| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2024/00713/И |
| Дугаар | 156/ШШ2024/00679 |
| Огноо | 2024-12-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 156/ШШ2024/00679
2024 12 19 156/ШШ2024/00679
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
156/2024/00713/И
******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина би,
Нэхэмжлэгч: ******* аймаг, ******* сум 3 дугаар баг, Баянмөнх Олимт цогцолборын зүүн талд 01 тоот, ******* аймгийн ******* *******,
Хариуцагч: ******* аймгийн ******* сумын 2 дугаар баг, ******* 10-03 тоотод оршин суух, ******* *******,
Нэхэмжлэлийн шаардлага: 234,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* аймгийн ******* ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ******* нь 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр ******* биед халдаж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдэж, ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Д.*******т холбогдох хэргийг хянан хэлэлцээд 2023/ШЦТ/130 дугаартай шийтгэх тогтоолоор Д.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн, зүйл хэсэгт зааснаар 550 нэгж буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн. Нэгдсэн эмнэлэг нь 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр, мөн оны 02 дугаар сарын 10-ны өдөр тус тус ******* эрүүл мэндэд учирсан гэмтлийг оношилгоо шинжилгээ, эмчилгээ зэрэгт Эрүүл мэндийн даатгалын сангаас 224.000 төгрөгийн тусламж, үйлчилгээний зардлыг нэхэмжилж, гаргуулан авсан байна. Д.*******ын Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 224.000 төгрөгийг гаргуулан, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 тоот дансанд, нэхэмжлэлийг шүүхэд гаргахад холбогдох баримтыг нотариатаар батлуулсан төлбөр болох 10.500 /арван мянга таван зуу/ төгрөгийг тус аймгийн ******* газрын нярав Э.Баяр-Одын Хаан банкны 5951155560 тоот дансанд оруулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Д.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Би нэхэмжлэлийн шаардлага 234,500 төгрөгийг 2025 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн дотор 100,000 төгрөгийг, 2025 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн дотор 134,500 төгрөгийг бүрэн төлж барагдуулахыг нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Д.*******ын 2025 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн дотор 100,000 төгрөгийг, 2025 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн дотор 134,500 төгрөгийг хувиарын дагуу төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Иймд уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* аймгийн ******* газрын шүүхэд гаргасан 235,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.******* нь зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
3. Хариуцагч Д.******* нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* аймгийн ******* газрын нэхэмжилсэн 235,000 /хоёр зуун гучин таван мянга/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.******* нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Д.******* нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАРИНА