Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 156/ШШ2024/00666

 

2024 12 19 156/ШШ2024/00666

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

 

156/2024/00672/И

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: ******* аймгийн ******* сумын 3 дугаар багт оршин суух, ******* овогт ******* *******,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч *******,

Нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч ******* нь 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 08 дугаар сарын 04-ний өдрийг дуустал ******* аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн Халуун усанд үйлчлэгчээр, 1989 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ******* аймгийн ******* сумын бага сургуульд сахиул, тогоочоор тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг гаргажээ.

2. Хүсэлт гаргагч *******ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 1987 оны 10 сараас 1991 оны 08 сар хүртэл ******* аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн харьяа Модны үйлдвэрт ажиллаж байсан. Мөн ******* багийн бага сургуульд ажиллаж байснаа тогтоолгох хүсэлтэй байна гэжээ.

3. Хүсэлт гаргагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай дүү ******* 1987 оны 10 сараас 1991 оны 08 сар хүртэл ******* аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн харьяа Модны үйлдвэрт ажиллаж байсан. Мөн ******* багийн бага сургуульд ажиллаж байснаа тогтоолгох хүсэлтэй байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч ******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна. Тэрээр дээрх хугацаанд ажиллаж байсан байдлаа нотлохоор хэрэгт дараах баримтуудыг ирүүлсэн байна. Үүнд:

1. ******* аймгийн Дадал сумын ******* багийн Засаг даргын тодорхойлолт (хх-ийн 2 тал),

2. Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 4 тал),

3. ******* аймгийн Архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 8/398 дугаартай тодорхойлолтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 6 тал),

4. ******* аймгийн Архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 8/224 дугаартай цалингийн түүвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 7 тал),

5. Хүсэлт гаргагчийн хөдөлмөрийн дэвтэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 8-9 тал),

6. Хүсэлт гаргагчийн нийгмийн даатгалын дэвтэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 10 тал),

7. ******* бригадын бага сургуулийн эрхлэгчийн 1989 оны 10 сарын 20-ны өдрийн 53 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

8. ******* бригадын бага сургуулийн эрхлэгчийн 1989 оны 11 сарын 20-ны өдрийн 55 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

9. ******* бригадын бага сургуулийн эрхлэгчийн 1989 оны 11 сарын 20-ны өдрийн 56 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

10. ******* бригадын бага сургуулийн эрхлэгчийн 1991 оны 6 сарын 18-ны өдрийн 86 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

11. ******* бригадын бага сургуулийн эрхлэгчийн 1991 оны 9 сарын 03-ны өдрийн 02 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

12. Улсын бүртгэлийн хэлтсээс олгосон ХААТР-1 дүгээр маягтын лавлагаа (хх-ийн 33 тал)

19. Гэрч Ч.Хишигтогтохын шүүхэд өгсөн ...Би 1987-2005 он хүртэл ******* аймгийн ******* сумын ******* багийн бага сургуульд багш, сургуулийн эрхлэгч, захирлаар тус тус ажиллаж байгаад 2005 оны 8 сараас одоог хүртэл ******* аймгийн ******* сумын ерөнхий боловсролын сургуульд багш, сургалтын менежерээр ажиллаж байна. Намайг ажиллаж байхад ******* ******* аймгийн ******* сумын ******* багийн бага сургуульд 1989-1991 оны 8 сар хүртэл тогоочоор ажиллаж байсан. Тухайн үед би багшаар ажиллаж байсан. Бид хамт ажиллаж байсан нь үнэн... гэх мэдүүлэг (хх-ийн 28 тал),

20. Гэрч ******* шүүхэд өгсөн ...Би 1976-1989 он хүртэл ******* аймгийн ******* сумын Нэгдэл дундын үйлдвэрийн хөрөө рам цехед нормчиноор, 1990 оноос ******* аймгийн Худалдаа бэлтгэлийн тресстэд түр гуанзанд бэлтгэгчээр ажиллаж байсан. Ц.******* нь 1987 онд сургуулиа төгсөж ирээд ******* аймгийн ******* сумын Нэгдэл дундын үйлдвэрт 1987-1989 он хүртэл нормчиноор ажиллаж байсан. *******ийн аав нь Нэгдэл дундын үйлдвэрт нярав, нягтлангаар ажиллаж байсан. Ээж нь бага сургуулийн багшаар ажиллаж байсан. Бид хамт ажиллаж байсан нь үнэн... гэх мэдүүлэг зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан дээрх нотлох баримт болон хэрэгт авагдсан бусад баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэв.

Хүсэлт гаргагч *******ийн 1987-1991 оныг дуустал ******* аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн Халуун усанд үйлчлэгчээр, мөн ******* аймгийн ******* сумын бага сургуульд сахиул, тогоочоор тус тус ажиллаж байсныг нотлох ажилд томилогдсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал зэрэг баримтууд өөрт нь хадгалагдаагүй буюу олдохгүй байгаа, түүнчлэн ажиллаж байх үеийн холбогдох тушаал болон цалингийн баримтууд нь аймгийн Архивын тасагт хадгалагдаагүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, ******* аймгийн Архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн лавлагаагаар нотлогдож байна. Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хэрэгт авагдсан баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт авагдсан хүсэлт гаргагч *******ийн нэр дээрх 297211 дугаартай 1987-1991 оны эрхэлсэн ажлын талаарх бичилттэй Хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг шүүх хуралдаан дээр түүний эх хувьтай нь тулган үзэхэд тус хөдөлмөрийн дэвтэр нь 1988 оны 8 дугаар сарын 05-ны өдөр нээлгэсэн ******* аймгийн Нэгдэл дундын үйлдвэрээс олгож, дарга Ш.Дагвабүслүүр гэж гарын үсэг зурж, ******* аймгийн Нэгдэл дундын үйлдвэр гэсэн тамга дарсан байна. Тус тамга нь дэвтэр дээр наасан эзэмшигчийн гэрэл зургийн баруун доод өнцөгт мөн дарагдсан байна. Мөн тус дэвтрийн 4-7 дугаар хуудсанд бичигдсэн ажилд томилсон бичилтэд засвар ороогүй, ******* аймгийн Нэгдэл дундын үйлдвэр, ******* аймгийн ******* сумын бага сургууль гэсэн тамгууд дарж баталгаажуулсан, мөн 1987-1991 оны бичилтүүд дээр байгууллага бүр өөр, өөр бичгийн хэвтэй хүмүүс бичилт хийгдэж байгууллагын тамга дарж баталгаажуулсан байх тул хэрэгт нотлох баримтаар үнэлсэн болно.

Хүсэлт гаргагч *******ийн нэр дээрх Улсын бүртгэлийн хэлтсээс олгосон ХААТР-1 дүгээр маягтын лавлагаанд боловсрол-бүрэнд дунд 1987, ажилд орсон он-1987, ажилладаг байгууллага-Нэгдэл дундын үйлдвэр гэж бичигдсэнээс үзэхэд түүний 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Нэгдэл дундын үйлдвэрт ажилд орсон гэх тайлбар үндэслэлтэй байна.

Тэрээр ******* аймгийн Нэгдэл дундын үйлдвэрээс 1989 оны 08 дугаар сарын 04-ний өдөр чөлөөлөгдсөн болох нь түүний шүүх хуралдаанд өгсөн ...нэгдэл дундын үйлдвэрийн зарим ажилчид 1989 оны 08 дугаар сарын 04-ний өдөр цомхотголд орж ажлаас чөлөөлөгдсөн... гэх тайлбар нь түүний нэр дээрх хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн ...1989.08.04, орон тооны цомхотголоор үүрэгт ажлаас нь чөлөөлж ******* сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны мэдэлд шилжүүлэв, НДҮ-ийн даргын 1989 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 81 тоот тушаалаар гэж бичигдсэн байх энэхүү бичилт нь мөн хэрэгт авагдсан гэрч ******* нэр дээрх хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарт бичигдсэн байна. Иймд хүсэлт гаргагч ******* нь Нэгдэл дундын үйлдвэрээс 1989 оны 08 дугаар сарын 04-ний өдөр чөлөөлөгдсөн болох нь нотлогдож байна.

Хүсэлт гаргагч ******* нь 1989 оны 08 дугаар сарын 10-ны өдөр ******* аймгийн ******* сумын бага сургуульд тогоочоор ажилд орсон гэж тайлбарлах боловч хэрэгт авагдсан ******* бригадын бага сургуулийн эрхлэгчийн 1989 оны 10 сарын 20-ны өдрийн 53 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбарт тус сургуулийн сахиулын ажилд *******ийг түр хугацаагаар томилсон байна. Иймд түүнийг 1989 оны 08 дугаар сарын 10-ны өдөр ******* аймгийн ******* сумын бага сургуульд тогоочоор ажилд орсон талаарх баримт хэрэгт авагдаагүй ба 1989 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ******* бригадын бага сургуульд сахиулаар ажилд орсон болох нь нотлогдож байна.

Иймд хэрэгт авагдсан дээрх баримтуудаар хүсэлт гаргагч ******* нь 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 08 дугаар сарын 04-ний өдрийг дуустал ******* аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн Халуун усанд үйлчлэгчээр, 1989 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ******* аймгийн ******* сумын Бага сургуульд сахиул, тогоочоор тус тус ажиллаж байсан байдал нь нотлогдож байх тул энэ байдлыг тогтоож, харин 1989 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 19-ны өдөр хүртэлх хугацаанд ******* аймгийн ******* сумын Бага сургуульд ажиллаж байсан байдлыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байх тул энэ хэсгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч ******* овогт ******* ******* -ийг 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 08 дугаар сарын 04-ний өдрийг дуустал ******* аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн Халуун усанд үйлчлэгчээр, 1989 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ******* аймгийн ******* сумын Бага сургуульд сахиул, тогоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  

 

 

   

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ        Б.МАРИНА