Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 156/ШШ2024/00681

 

2024 12 19 156/ШШ2024/00681

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай  

 

156/2024/00723

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина би,

Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, Ерөнхий сайд Амарын гудамж, ******* *******ны төв байр, ******* ******* ХК,

Хариуцагч: ******* аймаг, ******* сум 4 дүгээр баг, Саригийн А61-22 тоотод оршин суух, ******* *******,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 4,920,098 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад  

ТОДОРХОЙЛОХ нь:  

1. Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч Б.*******д холбогдуулан 4,920,098 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Нэхэмжлэгч ******* ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.*******ын цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 2010095038 дугаартай зээлийн гэрээ байгуулан 4,400,000 төгрөг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар ерөнхий хэрэглээний зориулалтайгаар олгосон. Зээлдэгч нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 203,228 төгрөгийг төлсөн байна. ******* *******ны зүгээс зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж, зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг мэдэгдэж, холбогдож байсан боловч 2024 оны 3 сарын 21-ний өдрөөс эхлэн зээлийг эргэн төлөх хугацааг хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 242 хоногийн хугацаа хэтрүүлээд байна. Иймд зээлийн гэрээний үүрэгт 4,920,098 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.******* нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага 4,920,098 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүрэн хэмжээгээр төлөхийг зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь: 

1.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн шүүхэд гаргасан зээлийн гэрээний үүрэгт 4,920,098 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.******* нь төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

3. Хариуцагч Б.******* нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 93,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 93,700 төгрөгийн тал хувь болох  46,850 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.*******аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 46,850 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* *******ны нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 4,920,098 /дөрвөн сая есөн зуун хорин мянга ерэн найм/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.******* нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХК нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 93,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 93,700 төгрөгийн тал хувь болох  46,850 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.*******аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 46,850 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.******* нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

   

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.МАРИНА