэдүүлэг (хх-ийн 33 тал) авагджээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан дээрх нотлох баримт болон хэрэгт авагдсан бусад баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэв.

Хүсэлт гаргагч Р.******* нь 1986 оны 9 дүгээр сараас 1991 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл ******* аймгийн Барилга угсралтын конторт мужаанаар ажиллаж байсныг нотлох ажилд томилогдсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал зэрэг баримтууд өөрт нь хадгалагдаагүй буюу олдохгүй байгаа, түүнчлэн ажиллаж байх үеийн холбогдох тушаал болон цалингийн баримтууд нь аймгийн Архивын тасагт хадгалагдаагүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, ******* аймгийн Архивын тасгийн 2024 оны 11 сарын 11ий өдрийн 8/390 *******тай лавлагаагаар нотлогдож байна. Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хэрэгт авагдсан баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт хүсэлт гаргагч Р.*******ийн нэр дээрх хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар авагдсан бөгөөд шүүх хуралдаанд эх хувьтай нь тулган үзэхэд хөдөлмөрийн дэвтэрийн бичилт дээр тамга дарагдаагүй байх тул хэрэгт баримтаар үнэлээгүй болно.

Харин хэрэгт авагдсан ******* аймгийн Барилга угсралтын конторын даргын тушаалууд, хүсэлт гаргагчийн нэр дээрх Улсын бүртгэлийн хэлтсээс олгосон ХААТР-1 дүгээр маягтын лавлагаанд бичигдсэн ажил эрхлэлтийн байдлын талаарх бичилт зэрэг баримтуудаар хүсэлт гаргагч нь 1986 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг дуустал ******* аймгийн Барилга угсралтын конторт мужаанаар ажиллаж байсан байдал нь нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 ******* зүйлийн 60.1, *******7 ******* зүйлийн *******7.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 ******* зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* ******* зүйлийн 11*******.2.1, 116, 118 ******* зүйл, 133 ******* зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13******* ******* зүйлийн 13*******.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч ******* овогт ******* ******* /РД:СТ64043010/-ийг 1986 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг дуустал ******* аймгийн Барилга угсралтын конторт мужаанаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 ******* зүйлийн 60.1, *******7 ******* зүйлийн *******7.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 ******* зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 ******* зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

  

   

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ       Б.МАРИНА