| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Үржинбадамын Түмэнжаргал |
| Хэргийн индекс | 185/2018/0082/Э |
| Дугаар | 102 |
| Огноо | 2018-01-18 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ц.Амгаланбаатар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 102
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ү.Түмэнжаргал даргалж,
улсын яллагч Ц.Амгаланбаатар,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Бадмаараг,
шүүгдэгч Ө.М, түүний өмгөөлөгч Т.Мөнхсүлд /ҮД:2499/
хохирогч Б.Бат-Оргил нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж Сүхбаатар дүүргийн прокурорын газраас:
Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1995 оны 01 дугаар сарын 14-ний өдөр Өвөрхангай аймагт төрсөн 23 настай, эмэгтэй, дээд боловсролтой, менежмент төрийн захиргаа мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр хүүхэд, дүүгийн хамт Өмнөговь аймгийн Хүрмэн сум 3 дугаар баг, Сургуулийн байрны 1 тоот оршин суух бүртгэлтэй боловч одоо Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 10 дугаар хороолол БЗ-30-7 тоотод оршин суух, ял шийтгэгдэж байгаагүй, Гавж овгийн Ө.М 2015 оны Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1709008640203 дугаар 185/2018/0082/Э индекстэй хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 15-ний өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ө.М 8 хувийн ипотекийн зээлд зуучилж өгнө гэж хуурч 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Авто плаза төвийн баруун талд байрлах Хаан банкны гаднаас 4.000.000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Зайсангийн Оргил худалдааны төвийн Хаан банкны гаднаас 4.000.000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 09-ны өдөр Засгийн газрын 11 дүгээр байранд байрлах Хаан банкны гаднаас 7.000.000 төгрөг залилан авч иргэн Б.Бат-Оргилд нийт 15.000.000 төгрөгний хохирол учруулж залилсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Мийн: Хэргийн талаар мэдүүлэг өгөхгүй гэж мэдүүлсэн мэдүүлэг,
талуудын хүсэлтээр:
шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон хохирогч Б.Бат-Оргилын: Шүүгдэгч Ө.Мөнхзул надаас 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 4.000.000 төгрөг, 08 дугаар сарын 03-ны өдөр 4.000.000 төгрөг, 08 дугаар сарын 09-ний өдөр 7.000.000 төгрөг нийт 15.000.000 төгрөг авсан. Одоо 14.000.000 төгрөгийг өгсөн байгаа. Үлдэгдэл 1.000.000 төгрөгөө авчихвал гомдолгүй гэж мэдүүлсэн мэдүүлэг
хавтаст хэргээс,
мөрдөн байцаалтад хохирогч Б.Бат-Оргилын: ...2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр фейсбүүк хуудсанд англиар “Нарка МЛ” хаягтай зарын групп дээр Ипотекийн 8 хувийн зээлд зуучилж өгнө... гэсэн зар байсан. ...2017 оны 08 сарын 02-ны едөр ...Ө.М гэдэг эмэгтэйтэй уулзсан. Би тэр хүнд материалуудаа өгөөд 15.000.000 төгрөг бэлэн байхгүй гээд ...Авто плазагийн хаан банкнаас 4.000.000 төгрөг бэлэн өгсөн. Дараа нь 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Зайсанд байх Америк сургуулийн хажууд уулзаад ...4.000.000 төгрөг бэлнээр өгсөн. 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Зайсанд уулзаад Тэнгис кино театр руу хамт яваад 7.000.000 төгрөгийг бэлэн өгсөн. Түүнээс хойш утасны орох ярианы эрх нь хаагдсан ба фейсбүүк рүү нь чат бичихээр хариу өгөхгүй байсан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-10/,
