Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 303/ШШ2025/00045

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа би

Нэхэмжлэгч:******* банк ХК,

Хариуцагч: ******* овогт *******ын *******т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн 20,419,129 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* банк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.******* нь 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр тус банктай 20419129 дүгээр зээлийн гэрээ байгуулж 20,338,700 төгрөгийг 30 сарын хугацаатай 365 хоногт 15,6 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан.

Гэрээний хугацаанд зээл 349,246.11 төгрөг, хүү 165,161.39 төгрөг төлсөн.

Э.******* зээлийн гэрээний үүргээ 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн зөрчсөн. 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар зээл 19,989,453 төгрөг, хүү 427,171 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2505 төгрөг, нийт 20,419,129 төгрөг. Иймд Э.*******ээс нийт 20,419,129 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

2. Хариуцагч Э.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие ******* банк ХК-аас нэхэмжилсэн 20,419,129 төгрөгийг төлж барагдуулна. гэжээ

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* банк ХК нь Э.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүргийн 20,419,129 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.******* нь зээлийн гэрээний үүргийн 20,419,129 төгрөгийг нэхэмжлэгч ******* банк ХК-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбараар нотлогдож байна. 

Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагч Э.******* нь  дээрх үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 130,022.5 төгрөг,  хариуцагч Э.*******ээс 130,022.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* банк ХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.******* нь зээлийн гэрээний үүргийн 20,419,129 төгрөгийг нэхэмжлэгч ******* банк ХК-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 130,022.5 төгрөг,  хариуцагч Э.*******ээс 130,022.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* банк ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ           Г.БАТЗАЯА