Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 108

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ү.Түмэнжаргал даргалж,

улсын яллагч С.Мөнхгэрэл,             

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Солонго,

шүүгдэгч Ч.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж Сүхбаатар дүүргийн прокурорын газраас:              

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Монгол Улсын иргэн, 1964 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 54 настай, эрэгтэй, бага боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, ах нарын хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 5 дугаар баг, Борхойн 9 дүгээр гудамжны 11 тоотод оршин суух хаягтай боловч одоо Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо Яармагийн 2 дугаар гудамж 35 тоотод оршин сууж байгаа гэх, 1980 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотын шүүхийн 140 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 109б, 76б, 168б, 171 дүгээр зүйлд зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял, 1985 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Барилгын цэргийн тусгай шүүхийн 102 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 109б, 200а-д зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял, 1989 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотын Ажилчдын районы ардын шүүхийн 27 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 239 дүгээр зүйлийн 3-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, 1997 оны 04 дүгээр сарын 02-ний өдөр Сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, 1999 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Эрүүгийн хуулийн 112 дугаар зүйлийн 3-д зааснаар 15 жилийн хугацаагаар хорих ял, 2001 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 589 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 1, 123 дугаар зүйлийн 4-д зааснаар 16 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэгдэж 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,  Дэд чоно овгийн Ч.Б 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 1.6 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1709010660451 дугаар 185/2018/0090/Э индекстэй хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:      

     

Шүүгдэгч Ч.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Эрээн хотын “Жинхай” зочид буудлын 309 тоот өрөөнд Д.Мөнх-Эрдэнэтэй марган түүний биеийг пивоны шилээр зүсч онц харгис хэрцгийгээр эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Б: Мэдүүлэг өгөхгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэж мэдүүлсэн мэдүүлэг, 

 

хавтаст хэргээс улсын яллагч:

 мөрдөн байцаалтад хохирогч Д.Мөнх-Эрдэнийн: ...буудлын зардаг шилтэй пивийг авч хагалаад над руу дайрч улмаар хагархай шилээр миний нуруу болон мөр рүү хэд хэдэн удаа цохиж зүсчихээд гараад зугтаачихсан юм... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-40-42/,

            мөрдөн байцаалтад гэрч П.Батцоожийн: ...бие нь нил цус болсон байсан. Цус нь доош урсаж байсан. ...өрөөнд байсан хүнтэй маргалдахад тэр хүн намайг шилээр сийччихлээ гэж хэлж байсан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-11/,

            мөрдөн байцаалтад яллагдагчаар Ч.Бат-Эрдэнийн: ...Би Мөнх-Эрдэнийг дийлэхгүй дээр гарчихаад намайг цохиод байхаар нь би гартаа тааралдсан архины хагархай шилээр түүний мөр ташаа газарт нь 3-4 удаа цохиж авсан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-46-47/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 286 тоот шинжээчийн:

  1. Д.Мөнх-Эрдэнийн биед зүүн эгэм мөр, бугалга, 2 талын дал, нуруу, баруун мөрөнд шарх гэмтлүүд тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтлүүд нь ир ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ.
  3. Дээрх гэмтлүүд нь дан дангаараа болон нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно.
  4. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.

Шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч П.Гаваасүрэн гэсэн дүгнэлт /хх-14/,

            Яаралтай тусламжийн хуудас /хх-16-17/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-18/, иргэний үнэмлэх, гадаад паспортын хуулбар /хх-19/, шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: иргэний мэдээлэл /хх-21-23, 33/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-27, 50, 54/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-51/, шилжин ирсэн тухай тодорхойлолт /хх-52/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-53/, шийтгэх тогтоолуудын хуулбар /хх-55-76/, хил хамгаалах ерөнхий газрын албан тоот /хх-32/, авто тээврийн үндэсний төвийн албан тоот /хх-35/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэв.

Шүүгдэгч Ч.Б 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр согтуурсан үедээ БНХАУлсын Эрээн хотын “Жинхай” зочид буудлын 309 тоот өрөөнд хохирогч Д.Мөнх-Эрдэнэтэй марган пивоны шилний хагархайгаар биеийг нь зүсэж зүүн эгэм, мөр, бугалга, хоёр талын дал, нуруу, баруун мөрөнд шарх гэмтлүүдийг ир ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэн, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учруулсан буюу /2015 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан онц харгис хэрцгийгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.                   

Шүүгдэгч Ч.Б онц харгис хэрцгийгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Ч.Бат-Эрдэнийг 300 цагийн хугацаагаар нийтэд тусгай ажил хийлгэх ялаар шийтгэх хууль зүйн үндэслэлтэй байна.                                                                               

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Ч.Б өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан болно. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.Б цагдан хоригдсон хоноггүйг дурдах нь зүйтэй.