| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2024/00682/И |
| Дугаар | 156/ШШ2024/00676 |
| Огноо | 2024-12-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 156/ШШ2024/00676
2024 12 19 156/ШШ2024/00676
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
156/2024/00682/И
******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина би,
Нэхэмжлэгч: ******* хот ******* дүүрэг 8 дугаар хороо, Сентрал тауэр 5 давхар 510 тоот, ******* ******* ХХК,
Хариуцагч: ******* аймаг, ******* сумын 4 дүгээр багт оршин суух, ******* *******,
Нэхэмжлэлийн шаардлага: 3,092,258 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Ц.*******ад холбогдуулан 3,092,258 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 7102755379 тоот цахим зээлийн гэрээний үүрэгт 2,939,533 төгрөг, 7102471787 тоот цахим зээлийн гэрээний үүрэгт 152,226 төгрөг, нотариатын төлбөрт 8,500 төгрөг нийт 3,092,258 төгрөгийг хариуцагч ******* *******аас гаргуулж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч Ц.******* нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийн шаардлага 3,092,258 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн дотор 500,000 төгрөгийг, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор 500,000 төгрөгийг, 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн дотор 500,000 төгрөгийг, 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн дотор 500,000 төгрөгийг, 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн дотор 500,000 төгрөгийг, 2025 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн дотор 592,258 төгрөгийг тус тус төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ******* ******* " ХХК-н нэхэмжлэлтэй, хариуцагч овогтой ******* -д холбогдох иргэний хэрэгт хариуцагч нь зээлийн гэрээний үүргийг хугацаа тохирч, эвлэрэх хүсэлтийг манай зүгээс татгалзах зүйлгүй тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан 3,092,258 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц.******* нь 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн дотор 500,000 төгрөгийг, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор 500,000 төгрөгийг, 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн дотор 500,000 төгрөгийг, 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн дотор 500,000 төгрөгийг, 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн дотор 500,000 төгрөгийг, 2025 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн дотор 592,258 төгрөгийг тус тус төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
3. Хариуцагч Ц.******* нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64,427 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 32,213.5 төгрөгийн тал хувь болох 21,852 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ц.*******аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 32,213.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* капитиал ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 3,092,258 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц.******* нь 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн дотор 500,000 төгрөгийг, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор 500,000 төгрөгийг, 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн дотор 500,000 төгрөгийг, 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн дотор 500,000 төгрөгийг, 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн дотор 500,000 төгрөгийг, 2025 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн дотор 592,258 төгрөгийг тус тус төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64,427 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 32,213.5 төгрөгийн тал хувь болох 21,852 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ц.*******аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 32,213.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ц.******* нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАРИНА