| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2023/00612/И |
| Дугаар | 156/ШШ2024/00682 |
| Огноо | 2024-12-19 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 156/ШШ2024/00682
2024 12 19 156/ШШ2024/00682
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2023/612/И
дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, ******* *******, Жаргалантын 18-207б тоот оршин суух хаягтай, ******* *******,
Хариуцагч: аймгийн баг, Бэрх тосгон Нэгдлийн төвийн 6-5 тоотод оршин суух, ******* *******,
Хариуцагч: аймгийн баг, Бэрх тосгон Нэгдлийн төвийн 6-5 тоотод оршин суух, ******* ,
Хариуцагч: Хэрлэн сум 4-р баг, Зангиат 14-08 тоотод оршин суух,
Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн эцэг болон хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.,
Хариуцагч Ө.
Хариуцагчийн өмгөөлөгч ,
Гэрч
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасныг баримтлан хүү эцэг нь ******* ******* мөн болохыг тогтоож, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар хүүхдийг өөрийн асрамжид авах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Сонирхогч этгээд нь хүү асран хамгаалагчийг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй бөгөөд хууль ёсны асран хамгаалагч тогтоох хүртэл хүү асарч, хамгаалж байхыг одоо хамт амьдарч байгаа хариуцагч Ө.д даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Д.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.гаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.*******эд олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАРИНА