Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 131/ШШ2024/00982

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд явуулсан шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч:  ******* овгийн *******гийн *******ын хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цэрэнлхам тэмдэглэл хөтлөв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэжээ.

Хүсэлт гаргагч Д.******* нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар бичгээр хүсэлт гаргасан тул хуулийн дээрх хэсгийн дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлтийн шаардлага: 1995, 1996, 1997 онуудад Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 2 дугаар багт малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай

2. Хүсэлтийн үндэслэл: Д.******* миний бие нь 1970 онд төрсөн. 1986 онд ерөнхий боловсролын сургуулийн 8 дугаар анги төгсөж, илгээлтээр Эрдэнэцогт суманд мал маллахаар хөдөө гарсан. 1988-1990 онуудад цэргийн алба хаасан.

Цэргийн албанаас халагдаад 1990 оноос хойш өдийг хүртэл тасралтгүй Эрдэнэцогт суманд мал маллаж байна. Өндөр насны тэтгэвэрт орох 1995-1997 онуудад Эрдэнэцогт суманд мал маллан малчнаар ажиллаж байсан мэдээлэл гаргаагүй тул ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон.

3. Хүсэлт гаргагч цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт: Нийгмийн даатгалын дэвтэр/Д.*******/, хөдөлмөрийн дэвтэр/Д.*******/, Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 903 дугаар архивын лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа/Д.*******, *******/, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 08/2686 дугаар архивын лавлагаа,

Үндэсний төв архивын 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 03-06/5910 дугаар архивын лавлагаа, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1/120 дугаар албан бичиг, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 2 дугаар багийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 82 дугаар албан бичиг

4. Шүүх бүрдүүлсэн нотлох баримт: Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 02/649 дүгээр албан бичиг, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт/Д.*******/

Гэрч ын мэдүүлэг, Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1151 дүгээр архивын лавлагаа//, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг даргын 1997 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 75 дугаар Ажилд томилох тухай захирамж

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хүсэлт гаргагч Д.******* нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар гаргажээ.

2. Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, хүсэлтийг ханган шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж дүгнэв. Үүнд:

2.1. Мал тооллогын баримт:

Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 903 дугаар архивын лавлагаанд Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 2 дугаар багийн малчин өрхийн тэргүүн *******ын *******гээр 1990-1991 онуудад, *******гийн *******аар 1992-2000 онуудын мал тооллогын баримтаас лавлагааг авах захиалга ирүүлснээс Б.*******гээр 1990-1991 он, Д.*******аар 1992-1994, 1998-2000 онуудад мэдээлэл гарлаа. Мөн 1995 онд баримттай боловч мэдээлэл гараагүй, 1996-1997 онуудын архивын баримтгүй, 1992 оны баримт дутуу учраас 1993 оны мал тооллогоос 1992 оны жилийн эцсийн бэлэн тоологдсон малын тоог түүвэрлэн гаргалаа.

Үүнд: 1993 онд өрхийн тэргүүн Д.*******, ам бүл-3, малчдын тоо-2, тоологдсон мал-32, 1994 онд өрхийн тэргүүн Д.*******, ам бүл-4, малчдын тоо-2, тоологдсон мал-35, 1998 онд өрхийн тэргүүн Д.*******, ам бүл-5, малчдын тоо-2, тоологдсон мал-45, 1999 онд өрхийн тэргүүн Д.*******, ам бүл-5, малчдын тоо-2, тоологдсон мал-61, 2000 онд өрхийн тэргүүн Д.*******, ам бүл-6, малчдын тоо-2, тоологдсон мал-65 гэжээ.

2.2. Хүн амын тооллогын лавлагаа:

Үндэсний төв архивын 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 03-06/5910 дугаар архивын лавлагаанд 2000 оны хүн амын тооллогод Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 2 дугаар баг, хөдөөд оршин суух, өрхийн тэргүүлэгч *******гийн ******* 29 настай, эхнэр ын 26 настай, хүү *******ын ******* 8 настай, хүү *******ын дорж 0 настай, хүү *******ын *******сүрэн 2 настай, хүү *******ын ******* 5 настай тоологдсон-ыг тодорхойлжээ.

2.3. Засаг захиргааны нэгжийн тодорхойлолт:

- Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1/120 дугаар албан бичигт *******гийн ******* нь 1990 оноос одоог хүртэл Ямаат 2 дугаар багийн Түйн зуслан хэмээх газарт мал маллан ажиллаж, амьдарч байгаа нь үнэн гэжээ.

- Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 2 дугаар багийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 82 дугаар албан бичигт *******гийн ******* нь 1990 оноос одоог хүртэл Ямаат 2 дугаар багийн Түйн зуслан хэмээх газарт мал маллан ажиллаж, амьдарч байгаа нь үнэн гэжээ.

2.4. Иргэний улсын бүртгэлийн лавлагаа:

Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн гэрлэсний бүртгэлийн лавлагаанд ******* овгийн *******гийн *******, Гэндэнхиа овгийн ын нар гэрлэлтээ 1992 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд бүртгүүлсэн-ийг тодорхойлжээ.

2.5. Хөдөлмөрийн дэвтэр:

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Батзам нэгдлээс 1986 оны 06 дугаар сарын 17-ны өдөр *******гийн *******д олгосон хөдөлмөрийн дэвтэрт 1986 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн мал аж ахуйн хэсэгт үхэрчнээр томилсон бичилт тусгагджээ.

2.6. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа:

Нийгмийн даатгалын дэвтэр-ийн баталгаажилтын хуудаст ******* овгийн *******гийн ******* нь Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд заасан болзол, нөхцөлийн дагуу 1995 оноос хойш нийт 6 жил, үүнээс 6 жил малчнаар тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн төлсөн болохыг баталгаажуулав гэжээ.

2.7. Гэрчийн мэдүүлэг, ажил олгогчийн шийдвэр:

Гэрч овгийн ийн ын мэдүүлэгт: Би 1990-1992 онуудад Баянхонгор аймгийн Техник мэргэжлийн сургуулийг өрлөгчин мэргэжлээр төгссөн, 1993-1994 онуудад цэргийн алба хаасан.

Би 1994-1996 онуудад Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Ямаат 2 дугаар багт малчнаар ажиллаж байсан. 1997-2000 онуудад Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Ямаат 2 дугаар багийн Засаг даргаар ажиллаж байсан. 2000 оноос хойш Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Ямаат 2 дугаар багт малчнаар ажиллаж байгаа.

Намайг 1992 онд Баянхонгор аймгийн Техник мэргэжлийн сургуулийг төгсөж Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Ямаат 2 дугаар багт малчнаар ажиллах үеэд Д.******* нь малчин байсан. Д.******* 1992 оноос одоог хүртэл малчнаар ажиллаж байгаа гэжээ.

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг даргын 1997 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 75 дугаар Ажилд томилох тухай захирамжийн 1 дэх хэсэгт 1997 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Иргэдийн нийтийн хурлаар олонхийн санал авсан ийн ыг 1997 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Ямаат 2 дугаар багийн Засаг даргаар томилсугай гэж тэмдэглэжээ.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, 40.2 дахь хэсэгт Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэжээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу мал тооллогын лавлагаа, хүн амын тооллогын лавлагаа, Засаг захиргааны нэгжийн тодорхойлолт, гэрлэсний лавлагаа, хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгал шимтгэл төлөлтийн лавлагаа, гэрчийн мэдүүлэг, ажил олгогчийн шийдвэр зэрэг нотлох баримтыг хооронд харьцуулж, огноо, дугаар, агуулгын хувьд харилцан бие биеэ дэмжин нотолж байгаа, хэрэгт ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.

Ийнхүү хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтыг үнэлэхэд хүсэлт гаргагч Д.******* нь 1995-1997 онуудад Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 2 дугаар багт малчнаар ажиллаж байсан байдал тогтоогдож байна.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2 дахь хэсэгт Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, уг хэсгийн 135.2.6 дахь заалтад ажиллаж байсан байдал гэжээ.

Хуулийн дээрх заалтыг баримтлан хүсэлт гаргагч Д.*******ын эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Шүүхээс хүсэлт гаргагч Д.*******ын ажиллаж байсан байдлыг тогтоосон нь нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж тогтоолгоход эрх зүйн ач холбогдолтой болно.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.3 дахь хэсэгт Хүсэлтэд уг үйл явдлыг тогтоолгох гэж байгаа зорилгыг зааж уг үйл явдлыг тогтооход ач холбогдол бүхий баримт бичгийг олж авах буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсныг нотлох баримтыг хавсаргана гэжээ.

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 2 дугаар багийн жилийн эцсийн мал тооллогын баримт байхгүйн улмаас ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлага хүсэлт гаргагч Д.*******д үүссэн нь Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 903 дугаар архивын лавлагаагаар нотлогдож байна.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж байхаар заажээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу хүсэлт гаргагч Д.*******ын онцгой ажиллагааны журмаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалт, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтыг баримтлан хүсэлт гаргагч ******* овгийн *******гийн *******ыг 1995, 1996, 1997 онуудад Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 2 дугаар багт малчнаар" ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг тус тус баримтлан хүсэлт гаргагч Д.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч нь шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Б.МӨНХБАТ