Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 156/ШШ2024/00670

 

2024 12 19 156/ШШ2024/00670

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

 

156/2024/00673/И

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: ******* аймгийн ******* ******* 1 дүгээр багт оршин суух, ******* овогт ******* *******,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч М.*******,

Нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч М.******* нь 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл, 1985 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ******* аймгийн Баян-Адарга ******* Улаан-Од нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг гаргажээ.

2. Хүсэлт гаргагч М.*******  нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би бага боловсролтой, 1980 оноос 1990 он хүртэл ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгож тэтгэвэрт хамрагдах гэж байгаа. 1982 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл Хилийн цэргийн ангид цэргийн алба хаасан гэв.  

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Хүсэлт гаргагч ******* шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч М.*******  нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна. Тэрээр дээрх хугацаанд ажиллаж байсан байдлаа нотлохоор хэрэгт дараах баримтуудыг ирүүлсэн байна. Үүнд:

1. ******* аймгийн ******* ******* Сайхан багийн Засаг даргын тодорхойлолт (хх-ийн 2 тал),

2. Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 3 тал),

3. Хүсэлт гаргагчийн хөдөлмөрийн дэвтэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 4-6 тал),

4. Хүсэлт гаргагчийн нийгмийн даатгалын дэвтэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 7 тал),

5. Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 8 тал),

6. Хүсэлт гаргагчийн цэргийн батлахын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 9-11 тал),

6. ******* аймгийн Архивын тасгийн 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 08/306 дугаартай тодорхойлолтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 12 тал),

7. БНМАУ-ын ******* аймгийн ******* ******* Улаан-Од нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1985 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 86 дугаартай тогтоолын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 13-14 тал),

8. БНМАУ-ын ******* аймгийн ******* ******* Улаан-Од нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1988 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 4 дугаартай тогтоолын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 15 тал),

9. Улсын бүртгэлийн хэлтсээс олгосон ХААТР-1 дүгээр маягтын лавлагаа (хх-ийн 20 тал),

10. Гэрч ******* шүүхэд өгсөн ...Би 1981-1985 он хүртэл ******* ******* сургуульд үйлчлэгч, тогоочоор, 1988-1990 он хүртэл ******* аймгийн ******* ******* Улаан-Од нэгдэлд тогоочоор, 1990-2006 он хүртэл номын санчаар ажиллаж байсан. Намайг ажилд ороход М.******* нь ******* аймгийн ******* ******* Улаан-Од нэгдэлийн Сайхан бриагадад хоньчноор 1990 он хүртэл ажиллаж байсан. Бид нэг нутаг усны хүмүүс учраас сайн мэдэж байна. М.******* нь 1980-1990 он хүртэл малчнаар ажиллаж байсан. Бид хамт ажиллаж байсан нь үнэн... гэх мэдүүлэг (хх-ийн 33 тал) зэрэг баримтууд авагджээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан дээрх нотлох баримт болон хэрэгт авагдсан бусад баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэв.

Хүсэлт гаргагч М.******* нь 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл, 1985 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ******* аймгийн Баян-Адарга ******* Улаан-Од нэгдэлд малчнаар  ажиллаж байсныг нотлох ажилд томилогдсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал зэрэг баримтууд өөрт нь хадгалагдаагүй буюу олдохгүй байгаа, түүнчлэн ажиллаж байх үеийн холбогдох тушаал болон цалингийн баримтууд нь аймгийн Архивын тасагт хадгалагдаагүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, ******* аймгийн Архивын тасгийн 2024 оны 09 сарын 11ий өдрийн 8/306 дугаартай лавлагаагаар нотлогдож байна. Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хэрэгт авагдсан баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт хүсэлт гаргагч ******* нэр дээрх хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар авагдсан бөгөөд шүүх хуралдаанд эх хувьтай нь тулган үзэхэд уг хөдөлмөрийн дэвтэрийн эзэмшигчийн нэр байхгүй, ажиллаж байсан байдлын талаарх бичилт дээр тамга дарагдаагүй байх тул хэрэгт баримтаар үнэлээгүй болно.

Харин хэрэгт авагдсан ******* аймгийн ******* аймгийн Баян-Адарга ******* Улаан-Од нэгдлийн тушаалууд, гэрч нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн нэр дээрх Улсын бүртгэлийн хэлтсээс олгосон ХААТР-1 дүгээр маягтын лавлагаанд бичигдсэн ...боловсрол-бага, ажилладаг байгууллага-Улаан Од нэгдэл, ажилд орсон он-1973, эрхэлдэг ажил-хоньчин хэмээн ажил эрхлэлтийн байдлын талаарх бичилт зэрэг баримтуудаар хүсэлт гаргагч нь 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл, 1985 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ******* аймгийн Баян-Адарга ******* Улаан-Од нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал нь нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч ******* овогт ******* ******* /РД:СВ64013014/-ыг 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл, 1985 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ******* аймгийн Баян-Адарга ******* Улаан-Од нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

  

   

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ        Б.МАРИНА