Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 156/ШШ2024/00672

 

2024 12 29 156/ШШ2024/00672

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

156/2024/00704/И

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: ******* аймгийн ******* сумын ******* 1 дүгээр багт оршин суух, ******* овогт ******* *******,

Хүсэлтийн шаардлага: Хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч Ж.*******,

Гуравдагч этгээд *******,

Нарийн бичгийн дарга С.Отгончимэг

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Хүсэлт гаргагч Ж.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би ******* аймгийн ******* сумын Хужхан 1-р багт оршин суудаг. 2008 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс ******* овогтой танилцаж, хамтран амьдрах болсон. Хамтран амьдрах хугацаандаа 2011 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүү , 2013 оны 08 дугаар сарын 01-ний өдөр охин нар төрсөн. Бид хоёр 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр гэрлэлтээ батлуулсан. ******* бид хоёр 2008 оноос одоог хүртэл хамтран амьдарч байгаа тул биднийг 2008 оноос 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэв.

2. Гуравдагч этгээд ******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.******* бид хоёр 2008 оны 09 сарын сүүлээр балжинням, дашнямтай өдөр гээд нэг гэрт орж байсан. Бид хоёр ******* аймгийн ******* сумын Хужхан баригадад хамт амьдарч байсан гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар Ж.******* нь хамтын амьдралтай байсныг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй бөгөөд тэрээр *******тай хамтын амьдралтай байснаа нотлохоор хэрэгт дараах баримтуудыг ирүүлсэн байна. Үүнд:

1. ******* аймгийн ******* сумын 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн ...СМ74091708 тоот регистрийн дугаартай ******* овогт ******* овогтой ******* нь СУ60100479 тоот регистрийн дугаартай *******тай тус багт нөхөр, 3 хүүхдийн хамт оршин суудаг нь үнэн болохыг тодорхойлов гэх тодорхойлолт (хх-ийн 3 тал),

2. Хүсэлт гаргагч Ж.*******, гуравдагч этгээд ******* нарын гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 7 тал),

3. Хүсэлт гаргагч Ж.*******, ******* нарын иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 8 тал),

4. Хүсэлт гаргагчийн хамтран амьдарагчтай хамт авахуулсан гэх гэрэл зурагууд (хх-ийн 9-10 тал),

5. 0000813371 дугаартай ын төрсний гэрчилгээний хуулбар (хх-ийн 11 тал),

6. 0000631701 дугаартай ын төрсний гэрчилгээний хуулбар (хх-ийн 12 тал),

7. Гэрч шүүхэд өгсөн ...******* аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг Асга бүдүүний ам гэх газарт *******ынх нутагладаг байсан. Манайх *******, Ж.******* нартай саахалт айл *******, Ж.******* хоёр 2008 оны 7 сараас хамтран амьдарч эхэлсэн. Ж.******* *******тай гэр бүл болж ******* аймгийн ******* сумын 1 дүгээр багт 2008 оноос хойш өнөөдрийг хүртэл мал маллан амьдарч байна. Ж.*******, ******* нарын дундаас 2 хүүхэд төрсөн. Г.Пүрэвбаатар, гэдэг. ******* урьд өөр хүнтэй амьдарч байсан. Ж.******* бас өмнө нь хүнтэй амьдарч байсан байх... гэх мэдүүлэг (хх-ийн 26 тал),

8. Гэрч шүүхэд өгсөн ...Ж.*******, ******* нар ******* аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг 2008 оноос хөдөө мал ахуйгаа харж хамтран амьдарч байгаа ханилсанаасаа хойш 2 хүүхэдтэй болсон. Өмнө нь Ж.******* нь нэг хүүхэдтэй байсан. Ж.*******, ******* нарын дундаас 2 хүүхэд төрсөн. 2011 онд хүү Г.Пүрэвбаатар, 2013 онд охин нар төрсөн. Гэрлэлтийн баталгааны талаар сайн мэдэхгүй байна. ******* урьд 1994 оны хавьцаа өөр хүнтэй амьдарч байсан. Ж.*******г өөр хүнтэй амьдарч байсан талаар мэдэхгүй байна... гэх мэдүүлэг (хх-ийн 27 тал),

9. Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын лавлагаа (хх-ийн 31 тал) зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан дээрх нотлох баримт болон хэрэгт авагдсан бусад баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэв.

Хэрэгт авагдсан баримт болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлт гаргагчийн тайлбараар хүсэлт гаргагч Ж.******* нь ******* овогтой танилцаж, тэдгээрийн дундаас 2011 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүү , 2013 оны 08 дугаар сарын 01-ний өдөр охин нар төрсөн байна. Энэ хугацаанд тэдгээр нь гэрлэлтээ батлуулаагүй байсан бөгөөд 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр бүртгэлийн байгууллагад гэрлэлтээ батлуулсан байна.

Хамтын амьдралтай байснаа тогтоолгоно гэдэг нь гэр бүл үүсгэж буй нэг хэлбэр бөгөөд эхнэр, нөхөр гэсэн нэршлээр нэрлэгддэг.

Гуравдагч этгээд ******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...би 2008 онд Ж.*******тай нэг гэрт орж ******* аймгийн ******* сумын Хужхан баригадад хамтран амьдарсан... гэж тайлбарлах боловч хэрэгт авагдсан баримтуудаар тэдгээрийг 2008 оноос эхлэн хамтран амьдарсан нь нотлогдохгүй байна.

Хүсэлт гаргагч нь шүүхэд гаргасан хүсэлтээ нотлохоор шүүхэд хамтран амьдрагч *******тай хамт 2010 онд авахуулсан гэх гэрэл зургуудыг ирүүлсэн боловч уг гэрэл зургуудыг 2010 онд авахуулсан гэдэг нь нотлогдохгүй байна.

Мөн хэрэгт 2010 оны хүн ам, орон сууцны улсын тооллогын Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын лавлагаа авагдсан бөгөөд тус лавлагаанд ******* аймгийн ******* сумын Хужхан багийн Хөдөөд оршин суугч өрхийн тэргүүн Боржигон ургийн овогт *******ийн , хүү ын нар нэг ам бүлд тоологдсон байна. Иймд хүсэлт гаргагч Ж.******* нь гуравдагч этгээд *******тай 2008 оноос эхлэн хамтран амьдарч байсан байдал нь үгүйсгэгдэж байна.

Түүнчлэн хүсэлт гаргагч Ж.*******, гуравдагч этгээд ******* нарын дундаас 2011 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүү , 2013 оны 08 дугаар сарын 01-ний өдөр охин нар төрсөн байх боловч хүүхэд төрснөөр тэдгээрийн эцэг, эх нь нэг гэрт орж хамтын амьдралтай байсан, гэр бүл үүсгэсэн байна гэж үзэх боломжгүй. Мөн хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгээр хүсэлт гаргагч Ж.******* нь гуравдагч этгээд *******тай 2008 оноос эхлэн хамтран амьдарч байсан хэмээн мэдүүлсэн боловч энэ нь бичгийн баримтаар нотлогдохгүй байна.

Хүсэлт гаргагч нь хамтран амьдарч байсан хүнтэйгээ гэрлэлтээ батлуулж улсын бүртгэлд бүртгүүлэх үүрэгтэй, тухайн үед хамтран амьдарч байсан бол оршин суух хаягийн шилжилт хөдөлгөөнийг хийж хүн амын тооллогод орж үнэн зөвөөр бүртгүүлэх үүрэгтэй байсан. Энэ үүргээ биелүүлэхгүйгээр өөрсдийн эрх зүйн байдлыг дордуулсан нөхцлийг шүүх ямар нэгэн нотлох баримтгүйгээр хамтын амьдралтай байсан болохыг тогтоох боломжгүй юм.

Иймд хүсэлт гаргагч Ж.*******ы 2008 оноос эхлэн *******тай хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг баримтлан хүсэлт гаргагч ******* овогт ******* ******* /РД:СМ74091708/-г Боржигон овогт *******ийн 2008 оноос эхлэн хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

  

   

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ        Б.МАРИНА