| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2024/00705/И |
| Дугаар | 156/ШШ2024/00678 |
| Огноо | 2024-12-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 156/ШШ2024/00678
2024 12 19 156/ШШ2024/00678
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
156/2024/00705/И
******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина би,
Нэхэмжлэгч ******* хот, ******* дүүрэг, Ерөнхий сайд Амарын гудамж, ******* *******ны төв байр, ******* ******* ХК,
Хариуцагч: ******* аймгийн ******* сумын 1 дүгээр баг ******* 22-07 тоотод оршин суух ******* *******,
Нэхэмжлэлийн шаардлага: 9,848,873 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч А.*******т холбогдуулан 9,848,873 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
2. Нэхэмжлэгч ******* ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч А.*******ын цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 2010112662 дугаартай зээлийн гэрээ байгуулан 10,360,000 төгрөг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар ерөнхий хэрэглээний зориулалтайгаар олгосон. Зээлдэгч нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 1,139,100 төгрөгийг төлсөн байна. ******* *******ны зүгээс зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж, зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг мэдэгдэж, холбогдож байсан боловч 2024 оны 11 сарын 15-ны өдрөөс эхлэн зээлийг эргэн төлөх хугацааг хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 3 хоног хугацаа хэтрүүлээд байна. Иймд зээлийн гэрээний үүрэгт 9,848,873 (есөн сая найман зуун дөчин найман мянга найман зуун далан гурав) төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
3. Зохигчид шүүхэд бичгээр ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч А.******* нар дараах эвлэрлийн гэрээг сайн дураар байгуулав.
1. ******* ******* ХК нь хариуцагч А.*******аас 9,848,873 төгрөг нэхэмжилснээс хариуцагч 1,003,563.11 төгрөгийг төлж барагдуулж, үлдэгдэл 8,845,309.89 төгрөгийг хариуцагч нь бүрэн төлөхөөр зөвшөөрөв.
2. Хариуцагч А.******* нь 8,845,309.89 төгрөгөөс 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 4,400,000 төгрөгийг, 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 4,445,309.89 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн шүүхэд гаргасан 9,848,873 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч А.******* нь 1,003,563.11 төгрөгийг төлж барагдуулж, үлдэгдэл 8,845,309.89 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 4,400,000 төгрөгийг, 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 4,445,309.89 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
3. Хариуцагч нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 172,532 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.*******аас 172,532 төгрөгийн тал хувь 86,266 төгрөгийг, улсын орлогоос 86,266 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн нэхэмжилсэн 9,848,873 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч А.******* нь 1,003,563.11 төгрөгийг төлж барагдуулж, үлдэгдэл 8,845,309.89 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 4,400,000 төгрөгийг, 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 4,445,309.89 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 172,532 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.*******аас 172,532 төгрөгийн тал хувь 86,266 төгрөгийг, улсын орлогоос 86,266 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАРИНА