| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2024/00697/И |
| Дугаар | 156/ШШ2024/00683 |
| Огноо | 2024-12-19 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 156/ШШ2024/00683
2024 12 19 156/ШШ2024/0068*******
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
156/2024/00697/И
******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина би,
Нэхэмжлэгч: ******* аймаг ******* сум ******* ******* баг Баатаруудын гудамж, ******* салбар,
Хариуцагч: ******* аймаг, ******* сум ******* ******* баг ******* 9-06 тоотод оршин суух, ******* *******,
Хариуцагч: ******* аймаг, ******* сум ******* ******* баг ******* 9-06 тоотод оршин суух, ******* *******,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 18,219,666.72 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* салбар нь хариуцагч Э.*******, М.******* нарт холбогдуулан 18,219,666.72 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Нэхэмжлэгч ******* салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Э.******* нь банктай 202******* оны 11 сарын 28-ны өдөр 1040087984 *******тай зээлийн гэрээ байгуулан 18,000,000 /арван найман сая/ төгрөгийг жилийн 19,2 хувийн хүүтэй, *******0 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Банк нь 202******* оны 11 сарын 28-ний өдөр зээлдэгчийн банк дахь 5005718600 тоот дансанд 18,000,000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Гэтэл зээлдэгч нь банктай байгуулсан 1040087984 *******тай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2024 оны 0******* сарын 25-ны өдрөөс эхлэн төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 252 хоног хугацаа хэтрүүлээд байна. банк нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иймд 1040087984 *******тай гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 16,008,082.76 төгрөг, 2024 оны 12-р сарын 02-ны өдрийн байдлаарх хүү 2,1*******9,560.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 72,02*******.08 төгрөг, нийт 18,219,666.72 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Э.*******, М.******* нар нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага 18,219,666.72 төгрөгийг бүрэн хэмжээгээр нь төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* салбарын шүүхэд гаргасан зээлийн гэрээний үүрэгт 18,219,666.72 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.*******, М.******* нар нь төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
*******. Хариуцагч Э.*******, М.******* нар нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч банк ХК нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 249,048.************** төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 249,048.************** төгрөгийн тал хувь болох 124,524.16 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Э.*******, М.******* нараас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 124,524.16 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* салбарт олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 ******* зүйлийн 75.1, 12******* ******* зүйлийн 12*******.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* салбарын нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 18,219,666.72 /арван найман сая хоёр зуун арван есөн мянга зургаан зуун жаран зургаан төгрөг далан хоёр мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.*******, М.******* нар нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 ******* зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 249,048.************** төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 249,048.************** төгрөгийн тал хувь болох 124,524.16 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Э.*******, М.******* нараас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 124,524.16 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* салбарт олгосугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 ******* зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Э.*******, М.******* нар нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАРИНА