Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 2236

 

 

 

 

 

 

 

 

 

Д.С-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  9 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2020/02507 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.С-ийн хариуцагч холбогдуулан гаргасан гэм хорын хохирол 21 832 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Эрхэмбаяр нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.С нь М.Б-ийн 50 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, 6 хувийн хүүтэй зээлээч гэх хүсэлтийн дагуу иргэн Г.Б-аас 50 000 000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй сар бүр тогтмол хүү төлөх нөхцөлтэйгөөр 2015 оны 8 сарын 08-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдөр 39 400 000 төгрөг, 600 000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 10 000 000 төгрөгийг Д.С өөрийн дансаар хүлээж авсан бөгөөд уг 50 000 000 төгрөгийг М.Бруу 2015 оны 8 дугаар сарын 08-ны өдөр түүний “Хаан банк” ХХК дахь 5022279275 тоот дансанд шилжүүлсэн. Гэтэл М.Бнь авсан мөнгөө хугацаандаа буцааж төлөхгүй шалтаг хэлж төлөхөөс зайлсхийсээр байсан тул дээрх үйлдлийг шалгуулахаар 2018 онд Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтэст гомдол гаргаж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 799 дугаартай шийтгэх тогтоолоор М.Б-ийг залилах гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн ба уг шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Д.С болон түүний өмгөөлөгч Ц.Эрдэмбилэг нар нь давж заалдах гомдол гаргасан. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 2019/ДШМ/658 дугаартай магадлалаар М.Бнь "Номин холдинг” ХХК-ийн борлуулалт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа Д.С-д ...Бүгд найрамдах Хятад ард улсаас бараа буюу хүүхдийн цүнх оруулан ирж Номин компанийн сүлжээ дэлгүүрүүдэд зарж борлуулж, богино хугацаанд ашиг олно... гэж худал хэлж, 2015 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Хаан банкны салбараар дамжуулан түүнээс 50 000 000 төгрөгийг, 3 сарын хугацаатай, 8 хувийн хүүтэй зээлэх нэрээр хуурч, бодит байдлыг нуух замаар Д.Сэлэнгийг төөрөгдөлд оруулж, 50 000 000 төгрөгийг буюу их хэмжээний хохирол учруулсан болох нь хохирогч болон гэрчүүдийн мэдүүлэг, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн хуулга болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ гэж дүгнэж М.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан Хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг нь шилжүүлэн авсан гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хууль хэрэглээний хувьд зохих өөрчлөлт оруулан, бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад М.Бнь 50 000 000 төгрөгийг төлсөн бөгөөд дээрх магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад ... Хохирогч Д.С нь гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсан билээ. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасны дагуу М.Бхэдийгээр 50 000 000 төгрөгийг төлсөн боловч Д.С-д залилах гэмт хэргийн улмаас учруулсан хүүний хохирлыг арилгахаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж үзэж байна. Д.С нь М.Б-т50 000 000 төгрөгийг зээлээгүй байсан бол 21 832 000 төгрөгийн хүү төлөхгүй. Иймд М.Б аас гэм хорын хохиролд 21 832 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Номин холдинг ХХК-ийн даатгалын салбарт ажилладаг н.Ууганцэцэг найзаасаа мөнгө зээлсэн байсан. Тус мөнгийг буцааж төлөх зорилгоор Д.С ээс мөнгө авч өгсөн. Зээлсэн мөнгөө хугацаандаа төлж чадахгүй байгаа тухайгаа Д.С-д хэлж тайлбарлаж байсан. Д.С надад холбогдуулж Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 47,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Тухайн үед би хугацаа авч төлөх боломжтой талаараа илэрхийлсэн. Гэтэл Д.С иргэний шүүхэд гаргасан нэхэмжлэлээ татан авч хэргийг эрүүгийн журмаар шалгуулж, намайг ялтан болгосон. Шүүхийн байгууллагаар маргалдаж байхдаа болон шүүх хуралдаан болохоос өмнө өмгөөлөгчөөрөө дамжуулж зээлсэн мөнгөө төлье тохиролцъё гэж удаа дараа гуйсан. Д.С 2, 3 өмгөөлөгч авч намайг ялтан болгосон. Эрүүгийн хэрэг шалгаж байх үед 50 000 000 төгрөгийг төлж барагдуулсан. Миний хувьд санаатайгаар хохирол учруулсан зүйл байхгүй. Д.С Эрүүгийн журмаар давж заалдаж байсан. Шүүхээс 10 000 000 төгрөгийг торгуульд төлүүлсэн. Ялтан болгох хэмжээний байдалд оруулсан энэ нөхцөл байдлаас шалтгаалж ажилд орж чадахгүй байна. Сэтгэл санааны хохирлоос шалтгаалж 2 удаа хагалгаанд орсон. 1 хэрэг дээр 2 удаа яллаж шийтгэж байгааг гэм хорын хохирол гэж үзэхгүй байна. Гэм хорын хохирол гэх 21 832 000 төгрөгийг төлөх боломжгүй. Байнгын сэтгэл санааны дарамттай байдаг. Д.С нь Н.Батнасан гэдэг хүний өмнөөс намайг шүүхэд дуудаж байгаа нь үндэслэлгүй. Миний хувьд худал хэлж хулгай хийгээгүй. Би анхнаасаа иргэний журмаар эвлэрч гэрээ байгуулж төлье гэж гуйсан. Д.С намайг байнга дарамталдаг. Би н.Батнасан гэх хүнийг танихгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.Б аас гэм хорын хохиролд 21 832 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.С-д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.С нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч М.Б аас 267 110 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулж шивдэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй, хууль буруу хэрэглэсэн. Нэхэмжпэгч Д.С нь Г.Б-аас 50 000 000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй зээлж авсаныг М.Бмэдээгүй бөгөөд Д.С нь өөртөө ашиг олох зорилгоор М.Б-т6 хувийн хүүтэй зээлдүүлсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа байгаа бөгөөд М.Бнь Эрүүгийн шүүхээр бодит хохирол 50 000 000 төгрөгийг Д.С-д төлж эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээсэн. Мөн Д.С Г.Батнасан нар нь 50 000 000 төгрөгийг хэдэн сарын хугацаатай 4 хувийн хүүтэй зээлсэн болох нь тодорхойгүй, зээлийн гэрээ хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ эсэхийг тодорхойлохгүйгээр 21 832 000 төгрөгний хүү нь хэдэн сарын хүү болохыг тооцолгүйгээр алданги тооцсон зэргийг тооцолп/йгээр хайхрамжгүй хандан бэлэн мөнгө өгөлцөж авалцсан баримтыг нөхөж хийсэн төдий баримт, дансаар гарч орсон баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгг заасан журмыг зөрчсөн. Д.С-ийн ашиг олох зорилгоор хүүтэй мөнгө зээлсэн нь гэм хорын хохиролд учирсан хохирол гэж үзэх үндэслэлгүй зээлсэн 50 000 000 төгрөгөө төлж барагдуулсан, эхнээсээ хүүтэй мөнгөө авах бол иргэний журмаар шийдүүлье гэж олон удаа хэлж байсан бөгөөд давхар давхар эрүү, иргэний журмаар хариуцлага хүлээж мөнгөний хүү төлөх нь шударга ёсонд нийцэхгүй хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Гэрчийн мэдүүлэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасан нотолгооны хэрэгсэл болохын хувьд хуульд заасан арга хэрэгсэлээр олж авсан байхыг шаардана. Гэтэл маргааны үйл баримтыг тогтооход гэрч Ууганцэцэгийг оролцуулах шаардпагатай байхад гэрч оролцуулах хүсэлтээсээ татгалзсан гэх үндэслэлээр хүсэлт гаргаагүйд тооцон, хэргийг шийдвэрлэсэний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардпагад нийцээгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Д.С нь хариуцагч М.Б-тхолбогдуулан гэм хорын хохиролд 21 832 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Д.С Г.Б нарын хооронд 2015 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 50 000 000 төгрөгийг, сарын 4 хувийн хүүтэй зээлдүүлэхээр харилцан тохиролцсон үйл баримт хэргийн болон зохигчдын тайлбараар тогтоогджээ. /хх-9/

 

Хэргийн 20-21 дүгээр тал дах “Хаан банк” ХХК дахь Д.С-ийн эзэмшлийн 5133034884 тоот дансанд 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдөр 39 400 000 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 600 000 төгрөг, 10 000 000 төгрөг нийт 50 000 000 төгрөгийг зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн болох үйл баримт тогтоогдож байна.

 

Хэргийн 10 дугаар талд авагдсан 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн баримтаар Д.С нь Г.Б-д бэлнээр 14 500 000 төгрөгийг, “Хаан банк” ХХК дахь Д.С-ийн эзэмшлийн 5133034884 тоот дансаар 57 332 000 төгрөг нийт 71 832 000 төгрөг төлснийг дээрх зээлийн гэрээний төлбөрт төлсөн гэж үзэх үндэслэлтэй. Г.Б, Д.С нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний оролцогч М.Ббиш, Д.С нь М.Б-ийн өмнөөс Г.Б-д зээлийн гэрээний дагуу зээлийн хүү төлсөн байх тул түүнд учирсан гэм хорын хохирлыг хариуцагч М.Б хариуцан арилгах үүрэгтэй. /хх11-18/

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШЗ2017/11247 дугаар захирамжаар уг маргаантай холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа нь тогтоогдсон үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх108/

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 2019/ШЦТ/799 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 2019/ДШМ/658 дугаар магадлалаар М.Б-ийг залилах хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т тус тус зааснаар 10 000 нэгж буюу 10 000 000 төгрөгөөр торгож ялаар шийтгэхээр шийдвэрлэжээ. /хх5-8, 42-45/

 

Дээрх баримтуудыг харьцуулан дүгнэвэл Д.С нь М.Б-ийн өмнөөс 50 000 000 төгрөгийн зээлийн хүүд 21 832 000 төгрөгийг Г.Батнасанд төлсөн болох нь тогтоогдож байх тул М.Бнь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Д.С-д буцаан төлөх үүрэгтэй байна. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  9 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2020/02507 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг нь хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 267 110 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

                         ШҮҮГЧИД                                          Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