Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 156/ШШ2024/00675

 

2024 12 19 156/ШШ2024/00675

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай   

156/2024/00687/И

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина би,

Нэхэмжлэгч: Хэнтий аймаг ******* сум 3 дугаар баг Баатаруудын гудамж, ******* ******* ХК,

Хариуцагч: Хэнтий аймаг, ******* сум 5 дугаар баг Өндөрхаан, Сариг 9-08 тоотод оршин суух, ******* *******,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 3,334,710.62 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад  

ТОДОРХОЙЛОХ нь:  

1. Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч Б.*******т холбогдуулан 3,334,710.62 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Нэхэмжлэгч ******* ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 1040089264 дугаартай зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэг болон талуудын хооронд байгуулагдсан 1040089264 дугаартай зээлийн гэрээний холбогдох заалтыг тус тус үндэслэн үндсэн зээлийн төлбөр 3,225,883.93 төгрөг, зээлийн хүү 108,368.06 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 458.63 төгрөг нийт 3,334,710.62 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрт тухайлан зааж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.******* нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага 3,334,710.62 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор 850,000 төгрөгийг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 850,000 төгрөгийг, 2025 оны 02 дугаар сарын 30-ны өдрийн дотор 850,000 төгрөгийг, 2025 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн дотор 784,710.62 төгрөгийг тус тус төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

4. Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Б.*******ийн тайлбартай танилцлаа. 3,334,710.62 төгрөгийг төлж барагдуулах хуваарийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь: 

1.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* ******* ХК шүүхэд гаргасан зээлийн гэрээний үүрэгт 3,334,710.62 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.******* нь 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор 850,000 төгрөгийг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 850,000 төгрөгийг, 2025 оны 02 дугаар сарын 30-ны өдрийн дотор 850,000 төгрөгийг, 2025 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн дотор 784,710.62 төгрөгийг тус тус төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

3. Хариуцагч Б.******* нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХК нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68,305.37 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 68,305.37 төгрөгийн тал хувь болох 34,152.68 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.*******ээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 34,152.68 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* *******ны нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 3,334,710.62 /гурван сая гурван зуун гучин дөрвөн мянга долоон зуун арван төгрөг жаран хоёр мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.******* 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор 850,000 төгрөгийг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 850,000 төгрөгийг, 2025 оны 02 дугаар сарын 30-ны өдрийн дотор 850,000 төгрөгийг, 2025 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн дотор 784,710.62 төгрөгийг тус тус төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХК нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68,305.37 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 68,305.37 төгрөгийн тал хувь болох 34,152.68 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.*******ээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 34,152.68 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.******* нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

   

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Б.МАРИНА