Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 156/ШШ2024/00667

 

2024 12 29 156/ШШ2024/00667

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

156/2024/00709/И

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: ******* аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, Баатаруудын гудамж, ******* ******* ******* *******,

Хүсэлтийн шаардлага: Хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагчийн төлөөлөгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч ******* ******* ******* ******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох  ******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

2. Хүсэлт гаргагчийн төлөөлөгч ******* нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: ******* нь ******* ******* ******* *******тай 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 2010091187 дугаартай зээлийн гэрээ байгуулан 5,748,143.00 /таван сая долоон зуун дөчин найман мянга нэг зуун дөчин гурав/ төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Зээлдэгч нь ******* банктай байгуулсан 2010091187 тоот дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2024 оны 08 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш төлөлгүй, өргөдөл гаргах өдрийн байдлаар 106 хоног хугацаа хэтрүүлж зээлийн гэрээний үүргээ ноцтой зөрчиж байна. Иймд Туяа овогтой Пүрэвжавын оршин суугаа хаягийг тогтоолгохоор эрэн сурвалжлуулах шийдвэр гаргаж өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. Хүсэлт гаргагч ******* ******* ******* ******* нь *******д холбогдуулан 5,748,143 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргах гэтэл хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ын оршин суух хаяг тодорхойгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа болох нь хэрэгт авагдсан ******* аймгийн Биндэр сумын Мандалхаан багийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 157 дугаартай тодорхойлолт болон хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.

Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ын оршин суух хаяг тодорхойгүйн улмаас түүнийг эрэн сурвалжлах шаардлага үүссэн байх тул ******* аймгийн Биндэр сумын 2 дугаар багт оршин сууж байсан, ******* регистрийн дугаартай, эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* аймгийн Биндэр сумын Мандалхаан багт оршин сууж байсан, ******* регистрийн дугаартай,  эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар ******* эрэн сурвалжилж, түүний ажиллаж буй болон оршин суух хаягийг тогтоохыг ******* аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг ******* аймгийн Цагдаагийн газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах С.Мөнхтөрд даалгасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ   Б.МАРИНА