Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 156/ШШ2024/00684

 

2024 12 20 156/ШШ2024/00684

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай  

 

156/2024/00626

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина би,

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын 1 дүгээр баг Монгол банкны байр ******* ******* ХК,

Хариуцагч: ******* аймгийн ******* сумын 6 дугаар багт оршин суух, ******* *******,

Хариуцагч: ******* аймгийн ******* сумын 5 дугаар баг оршин суух, ******* *******,

Нэхэмжлэлийн шаардлага: 4,467,787 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад  

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч Э.*******, Т.******* нарт холбогдуулан 4,467,787 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Нэхэмжлэгч ******* ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Э.*******, Т.******* нар нь 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр ******* *******-аас автомашин барьцаалсан зээлийг 12 сарын хугацаатай жилийн 3.5 хувийг хүүтэй 5,000,000 төгрөг авсан. Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй ба ******* *******-ын зүгээс зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа сануулж, утсаар болон биечлэн уулзаж сануулж байсан боловч 2024.11.12-ны өдрийн байдлаар гэрээний үүргээ биелүүлээгүй байна гэжээ.

3. Хариуцагч Э.*******, Т.******* нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* ******* ХК-аас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжилж байгаа 4,467,787 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:  

1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан 4,467,787 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.*******, Т.******* нар нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

3. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

4. Хариуцагч Э.*******, Т.******* нар нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86,435  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 43,217.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Э.*******, Т.******* нараас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 43,217.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн нэхэмжилсэн 4,467,787 /дөрвөн сая дөрвөн зуун жаран долоон мянга долоон зуун наян долоо/ төгрөгийг хариуцагч Э.*******, Т.******* нар нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86,435  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 43,217.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Э.*******, Т.******* нараас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 43,217.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Э.*******, Т.******* нар нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.МАРИНА