мөрдөн байцаалтад гэрч Г.Мөнхбаатарын: ...2017 оны 08 дугаар сарын 02 билүү 03-ны өдөр …11 дүгээр хорооллын тэнд очиход Бат-Оргил нэг эмэгтэй хүнтэй уулзсан ба тэр охиныг М гэдэг юм байна лээ. Тэгээд Мөнхзул 4.000.000 төгрөг тэр өдөр Бат-Оргилоос авсан. ...Маргааш нь бид 3 дахин уулзахаар болоод М Зайсангийн эцэс дээр Америк сургуулийн тэнд байна гэхээр нь Оргил худалдааны төвөөс 4.000.000 төгрөг аваад Америк сургуулийн тэнд ...очоод 4.000.000 төгрөг өгсөн. Тэгээд 2017 оны 08 дугаар сарын 09-ний үеэр байх Мөнхзулд 7.000.000 төгрөг өгөх болоод ...Ази фарм байрны АТМ-ээс 4.000.000 төгрөг, тэгээд Зайсангийн Оргил худалдааны төвийн Хаан банкны АТМ-нээс мөнгө авч өгөх гэсэн чинь 4.000.000 төгрөг, ...Засгийн газрын 11 дүгээр байрны ...АТМ-нээс 3.000.000 төгрөг аваад Мөнхзултай уулзаад өгсөн. …М өөрийгөө би байр зуучилдаг төрийн бус байгууллагад ажилладаг... гэж хэлж байсан… гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-11/,
мөрдөн байцаалтад гэрч Б.Даваажаргалийн: ...Бид хоёр байранд орох гээд хөөцөлдөж байгаад зуучлалын компани дээр дээр очиж уулзахад байранд оруулж болно, урьдчилгаа байршуулаад банкны шаардлага хангаж байхад байртай болгож болно гэж хэлж байсан. ...Тэгээд бид хоёр хүмүүсийг энэ компанитай зуучлаад өөрсдөө голоос нь тодорхой хэмжээний мөнгөн хуримтлал үүсгэхээр болсон. М зар тавиад нэг залуутай уулзсан юм шиг байсан. Тэр залуу нь эхлээд 4.000.000 төгрөг, дараа нь дахиад 4.000.000 төгрег өгсөн цувуулаад нийт 15.000.000 төгрөг болсон гэж хэлсэн. Би Мөнхзулын ажил нь юу болж байгааг мэдэхгүй байсан… гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-14/,
Мөрдөн байцаалтад яллагдагчаар Ө.Мын: ...Бат-Оргил надтай холбогдож шаардлага хангана зээл гаргуулах гэсэн юм, туслаач гэсэн. Тэгээд би урьдчилгаанд нь 4.000.000 төгрөгийг 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр ... авсан, дараа нь 4 сая төгрөг, сүүлд нь 7 сая төгрөгийг, нийт 15 сая төгрөг авсан юм… гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-19/,
Скайтел ХХК-н албан тоот /хх-24/, дугаарын орсон, гарсан ярианы яриа мессежний дэлгэрэнгүй мэдээлэл /хх-25-29/, шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: төрсний бүртгэлийн лавлагаа /хх-30/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-31/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-32/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-33/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-34/, захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл /хх-35/, хохирол төлсөн тухай баримт /хх-40/, Б.Даваажаргалын хүсэлт, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-45-47/, шинээр хохирол төлсөн тухай баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэв.
Шүүгдэгч Ө.Мыг 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл үргэлжилсэн үйлдлээр хохирогч Б.Бат-Оргилийг 8 хувийн ипотекийн зээлд зуучилж өгнө гэж хуурч 15.000.000 төгрөгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-ыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ө.М гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Бат-Оргилд 15.000.000 төгрөгний хохирол учруулснаас 14.000.000 төгрөг нөхөн төлөгдсөн нь хохирогч шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлснээр тогтоогдож байх тул хохирлын төлөгдөөгүй байгаа 1.000.000 төгрөгийг шүүгдэгч Ө.Мөнхзулаар нөхөн төлүүлэхээр шийдвэрлэв. Шүүгдэгч Ө.М анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Б.Бат-Оргилд учруулсан хохирлоос төлөгдөөгүй үлдсэн 1.000.000 төгрөгний хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн тул эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Ө.М 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулав. Шүүх шүүгдэгч Ө.М ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоов. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Ө.М цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй.