Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 156/ШШ2024/00685

 

2024 12 20 156/ШШ2024/00685

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай  

 

156/2024/00720/И

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина би,

Нэхэмжлэгч: ******* *******, ******* *******, Ерөнхий сайд Амарын гудамж, ******* ******* төв байр, ******* банк ХК,

Хариуцагч: ******* аймаг, ******* сум 1 дүгээр баг, Л32-13 тоотод оршин суух, Амгалангийн ,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 7,510,384 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад  

ТОДОРХОЙЛОХ нь:  

1. Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч А.д холбогдуулан 7,510,384 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Нэхэмжлэгч ******* банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч А.гийн цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 2010091664 дугаартай зээлийн гэрээ байгуулан 9,011,178.08 төгрөг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар ерөнхий хэрэглээний зориулалтайгаар олгосон. Зээлдэгч нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 3,052,503.98 төгрөгийг төлсөн байна. ******* Банкны зүгээс зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж, зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг мэдэгдэж, холбогдож байсан боловч 2024 оны 7 сарын 25-ны өдрөөс эхлэн зээлийг эргэн төлөх хугацааг хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 116 хоног хугацаа хэтрүүлээд байна. Иймд зээлийн гэрээний үүрэгт 7,510,384 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

3. Хариуцагч А. нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага 7,510,384 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүрэн хэмжээгээр төлөхийг зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь: 

1.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* банк ХК-ийн шүүхэд гаргасан зээлийн гэрээний үүрэгт 7,510,384 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А. нь төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

3. Хариуцагч А. нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* банк ХК нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 135,117 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 135,117 төгрөгийн тал хувь болох  67,558.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч А.гоос улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 67,558.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХК-д олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ******* нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 7,510,384 /долоон сая таван зуун арван мянга гурван зуун наян дөрөв/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А. нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* банк ХК нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 135,117 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 135,117 төгрөгийн тал хувь болох  67,558.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч А.гоос улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 67,558.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХК-д олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч А. нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

  

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.МАРИНА