Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 156/ШШ2024/00671

 

202******* 12 19 156/ШШ202*******/00671

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

 

156/202*******/00707/И

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: ******* аймгийн ******* сумын ******* ******* багт оршин суух, ******* овогт ******* *******,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч М.*******,

Нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч М.******* нь 1985 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1996 оны 09 ******* сарын 13-ны өдрийг хүртэл ******* аймгийн ******* сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагч нярваар, ******* аймгийн ******* сумын Баян хэрэглээний хоршоонд нярваар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг гаргажээ.

2. Хүсэлт гаргагч М.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1985 онд сургуулиа төгсөөд Худалдаа бэлтгэлийн ангид ажилд орсон. Тус ажлаасаа 1996 оны 09 ******* сарын 13-ны өдөр халагдаж Цэргийн анги руу орсон. Цэргийн ангид 26 жил ажиллаж 2019 онд тэтгэвэрт гарсан. Миний Худалдаа бэлтгэлийн ангид ажиллаж байсан хугацаа маань тэтгэврийн жилд ороогүй. Худалдаа бэлтгэлийн анги 1991 онд нэрээ өөрчлөхдөө миний хөдөлмөрийн дэвтэр дээр бичилт хийгээгүйн улмаас тухайн үед ажилласан 11 жилээ оруулж чадаагүй. Иймд Худалдаа бэлтгэлийн ангид ажиллаж байсан 11 жилээ тогтоолгох хүсэлтэй байна гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч М.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна. Тэрээр дээрх хугацаанд ажиллаж байсан байдлаа нотлохоор хэрэгт дараах баримтуудыг ирүүлсэн байна. Үүнд:

1. ******* аймгийн ******* сумын ******* ******* багийн Засаг даргын тодорхойлолт (хх-ийн 2 тал),

2. Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 1 тал),

3. Хүсэлт гаргагчийн хөдөлмөрийн дэвтэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 11-13 тал),

*******. Хүсэлт гаргагчийн нийгмийн даатгалын дэвтэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 1*******-15 тал),

5. ******* аймгийн Архивын тасгийн тодорхойлолт (хх-ийн 16 тал),

6. ******* аймгийн Архивын тасгийн 2021 оны 9 ******* сарын 27-ны өдрийн 2*******8 дугаартай цалингийн түүвэр (хх-ийн 17-18 тал),

7. Хүсэлт гаргагчийн ажиллаж байхдаа авахуулсан гэх гэрэл зурагууд (хх-ийн 19-21 тал),

8. Хүсэлт гаргагчийн нэр дээрх баярын бичиг болон сайшаалын үнэмлэхүүдийн хуулбарууд (хх-ийн 22-30 тал),

9. ******* аймгийн ******* сумын Худалдаа бэлтгэлийн ангийн 1986 оны 8 сарын 03-ны өдрийн 1******* дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 31 тал),

10. ******* аймгийн ******* сумын Худалдаа бэлтгэлийн ангийн 1987 оны 10 сарын 06-ны өдрийн 50 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 32-33 тал),

11. ******* аймгийн ******* сумын Худалдаа бэлтгэлийн ангийн 1988 оны 5 сарын 13-ны өдрийн 12 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 3******* тал),

12. ******* аймгийн ******* сумын Худалдаа бэлтгэлийн ангийн 1989 оны 5 сарын 07-ны өдрийн 29 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 35 тал),

13. ******* аймгийн ******* сумын Худалдаа бэлтгэлийн ангийн 1990 оны 7 сарын 31-ний өдрийн 36 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 36 тал),

1*******. ******* аймгийн ******* сумын Худалдаа бэлтгэлийн ангийн 1991 оны 5 сарын 18-ны өдрийн 25 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 37 тал),

15. ******* аймгийн ******* сумын Баян хэрэглээний хоршооны 1993 оны 2 сарын 20-ны өдрийн ******* дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 38 тал),

16. ******* аймгийн ******* сумын Баян хэрэглээний хоршооны 1996 оны 9 сарын 13-ны өдрийн 10 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 39-*******0 тал),

17. ******* аймгийн ******* сумын Баян хэрэглээний хоршооны 1991 оны 12 сарын 15-ны өдрийн 53 дугаартай тушаалын хуулбар (хх-ийн *******1-*******2 тал),

18. Улсын бүртгэлийн хэлтсээс олгосон ХААТР-1 ******* маягтын лавлагаа (хх-ийн *******9 тал)

19. Гэрч шүүхэд өгсөн ...Би 198*******-1990 он хүртэл ******* аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдэлд үтрэм, тэжээлийн цехийн эрхлэгчээр ажилласан. 1991-1996 он хүртэл ******* аймгийн ******* сумын Худалдаа бэлтгэлийн ангид түүхийн эдийн эрхлэгчээр тус тус ажиллаж байсан. Намайг 1991 онд худалдаа бэлтгэлийн ангид ажилд ороход М.******* Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар ажиллаж байсан. Яг хэдэн оноос эхэлж ажилласаныг нь санахгүй байна. Барагцаагаар 1988 оноос ажиллаж эхэлсэн байх, намайг 1996 онд ажлаасаа гарахад манай байгууллага Баян хоршоо нэртэй болсон байсан. М.******* Баян хоршоондоо үлдсэн. Бид хамт ажиллаж байсан нь үнэн... гэх мэдүүлэг (хх-ийн 57 тал),

20. Гэрч шүүхэд өгсөн ...Би 1979-1981 он хүртэл ******* аймгийн Баян-Адрага сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагч, 1981-1990 он хүртэл ******* сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагч нярваар, 1990-1996 он хүртэл Хаан банкид нярваар ажиллаж байсан. Намайг ажиллаж байхад сургуулиа төгсөж ирээд 1985-1990 он хүртэл ******* аймгийн ******* сумын төв дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсан. Тэгээд би өөр ажил руу шилжихэд М.******* тэндээ ажиллаад үлдсэн. Бид хамт ажиллаж байсан нь үнэн... гэх мэдүүлэг зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 ******* зүйлийн *******0.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан дээрх нотлох баримт болон хэрэгт авагдсан бусад баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэв.

Хүсэлт гаргагч М.*******ыг 1985 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1996 оны 09 сарын 13-ны өдрийг дуустал ******* аймгийн ******* сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагч нярваар, 1991 оны 01 ******* сарын 01-ний өдрөөс 1995 оныг хүртэл ******* аймгийн ******* сумын Баян хэрэглээний хоршоонд нярваар тус тус ажиллаж байсныг нотлох ажилд томилогдсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал зэрэг баримтууд өөрт нь хадгалагдаагүй буюу олдохгүй байгаа, түүнчлэн ажиллаж байх үеийн холбогдох тушаал болон цалингийн баримтууд нь аймгийн Архивын тасагт хадгалагдаагүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, ******* аймгийн Архивын тасгийн лавлагаагаар нотлогдож байна. Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хэрэгт авагдсан баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт авагдсан хүсэлт гаргагч М.*******ын нэр дээрх 126278 дугаартай 198*******-1995 оны эрхэлсэн ажлын талаарх бичилттэй Хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг шүүх хуралдаан дээр түүний эх хувьтай нь тулган үзэхэд тус хөдөлмөрийн дэвтэр нь 1985 оны 6 сарын 25-ны өдөр нээлгэсэн Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургууль олгож, ******* аймгийн Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургууль гэсэн тамга дарсан байна. Тус тамга нь дэвтэр дээр наасан эзэмшигчийн гэрэл зургийн баруун доод өнцөгт мөн дарагдсан байна. Мөн тус дэвтрийн *******-11 ******* хуудсанд бичигдсэн ажилд томилсон бичилтэд засвар ороогүй, ******* аймгийн Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургууль, ******* аймгийн ******* сумын Худалдаа бэлтгэлийн анги, ******* аймгийн ******* сумын Баян хэрэглээний хоршоо гэсэн тамгууд дарж баталгаажуулсан, мөн 198*******-1995 оны бичилтүүд дээр байгууллага бүр өөр, өөр бичгийн хэвтэй хүмүүс бичилт хийгдэж байгууллагын тамга дарж баталгаажуулсан байх тул хэрэгт нотлох баримтаар үнэлсэн болно.

Хүсэлт гаргагчийн нэр дээрх Улсын бүртгэлийн хэлтсээс олгосон ХААТР-1 ******* маягтын лавлагаанд ...боловсрол-бүрэн дунд, ажилладаг байгууллага-Худалдаа бэлтгэлийн анги, ажилд орсон-1985, эрхэлдэг ажил-худалдагч, оршин суудаг газар-******* сум гэж бичигджээ.

Иймд хэрэгт авагдсан дээрх баримтуудаар хүсэлт гаргагч М.******* нь 1985 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ******* аймгийн ******* сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагч, нярваар, 1991 оны 01 ******* сарын 01-ний өдрөөс 1995 оныг хүртэл ******* аймгийн ******* сумын Баян хэрэглээний хоршоонд нярваар тус тус ажиллаж байсан байдал нь нотлогдож байна.

Харин 1995 оноос Монгол Улсын хэмжээнд ажилтан бүр нэрийн данстай болж, нийгмийн даатгалын шимтгэл нь нэгдсэн системд бүртгэгдэж эхэлсэн тул шүүхээс 1995 оноос хойших хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох боломжгүй тул энэ хэсгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч ******* овогт ******* ******* -ыг 1985 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ******* аймгийн ******* сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагч, нярваар, 1991 оны 01 ******* сарын 01-ний өдрөөс 1995 оныг хүртэл ******* аймгийн ******* сумын Баян хэрэглээний хоршоонд нярваар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 ******* зүйлийн 119.*******, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 1******* хоног өнгөрснөөс хойш 1******* хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 *******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 ******* зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 1******* хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  

 

 

   

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ        Б.МАРИНА