| Шүүх | Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинсүрэнгийн Зоригтбаатар |
| Хэргийн индекс | 123/2022/0054/З |
| Дугаар | 123/ШШ2024/0028 |
| Огноо | 2024-05-21 |
| Маргааны төрөл | Газар, |
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 123/ШШ2024/0028
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Зоригтбаатар *******лж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хаан ******* ХХК,
Хариуцагч: Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг *******,
Гуравдагч этгээд: О.Биндэръяа, Ц.Алтангэрэл, С.Цэрэнтогтох, Ц.Уранчимэг, Э.Одонтуяа, Ц.Гомбо, Ц.Түмэндэмбэрэл, П.Янжмаа, Б.Лхагва, М.Түвшинжаргал, Ц.Хүрэлбаатар, Б.Намхай, Н.Бүдханд, М.Чулуундаш нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Түмэнерөөлт, нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.Мөнхбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхтулга /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн ******* Б.Болорцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1. Нэхэмжлэгчээс анх Хаан ******* ХХК-иас Газар ашиглах гурвалсан гэрээ байгуулах хүсэлтийг шийдвэрлэхгүй, гэрээ байгуулахгүй байгаа Эрдэнэ сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Газар ашиглах тухай гурвалсан гэрээ байгуулж, гарын үсэг зурж баталгаажуулахыг Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг *******д даалгах гэж гаргасан[1].
1.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Эрдэнэ сумын Засаг даргын 2020 оны 04 сарын 07-ны өдрийн А/222 дугаар захирамжийн Ц.Уранчимэгт холбогдох хэсгийг, Эрдэнэ сумын Засаг даргын 2016 оны 07 сарын 21-ний өдрийн А/486 дугаар захирамжийн О.Биндэръяад холбогдох хэсгийг, Эрдэнэ сумын Засаг даргын 2020 оны 04 сарын 16-ны өдрийн А/281 дугаар захирамжийн Ц.Алтангэрэлд холбогдох хэсгийг, Эрдэнэ сумын Засаг даргын 2020 оны 04 сарын 16-ны өдрийн А/285 дугаар захирамжийн С.Цэрэнтогтоход холбогдох хэсгийг, Эрдэнэ сумын Засаг даргын 2020 оны 04 сарын 07-ны өдрийн А/219 дугаар захирамжийн Э.Одонтуяад холбогдох хэсгийг, Эрдэнэ сумын Засаг даргын 2020 оны 04 сарын 07-ны өдрийн А/214 дугаар захирамжийн Ц.Гомбод холбогдох хэсгийг, Эрдэнэ сумын Засаг даргын 2020 оны 04 сарын 07-ны өдрийн А/215 дугаар захирамжийн Ц.Түмэндэмбэрэлд холбогдох хэсгийг, Эрдэнэ сумын Засаг даргын 2020 оны 04 сарын 07-ны өдрийн А/216 дугаар захирамжийн П.Янжмаад холбогдох хэсгийг, Эрдэнэ сумын Засаг даргын 2020 оны 04 сарын 07-ны өдрийн А/217 дугаар захирамжийн Б.Лхагвад холбогдох хэсгийг, Эрдэнэ сумын Засаг даргын 2020 оны 04 сарын 07-ны өдрийн А/218 дугаар захирамжийн М.Түвшинжаргалд холбогдох хэсгийг, Эрдэнэ сумын Засаг даргын 2020 оны 04 сарын 07-ны өдрийн А/220 дугаар захирамжийн Ц.Хүрэлбаатарт холбогдох хэсгийг, Эрдэнэ сумын Засаг даргын 2020 оны 04 сарын 07-ны өдрийн А/221 дугаар захирамжийн Б.Намхайд холбогдох хэсгийг, Эрдэнэ сумын Засаг даргын 2018 оны 05 сарын 28-ны өдрийн А/127 дугаар захирамжийн М.Чулуундашид холбогдох хэсгийг, Эрдэнэ сумын Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 1034 дүгээр захирамж, мөн 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн А/245 дугаар захирамжийн Н.Бүдхандад холбогдох хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6-д заасны дагуу тус тус илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгохыг хариуцагчид даалгаж өгнө үү гэж нэмэгдүүлсэн[2].
1.3. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзах тухай хүсэлтдээ: ... энэхүү хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Улсын Их Хурлаас Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйл 1 дэх хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр өөрчлөн найруулсан байх бөгөөд аж ахуйн нэгжтэй газар ашиглах тухай гэрээг төрийн захиргааны төв байгууллага хамгаалалтын захиргаатай хамтран байгуулахаар зохицуулсан байна. Биднийг шүүхэд нэхэмжлэл гаргасаны дараа хуульд өөрчлөлт оруулж, Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг *******тай гэрээ байгуулах шаардлагагүй болсон. Дээрх заалтын дагуу тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах 0153 дугаартай гэрээг 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр гурван тал байгуулсан тул нэхэмжлэлийн шаардлагынхаа Газар ашиглах гурвалсан гэрээ байгуулах хүсэлтийг шийдвэрлэхгүй, гэрээ байгуулахгүй байгаа Эрдэнэ сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Газар ашиглах тухай гурвалсан гэрээ байгуулж, гарын үсэг зурж баталгаажуулахыг Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг *******д даалгах шаардлагаасаа татгалзаж байна гэх хүсэлт[3]
Шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлохдоо:
1. Нэхэмжлэгчээс: Б.Намхайд газар эзэмших эрх олгосон Эрдэнэ сумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/221 дүгээр захирамж, Ц.Хүрэлбаатарт газар эзэмших эрх олгосон Эрдэнэ сумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/220 дугаар захирамж, Э.Одонтуяад газар эзэмших эрх олгосон Эрдэнэ сумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/219 дүгээр захирамж, М.Түвшинжаргалд газар эзэмших эрх олгосон Эрдэнэ сумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/218 дугаар захирамж, П.Янжмаад газар эзэмших эрх олгосон Эрдэнэ сумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/216 дугаар захирамж, Ц.Түмэндэлгэрт газар эзэмших эрх олгосон Эрдэнэ сумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/215 дугаар захирамж, Ц.Гомбод газар эзэмших эрх олгосон Эрдэнэ сумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/214 дүгээр захирамж, Ц.Алтангэрэлд газар эзэмших эрх олгосон Эрдэнэ сумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн А/281 дүгээр захирамж, С.Цэрэнтогтоход газар эзэмших эрх олгосон Эрдэнэ сумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн А/285 дугаар захирамжийг тус тус бүхэлд нь илт хууль бус болохыг тогтоолгох тухай. Дараах иргэдэд газар эзэмших эрх олгохдоо зарим хэсгээрээ давхцуулан олгосон. Нэгдүгээрт, Эрдэнэ сумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/222 дугаар захирамжийн Ц.Уранчимэгт олгосон газраас манай компанийн газартай давхацсан 462 м.кв газрын эзэмших эрх олгосон хэсгийг, Эрдэнэ сумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/217 дугаар захирамжийн Б.Лхагвад олгосон газраас манай компанийн газартай давхацсан 393 м.кв газрын эзэмших эрх олгосон хэсгийг, Эрдэнэ сумын Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/486 дугаар захирамжийн О.Биндэрьяад олгосон газраас манай компанийн газартай давхацсан 3387 м.кв газрын эзэмших эрх олгосон хэсгийг, Эрдэнэ сумын Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн А/127 дугаар захирамжийн М.Чулуундашид олгосон газраас манай компанийн газартай давхацсан 3 м.кв газрын эзэмших эрх олгосон хэсгийг, Эрдэнэ сумын Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 1034 дүгээр захирамж, 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн А/245 дугаар захирамж /нэгж талбарын дугаар 4104031992 дугаартай газар/, мөн өдрийн А/246 дугаар захирамж /нэгж талбарын дугаар 4104031992 дугаартай газар/-ын Н.Бүдхандад олгосон газраас манай компанийн газартай давхацсан 438 м.кв газрын эзэмших эрх олгосон хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох гэж тодорхойлсноор хэргийг хянан хэлэлцэв.
Хоёр. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
2.1. Нэхэмжлэгч Хаан ******* ХХК-ийн захирал Г.Түмэнерөөлт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт Хаан-Ивэнт ХХК-д олгогдсон газарт маргаан үүсээд явж байгаа. Эрдэнэ сумын хувьд ямар нэгэн тусгай хамгаалалттай газарт газар олгох эрхгүй этгээдүүдэд газар олгосон. Олгохдоо эмнэлгийн хүмүүст олгосон. Тухайн хүмүүс нь гуравдагч этгээдээр шүүх хуралд оролцоод явж байсан хэдий ч замаасаа бүгд байхгүй болж байна. Энэ хүмүүсийн ярьж байгаа зүйл бол Төв аймгийн Эрдэнэ суманд эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэг. Бид нар эвлэрэх саналаа ярилцаж үзсэн. Гэтэл эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэг. Нэг удаа үйлчилгээ үзүүлэхэд бараг нэг өдрийн үйлчилгээний хөлс 1.000.000 төгрөг байдаг. Нэг хүнийг үзэхэд 60000 төгрөг байдаг. Үүнтэй холбоотой зардлыг гаргуулмаар байна гэх хүсэлтийг надад хэлж байсан. Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа хүмүүс, орон нутгийн төр захиргааны байгууллага ийм байдлаар үйлчилгээ үзүүлдэг бол хууль зөрчсөн үйлчилгээ, үйл ажиллагаа гэж харагдаж байна. Мөн тухайн Горхи Тэрэлж газар олгохдоо мэдээллийн сан цахим болсонтой холбоотойгоор яригдаж байсан зүйл байгаа. Тухайн өдөр. Зөвхөн тусгай хамгаалалттай газар нутаг, Байгаль орчны яамны хамаарал бүхий албан байгууллагууд мэдээлэл оруулах эрхтэй. Тухайн орон нутгийн энгийн газар олголтын зүйлд тухайн сум орон нутаг олгох эрхтэй гэдэг зүйлийг ярьж байсан. Эрх хэмжээгээ давуулан ашиглаж иймэрхүү газар олголт хийж, Байгаль орчны яамнаас олгосон газартай давхцуулсан үйл ажиллагаа явсан гэж үзэж байна. Тухайн үед 2018 онд Байгаль орчны яаманд хүсэлтээ өгч байхад энэ газар дээр ямар нэгэн давхцал байгаагүй нь ойлгомжтой байна. Гуравдагч этгээдийн төлөөлөгчийн ярьж байгаагаар бид нарын газар олгосноос хойш та нар газар авсан гэж ярьж байгаа. Гэтэл 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр сумын Засаг ******* тушаал, шийдвэр гаргасан байдаг. Бид 2018 оноос хойш энэ асуудлаа судлаад мэдээллээ цуглуулаад зохих ёсны байгууллагадаа хүсэлтээ өгөөд явж байсан. Сум бол өөрийн эрх хэмжээнээс давсан үйл ажиллагаа явуулсан нь тодорхой байна. Гуравдагч этгээд нараас зарим нэг нь шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрнө гэсэн хүсэлтүүдийг өнөөдөр ч ирүүлсэн байна. Өмнө ч бас ирүүлсэн байна. Бүгд нөхцөл байдлыг судалсан байх. Сумын олгосон захирамж хууль бус гэдгийг гуравдагч этгээд нар ойлгосон гэж үзэж байна. Бид нарын хүсэлтийг хүлээн авч, сумын Засаг даргын шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэж хүсэж байна гэв.
2.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.Мөнхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талаас анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг *******д холбогдуулж, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасны дагуу гурвалсан гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, газар ашиглах тухай гурвалсан гэрээ байгуулж, гарын үсэг зурж баталгаажуулахыг хариуцагчид даалгах шаардлага гаргаж байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн зүгээс хариу тайлбар өгөхдөө Хаан-Ивэнт ХХК-ийн газартай давхцуулан, Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг ******* нэр бүхий иргэдэд газар олгосон нөхцөл байдал тогтоогдсон. Эдгээр иргэдийн газар Хаан-Ивэнт ХХК-ийн газартай давхацсан учраас нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасны дагуу Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын нэр бүхий иргэдэд Хаан-Ивэнт ХХК-ийн газартай давхцуулан олгосон захиргааны актуудыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага гаргаж байгаа. Ийнхүү шаардлага гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6-т заасныг баримтлан шаардах эрхийн хууль зүйн үндэслэлээ тодорхойлсон. 47.1.3-т тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан буюу сумын Засаг ******* өөрийнхөө эрх хэмжээнд олгогдоогүй асуудлаар тусгай хамгаалалттай газар нутагт иргэдэд зуслангийн зориулалтаар газар олгосон захирамж нь захиргааны илт хууль бус акт гэж үзсэн. Ийм эрх зүйн үндэслэл байгаа. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-т захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж шаардлагын үндэслэлийг тодорхойлсон. Энэ заалтыг барихдаа хэрхэн томьёолж, тодорхойлсон бэ гэхээр, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Газрын тухай хуульд зааснаар тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх олгох шийдвэр гаргах, эрх зүйн акт гаргах эрх бүхий этгээд нь салбарын сайд гаргаж байгаа. Харин сумын Засаг ******* тухайн орон нутагтаа хэдийгээр газар олгох шийдвэр гаргах эрх хэмжээтэй боловч энийг хуулиар хязгаарласан. Өөрөөр хэлбэл, Төв аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, мөн сумын Иргэдийн хурлын газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу орон нутагтаа иргэдэд газар олгоно. Ингэхдээ тусгай хамгаалалттай газар нутагт олгох ийм эрх зүйн үндэслэл байхгүй. Шийдвэр гаргах гэсэн агуулгаар доорх нэр бүхий иргэдэд газар олгосон захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү. Ийнхүү тогтоохдоо Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2, 106.3.12-т заасан шийдвэрийг гаргаж өгөхийг шүүхээс хүсэж байна. Нэр бүхий иргэдийг ямар байдлаар давхцуулан олгосон талаар дурдах нь зүйтэй. Хаан-Ивэнт ХХК-ийн газартай бүхэлдээ давхацсан дараах иргэдийн газар олгосон захирамж байгаа. Үүнд, нэгдүгээрт, Б.Намхайд газар эзэмших эрх олгосон Эрдэнэ сумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/221 дүгээр захирамж, Ц.Хүрэлбаатарт газар эзэмших эрх олгосон Эрдэнэ сумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/220 дугаар захирамж, Э.Одонтуяад газар эзэмших эрх олгосон Эрдэнэ сумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/219 дүгээр захирамж, М.Түвшинжаргалд газар эзэмших эрх олгосон Эрдэнэ сумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/218 дугаар захирамж, П.Янжмаад газар эзэмших эрх олгосон Эрдэнэ сумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/216 дугаар захирамж, Ц.Түмэндэлгэрт газар эзэмших эрх олгосон Эрдэнэ сумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/215 дугаар захирамж, Ц.Гомбод газар эзэмших эрх олгосон Эрдэнэ сумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/214 дүгээр захирамж, Ц.Алтангэрэлд газар эзэмших эрх олгосон Эрдэнэ сумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн А/281 дүгээр захирамж, С.Цэрэнтогтоход газар эзэмших эрх олгосон Эрдэнэ сумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн А/285 дугаар захирамжийг тус тус бүхэлд нь илт хууль бус болохыг тогтоолгох тухай. Дараах иргэдэд газар эзэмших эрх олгохдоо зарим хэсгээрээ давхцуулан олгосон. Нэгдүгээрт, Эрдэнэ сумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/222 дугаар захирамжийн Ц.Уранчимэгт олгосон газраас манай компанийн газартай давхацсан 462 м.кв газрын эзэмших эрх олгосон хэсгийг, Эрдэнэ сумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/217 дугаар захирамжийн Б.Лхагвад олгосон газраас манай компанийн газартай давхацсан 393 м.кв газрын эзэмших эрх олгосон хэсгийг, Эрдэнэ сумын Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/486 дугаар захирамжийн О.Биндэрьяад олгосон газраас манай компанийн газартай давхацсан 3387 м.кв газрын эзэмших эрх олгосон хэсгийг, Эрдэнэ сумын Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн А/127 дугаар захирамжийн М.Чулуундашид олгосон газраас манай компанийн газартай давхацсан 3 м.кв газрын эзэмших эрх олгосон хэсгийг, Эрдэнэ сумын Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 1034 дүгээр захирамж, 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн А/245 дугаар захирамж /нэгж талбарын дугаар 4104031992 дугаартай газар/, мөн өдрийн А/246 дугаар захирамж /нэгж талбарын дугаар 4104031992 дугаартай газар/-ын Н.Бүдхандад олгосон газраас манай компанийн газартай давхацсан 438 м.кв газрын эзэмших эрх олгосон хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгөхийг хүсэж байна. Эдгээр хүмүүсийн газар эзэмших эрхтэй холбоотой асуудлаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулаад явахад энэ асуудлаар хариуцагч талаас хариу тайлбар өгсөн байдаг. Хариу тайлбар өгөхдөө анхны тайлбартаа ч өгсөн. Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг ******* тусгай хамгаалалттай газар нутагт газар эзэмших шийдвэр гаргах эрх байхгүй гэдгээ тодорхой байдлаар илэрхийлсэн. Энийг хууль тогтоомжийн хүрээнд тайлбараа гаргасан гэж ойлгож байгаа. Өөрсдөө ч гэсэн үүнийг ухамсарласан гэж үзэж байгаа. Гуравдагч этгээд нарын хариу тайлбарууд ирсэн байдаг. Ялангуяа, О.Биндэрьяа гээд хамгийн их давхцалтай гуравдагч этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд тусдаа нэхэмжлэл гаргасан. Үүнд, Хаан-Ивэнт ХХК гуравдагч этгээдээр оролцоод явсан. Тухайн хэргийг шийдвэрлэх явцад буюу шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаасаа О.Биндэрьяа татгалзсан. Өнөөдрийн шүүх хуралдаанд оролцох шаардлагагүй гэдгээ илэрхийлсэн. Тэгэхээр энэ хүний эрх ашиг хөндөгдөхгүй байгаа гэж харж байгаа. Үүнээс гадна М.Чулуундаш, М.Түвшинжаргал, Н.Бүдханд гэх хүмүүс өөрсдийнхөө тайлбараар шүүх хуралдаанд оролцохгүй гэдэг нөхцөл байдлаа илэрхийлсэн. Тухайн газар дээр газартай холбоотой ямар нэгэн ашиг сонирхол өөрсдийнх нь хувьд хөндөгдөхгүй гэдгээ илэрхийлсэн гэж миний хувьд харж байна. Үүнээс гадна, бодит нөхцөл байдал байгаа. Газар дээр үзлэг хийсэн. Хаан-Ивэнт ХХК ч тэр, газар олгосон этгээдүүд ч тэр газар дээрээ ямар нэгэн юм барьж байгуулаагүй, ялангуяа иргэдийн хувьд их хэмжээний зардал гаргаагүй гэж харж байгаа. Харин Хаан-Ивэнт ХХК-ийн хувьд энэ газар ашиглах эрхтэй холбоотойгоор тодорхой бодитой, зардлууд гаргаж, хуульд заасан бичиг баримтуудыг бүрдүүлэх шаардлагатай болдог. Үүний хүрээнд хавтаст хэрэгт нотлох баримтаар өгсөн. Үүнтэй холбоотойгоор нэлээдгүй зардал гаргасан. Одоогийн байдлаар ойролцоогоор, бодитойгоор, 65.000.000 гаруй төгрөг гаргасан гэх тооцоо байгаа. Цаашдаа аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалын бааз байгуулж, гадна дотны жуулчдыг татах, эх орноо сурталчлах, мөн орон нутагт тодорхой хэмжээгээр татвар төлөвлөх, орон нутагтай хамтран ажиллах нөхцөл бололцоотой. Ийм аж ахуйн нэгж байгаа. Энэ газар ашиглах эрхтэй болсноос хойш Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг *******ас шалтгаалаад гэрээгээ байгуулж чадахгүй өдийг хүрсэн. Өөрийнхөө үйл ажиллагааг хуульд заасан хугацаанд ч явуулж чадахгүй, одоо ирэх жил газар ашиглах эрхийн хугацаа нь дуусах гээд байгаа. Маргаж байгаа асуудлаар ялангуяа бид нарын нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой асуудлаар тодорхой үндэслэл бүхий тайлбар хэлээгүй гэж ойлгож байна. Тойроод хуулийн зүйл, заалтыг яриад байх шиг байна. Төрийн байгууллага хоорондын асуудал болон мэдээллийн сантай холбоотой асуудлыг дурдаж байна. Илт хууль бус акт мөн эсэх талаар тайлбар хэлсэнгүй гэж ойлголоо. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий газрыг тусгай хамгаалалттай газар мөн эсэх талаар хил цэсийн асуудлаар тодруулга авсан. Хэргийн оролцогчдын зүгээс энэ асуудлаар хүсэлтээ тавиад Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газар нь тусгай хамгаалалтын газар нутагт орно гэж тодорхойлолт ирсэн. Мөн хариуцагч өөрөө хариу тайлбартаа дурдсан. Маргаан үүсээд байгаа газар нь Горхи Тэрэлжийн байгалийн цогцолбор буюу тусгай хамгаалалттай газар нутагт хамаардаг. Одоогоор газрын кадастрын мэдээллийн сангийн Ланд менежер программд улсын тусгай хамгаалалтын газар нутагт сумын Засаг ******* захирамж, аливаа харилцааг зохицуулсан эрх зүйн шийдвэр гаргах боломжгүй гэж хариу тайлбартаа дурдсан. Үүнээс улбаалж, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн зүйл, заалтыг ярихаас өөр аргагүй гэж үзэж байна. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т маш тодорхой дурдсан. Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүйн арга хэлбэрээр, гэрээний үндсэн дээр ашиглуулж болно гэх. Тусгай хамгаалалтын газар нутагт газар олгохдоо ямар хэлбэр, ямар байрлалаар олгох талаар эндээс харагдаж байгаа. Ямар ч хүн, иргэн, аж ахуйн нэгжид газар эзэмшүүлэх гэсэн шийдвэр гаргахгүй гэдэг нь тодорхой харагдаж байгаа. Үүнээс гадна Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-т газар ашиглуулах шийдвэр гаргах гэх. Шийдвэр гаргах эрх бүхий субъект нь төрийн захиргааны төв байгууллага байхыг энэ зүйл, заалтаар тодорхой дурдсан. Үүнээс гадна Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд сумын Засаг даргын бүрэн эрхийг тусгаж өгсөн байдаг. Үүгээр юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр, Газрын тухай хуулиар сумын Засаг ******* бол аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу газар эзэмшүүлэх шийдвэр гаргах тодорхой эрх хэмжээг заасан. Гэхдээ энэ нь юугаар хязгаарлагдах вэ гэхээр, Тусгай хамгаалалтын газар нутгаас өөр газар нутагт гэж ганцхан Төв аймагт ч байхгүй Монгол Улсын хэмжээнд энд, тэнд хаа сайгүй тусгай хамгаалалттай газар нутаг байгаа. Тусгай хамгаалалттай газар нутаг гэж яагаад тусгайлаад хууль гаргасан нь эндээс харагдана. Тодорхой зориулалт, тодорхой болзол, тодорхой шалгуураар зөвхөн ашиглуулах боломжтой гэдэг байдлаар хууль тогтоогч тодорхойлж, тогтоож, хуульчилсан. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд аймаг, сумын Засаг даргын бүрэн эрхийг 29 дүгээр зүйлд дурдсан байдаг. Дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэж. Нэгдүгээрт, тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, өөрийн нутаг дэвсгэрийн тодорхой хэсгийг улсын тусгай болон орон нутгийн хамгаалалтад авах талаар санал боловсруулж, зохих байгууллагад уламжлах, байгалийн нөөц газар, дурсгалт газрын хамгаалалтыг эрхлэх гэсэн эрх хэмжээтэй. Энэ хуульд зааснаар газар ашиглуулах эрх олгох боломжгүй, эрх хэмжээгээр олгогдоогүй гэдэг нь эндээс шууд харагдаж байна. Тусгай хамгаалалттай газар нутаг мөн эсэх талаар би өмнө нь дурдсан. Энэ хүрээндээ ярих учраас Газрын тухай хуулиас илүү Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасан зохицуулалтыг бид нар ярих шаардлагатай болж байна. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 29 дүгээр зүйл, 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр өөрчлөлт ороод сумын Засаг даргын бүрэн эрхийг тодорхойлсон. Өөрчлөлт оруулахдаа, нэгт, харъяалах нутаг дэвсгэрийн тусгай хамгаалалттай газар нутагт гамшгийг таслан зогсоох, гамшгийн хор уршгийг арилгах арга хэмжээг гамшгаас хамгаалах хууль тогтоомжийн дагуу зохион байгуулах. Хоёрт, байгаль цаг уурын хүндрэл тохиолдсон дархан цаазат байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц болон дурсгалт газар тэдгээрийн оршин бүсэд хамгаалалтын дэглэм, горим, бэлчээрийн нөөц, даацад нийцүүлэн мал бэлчээрлүүлэх, хадлан бэлтгэх ажлыг гэрээний үндсэн дээр харъяалах, хамгаалалтын захиргаатай хамтран зохион байгуулах гээд 3 эрх хэмжээтэй байтал 2 болгоод өөрчилсөн. Энэ хууль тогтоомж энүүгээрээ хэрэгжиж байгаа. Энэ байдлаас харвал тусгай хамгаалалттай газар нутагт сумын Засаг ******* болон газар ашиглуулах эрх олгох эрх хэмжээгүй. Төрийн захиргааны төв байгууллага газар ашиглуулах эрх олгох юм байна гэж ойлгож байна. Хоёрдугаарт, тусгай хамгаалалттай газар Газрын тухай хуулиараа сумын Засаг ******* ямар эрх хэмжээтэй байгаа талаар дурдсан. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-т энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах гэж заасан. Энэ зохицуулалтаас харвал төлөвлөгөөнд орсон газрыг л газар эзэмшүүлнэ, иргэдэд олгоно гэж заасан. Төлөвлөгөө яаж гарах талаар ойлгомжтой. Тусгай хамгаалалттай газар нутагт сумын Засаг ******* газар олгохгүй байдлаар төлөвлөгөө гарсан. Ийм учраас 2 байгууллагын хоорондын мэдээллийн асуудал мэдээллийн санд давхцал үүсгээд байгаа. Мэдээллийн санд биш. Цаасаар давхцал үүсгээд байгаа асуудал байгаа. Харин Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас ямар нэгэн байдлаар сумын Засаг ******* шийдвэр гаргах эрх хэмжээгүй. Тэгэхээр Хаан-Ивэнт ХХК-д олгосон газар нь одоогоор ямар нэгэн давхцалгүй байна гэдэг тодруулга, тайлбарыг шүүхэд ирүүлсэн байдаг. Энэ байдлаас харвал, тухайн маргаан бүхий газар нь тусгай хамгаалалттай газар нутагт хамаарах учраас төрийн захиргааны төв байгууллагын эрх хэмжээний асуудал учраас сумын Засаг ******* нэр бүхий иргэдэд газар олгож, эзэмшүүлэх шийдвэр гаргасан нь илт хууль бус акт гаргасан гэж үзэж байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас харвал тухайн газар нь маргаан бүхий газар мөн эсэх, тусгай хамгаалалтын газар нутагт хамаардаг гэдэг бодит зүйл нотлогдсон. Энэ талаар хариуцагч маргахгүй байна. Энэ газар нь тусгай хамгаалалтын газар нутагт хамаардаг бол энэ бүсэд ямар этгээдэд газар олгох вэ гэдэг талаар бид нар анхаарах ёстой. Монгол Улсын Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг хэрэглэхдээ илүү нарийвчилсан зохицуулалтаар буюу Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг бид нар барьж, асуудлыг шийдвэрлэх ёстой гэж үзэж байгаа. Нарийвчилсан зохицуулалт. Өмнө би хэлсэн. Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг ******* бол Газрын тухай хуулийн дагуу газар олгох эрх нь нээлттэй. Харин тусгай хамгаалалтын газар нутаг дээр газар олгох эрх, үүрэг, эрх хэмжээ өөрийнх нь чиг үүрэгт байхгүй байна гэж хэлмээр байна. Нөгөө талаар, яам ч гэсэн байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага ч гэсэн зөвхөн Тусгай хамгаалалтын газар нутгийн тухай хуульд заасан эрх хэмжээний хүрээнд газар олгож байгаа. Тэрнээс хальсан, орон нутагт сумын Засаг даргын эрх хэмжээ, аймгийн Засаг даргын эрх хэмжээний хүрээнд олгогдох газар дээр ямар нэгэн шийдвэр гаргахгүй. Ийм ялгаатай байдлыг хууль тогтоогч нар тус тусад нь зохицуулаад өгсөн. Ийм тодорхой зүйл байхад хариуцагчийн зүгээс ч тэр, хариу тайлбартаа ч тэр, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд заасны дагуу бид нар газар олгосон гэж нэг ёсондоо хууль зүйн үндэслэлгүйгээр маргаж, мэтгэлцээд байна гэж хэлэх гээд байна. Төлөвлөгөөний тухай дурдах нь зүйтэй. Нэхэмжлэлийн шаардлага бол төлөвлөгөөтэй ямар ч холбоогүй. Хаан-Ивэнтэд олгосон газар нь тусгай хамгаалалттай газар нутагт хамаарах учраас Төв аймгийн Засаг ******* энэ газар нутагт газар олгох эрх хэмжээгүй учраас ийм шийдвэр гаргах эрх зүйн үндэслэлгүй учраас энэ захиргааны актуудыг зарим хэсгийн давхцалтай хэсгүүдийг илт хууль бус болохыг тогтоож, бүтэн орсон хэсгийг бүтнээр нь тэр захиргааны актуудыг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү. Маргааны нөхцөл байдлыг арай өөр зүг рүү чиглүүлэх гээд байгаа энэ зүйлийг шүүх анхаарч үзнэ үү. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд энэ асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна гэв.
2.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрдэнэ сумын Засаг ******* хариуцагчийн хувьд бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэдэг тайлбарыг удаа дараа өгсөн. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг төрийн захиргааны төв байгууллага нь олгоно гээд заасан гэдэг агуулгаар маргаж байгаа. Сумын Засаг даргын хувьд энэ бол сумын газар нутаг. Бид газар зохион байгуулалтын төлөвлөгөөндөө тусгасны дагуу Засаг ******* үүргээ биелүүлээд газраа олгосон гэх тайлбарыг хэлье. Хоёрдугаарт, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэсэн. Энэ Газрын тухай хууль. Газрын ерөнхий хууль. Энийг бид дагаж мөрдөнө. Би юу хэлэх гээд байна вэ гэхээр, Хаан-Ивэнт ХХК энэ давхацсан газрыг энэ хүмүүс өмнө нь авсан байсан. Өмнө авсан хүмүүсийг захирамжтай байхад давхцуулаад газар авсан нь хууль зөрчсөн байна. Давхцуулаад олгосон нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Иймд илт хууль бус гэж үзэх ямар ч боломжгүй. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэх. 47.1.6-т иргэн хуулийн этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхолд халдах, хуульд заасан үндэслэл байгаагүй гэх. 47.1.6-т заасныг эргүүлж харвал энэ иргэдийн эрх ашгийг хөндөөд, давхцуулаад газар олгосон нь сайдын өөрөө гаргасан тушаал, шийдвэр нь үндэслэлтэй эсэх асуудал гарч ирнэ. Яагаад давхцуулаад олгож байгаа юм бэ. Яагаад Хаан-Ивэнт ХХК давхцуулсан газрыг би авъя гээд хүсэлт өгсөн юм бэ гэдэг асуудал. Гуравдугаарт, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т хамгаалалтын захиргаа буюу Засаг ******* нь хүсэлт болон түүний талаарх саналаа төрийн захиргааны төв байгууллагад уламжилна гэсэн зохицуулалт байгаа. Манай өмнөх тайлбар дээр өгч байсан. Засаг *******ас санал аваагүй учраас давхацсан байдал үүссэн гэх. Энэ дээр хоёрдмол утгатай. Хамгаалалтын захиргаа ч өгч болохоор, Засаг ******* ч өгч болохоор зохицуулалт. Гэхдээ нэгэнт хамгаалалтын захиргаа давхцалтай, давхцалгүй талаар мэдээд хэлээд өгч чаддаггүй юм бол Засаг *******ас давхцалтай байсан гэх. Тэгсэн бол энэ маргаан 2020 онд гарахаас өмнө асуудлаа шийдээд давхцалгүй газраар олгоод явах боломжтой байсан. Энэ хуулийн заалтаа зөрчсөний улмаас Хаан-Ивэнт ХХК-ийн эрх ашиг тодорхой хэмжээгээр асуудал үүссэн гэж үзэж байна. Гол агуулга бол энэ хүмүүс өмнө нь авсан. Энэ газрыг олгосон. Олгосон газрыг Хаан-Ивэнт ХХК дараа нь авсан гэдгийг шүүх анхаарч үзэх нь зүйтэй. Дөрөвдүгээрт, Газрын тухай хуулийг бид үндсэн гэж үзнэ. Газрын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т газрын нэгдмэл сан гээд байгаа. Монгол Улсын хилийн доторх бүх газар нь өмчийн төрөл, хэлбэрээс үл хамааран газрын нэгдмэл сан мөн гэж заасан. Газрын нэгдмэл сан. Газрын нэгдмэл сан дээрээ энэ иргэдэд газар олгочхоод байхад яагаад давхардуулаад олгоод байгаа юм бэ. Тэгвэл төрийн захиргааны төв байгууллагын буруу юм биш үү. Хаан-Ивэнт ХХК ч гэсэн энийгээ давхцалтай байна. Энийг авъя эсхүл өөрчилье гэх асуудлыг хөндөөд явах боломж байсан. Давхцалтай газар гэж олгосны дараа шүүхэд хандаад энэ хүмүүсийнхийг илт хууль бус, манайх хүчин төгөлдөр гээд маргаад байгаа нь хэр үндэслэлтэй юм бэ. Газрын тухай хуулийн 10 дугаар зүйлд газрын нэгдмэл сангийн үндсэн ангиллуудыг заасан. 10.1.6-т тусгай хэрэгцээний газар гээд орсон байгаа. 16 дугаар зүйлийн 16.1.1-т улсын тусгай хамгаалалттай газар гээд Газрын тухай хуульд заагаад өгсөн. 18 дугаар зүйлд Монгол Улсын Засгийн газрын бүрэн эрхийг заасан. 18.1.1-т газрын талаар төрөөс явуулах нэгдсэн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулж хангана гэж заасан. 18.1.7-т улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг батална гэж заасан. Улсын ерөнхий төлөвлөгөөнд яагаад энийг батлаад оруулсан юм бэ. Энэ иргэдэд олгосон газрыг. Бид хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй байна. Ганц Засаг даргыг буруутгахгүй гэдэг агуулгаар би энэ хуулийн заалтуудыг хэлээд байна. Засаг ******* бол газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд заасны дагуу газраа олгосон. Төлөвлөгөөг нь сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал баталсан. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал баталсан. Засгийн газар нь хянасан. Төрийн захиргааны төв байгууллага нь мөн үнэлэлт, дүгнэлтээ өгсөн. 19 дүгээр зүйлд төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх гээд заасан. Газрын талаар төрөөс явуулах бодлого, нэгдсэн хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах гээд. Тэгээд аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд дүгнэлт өгөх, хэрэгжилтэд нь хяналт тавих гээд заасан. Тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг нь хянах, улсын хэмжээнд газрын кадастрын бодлого боловсруулах, үйл ажиллагааг удирдах гээд заасан. Газрын кадастрын бодлого ч байгаа. Газрын кадастрын бодлого гэдэг нь энэ захирамжууд бүгдээрээ хүчин төгөлдөр байгаа. Өнөөдрийг хүртэл. Кадастрын мэдээллийн санд бүртгэгдсэн. Хувийн хэрэгтэйгээ байгаа. Энэ бүгд нь хуулийн дагуу олгосон гэдэг үндэслэл байгаа. Сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал бол 20 дугаар зүйлийн 20.1.2-т тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батална гээд заасан. Засгийн газраасаа эхлээд төрийн захиргааны төв байгууллагаас эхлээд явсан. Сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөг аймгийн Иргэдийн Хурал батлаад байгаа. Тэгвэл яагаад тусгай хэрэгцээндээ олгоод байгаа юм бэ. Энэ яагаад ганцхан Засаг даргын буруутай үйл ажиллагаа байдаг юм бэ. Энэ асуудал дээр бид маргаж байгаа. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын бүрэн эрх гээд. Нутаг дэвсгэртээ төрөөс явуулах бодлого, Газрын тухай хууль тогтоомж, тухайн шатны Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж, хангах үүрэгтэй. Хурлаас газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталсан бол /энэ бол тухайн жилийн төлөвлөгөө/ үүнийг биелүүлэх үүрэг нь Засаг *******д байна. Тэгэхээр иргэдээс ирсэн хүсэлтийн дагуу газар олгох нь энэ хүний газар олгож байгаа эрх боловч бас бусад байгууллагаас өгсөн үүргийг хангаж ажиллаж байгаа. Газар зохион байгуулалтын бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллаж байгаа. Энэ асуудал дээр маргаан байгаад байгаа. Яагаад зөвхөн Засаг даргын захирамжийг илт хууль бус гэж үзээд байгаа юм бэ. Тэгвэл Засаг ******* өөрөө дураараа ямар ч газар зохион байгуулалтын төлөвлөгөөгүй олгосон бол энэ жинхэнэ илт хууль бус. Гэтэл Засгийн газар нь хянаад, төв байгууллага нь хянаад, ерөнхий төлөвлөгөөнд нь оруулаад, тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулаад баталсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу олгосон захирамж яагаад илт хууль бус болдог юм бэ. Энэ асуудлыг бид хөндөж байна. Засаг даргын бодлого, хууль тогтоомж. 21 дүгээр зүйлийн 21.4.3, 21.3. Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө батлах гэдэг нь Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гэж 23 дугаар зүйлд байгаа. Газрын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө боловсруулах, газрын зохион байгуулалтыг эрхлэх, үйл ажиллагааг нь эрхлэх гээд. Мөн улсын хэмжээнд газрын кадастрын бодлогыг хэрэгжүүлэх, улсын газрын мэдээллийн санд бүртгүүлэх, хөтлөх гээд. Мэдээллийн санд бүртгээд хөтлөөд байгаа. Хууль тогтоомжоороо хариуцсан байгууллагууд нь байна. Яагаад тусгай хамгаалалттай газар нутаг дээр сумын Засаг ******* 2003 оноос хойш газар олгоод байхад жил болгоны төлөвлөгөөнд нь оруулаад яваад байдаг юм бэ. Энэ сумын Засаг даргын эрх хэмжээний асуудал мөн юм уу. Сумын Засаг даргын эрх, үүрэг дээр Газрын тухай хуульд тийм зүйл байхгүй. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу олгох үүрэгтэй. Энэ харин бүх шатаараа дамжаад аймгийн Иргэдийн Хурал нь батлаад, дээшээ Засгийн газар нь ерөнхий төлөвлөгөөг батлаад явсан. Ерөнхий төлөвлөгөө дээр Засгийн газар яагаад тусгай хамгаалалттай газар нутагт сумын Засаг ******* газар олгохоор оруулаад байгаа юм бэ. Энэ асуудалд сумын Засаг даргын хувьд маргаад байгаа. Мэдээллийн санг эрхлэх гэдгийг би хэлсэн. Тамгын газрын даамал ч мэдээллийн сангаа эрхэлнэ. Аймаг, нийслэл нь ч эрхэлнэ. Төрийн захиргааны төв байгууллага нь нэгдмэл сангаа барина. Нэгдмэл санд байгаа зүйлийг зөрчөөд Байгаль орчны сайд тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах асуудлыг шийдэхдээ давхардуулаад олгож байгаа нь зөв юм уу, буруу юм уу. Засаг даргын хувьд буруу гэж үзэж байгаа. Засаг *******ас саналаа аваад, мэдээллийн сангаа хараад үнэхээр буруу юм бол асуудлаа шийдээд тэр давхцаагүй газраа олгоод явах шийдэл байсан гэж харж байгаа. Тусгай хамгаалалттай газар нутагт төрийн захиргааны төв байгууллага газар олгоно гэж байгаа. Ашиглана гэх. Ашиглуулах эрхийг олгоно. Ганц энэ дээр дөрөөлж байна. Энэ гаргаж байгаа акт нь өөрөө 2020 оны 05 дугаар сарын 105-аар баталгаажуулсан. Яамны гэрчилгээ. 0201485. Энэ гэрчилгээг гарахаас өмнө энэ хүмүүс гэрчилгээтэй, гэрээтэй, захирамжтай байсан. Одоо Байгаль орчны яамны өмнөөс нэхэмжлэл хариулаад байгаа мэт санагдаад байна. Газар зохион байгуулалтын төлөвлөгөө юу юм бэ. Яамны нэгдмэл сан, кадастр гэж байдаг. Тэр дээр байхгүй байна. Энийг хариулах юм бол яам нь төлөөлөгч авдаг юм уу. Ямар нэгэн байдлаар орж хариулах байх. Тухайн үед ямар ч байсан энэ захирамж гарсан байсан учраас мэдээллийн санд орсон байсан. Мэдээллийн санд орсон байсан учраас та бүхэн өнөөдөр маргаж байгаа. Юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр, Захиргааны ерөнхий хуульд байгаа. Захиргааны ерөнхий хуульд захиргааны үйл ажиллагааны зарчим, 4.2.6-т бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах гэж заасан. Нэгэнт татсан шийдвэр гаргаж байгаа учраас энэ заалтыг мэдэх л ёстой. Сайдын тушаал, шийдвэр гээд энэ нь Захиргааны ерөнхий хуулиас давах учиргүй. Шийдвэр гаргахдаа давхцалтай байна уу, давхцалгүй байна уу, хэн нэгэн ямар нэгэн байдлаар авсан байна уу, аваагүй байна уу гэдгийг нягталж үзэж байж шийдвэрээ гаргах ёстой байсан. Гол агуулга энийг л хэлж байна. Энийг л ойлгохгүй байх шиг байна. Яагаад заавал Хаан-Ивэнт ХХК-тай давхардуулаад олгочхоод байгаа юм бэ. Хууль ёсны зарчмаа яасан юм бэ. Засаг ******* гаргаж болдоггүй юм бол тэрийг засаад, шийдвэрлээд явахгүй яасан юм бэ. Өнөөдөр шүүхэд Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас тусгай хамгаалалттай газар нутагт үе үеийн Засаг ******* нар олгосон шийдвэрүүдтэй нэг ч маргаан байхгүй. Зөвхөн Горхи Тэрэлжийн тусгай хамгаалалттай газар нутгаас тухайлбал, манай Эрдэнэ сум дээр маргасан маргаан нь бүгдээрээ хэрэгсэхгүй болсон. Өөрсдөө нэг ч удаа маргаагүй. Тэгсэн хэр нь давхардуулаад олгосон, энэ буруутай үйл ажиллагааг нь Хаан-Ивэнт тухайн хувь компани дахиад ингээд явж байгаа. Гэтэл манай яамны шийдвэр бол зөв гэдэг талаас ярих гээд байна. Яам нь өөрсдөө хариултаа өгөх ёстой. Та бүхэн бол авсан. Авахдаа та бүхэн Газрын тухай хуульд заасан давхцуулан олгохгүй байх, хүсэлтээ гаргахдаа давхцуулсан шийдвэр кадастр гаргахгүй байх энэ асуудал нь та нарын асуудал. Та нар мэдээж газар хүсэж байгаа учраас тэрийгээ очоод үзэж, хараад, газрын кадастраа хийлгээд хүсэлт өгөх нь Газрын тухай хуулиар явж байгаа. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль дээр байгаа. Хүсэлт өгөхөд бүрдүүлэх материал нь Газрын тухай хуульд заасан байгаа. Үүний дагуу та нар хүсэлтээ өгсөн байгаа. Бүрдүүлэх материалууд нь тэнд байгаа. Яагаад давхцуулаад кадастр хийгээд өгөөд, тэр нь баталгаажаад явчихдаг юм бэ гэдэг асуудал байгаа. Энэ нь өөрөө хууль ёсны зарчим. Бусад зүйлүүдийг зөрчөөд байна. Ийм учраас нэхэмжлэл хангагдах үндэслэл байхгүй гэж харж байна. Хоёрт, газар зохион байгуулалтын төлөвлөгөө. Төлөвлөгөөний талаар Газрын тухай хууль дээр Засаг даргын эрх, үүргийн талаарх асуудлыг хөндөж байна. Тэгвэл Засгийн газар газрын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь юу хийгээд байгаа юм бэ. Юу хийх ёстой юм бэ. Өчнөөн жилийн өнгөрсөн асуудлыг батлахгүй байхгүй яасан юм бэ. Хянадаг л юм байна. Засгийн газар. Газрын харилцаа, харъяаллын төв байгуулга нь хянадаг л юм байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь төлөвлөгөөг нь баталдаг л юм байна. Энэ байгууллагууд нь юу хийсэн юм бэ. Эндээс эхлэх ёстой байсан гэж миний зүгээс үзээд байгаа. Бид газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу газраа олгосон гэх тайлбарыг тавьж байгаа. Ийм л 2 агуулгаар бид маргаж байгаа. Төлөвлөгөөг нь баталж өгөөгүй бол энэ газар олгогдохгүй. Газрын тухай хуульд байгаа. Газрын ерөнхий төлөвлөгөөнд Засгийн газар 15-66 жилийн хугацаагаар. Тэндээ яагаад тусгай хамгаалалттай газар нутагт сумын Засаг ******* газар эзэмшүүлье гээд оруулаад байгаа юм бэ. Энэ нь зөв юм уу, буруу юм уу. Энэ талаар нэхэмжлэл гаргах эрх нь хэнд байгаа юм бэ гэдэг асуудал яригдана. Тэгвэл сумын Засаг даргыг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар чи олгохгүй, эзэмшүүлэхгүй гээд байгаа боловч цаанаа эрх зүйн актууд нь байгаад байна. Бид хуулийн дагуу үүргээ биелүүлээд ажилласан. Энэ дээр яагаад ямар нэгэн тайлбар өгөхгүй байгаа юм бэ. Засгийн газар, газар зохион байгуулалт хариуцсан төрийн захиргааны төв байгууллагатай нь яагаад маргахгүй байгаа юм бэ. Баталсан Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймгийн Иргэдийн хуралтай яагаад маргахгүй байгаа юм бэ. Засаг ******* хууль зөрчөөд, илт хууль бус гээд байгаа боловч хууль зөрчөөгүй. Тусгай хамгаалалттай газар нутаг дээр асуудал байна уу гэвэл байна. Гэхдээ баталсан төлөвлөгөөний дагуу газраа олгоно. Энэ юунаас болоод, яагаад олгогдсон юм бэ. Яагаад батлагдсан гэдэг асуудлыг бид хөндөх ёстой. Шууд Засаг даргыг илт хууль бус гэж үзэх үндэслэл байна уу. Тэгвэл тэр газар зохион байгуулалтын төлөвлөгөө, бусад хянасан байгууллагуудын тогтоол, шийдвэрүүдийг бүгдийг нь хүчингүй болгож байж энэ хүчингүй болно. Засгийн газрын тогтоол, тэр тогтоол шийдвэрүүд нь хүчингүй болж байж тухайн маргаантай холбоотой асуудлууд хүчингүй болсноор энэ асуудал шийдэгдэх байх. Төлөвлөгөөний дагуу олгосон, Засаг даргын захирамжийг хүчингүй болгож байгаа нь өөрөө зөв үү, буруу юу. Хамгийн гол нь өмнө нь олгосон. Засаг ******* Хаан-Ивэнт ХХК-д олгосны дараа давхардуулаад олгосон бол ямар ч асуудал гарахгүй. Газрын нэгдмэл сан байна гээд. Нэгдмэл сантай. Энэ бол ойлгомжтой. Газрын нэгдмэл сан нэг л байна. Монгол Улсад. Би Газрын тухай хуулийг харсан. Хуулийн заалттай нь хамт. Газар давхцаагүй, олгоогүй гэж үзэх ямар ч үндэслэл байхгүй. 2003 оноос эхлэн олгосон. Кадастр дээр дугаар өгдөг. Тэр бүгдээрээ байгаа тул нэгдмэл санд орсон. Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас хх-ийн 133 талд байна. 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 0711 дугаартай 14 иргэний газартай давхцалтай байна гэх. Гаргаад л ирж байна. Энийг яам нь мэдэхгүй байна гэж байхгүй. Тийм ойлгомжгүй зүйл байж болдог юм уу. Монгол Улс газрын нэгдмэл нэг л сантай. Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар нь давхцалтай байна гээд гаргаад ирэхэд яам нь тэндээ давхцалгүй гээд гаргаад ирж болох юм уу. Маргаан нь өөрөө Засаг даргын захирамжтай холбоотой. Засаг даргын захирамжийг гаргахдаа үндэслэсэн шийдвэрүүд нь шууд хамааралтай болно. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөтэй маргаагүй гэх. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу олгогдсон. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг сумын Иргэдийн хурал, аймгийн Иргэдийн хурал баталдаг. Газрын харилцаа хариуцсан төрийн захиргааны төв байгууллага хянасан. Газрын ерөнхий төлөвлөгөөнд нь орсон. Ийм л асуудлыг өөр зүйлд хандуулах гээгүй. Засаг даргын илт хууль бус гэж үзээд байгаа, нэхэмжлэл гаргаад байгаа захирамж нь өөрөө Газрын тухай хуульд заасан тодорхой шаардлагуудыг хангаж гарсан. Түүнээс бид Тусгай хамгаалалттай газар нутгийн тодорхой заалтуудтай маргаагүй. Хоёрдугаарт, саяны тайлбарууд нотлох баримт шинжлэн судлахад асуудал гарч ирж байна. Эрх ашиг нь хөндөгдөөгүй гэж харагдаж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг хэлнэ гэж заасан. Байгаль орчны яам тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаа энэ газар давхцалгүй гээд өнөөдрийг хүртэл тэр байр суурь дээрээ байгаа. Сумын газрын даамал, аймгийн газар зохион байгуулалтын алба тусгай хамгаалалтын газар нутгийн кадастрт өөрчлөлт оруулах, нэмж хасуулах эрх байхгүй гэдэг асуудал яригдаж байна. Энэ нь өөрөө зөрчилгүй байгаа юм биш үү. Миний асуугаад байгаа нь тэр. Өнөөдрийг хүртэл гэх. Сүүлийн үед ирсэн бичиг баримтууд нь хүртэл тийм байгаа. Өнөөдөр давхцалгүй байгаа юм байна. Яамны мэдээллийн санд давхцалгүй байгаа юм бол энэ маргаанд эрх ашиг нь зөрчигдсөн гэж үзэх юм уу. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-т захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн гэдэг асуудал. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиараа тэнд эзэмшүүлэх эрхгүй этгээд шийдвэр гаргасан гээд байдаг. Газрын кадастрын мэдээллийн санд хийсэн гэхээр би ямар ч асуудалгүй, байгаль орчны яамны мэдээллийн санд байхгүй юм байна. Гэтэл нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдсөн гэж үзэх юм. 52 дугаар зүйлийн 52.5.6-т захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгох, хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн хувьд хүн, хуулийн этгээдийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй болон ямар хуультай зөрчилдсөн гэдэг асуудал. Олгосон байгууллагуудын хүрээнд зөрчигдсөн асуудал байхгүй. Энэ зөндөө захирамжуудыг хүчингүй болгох үндэслэл харагдахгүй байна гэж үзэж байна. Хоёрт, өмнөх тайлбар дээрээ хэлж байсан. Газрын нэгдмэл сан гэж би ойлгоод байгаа. Нэг л нэгдмэл сантай байна. Засгийн газар хариуцаад доошоо шалгагдаад явна. Яагаад хоёр мэдээллийн сан гараад ирсэн бэ. Нэгж талбарын дугаар энэ иргэдэд байгаа. Нэгж талбарын дугаарыг олгоод кадастрыг олгосон. Энийг юу гэж ойлгох юм бэ. Тусгай хамгаалалттай газар нутагт газар авсан, эзэмшсэн бүх хүмүүс яамны мэдээллийн санд байхгүй байгаа юм уу. Горхи Тэрэлжийн хамгаалалтын захиргаа бол байгаа гээд нэхэмжлэл гаргаад яваад байсан. Энэ газрууд хүчин төгөлдөр байгаа учраас бид хүчингүй болгомоор байна гээд маргаан үүсгээд явж байсан. Хаан-Ивэнт ХХК-ийн тухайд та нар өөр мэдээллийн санд байхгүй мэт ийм зүйл харагдаж байна. Хэрвээ тэр санд нь байхгүй, тэр программаар явах ёстой юм бол энд маргааны зүйл огт алга. Хүчингүй болгох шаардлага ч байхгүй. Нэгэнт тусгай хамгаалалттай газар нутагт бүртгэгдээгүй. Танай эрх ашиг хөндөгдсөн гэж үзэх үндэслэл харагдахгүй байна. Та нар өөрсдөө гаргаж өгөөд, бид нар тэр дээр маргаж байгаа гэдэг асуудал хөндөж байна. Анх гэрээ хийхгүй, гэрээ дээр гарын үсэг зурахгүй байгаа асуудал яригдаж байсан. Хууль өөрчлөгдөхөд энэ алга болсон. Тэгээд нэхэмжлэлээ татах гэтэл танайх энд газар олгосон, давхцалтай гэсэн бичиг ирсэн учраас танай бичгийн дагуу бид хүсэлт гаргаад байна гэх асуудал. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хүсэлттэй байна гэх байр суурьтай байна. Эцэст нь хэлэхэд, өмнө нь энэ иргэд авсан байсан гэдгийг анхаарч үзээсэй. 2018 оноос явсан боловч 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Хаан-Ивэнт ХХК гэрчилгээгээ авсан гэж үзэж байгаа. Бичиг баримтаар тэгж харагдаж байгаа. Энэ иргэд өмнө нь авсан байсан. Маш том ялгаа байгаа гэж харж байгаа. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
2.4. Хариуцагч, Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг ******* А.Мөнгөнбаяр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хаан ******* ХХК /5869277/ нь тус шүүхэд Газар ашиглах гурвалсан гэрээ байгуулах хүсэлтийг шийдвэрлэхгүй, гэрээ байгуулахгүй байгаа Эрдэнэ сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Газар ашиглах тухай гурвалсан гэрээ байгуулж, гарын үсэг зурж баталгаажуулахыг Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг *******д даалгах гэж гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул дараах хариу тайлбарыг гаргаж байна. Хаан ******* ХХК нь Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 311 дүгээр тушаалаар Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул 3 дугаар багийн Шар булгийн өвөр нэртэй газарт 8.05 га газрыг /4104059849 нэгж талбарын дугаартай/ аялал жуулчлалын зориулалтаар, 5 жилийн хугацаатайгаар ашиглах эрхийн гэрчилгээ авсан байдаг. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 Төрийн захиргааны төв байгууллага дархан цаазат газрын хязгаарлалтын бүс болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг энэ хуулийн 27 дугаар зүйлийн 12-т заасан сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн гаргана гэж зааснаар сумын Засаг *******ас санал аваагүйн улмаас Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас олгосон ашиглалтын зориулалттай 8.05 га газрын олголтод давхцал үүссэн байна. Мөн уг нэгж талбар нь Эрдэнэ сумын Засаг даргын 2016 он 2020 онуудад зуслангийн зориулалтаар иргэдэд олгосон 12 нэгж талбартай давхцалтай. Иймд нэхэмжлэл гаргасан хуулийн этгээдийн газар нь 12 иргэний эзэмшлийн газартай давхцал үүссэн, мэдээллийн санд бүртгэгдсэн тул нэг газраас 2 эзэмшигч, ашиглагчаас газрын төлбөр авах боломжгүй байна гэсэн аман тайлбарыг өгсөн байдаг. Маргаан үүсээд байгаа газар нь Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт буюу Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаардаг. Одоогоор газрын кадастрын мэдээллийн сангийн Ланд менежер программд улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт сумын Засаг ******* захирамж, аливаа харилцааг зохицуулсан эрх зүйн шийдвэр гаргах боломжгүй, газрын даамал мэдээллийн санд өөрчлөлт хийх эрхгүй тул давхцалыг орон нутаг шийдвэрлэх боломжгүй байна. Газрын төлбөрийн орлого нь 100 хувь сумын төсвийн төлөвлөгөөт орлого байдаг бөгөөд төсвийн зарцуулалтаар зарцуулагддаг, газрын төлбөр буруу ногдуулснаас үүдэлтэй орлого буцаан олгогддоггүй тул газрын төлбөрийн нэхэмжлэл үүсгэж, төлбөр төлүүлэх, гурвалсан гэрээ байгуулах боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ[4].
2.5. Гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Баясгалан шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Энхжаргал овогтой Баясгалан миний бие Төв аймгийн Эрдэнэ сумын Шар булгийн тохой гэдэг газарт Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын захирамжтай зуслангийн зориулалттай 0.07 га газрыг 15 жилийн хугацаатай газар эзэмших гэрчилгээтэй дараах гуравдагч этгээд Ц.Уранчимэг, Ц.Хүрэлбаатар, Э.Одонтуяа, Б.Намхай, П.Янжмаа, Ц.Түмэндэмбэрэл, Ц.Гомбо, Ц.Алтангэрэл, С.Цэрэнтогтох гэх 10 хүний итгэмжлэгдсэн төлөөлөгч юм. Эдгээр хүмүүс тухайн газрын төлбөрийг цаг тухай бүрт нь төлж ирсэн. Манай гуравдагч этгээдүүдийн эзэмшиж байгаа газар дээр Байгаль орчны яамнаас Хаан ******* ХХК-д 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 0201485 дугаартай гэрчилгээтэй 8.05 га газрыг аялал жуулчлалын зориулалттай 5 жилийн хугацаанд ашиглуулахаар давхардуулан олгосон тул маргаан гарч Хаан ******* ХХК нэхэмжлэл гарган Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргыг шүүхэд өгсөн тул шүүх хуралдаанд гуравдагч этгээдүүдийн төлөөлөгчөөр миний бие оролцохоор болсон. Гуравдагч этгээдүүдийн төлөөлөгч миний бие олон жил тус сумын ард иргэдийн эрүүл мэндийг хамгаалах үйлсэд чинхүү сэтгэлээр ажиллаж байгаа хөдөлмөрийг үнэлж тус сумын Иргэдийн Хурлын шийдвэр гарч зохих журмын дагуу зуслангийн газартай болсон иргэдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд Хаан ******* ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.[5]
2.6. Гуравдагч этгээдийн М.Түвшинжаргал шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Магван овогтой Түвшинжаргал миний бие Төв аймгийн Эрдэнэ сумын Шар булгийн тохой гэдэг газарт Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/222 дугаар захирамжаар зуслангийн зориулалттай 0.07 га газрыг 15 жилийн хугацаатай газар эзэмших гэрчилгээ гарч зуслангийн газартай болсон. Тухайн газрын төлбөрийг цаг тухай бүрд төлж ирсэн. Гэтэл 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Төв аймгийн шүүхээс залган таны эзэмшиж байгаа газар дээр Байгаль орчны яамнаас Хаан ******* ХХК-д 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 0201485 дугаартай гэрчилгээтэй 8.05 га газрыг аялал жуучлалын зориулалттай 5 жилийн хугацаанд ашиглуулахаар давхардуулан олгосон тул маргаан гарч Хаан ******* ХХК нэхэмжлэл гарган Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргыг шүүхэд өгсөн тул гуравдагч этгээдээр намайг шүүх хуралдаанд ирж оролц гэсэн боловч миний ажлын нөхцөл байдлаас шалтгаалан оролцох боломжгүй тул өөрийн итгэмжлэгдсэн хүн иргэн Энхжаргал овогтой Баясгаланг оролцуулахаар болж байна. Миний бие олон жил тус сумын ард иргэдийн эрүүл мэндийг хамгаалах үйлсэд чинхүү сэтгэлээр ажиллаж байгаа хөдөлмөрийг минь үнэлж тус сумын Иргэдийн Хурлын шийдвэр гарч зохих журмын дагуу зуслангийн газартай болсон, энэхүү зуслангийн газар дээрээ энэ жил байшин барих төлөвлөгөөтэй байна гэжээ.[6]
2.7. Гуравдагч этгээд Ц.Түмэндэмбэрэл шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Цэвэгмэд овогтой Түмэндэмбэрэл миний бие Төв аймгийн Эрдэнэ сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Шар булгийн тохой хэмээх газарт зуслангийн зориулалтаар амьдран суух зорилгоор Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газарт хүсэлт гаргаж Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/222 дугаар захирамжаар зуслангийн зориулалттай 0.07 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшихээр болсон. Тухайн газрын төлбөрийг цаг тухай бүрд төлж ирсэн. Гэтэл 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Төв аймгийн шүүхээс залган таны эзэмшиж байгаа газар дээр Байгаль орчны яамнаас Хаан ******* ХХК-д 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 0201485 дугаартай гэрчилгээтэй 8.05 га газрыг аялал жуучлалын зориулалттай 5 жилийн хугацаанд ашиглуулахаар давхардуулан олгосон тул маргаан гарч Хаан ******* ХХК нэхэмжлэл гарган Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргыг шүүхэд өгсөн тул гуравдагч этгээдээр намайг шүүх хуралдаанд ирж оролц гэсэн боловч миний ажлын нөхцөл байдлаас шалтгаалан оролцох боломжгүй тул өөрийн итгэмжлэгдсэн хүн иргэн Энхжаргал овогтой Баясгаланг оролцуулахаар болж байна. Хаан ******* ХХК нь миний амьдран суухаар гэрчилгээ гаргаж авсан газарт хугацааны хувьд хожим дараа нь давхардуулж бичиг баримт бүрдүүлж зөвшөөрөл авсан нь хууль бус үйлдэл юм. Иймд миний зүгээс Хаан ******* ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.[7]
2.8. Гуравдагч этгээд Ц.Уранчимэг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Цэгмид овогтой Уранчимэг миний бие Төв аймгийн Эрдэнэ сумын Шар булгийн тохой гэдэг газарт Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/222 дугаар захирамжаар зуслангийн зориулалттай 0.07 га газрыг 15 жилийн хугацаатай газар эзэмших гэрчилгээ гарч зуслангийн газартай болсон. Тухайн газрын төлбөрийг цаг тухай бүрд төлж ирсэн. Гэтэл 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Төв аймгийн шүүхээс залган таны эзэмшиж байгаа газар дээр Байгаль орчны яамнаас Хаан ******* ХХК-д 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 0201485 дугаартай гэрчилгээтэй 8.05 га газрыг аялал жуучлалын зориулалттай 5 жилийн хугацаанд ашиглуулахаар давхардуулан олгосон тул маргаан гарч Хаан ******* ХХК нэхэмжлэл гарган Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргыг шүүхэд өгсөн тул гуравдагч этгээдээр намайг шүүх хуралдаанд ирж оролц гэсэн боловч миний ажлын нөхцөл байдлаас шалтгаалан оролцох боломжгүй тул өөрийн итгэмжлэгдсэн хүн иргэн Энхжаргал овогтой Баясгаланг оролцуулахаар болж байна. Миний бие олон жил тус сумын ард иргэдийн эрүүл мэндийг хамгаалах үйлсэд чинхүү сэтгэлээр ажиллаж байгаа хөдөлмөрийг минь үнэлж тус сумын Иргэдийн Хурлын шийдвэр гарч зохих журмын дагуу зуслангийн газартай болсон, энэхүү зуслангийн газар дээрээ энэ жил байшин барих төлөвлөгөөтэй байна гэжээ.[8]
2.9. Гуравдагч этгээд Б.Намхай шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Баясгалан овогтой Намхай миний бие Төв аймгийн Эрдэнэ сумын Шар булгийн тохой гэдэг газарт Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/222 дугаар захирамжаар зуслангийн зориулалттай 0.07 га газрыг 15 жилийн хугацаатай газар эзэмших гэрчилгээ гарч зуслангийн газартай болсон. Тухайн газрын төлбөрийг цаг тухай бүрд төлж ирсэн. Гэтэл 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Төв аймгийн шүүхээс залган таны эзэмшиж байгаа газар дээр Байгаль орчны яамнаас Хаан ******* ХХК-д 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 0201485 дугаартай гэрчилгээтэй 8.05 га газрыг аялал жуучлалын зориулалттай 5 жилийн хугацаанд ашиглуулахаар давхардуулан олгосон тул маргаан гарч Хаан ******* ХХК нэхэмжлэл гарган Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргыг шүүхэд өгсөн тул гуравдагч этгээдээр намайг шүүх хуралдаанд ирж оролц гэсэн боловч миний ажлын нөхцөл байдлаас шалтгаалан оролцох боломжгүй тул өөрийн итгэмжлэгдсэн хүн иргэн Энхжаргал овогтой Баясгаланг оролцуулахаар болж байна. Миний бие тус сумын ард иргэдтэй хамтын ажиллагаатай байж тус сумын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулсанг минь үнэлж, сумын Иргэдийн Хурлын шийдвэр гарч зохих журмын дагуу зуслангийн газартай болсон, энэхүү зуслангийн газар дээрээ энэ жил байшин барих төлөвлөгөөтэй байна гэжээ[9].
2.10. Гуравдагч этгээд Б.Лхагвын эхнэр П.Янжмаа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Балдан овогтой Лхагвыг төлөөлж түүний хань Пилээ овогтой Янжмаа миний бие энэхүү тайлбарыг гаргаж байна. миний бие Төв аймгийн Эрдэнэ сумын Шар булгийн тохой гэдэг газарт Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/222 дугаар захирамжаар зуслангийн зориулалттай 0.07 га газрыг 15 жилийн хугацаатай газар эзэмших гэрчилгээ гарч зуслангийн газартай болсон. Тухайн газрын төлбөрийг цаг тухай бүрд төлж ирсэн. Гэтэл 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Төв аймгийн шүүхээс залган таны эзэмшиж байгаа газар дээр Байгаль орчны яамнаас Хаан ******* ХХК-д 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 0201485 дугаартай гэрчилгээтэй 8.05 га газрыг аялал жуулчлалын зориулалттай 5 жилийн хугацаанд ашиглуулахаар давхардуулан олгосон тул маргаан гарч Хаан ******* ХХК нэхэмжлэл гарган Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргыг шүүхэд өгсөн тул гуравдагч этгээдээр намайг шүүх хуралдаанд ирж оролц гэсэн боловч миний ажлын нөхцөл байдлаас шалтгаалан оролцох боломжгүй тул өөрийн итгэмжлэгдсэн хүн иргэн Энхжаргал овогтой Баясгаланг оролцуулахаар болж байна. Миний хань Б.Лхагва нь улсад 38 жил тасралтгүй хөдөлмөрлөж гавьяаныхаа амралтыг эрүүл агаартай газарт эдэлж, өөрийн том хүү агрономич Л.Баярсайхантай хамтран жижиг ногооны аж ахуй эрхэлж ахуйн хэрэглээгээ бэлдэх, жимсний мод тарих зорилгоор энэхүү газрыг авсан байсан юм гэжээ[10].
2.11. Гуравдагч этгээд С.Цэрэнтогтох шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: С.Цэрэнтогтох миний бие Төв аймгийн Эрдэнэ сумын 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газар дээр өргөдөл өгч, сумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн А/285 дугаар захирамжаар 4104059091 нэгж талбар бүхий 0.07 га газрыг зуслангийн зориулалтаар эзэмшсэн. Миний бие Улаанбаатар хотод ажиллаж, амьдардаг учраас шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцож чадахгүй гэжээ.[11]
2.12. Гуравдагч этгээд М.Чулуундаш шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: М.Чулуундаш миний бие Төв аймгийн Эрдэнэ сумын 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газар дээр өргөдөл өгч, сумын Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн А/127 дугаар захирамжаар 4104057506 нэгж талбар бүхий 0.07 га гэр, орон сууц, хашааны зориулалтаар эзэмшсэн. Миний бие ажил эрхэлдэг учир шүүх хуралдаан болгонд оролцох боломжгүй, хэргийг намайг оролцуулалгүй шийдвэрлэж өгнө үү гэжээ.[12]
2.13 Гуравдагч этгээд Н.Бүдханд шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Намжилсүрэнгийн Бүдханд миний бие Төв аймгийн Эрдэнэ сумын 3 дугаар багт аялал жуулчлалын зориулалттай газрыг координатын дагуу кадастрын зураг цэгийн солбилцлыг өөрчлөхгүй байхаар шийдвэрлэж өгнө үү. Газрын төлбөрийг хугацаанд нь төлж байгаа болно. Би гадаад улсад байгаа тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжгүй байна гэжээ.[13]
2.14. Гуравдагч этгээд О.Биндэръяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ариунаа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/486 дугаар захирамжаар 18683322701101 нэгж талбарын дугаартай газрыг эзэмшдэг энэхүү газар нь миний элэнц эмээ Жамцын Доржханд, эмээ Төмөрийн Хишигт нар 1956 оноос нутаглаж ирсэн. Өвөө Вандангийн Чулуун-Эрдэнэ, элэнц эмээ Жамцын Доржханд, эмээ Төмөрийн Хишигт нар минь энэ нутагт өсөж өндийсөн, зуслангийн газрыг өвөө минь амь ахуйдаа хадлангийн газар хэмээн хашаалж, хамгаалж ирсэн газар юм. Миний хүүхэд нас энэхүү газарт өнгөрсөн дурсгалтай, эрхэм нандин нутаг бөгөөд би энэхүү газартаа өөрийн байшингаа барьж, өвөг дээдсийнхээ амьдарч байсан газарт үргэлжлүүлэн амьдарна гэж төлөвлөн хадгалж, хамгаалж, Газрын тухай хууль болон холбогдох хуулийн дагуу 2016 оноос хойш газрын төлбөрийг хариуцлагатайгаар жил бүр төлж ирсэн. Хаан ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох манай компанийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 0201485 дугаартай гэрчилгээ бүхий 8.05 га газартай давхцуулан олгосон гэх шүүхийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид 1956 оноос хойш 4 үе дамжин тасралтгүй энэхүү газар нутагт оршин сууж амьдарч ирсэн. 2011 оноос энэ газрыг хадлангийн талбайг хашиж хамгаалах эзэмшлийн гэрчилгээтэй, Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт харъяалагдан, газрын төлбөр, татварыг төлж, мөн төрийн үйлчилгээг авч ирсэн. Бид эзэмшлийн газраа баруун хойд булангаас давхацсан тухай 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр e-mongolia ашиглан тус газрын төлбөрийг төлөхдөө мэдсэн бөгөөд шүүхээр маргалдах хүсэлгүй байсан учир 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Үзмон ХХК-иар газрын байршлын кадастрын зурагт давхацсан хэсгийг тойрсон байдлаар зургийг үйлдүүлж, Төв аймгийн Эрдэнэ сумын газрын даамалд хандахад мэдээллийн санд өөрчлөлт хийх эрхгүй тул давхцал өөрчлөхийг орон нутаг шийдвэрлэх боломжгүй гэж хариу өгсөн гэжээ.[14]
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан арга журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Нэхэмжлэгчээс Эрдэнэ сумын Засаг даргын 2020 оны 04 сарын 07-ны өдрийн А/222 дугаар захирамжийн Ц.Уранчимэгт холбогдох хэсгийг, Эрдэнэ сумын Засаг даргын 2016 оны 07 сарын 21-ний өдрийн А/486 дугаар захирамжийн О.Биндэръяад холбогдох хэсгийг, Эрдэнэ сумын Засаг даргын 2020 оны 04 сарын 16-ны өдрийн А/281 дугаар захирамжийн Ц.Алтангэрэлд холбогдох хэсгийг, Эрдэнэ сумын Засаг даргын 2020 оны 04 сарын 16-ны өдрийн А/285 дугаар захирамжийн С.Цэрэнтогтоход холбогдох хэсгийг, Эрдэнэ сумын Засаг даргын 2020 оны 04 сарын 07-ны өдрийн А/219 дугаар захирамжийн Э.Одонтуяад холбогдох хэсгийг, Эрдэнэ сумын Засаг даргын 2020 оны 04 сарын 07-ны өдрийн А/214 дугаар захирамжийн Ц.Гомбод холбогдох хэсгийг, Эрдэнэ сумын Засаг даргын 2020 оны 04 сарын 07-ны өдрийн А/215 дугаар захирамжийн Ц.Түмэндэмбэрэлд холбогдох хэсгийг, Эрдэнэ сумын Засаг даргын 2020 оны 04 сарын 07-ны өдрийн А/216 дугаар захирамжийн П.Янжмаад холбогдох хэсгийг, Эрдэнэ сумын Засаг даргын 2020 оны 04 сарын 07-ны өдрийн А/217 дугаар захирамжийн Б.Лхагвад холбогдох хэсгийг, Эрдэнэ сумын Засаг даргын 2020 оны 04 сарын 07-ны өдрийн А/218 дугаар захирамжийн М.Түвшинжаргалд холбогдох хэсгийг, Эрдэнэ сумын Засаг даргын 2020 оны 04 сарын 07-ны өдрийн А/220 дугаар захирамжийн Ц.Хүрэлбаатарт холбогдох хэсгийг, Эрдэнэ сумын Засаг даргын 2020 оны 04 сарын 07-ны өдрийн А/221 дугаар захирамжийн Б.Намхайд холбогдох хэсгийг, Эрдэнэ сумын Засаг даргын 2018 оны 05 сарын 28-ны өдрийн А/127 дугаар захирамжийн М.Чулуундашид холбогдох хэсгийг, Эрдэнэ сумын Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 1034 дүгээр захирамж, мөн 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн А/245 дугаар захирамжийн Н.Бүдхандад холбогдох хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6-д заасны дагуу тус тус илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгохыг хариуцагчид даалгаж өгнө үү гэж тодорхойлжээ.
Нэг. Хэргийн оролцогчдоос дараах үндэслэлээр маргаж байна. Үүнд:
1.1. Нэхэмжлэгчээс Эрдэнэ сумын хувьд ямар нэгэн тусгай хамгаалалттай газарт газар олгох эрхгүй этгээдүүдэд газар олгосон. Эрх хэмжээгээ давуулан ашиглаж иймэрхүү газар олголт хийж, Байгаль орчны яамнаас олгосон газартай давхцуулсан үйл ажиллагаа явсан гэж үзэж байна. Тухайн үед 2018 онд Байгаль орчны яаманд хүсэлтээ өгч байхад энэ газар дээр ямар нэгэн давхцал байгаагүй. Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг ******* тусгай хамгаалалттай газар нутагт газар эзэмших шийдвэр гаргах эрх байхгүй гэдгээ тодорхой байдлаар илэрхийлсэн. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд энэ асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна гэж,
1.2. Хариуцагчаас Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг төрийн захиргааны төв байгууллага нь олгоно гээд заасан гэдэг агуулгаар маргаж байгаа. Сумын Засаг даргын хувьд энэ бол сумын газар нутаг. Бид газар зохион байгуулалтын төлөвлөгөөндөө тусгасны дагуу Засаг ******* үүргээ биелүүлээд газраа олгосон. Хаан-Ивэнт ХХК энэ давхацсан газрыг энэ хүмүүс өмнө нь авсан байсан. Өмнө авсан хүмүүсийг захирамжтай байхад давхцуулаад газар авсан нь хууль зөрчсөн байна гэж,
1.3. Гуравдагч этгээд нараас олон жил тус сумын ард иргэдийн эрүүл мэндийг хамгаалах үйлсэд чинхүү сэтгэлээр ажиллаж байгаа хөдөлмөрийг минь үнэлж тус сумын Иргэдийн Хурлын шийдвэр гарч зохих журмын дагуу зуслангийн газартай болсон, энэхүү зуслангийн газар дээрээ энэ жил байшин барих төлөвлөгөөтэй байна гэж тус тус маргаж байна.
Хоёр. Маргаан бүхий үйл баримтууд:
2.1. Нэхэмжлэгч Хаан ******* ХХК-д Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/311 дүгээр тушаалаар Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газрын Шар булгийн өвөр нэртэй газарт 8.05 га талбайг 5 жилийн хугацаатай аялал жуучлалын зориулалтаар ашиглах эрхийг олгожээ.[15]
Монгол Улсын Байгаль орчин аялал жуулчлалын яам Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 0201485 дугаар гэрчилгээг, хавсралтын хамт 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Сансарбаяраас олгожээ.[16]
Мөн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 2022/21 дугаар Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах тухай гэрээ-г Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газар, хариуцагч Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг *******, нэхэмжлэгч Хаан ******* ХХК-ийн захирал нар байгуулжээ.[17]
Нэг талаас нэхэмжлэгч Хаан ******* ХХК, нөгөө талаас Ланд овнер ХХК нар тохиролцож 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 06/21 дугаар Төв аймгийн Эрдэнэ сумын Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газрын шар булгийн өвөрт орших газарт байгаль орчны төлөв байдлын үнэлгээ, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний ажил хийх гэрээг тус тус байгуулсан байна.[18]
2.2. Маргаан бүхий захиргааны акт:
1/ Эрдэнэ сумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/222 дугаар захирамжаар иргэн Боржигин овогт Цэгмэдийн Уранчимэг, Боржигин овогт Цэгмидийн Хүрэлбаатар нарт тус сумын 3 дугаар багийн нутаг, Шар булгийн тохойд 700 м2 газрыг тус тус зуслангийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн.
2/ Эрдэнэ сумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/219 дүгээр захирамжаар иргэн Сант овогт Эрдэнэбилэгийн Одонтуяад тус сумын 3 дугаар багийн нутаг, Шар булгийн тохойд 700 м2 газрыг зуслангийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн.
3/ Эрдэнэ сумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/221 дүгээр захирамжаар иргэн Түмэнгийхэн овогт Баясгалангийн Намхайд тус сумын 3 дугаар багийн нутаг, Шар булгийн тохойд 700 м2 газрыг зуслангийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн.
4/ Эрдэнэ сумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/218 дугаар захирамжаар иргэн Магнай овогт Магваны Түвшинжаргалд тус сумын 3 дугаар багийн нутаг, Шар булгийн тохойд 700 м2 газрыг зуслангийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн.
5/ Эрдэнэ сумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/217 дугаар захирамжаар иргэн Тариат овогт Балдангийн Лхагвад тус сумын 3 дугаар багийн нутаг, Шар булгийн тохойд 700 м2 газрыг зуслангийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн.
6/ Эрдэнэ сумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/216 дугаар захирамжаар иргэн Ишгэн овогт Пилээгийн Янжмаад тус сумын 3 дугаар багийн нутаг, Шар булгийн тохойд 700 м2 газрыг зуслангийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн.
7/ Эрдэнэ сумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/215 дугаар захирамжаар иргэн Эрин дархан овогт Цэвэгмэдийн Түмэндэмбэрэлд тус сумын 3 дугаар багийн нутаг, Шар булгийн тохойд 700 м2 газрыг зуслангийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн.
8/ Эрдэнэ сумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/214 дугаар захирамжаар иргэн Дайртан овогт Цийрэгзэнгийн Гомбод тус сумын 3 дугаар багийн нутаг, Шар булгийн тохойд 700 м2 газрыг зуслангийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн.
9/ Эрдэнэ сумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн А/281 дүгээр захирамжаар иргэн Түмд овогт Цэмбэлмаагийн Алтангэрэлд тус сумын 3 дугаар багийн нутаг, Шар булгийн тохойд 700 м2 газрыг зуслангийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн.
10/ Эрдэнэ сумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн А/285 дугаар захирамжаар иргэн Мэнгэт овогт Сүхбаатарын Цэрэнтогтоход тус сумын 3 дугаар багийн нутаг, Шар булгийн тохойд 700 м2 газрыг зуслангийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн.
11/ Эрдэнэ сумын Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/486 дугаар захирамжаар иргэн Бамбуудай овогт Отгонбаатарын Биндэръяад тус сумын 3 дугаар багийн нутаг, Баянтуулд 1 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн.
12/ Эрдэнэ сумын Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн А/245 дугаар захирамжаар иргэн Боржигин овогт Намжилсүрэнгийн Бүдханд тус сумын 3 дугаар багийн нутаг, Тэрэлжид хадлангийн зориулалтаар ашиглаж байгаа 8 га газрын 4 га газрыг Аялал жуулчлалын зориулалтаар өөрчлөн 5 жилийн хугацаатай тус тус эзэмшүүлсэн байна.
Нэхэмжлэгч Хаан ******* ХХК-ийн эзэмшлийн 4104059849 нэгж талбарын дугаартай газар нь дээрх эзэмшүүлсэн газруудтай давхцалтай болох нь Төв аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 07/44 албан бичиг, түүний хавсралтаар тогтоогдож байна.[19]
Хэдийгээр дээрх албан бичгээр давхцалтай гэж байх боловч Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас 2019 оны 19/38 дугаар албан бичгээр Хаан ******* ХХК-иас Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэр Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс болох шар булгийн өвөрт аялал жуулчлалын бааз байгуулахаар ирүүлсэн албан тоотыг хянаж үзэхэд солбицол бүхий нийт 8.05 га газар нь давхцалгүй байна гэх албан тоотыг ирүүлсэн[20] бөгөөд үүний дагуу Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/311 дүгээр тушаалаар Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газрын Шар булгийн өвөр нэртэй газарт 8.05 га талбайг 5 жилийн хугацаатай аялал жуучлалын зориулалтаар ашиглах эрхийг нэхэмжлэгчид олгожээ.
2.3. Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т Монгол Улс тусгай хэрэгцээний газартай байна. Улсын тусгай хэрэгцээний газарт дараахь газар хамаарна, 16.1.1.улсын тусгай хамгаалалттай газар гэж, хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж, 33 дугаар зүйлийн 33.1-т Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараахь журмыг баримтлан шийдвэрлэнэ гэж, 33.1.1.энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг ******* гаргана гэж, мөн Захиргааны Ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т зааснаар Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна гэж тус тус заасан.
Мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т Улсын тусгай хамгаалалттай газар нутгийг дараахь байдлаар ангилна: 1/ дархан цаазат газар, 2/ байгалийн цогцолборт газар, 3/ байгалийн нөөц газар, 4/ дурсгалт газар гэж, хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-т Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан журмыг баримтлан газар ашиглах тухай хүсэлтээ хамгаалалтын захиргаа буюу хамгаалалтын захиргаа байгуулаагүй тусгай хамгаалалттай газар нутагт сум, дүүргийн Засаг *******д гаргана, 2-т Хамгаалалтын захиргаа буюу Засаг ******* нь газар ашиглах тухай иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлт болон түүний талаарх саналаа төрийн захиргааны төв байгууллагад уламжилна, 36 дугаар зүйлийн 1-д Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана гэж тус тус зааснаар иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлэх, ашиглах эрх хэмжээг Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг *******д олгоогүй болох нь тогтоогдож байна.
Тодруулбал хариуцагч талаас гуравдагч этгээд нар энэ газрыг өмнө нь эзэмшсэн гэж маргаж байх боловч хариуцагч Эрдэнэ сумын Засаг *******д тусгай хамгаалалттай газар нутагт газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг хуулиар олгоогүй бөгөөд тусгай хамгаалалтын захиргаа байгуулаагүй газар нутагт бол газар ашиглах саналаа Засаг *******д гаргахаар талаар хуульчилжээ.
Улсын Их хурлын 1993 оны 83 дугаар тогтоолоор Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газрыг, Улсын Их хурлын 1995 оны 26 дугаар тогтоолоор Нагал*******ы БНГ-ыг байгуулж улсын тусгай хамгаалалтад авсан байна. Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 259 дүгээр тогтоол, Байгаль орчин ногоон хөгжлийн сайдын 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А/213 дугаар тушаалаар Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааг бие даасан бүтэцтэйгээр зохион байгуулсан байна.
Мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1-т Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана гэж зааснаар Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас нэхэмжлэгчид хуульд заасны дагуу газар ашиглах эрхийг олгосон бөгөөд хариуцагч Засаг ******* нь гуравдагч этгээд нарт газар эзэмшүүлсэн нь хуулиар олгогдоогүй эрх хэмжээг хэтрүүлэн хэрэглэсэн болох нь дээрх хуулийн зохицуулалтуудаас харагдаж байх тул гуравдагч этгээд нарт газар эзэмшүүлсэн шийдвэр нь Захиргааны Ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т зааснаар Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна гэж зааснаар илт хууль бус акт болох нь тогтоогдож байна.
2.4. Дээрх нөхцөл байдлуудаар хариуцагч Засаг ******* нь өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан болох нь тогтоогдож байх тул Эрдэнэ сумын Засаг даргын 2020 оны 04 сарын 16-ны өдрийн А/281 дугаар захирамжаар Ц.Алтангэрэлд, Эрдэнэ сумын Засаг даргын 2020 оны 04 сарын 16-ны өдрийн А/285 дугаар захирамжаар С.Цэрэнтогтоход, Эрдэнэ сумын Засаг даргын 2020 оны 04 сарын 07-ны өдрийн А/219 дугаар захирамжаар Э.Одонтуяад, Эрдэнэ сумын Засаг даргын 2020 оны 04 сарын 07-ны өдрийн А/214 дугаар захирамжаар Ц.Гомбод, Эрдэнэ сумын Засаг даргын 2020 оны 04 сарын 07-ны өдрийн А/215 дугаар захирамжаар Ц.Түмэндэмбэрэлд, Эрдэнэ сумын Засаг даргын 2020 оны 04 сарын 07-ны өдрийн А/216 дугаар захирамжаар П.Янжмаад, Эрдэнэ сумын Засаг даргын 2020 оны 04 сарын 07-ны өдрийн А/218 дугаар захирамжаар М.Түвшинжаргалд, Эрдэнэ сумын Засаг даргын 2020 оны 04 сарын 07-ны өдрийн А/220 дугаар захирамжаар Ц.Хүрэлбаатарт, Эрдэнэ сумын Засаг даргын 2020 оны 04 сарын 07-ны өдрийн А/221 дугаар захирамжаар Б.Намхайд эзэмшүүлсэн захирамжуудыг тус тус бүхэлд нь, Эрдэнэ сумын Засаг даргын 2020 оны 04 сарын 07-ны өдрийн А/222 дугаар захирамжаар Ц.Уранчимэгт, Эрдэнэ сумын Засаг даргын 2016 оны 07 сарын 21-ний өдрийн А/486 дугаар захирамжаар О.Биндэръяад, Эрдэнэ сумын Засаг даргын 2020 оны 04 сарын 07-ны өдрийн А/217 дугаар захирамжаар Б.Лхагвад, Эрдэнэ сумын Засаг даргын 2018 оны 05 сарын 28-ны өдрийн А/127 дугаар захирамжаар М.Чулуундашид, Эрдэнэ сумын Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн А/245 дугаар захирамжаар Н.Бүдханд нарт эзэмшүүлсэн захирамжийн нэхэмжлэгчтэй давхцуулж олгосон хэсгийг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг *******д газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана гэж заасны дагуу гуравдагч этгээд нар энэ тухай хүсэлтээ эрх бүхий этгээдэд гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1, 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Хаан ******* ХХК-ийн нэхэмжлэл шаардлага болох Эрдэнэ сумын Засаг даргын 2020 оны 04 сарын 16-ны өдрийн А/281 дугаар захирамжаар Ц.Алтангэрэлд, Эрдэнэ сумын Засаг даргын 2020 оны 04 сарын 16-ны өдрийн А/285 дугаар захирамжаар С.Цэрэнтогтоход, Эрдэнэ сумын Засаг даргын 2020 оны 04 сарын 07-ны өдрийн А/219 дугаар захирамжаар Э.Одонтуяад, Эрдэнэ сумын Засаг даргын 2020 оны 04 сарын 07-ны өдрийн А/214 дугаар захирамжаар Ц.Гомбод, Эрдэнэ сумын Засаг даргын 2020 оны 04 сарын 07-ны өдрийн А/215 дугаар захирамжаар Ц.Түмэндэмбэрэлд, Эрдэнэ сумын Засаг даргын 2020 оны 04 сарын 07-ны өдрийн А/216 дугаар захирамжаар П.Янжмаад, Эрдэнэ сумын Засаг даргын 2020 оны 04 сарын 07-ны өдрийн А/218 дугаар захирамжаар М.Түвшинжаргалд, Эрдэнэ сумын Засаг даргын 2020 оны 04 сарын 07-ны өдрийн А/220 дугаар захирамжаар Ц.Хүрэлбаатарт, Эрдэнэ сумын Засаг даргын 2020 оны 04 сарын 07-ны өдрийн А/221 дугаар захирамжаар Б.Намхайд эзэмшүүлсэн захирамжуудыг тус тус бүхэлд нь, Эрдэнэ сумын Засаг даргын 2020 оны 04 сарын 07-ны өдрийн А/222 дугаар захирамжаар Ц.Уранчимэгт, Эрдэнэ сумын Засаг даргын 2016 оны 07 сарын 21-ний өдрийн А/486 дугаар захирамжаар О.Биндэръяад, Эрдэнэ сумын Засаг даргын 2020 оны 04 сарын 07-ны өдрийн А/217 дугаар захирамжаар Б.Лхагвад, Эрдэнэ сумын Засаг даргын 2018 оны 05 сарын 28-ны өдрийн А/127 дугаар захирамжаар М.Чулуундашид, Эрдэнэ сумын Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн А/245 дугаар захирамжаар Н.Бүдханд нарт эзэмшүүлсэн захирамжийн нэхэмжлэгчтэй давхцуулж олгосон хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ЗОРИГТБААТАР
[1] 1 дүгээр хавтас 1-3 тал,
[2] 2 дугаар хавтас 157-160 тал
[3] 2 дугаар хавтас 229-230 тал
[4] 1 дүгээр хавтас 45-47 тал
[5] 2 дугаар хавтас 180
тал
[6] 1 дүгээр хавтас 202 тал
[7] 1 дүгээр хавтас 208 тал
[8] 1 дүгээр хавтас 221 тал
[9] 1 дүгээр хавтас 234 тал
[10] 1 дүгээр хавтас 247 тал
[11] 2 дугаар хавтас 36 тал
[12] 2 дугаар хавтас 54 тал
[13] 2 дугаар хавтас 131 тал
[14] 2 дугаар хавтас 197 тал
[15] 2 дугаар хавтас 120 тал
[16] 1 дүгээр хавтас 11-12 тал
[17] 1 дүгээр хавтас 13-17 тал
[18] 1 дүгээр хавтас 19-22 тал
[19] 1 дүгээр хавтас 139-141 тал
[20] 2 дугаар хавтас 125 тал