Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 156/ШШ2024/00673

 

 

2024 12 19 156/ШШ2024/00673

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн

шаардлагыг биелүүлснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 

 

 

156/2024/00578/И 

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина би,

Нэхэмжлэгч: ******* хот, ******* *******, 18 дугаар хороо, Стадион оргил, Махатма Ганди хороолол, Богд Жавзандамба гудамж-33, Эл ЭС Плаза барилга 9 давхарын 902 тоот, ******* Богд Финанс ББСБ ХХК,

Хариуцагч: ******* аймгийн ******* сумын 1 дүгээр баг Хийдийн 20-1А тоотод оршин суух, ******* ,

Нэхэмжлэлийн шаардлага: 2,458,932.07  төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:   

 

1. Нэхэмжлэгч ******* Богд ББСБ ХХК хариуцагч Б.Б.д хол*******уулан 2,458,932.07  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Нэхэмжлэгч ******* Богд ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* Богд Финанс ББСБ ХХК-ийн зүгээс зээлдэгч Б. зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар хол*******ож байсан. Зээлдэгч Б. нь одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй байх тул Цахим зээлийн гэрээний 7.4-т заасны дагуу гэрээг нэг талын санаачлагаар цуцалж, дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд: Талуудын хооронд байгуулсан МА-227261 дугаартай Үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ, 93001-32526 дугаартай Цахим зээлийн гэрээ, 93001-32527 дугаартай Цахим зээлийн гэрээ, 93001-32822 дугаартай Лизингийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болох зээлийн үндсэн төлбөрт 1,540,671.16 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 805,198.69 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 86,062.22 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлсөд 27,000 төгрөг, нийт 2,458,932.07 (хоёр сая дөрвөн зуун тавин найман мянга есөн зуун гучин хоёр төгрөг долоон мөнгө) төгрөгийн зээлийн төлбөрийг зээлдэгч Б.өөс гаргуулж, ББСБ-ыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгч ******* Богд ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч нь Б. нь 2,458,932.07 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:  

 

1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* Богд ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 2,458,932.07 төгрөгийг хариуцагч Б. нь төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 3. Хариуцагч Б. нь нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар хүлээн зөвшөөрч биелүүлсэн байх тул хариуцагчийн төлөх шүүхийн зардлыг тавин хувиар хөнгөлнө. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* Богд ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,293 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.гөөс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 27,146.5 төгрөгийг, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 27,146.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

 1. Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.д хол*******ох 2,458,932.07 (хоёр сая дөрвөн зуун тавин найман мянга есөн зуун гучин хоёр төгрөг долоон мөнгө) төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* Богд ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,293 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.гөөс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 27,146.5 төгрөгийг, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 27,146.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

  

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ   Б.МАРИНА