Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 303/ШШ2025/00030

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч:  ******* овогт *******ын *******

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч С.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунболд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч С.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие нь 1970 онд Баянхонгор аймгийн Богд суманд төрсөн. 55 нас хүрч өндөр настны тэтгэвэрт орох болсон гэтэл малчнаар ажиласан жилд зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Иймд 1991 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдэлд, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам компанид малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 923 дугаар лавлагаа, Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдлийн даргын 1989 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 45 дугаар тушаал, Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам ХК-ийн захирлын 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 01 болон 1993 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 02 дугаар тушаалууд, түүний хавсралтууд, хөдөө аж ахуй нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Хөдөлмөрийн ******* дугаартай дэвтрийн хуулбар, Үндэснийархивын сан хөмрөг, архивын лавлагаа 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 03-07/6124 дүгээр лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, зөвлөмжийн хуудас зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

Шүүхээс Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 02/684 дүгээр албан бичгээр ирүүлсэн шимтгэл төлөлтийн лавлагааг бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна гэж үзэв.

2. Хүсэлт гаргагч С.*******ийн 1991 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Богд сумын Сүхбаатарын зам нэгдлийн Алтай 3 дугаар хэсэгт, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Богд сумын Сүхбаатарын зам ХК-д тус тус малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.

3. Учир нь: Хүсэлт гаргагч С.******* нь 1991 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Богд сумын Сүхбаатарын зам нэгдлийн Алтай 3 дугаар хэсэгт, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Богд сумын Сүхбаатарын зам ХК-д тус тус малчнаар ажиллаж байсан болох нь 1991 оны 9 сард авч байсан цалинг түүвэрлэсэн Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 923 дугаар лавлагаа, Сүхбаатарын зам нэгдэл нь үйл ажиллагаагаа өөрчилж Сүхбаатарын зам компани болж байгаа тул хүмүүсийг чөлөөлөх тухай, Сүхбаатарын зам компанитай гэрээгээр ажилладаг малчдыг чөлөөлөх тухай Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам ХК-ийн захирлын 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 01 болон 1993 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 02 дугаар тушаалууд, түүний хавсралтууд зэргээр тогтоогдож байна.

4. Хүсэлт гаргагч С.*******ийг Богд сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж цалин хөлс авч байсан, малчны ажлаас чөлөөлсөн, Сүхбаатарын зам компанитай гэрээгээр ажилладаг малчдыг ажлаас чөлөөлсөн талаарх Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 923 дугаар лавлагаа, Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам ХК-ийн захирлын 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 01 болон 1993 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 02 дугаар тушаалууд, түүний хавсралтууд зэргийг архиваас нотлох баримтаар ирүүлснээс үзвэл С.******* нь тус газарт нь малчин байсан байх бөгөөд хөдөө аж ахуйн хөдөлмөрийн дэвтэрт ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаалуудыг бичиж тэмдэглэн нэгдлийн тамга тэмдэгээр баталгаажуулсан, хөдөлмөрийн дэвтрийн овог, нэр, төрсөн он, сар, өдөр нь зөрүүгүй, боловсрол, мэргэжил зэрэг нь хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхтэй тохирч байх тул хөдөлмөрийн дэвтрийг нотлох баримтаар үнэлж шийдвэрлэсэн болно.

5. Иймд хүсэлт гаргагч С.*******ийн 1991 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Богд сумын Сүхбаатарын зам нэгдлийн Алтай 3 дугаар хэсэгт, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Богд сумын Сүхбаатарын зам ХК-д тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч С.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан ******* овогт *******ын *******ийн 1991 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Богд сумын Сүхбаатарын зам нэгдлийн Алтай 3 дугаар хэсэгт, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Богд сумын Сүхбаатарын зам ХК-д тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч С.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА