Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 2022/ДШМ/324

 

  2023             3              23                                         2022/ДШМ/324

 

У.Н-д холбогдох

        эрүүгийн хэргийн тухай      

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Мөнхтогтоо,

шүүгдэгч У.Н, түүний өмгөөлөгч Т.Эрдэнэбат,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/46 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч У.Н болон түүний өмгөөлөгч Т.Эрдэнэбат нарын гаргасан давж заалдах гомдлуудаар эрүүгийн 2009000030085 дугаартай хэргийг  2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

....

Шүүгдэгч У.Н нь 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр иргэдийн фейсбүүкийн мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж, фейсбүүкийн найзууд руу нь “мөнгө зээлээч” гэсэн агуулга бүхий зурвас илгээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулан, хохирогч нараас бусдын эзэмшлийн дансаар мөнгө шилжүүлэн авч бусдад 22.226.500 төгрөгийн хохирол учруулан, цахим хэрэгсэл ашиглан залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон,

2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр иргэн Б.Сгийн эзэмшлийн Хаан банкны 5029863*** тоот дансны интернэт банкны нэвтрэх нэр, нууц үг зэрэг мэдээллийг хууль бусаар олж аван, улмаар данснаас нь 3 удаагийн үйлдлээр 1.992.500 төгрөгийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

дээрх гэмт хэргийг үйлдэхдээ нэр бүхий иргэдийн фейсбүүкийн мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж, мэдээллийг өөрчилсөн, мэдээлэл нэмж оруулсан, хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, хандалтад хязгаарлалт тогтоож, бусдын хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

          Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: У.Нын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

          Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: У.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийн зүйчлэлийг мөн хуулийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан”, “Хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон”, “Кибер орчинд зөвшөөрөлгүйгээр хандаж мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд нэвтэрсэн, танилцсан“ гэмт хэргийг үйлдсэн үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, 6 жилийн хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн  хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 7 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 498 дугаартай шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг 6 сарын хугацаагаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах тус тус сольж, нэмж нэгтгэн 1 жил 6 сарын хугацаагаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ялыг, 1 жил 6 сарын хугацаагаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох ялыг тус тусад нь эдлүүлж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Наас 800,000 төгрөг гаргуулж Л.Б-д, 500,000 төгрөг гаргуулж Г.Х-т, 300,000 төгрөг гаргуулж Б.А-т, 950,000 төгрөг гаргуулж Л.Э-д, 600,000 төгрөг гаргуулж Д.Т-д, 20,000 төгрөг гаргуулж Э.Э-д, 387,000 төгрөг гаргуулж Л.Н-т, 500,000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.О-д, 400,000 төгрөг гаргуулж Г.Б-т, 300,000 төгрөг гаргуулж Л.О-т, 400,000 төгрөг гаргуулж Т.Э-д, 319,000 төгрөг гаргуулж С.Н-д, 319,400 төгрөг гаргуулж Д.М-д, 700,000 төгрөг гаргуулж Э.Э-д, 396,000 төгрөг гаргуулж Б.Б-д, 992,500 төгрөг гаргуулж Б.С-д 929,099 төгрөг гаргуулж Л.З-д, 700,000 төгрөг гаргуулж Ж.Т-д 1,300,000 төгрөг гаргуулж Б.Н нарт тус тус олгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч У.Н гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... би гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулж байгаа болно. Баянгол дүүргийн шүүхээс оногдуулсан хорих ялын хугацааг багасгаж өгнө үү.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Эрдэнэбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ... Шүүх хуралдаанд өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгчУ.Над холбогдох прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн гэм буруу, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын хэр хэмжээтэй маргаагүй ба шүүгдэгч У.Нын зүгээс өөрийн үйлдсэн гэмт хэргийн талаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирлын талаар үнэн зөв мэдүүлэг өгч байсан. ... шүүгдэгч У.Н нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөх бүрэн боломжтой байсан ба шийтгэх тогтоол гарсны дараа тогтоолд заасан 19 хохирогчид гэмт хэргийн улмаас учруулсан нийт 10.793.999 төгрөгийн хохирлыг бүрэн төлсөн. Мөн тэрээр ам бүл 6, эцэг, эх, дүү, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг ... 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүүхэд Н.А нь төрсөн ба хэл, тулгуур эрхтний хөгжлийн бэрхшээлийн улмаас одоо эмчийн байнгын хяналтад эмчилгээ хийлгэж байна. ... У.Н өмнө нь үйлдсэн гэмт хэрэгт шалгагдаж байхдаа 205 хоног цагдан хоригдсон боловч цагдан хоригдсон хоногийг нийт эдлэх ялаас нь хасаагүй, шийтгэх тогтоолд энэ талаар дурдаагүй байна. ... Иймд шүүгдэгч У.Н-ын үйлдсэн гэмт хэрэгтээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг бүрэн нөхөн төлсөн байдал, ар гэр, эхнэр, хүүхдийн хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтын дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

Прокурор Д.Мөнхтогоо тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтээ: “Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч У.Ныг дээрх хэрэгт 205 хоног цагдан хоригдсон байсныг түүний эдлэх ялд оруулж тооцолгүй шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд 205 хоногийг түүний эдлэх ялд оруулж тооцох нь зүйтэй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Шүүгдэгч У.Н нь 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр иргэн Л.Ям, Л.Н, Х.Б, Г.Г, Б.О, А.Э, Ж.Ж, Б.Ү, Э.Г, Б.С, А.Содмарал, Ч.Тунгалагтуяа, Э.Ганбат, Д.И, Ш.Х, Г.С, М.С, Э.С, Н.Т, Д.Э, Т.Л, Э.Э, С.О, Ө.М, Д.О, Г.У, Н.Т, Э.Х нарын фейсбүүкийн мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж, фейсбүүкийн найзууд руу нь “мөнгө зээлээч” гэсэн агуулга бүхий зурвас илгээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулан, хохирогч нараас бусдын эзэмшлийн дансаар мөнгө шилжүүлэн авч бусдад 22.226.500 төгрөгийн хохирол учруулан, цахим хэрэгсэл ашиглан залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон, тус гэмт хэргийг үйлдэхдээ Л.Я, Л.Н, Х.Б, Ж.Ж, Б.Ү, Э.Г, А.С, Э.Г, Д.И, Ш.Х, Г.С, М.С, Э.С, Н.Т, Д.Э, Т.Л, Э.Э, С.О, Ө.М, Д.О, Г.У нарын фэйсбүүкийн мэдээллийн сүлжээнд хууль бусаар хандаж, мэдээллийн сүлжээнд нэвтэрсэн, танилцсан гэмт хэргийг үйлдсэн, 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр иргэн Б.Сгийн эзэмшлийн Хаан банкны 5029863*** тоот дансны интернэт банкны нэвтрэх нэр, нууц үг зэрэг мэдээллийг хууль бусаар олж аван, улмаар данснаас нь 3 удаагийн үйлдлээр 1.992.500 төгрөгийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйл баримт тогтоогдсон байна.

Хохирогч Л.Я, Ц.Э, Д.М, Л.Норжинсүрэн, Л.Б, Д.Д, Б.Н, Х.Б, Ц.М, Б.Б, Г.Х, А.У, Ж.Ж, Б.М, О.Д, О.С, Б.Ү, Б.А, У.С, Э.Г, Л.Э, Ц.А, М.С, А.С, Т.Э,  Ч.А, Э.Г, Д.Их, Г.Б, Л.Одонтунгалаг, Ш.Х, М.Д, Б.О, Э.Х, Г.С, О.Б, М.С, Д.У, Э.С, А.Э, Б.Б, Н.Т, С.Н, Д.М, Д.Э, М.Н, Б.С, Т.Л, Г.Хн, Э.Э, Д.Т, С.О, У.Н, Д.А, С.Э, Б.М, Э.Ө, Д.О, Д.О, Б.Ж, Б.О, Л.Н, Г.У, Б.Л, О.З, Ж.Т, Н.Т нар нь шүүгдэгч У.Над мөнгө өгөх болсон шалтгаан, өгсөн мөнгөнийхөө тоо хэмжээ, болсон үйл явдлын талаар тус бүр тодорхой мэдүүлсэн байх бөгөөд тэдгээрийн мэдүүлэг нь хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар давхар нотлогджээ. Тухайлбал:

1. Хохирогч Л.Я-ын “ ... Тэгэхээр нь би фейсбүүк хаягаа алдчихлаа устгаад өгөөч гэсэн утгатай мэйл бичсэн. Тэгсэн чинь хариу ирсэн. Тэгээд би өөрийн фейсбүүк рүү орсон. Тэгээд паспортоо солиод чатаа шалгасан чинь 15-16 хүн рүү чат бичсэн байсан. Тэгээд чат бичсэн хүмүүсээс Мөнхтуяа гэж манай найз тэр чатаар явуулсан Хаан банкны 54311002** дугаарын данс руу 280,000 төгрөг, Энхгэрэл гэдэг найз маань бас чатаар явуулсан 50306379** дугаарын данс руу 160,000 төгрөгийг шилжүүлсэн байсан. ... Би гомдолтой байна. Миний фейсбүүк чат бичиж манай хоёр найзаас нийт 440,000 төгрөг авсан. Тус хохирлыг нь нөхөн төлүүлж авмаар байна. ...” /1хх 38-40/ гэх мэдүүлэг нь:

- Л.Я-ын фэйсбүүк хаягт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-20-30/,

хохирогч Ц.Э-ийн “ ... О.Халиун гэдэг нэртэй 50306379** дугаарын данс руу гүйлгээний утга нь Ганбат гэж хий гэж хэлсэн. Тэгээд би тухайн данс руу нь 160,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд шөнө 02 цаг өнгөрч байхад Янжинлхам над руу чатаар найз нь хаягаа алдчихсан, ямар хүн рүү мөнгө шилжүүлчхэв гэж хэлсэн. Тэгээд залилуулснаа мэдсэн. ... Шилжүүлсэн мөнгөө олж авмаар байна. Тухайн буруутай хүнд нь хуулийн хариуцлага хүлээлгэмээр байна. ... Би гомдолтой байна. Гэм буруутайд этгээдээс 160,000 төгрөгөө нэхэмжилнэ. ...” /1хх 44-46/ гэх мэдүүлэг,

- Ц.Э-ийн “160.000 төгрөг” шилжүүлсэн талаарх дансны хуулга /1хх-13/,

хохирогч Д.М-ийн “... Янжинлхамаас “Сайн уу, ... манай нөхөр согтуу тооцоогоо хийгээгүй гээд дуудаад байна. Найздаа мөнгө байвал зээлчих гэсэн.” чат ирсэн. Тэгэхээр нь би “хэдэн төгрөг юм бэ” гэхэд “300,000 төгрөг” гэсэн. Тэгэхээр нь би “300,000 төгрөг арай хүрэхгүй, 20,000-30,000 төгрөг дутах байх” гэж хэлсэн. Тэгээд би өөрийнхөө Төрийн банкны данснаас Хаан банкныхаа данс руу мөнгө явуулж нийлүүлээд 280,000 төгрөг болгоод хэлсэн чинь “найз наадахаа явуулчих, би бэлэн 40,000 төгрөг бариад гараад ирсэн.” гэж хэлсэн. ... 280,000 төгрөгөө нэхэмжилнэ” /1хх 49-52/ гэх мэдүүлэг,

Д.М-ийн Хаан банкны депозит дансны хуулга /1хх-15-19/,

гэрч Э.Х-ийн “...Тэгэхээр нь би мөнгөнд нь тааруулаад хэрэгсэл item өгье гэж бодож байгаад гэнэт өмнө Ганбат гэсэн хаягаас хэрэгсэл item авч байсан. Тэгээд худалдаж авчхаад блоколчихдог сэжигтэй санагдаад байсан болохоор би 160,000 төгрөгийг нь авчхаад хэрэгсэл, item өгөөгүй. Чи өөрийнхөө гар утас, жинхэнэ фейсбүүк хаягийнхаа дугаарыг явуул гэж хэлээд өгөөгүй. Тэгээд тэр мөнгө нь дансанд байгаа. ...” /1 хх 69-70/,

гэрч Д.А-ийн “... Тухайн гүйлгээ нь 01 цаг 51 минутад хийгдсэн байсан ба тухайн гүйлгээний хариуд фейсбүүкийн E.Ganbat гэсэн хаяг руу 151,5 долларын гүйлгээний кодыг явуулж байсан. ...” /1хх 65-66/ гэх мэдүүлгүүд,

Д.А-ийн Хаан банкны депозит дансны хуулга /1хх-94-113/,

Яллагдагчаас У.Нын “ ... “SHADAV гэдэг фишингийн хаяг руу орж “COIN MASTER фишингийн линкийг группт тавьсан чинь Янжка Янжинлхам гэдэг хаягтай эмэгтэйн фэйсбүүкийн хаягийн нэр, нууц үг нь орж ирсэн. Тэгэхээр нь би тухайн хүний фэйсбүүк хаягийн нууц үгийг өөрчлөн чат руу нь орж 7-8 хүн байхаар нь уншиж байгаад чат бичсэн. Тэгсэн чинь 2 хүнээс 280.000 төгрөг, 160.000 төгрөг шилжүүлсэн. Би тэдгээр хүмүүсийн шилжүүлсэн мөнгийг Д.Алдар, О.Халиун гэдэг ДОТА тоглоомын “ITEM” зардаг хүмүүсийн данс руу шилжүүлсэн. ...” /1хх-72/,

2. Хохирогч Л.Н-ийн “2019 оны 05 дугаар сарын 27-ны өглөө 06 цаг 43 минутад манай найз Баянтөр гар утас руу залгаад “мөнгөө авсан уу” гэж асуухаар нь би гайхаад ямар учиртай над руу мөнгө шилжүүлсэн талаар нь асуухад “чи сая надаас фейсбүүк хаягаар мөнгө зээлээч гээд надаас мөнгө авсан шүү дээ” гэж хэлэхэд нь хэн нэгэн миний фейсбүүк хаягаар нэвтэрч миний фейсбүүк найзуудаас мөнгө залилж авч байгаа талаар би мэдсэн. ...” /2хх 200-201/ гэх мэдүүлэг нь:

Л.Н-ийн фэйсбүүк хаягт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 204-244/,

хохирогч Л.Б-ийн “... манай найз “Norjoo Lkh” гэх нэртэй хаягаас “1 цаг хүртэл зээлчих мөнгө байна уу” гэж чат ирсэн. Тэгэхээр нь би “хэд” гэж асуухад “800,000 төгрөг” гэж хэлсэн. Тухайн үед би гар утас руу нь 2 удаа залгахад утсаа аваагүй. Над руу 51720080** дугаарын данс явуулаад “энэ данс руу мөнгөө явуулчих” гэж хэлсэн. Би өөрийнхөө эзэмшлийн 50097508** дугаарын данснаас 51720080** дугаарын данс руу 800,000 төгрөг шилжүүлсэн. Удалгүй Норжинсүрэн миний утас руу залгахаар нь аваад ярихад фейсбүүк хаягаа алдчихлаа гэж хэлсэн. ...” /2хх 4-5/,

хохирогч Д.Д-ийн “... Норжинсүрэн урьд өмнө нь мөнгөнөөс бусад асуудлаар тусалж байсныг бодоод итгээд нэг удаа гуйж байхад нь тусалъя гэж бодоод утсаар ч лавлаж асуухгүй шилжүүлчихсэн. ... Амартүвшин гэх эзэмшигчтэй 57390509** дугаарын данс руу 350,000 төгрөгийг өөрийнхөө эзэмшлийн 50301989** дугаарын данснаас шилжүүлсэн. Дахиад “600,000 төгрөг шилжүүлэх боломж байна уу” гэж чат ирэхээр нь би дансаа гэж чат явуулсан. Тэгэхэд 50376227** гэсэн дагуурын данс явуулаад ардаас нь “690,000 төгрөг” гэж чат ирсэн. Би өөрийнхөө 503101989** дугаарын данснаас тус данс руу 690,000 төгрөгийг шилжүүлсэн. Би 2019 оны 6 дугаар сарын эхээр найз Норжинсүрэнтэй утсаар ярьж “зээлсэн мөнгөө яасан бэ, түрээс өгөх гээд байна.” гэж хэлэхэд Норжинсүрэн надад фейсбүүк хаягаа бусдад алдсан талаараа хэлсэн. ... Миний хохирлоос 350,000 төгрөг нь төлөгдсөн. Үлдэгдэл 690,000 төгрөгийг нэхэмжилнэ.” /2хх 7-8, 203-204/,

хохирогч Б.Н-ын “... 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр миний ашигладаг “Nasa Venus” гэх нэртэй фейсбүүк хаягт манай найз Норжинсүрэнгийн ашигладаг “Norjoo Lkh” гэх хаягаас “Сайн уу” гэж чат ирээд надтай чатаар харилцаж байгаад “1,300,000 төгрөг яаралтай хэрэг болчихлоо, удахгүй буцаагаад шилжүүлнэ, чамд түр зээлэх мөнгө байна уу” гэж чат ирсэн. Би найзаасаа мөнгө зээлээд 1,300,000 төгрөгийг Хаан банкны 50376227** дугаарын дансанд шилжүүлсэн. ... Би гомдолтой байна. 1,300,000 төгрөгөө нэхэмжилнэ. ...”  /2хх 10-11/,

гэрч Э.Т-ийн “... 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр “Norjoo lkh” гэх хаягаас үүрээр 6 цаг 13 минутад “item зарах юм уу” гэж асуусан. Тэгэхээр нь би “зарна” гээд өөрт байгаа item зургуудаа явуулсан. Тэгээд бид хоёр 800,000 төгрөгийн наймаа хийхээр тохиролцож би тэр хүнд өөрийн 51720080** гэх Хаан банзны дансаа явуулсан. Удалгүй миний дансанд 800,000 төгрөг орсон. Тэгээд би дансаа шалгаж үзэхэд Л.Баянтөр гэх хүний данснаас орж ирсэн байсан. ...” /2хх 58-59/,

яллагдагчаар У.Нын “... Тэгэхэд “Norjoo Lkh” гэх нэртэй хаягаас миний оруулсан линкэнд хандахаар нь би нэвтрэх нэр, нууц үгийг нь хуулбарлан авч ороод кодыг нь сольсон. Тэгээд тухайн фейсбүүк хаягт онлайн буюу идэвхтэй байсан 5, 6 хүнээс мөнгө асуусан. Тэгэхэд над руу дөрвөн хүн нь мөнгө шилжүүлсэн. Одоо яг хэд нь хэдэн төгрөг шилжүүлснийг санахгүй байна. ...” /2хх 225-227/ гэх мэдүүлгүүд,

3. Хохирогч Х.Б-ын “... 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ажил дээрээ байж байгаад орой гэртээ ирэхэд манай эхнэр Ц.Мөнхтуул “чи миний данснаас мөнгө авсан юм уу” гэж асуухаар нь “би мөнгө аваагүй” гэж хэлсэн. Тэгэхэд манай эхнэр өөрийнхөө фейсбүүк хаягт миний ашигладаг Хуягаа Батболд гэх хаягаас “интернэт банкныхаа нууц үгийг, нэвтрэх нэртэй нь өгөөч” гэсэн утгатай чат ирснийг харуулсан. Тэгээд би өөрийн фейсбүүк хаягаа алдсан гэдгээ мэдсэн. ... Манай эхнэрийн 50224110** дугаарын данснаас 250,000 төгрөгийг шилжүүлж авсан байсан. ...” /2хх 96-97/ гэх мэдүүлэг нь:

хохирогч Ц.М-ын “... манай нөхрийн фейсбүүк хаягаас над руу 16 цаг 53 минутад “хайраа интернэт банкны нэр код нь юу билээ, гүйлгээ нь Ялгуун 1119 тэй” гэсэн чат ирсэн. Тэр үед нь би нөхрөө байна гэж бодоод “тийм” гэсэн хариу өгсөн. Тэгсэн чинь дараа нь “нэвтрэх нэр, код нь юу билээ” гэхээр нь би “87101519, estima тэгээд машины дугаар” гэж хэлсэн. Ингээд дахиж чат ирээгүй. Ингээд оройны 16 цаг 59 минутад миний Хаан банкны 50224110** дугаартай данснаас 5519056346 гэсэн данс руу Ganbat гэсэн гүйлгээний утгаар 250,000 төгрөг шилжүүлэгдсэн байсан. ... Миний данс руу 183.81.170.46 гэсэн IP хаягаар компьютероор нэвтэрсэн байсан. ... 250,000 төгрөгөө нэхэмжилнэ. ...” /2хх 101-104/ гэх мэдүүлэг,

Ц.М-ын фэйсбүүк хаягт үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-93/,

гэрч Б.Л-ийн “... Интернэт тоглоомын item буюу дота тоглоомын хамгаалалт, тухайн тоглож байгаа хүний дэлгэцэн дээр харагдаж байгаа өнгө буюу эффектийг өөрчлөн тухайн тоглож байгаа хүнийг ямар нэгэн байдлаар илүү хүчтэй болгодог тоглоомын хэрэгслийг зардаг юм. ... Тухайн өдөр миний дансанд Ganbat гэдэг гүйлгээний утгаар 250,000 төгрөг орж ирсэн. Би тэр хүнд тоглоомын хэрэгсэл зарсан юм. Тэр хүн надтай Э.Ганбат гэдэг фейсбүүк хаягаар танилцсан юм. ...” / 2хх 107-108/,

яллагдагчаар У.Нын “... нэг залуугийн фэйсбүүк хаягаар ороод эхнэр рүү нь интернэт банкны нууц үгийг нь асуугаад дансанд нь байсан 250.000 төгрөгийг авсан...” /2хх 109/ гэх мэдүүлгүүд,

4. Турк улсад оршин суудаг иргэн Г.Ганзориг болон иргэн Б.Одманлай нарын фейсбүүкийн мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж, бусдад хохирол учруулсан болох нь:

хохирогч Б.Б-ийн “2019 оны 12 дугаар сарын 07-ны орой миний төрсөн дүү Б.О-н фейсбүүк хаяг руу үл таних хүн нэвтэрч над руу чат бичсэн. Тэгээд би дүүгээ гэж бодож чат бичиж харилцсан. Тэгсэн чинь надаас “Хаан банкны интернэт банк байгаа юу” гэж асуусан. Тэгэхээр нь би “байгаа” гэж хэлэн өөрийнхөө Хаан банкны 50331499** дугаарын дансны интернэт банкны нэвтрэх нэр, нууц үг, гүйлгээний нууц үг зэргийг өгсөн. Тэгсэн чинь миний дансаар 3 удаа гүйлгээ хийсэн байсан. ...” /2хх 167-168/,

хохирогч Г.Х-ын “... манай аав Ганзориг Турк улсад амьдардаг юм. Тэгээд “миний хүү 50331499** дугаарын данс руу 500,000 төгрөг хийчих, миний таньдаг хүн зээлээч гэж байна” гэж хэлсэн. Тэгээд би тухайн данс руу нь интернэт банкаар 500,000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгсэн чинь дараа нь аав залгаад “нөгөө мөнгө зээлсэн хүн чинь фейсбүүк хаягаа хакердуулсан, өөрөө биш байсан гэж байна лээ” гэж надад хэлсэн. ... Би өөрийнхөө Хаан банкны 50209198.. дугаарын данснаас 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 22 цаг 47 минутад Хаан банкны 50331499** дугаарын Батцэцэг гэдэг хүний данс руу 500,000 төгрөг шилжүүлсэн. ...” /2хх 172-173/,

яллагдагч У.Нын “... О.Одманлай гэдэг хүний нэвтрэх нэр, нууц үгтэйгээ Z-shadav гэдэг сайтаар орж ирсэн. Тэгээд фэйсбүүкээр нь ороход Батцэцэг гэдэг хүн байсан. Тэр хүнтэй чатлаад “хүн надад мөнгө хийх ёстой, Хаан банкныхаа нэвтрэх нэр, нууц үг, гүйлгээний нууц үгээ өгөөч” гэж бичихэд өгсөн. Дансанд нь 25000 төгрөг байсан санагдаж байна. ... О.Одманлайгийн найзууд руу хуучин бичиж байсан чатыг уншиж байгаад чат бичсэн. 1 эмэгтэйтэй харилцаж байгаад 500.000 төгрөгийг Батцэцэгийн интернэт банкаар нь гүйлгээ хийж авсан. ... мөнгийг Дота-2 тоглоомын хэрэгсэл авахаар О.Халиун гэдэг хүний дансруу шилжүүлсэн ...” /2хх-175/ гэх мэдүүлгүүд,

5. Австри улсад оршин суудаг иргэн А.Э-ийн фейсбүүкийн мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж, бусдад хохирол учруулсан болох нь:

хохирогч А.У-ийн “... 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Австри улсад амьдардаг манай төрсөн эгч Эрдэнэцэцэг нь фейсбүүк чатаараа “чамд мөнгө байна уу” гэхээр нь би “хэдэн төгрөг” гэсэн чинь “400,000 төгрөг” гэхээр нь би “надад бэлэн 100,000 төгрөг л байна.” гэж хэлсэн чинь “наад мөнгөө Монголд байгаа О.Халиун гээд хүний данс руу явуулчих, би маргааш өгнө” гээд над руу 50306379** гэсэн дансны дугаар өгөөд гүйлгээний утга дээр нь “Ганбат гээд явуулчих” гэхээр нь тухайн данс руу гүйлгээний утга дээр нь Ганбат гэж бичээд явуулсан. Харин тэр өдрөө Эрдэнэцэцэг эгчтэй орой нь утсаар яриад болсон зүйлийн талаар хэлтэл “би хэн рүү ч тийм мөнгө хэрэгтэй байна гэсэн чат явуулаагүй, би биш шүү дээ, миний фейсбүүкээр өөр хүн орсон байна. Би фейсбүүк рүүгээ орж чадахгүй байгаа” гэж надад хэлэхээр нь би өөрийгөө залилуулснаа мэдээд цагдаагийн байгууллагад хандах болсон. ... 100,500 төгрөгийг нэхэмжилж байна. ...” /3хх 49-51, 4хх-84/ гэх мэдүүлэг,

А.У-ийн Хаан банкны депозит дансны хуулга /3хх 63/,

Яллагдагч У.Нын “... чатаас нь уншихад  дүү нь аниа гээд бичсэн байхаар нь 400.000 төгрөг зээлээч гэсэн чинь 100.000 төрөг байна гэхээр нь 105.000 төгрөг явуулаарай  АТМ-аас мөнгө авахад шимтгэл авна гэсэн утгатай чат бичээд О.Халиун гэж хүний Хаан банкны дансыг явуулаад ... мөнгө хийчихлээ гэхээр нь би О.Халиунаас 100.000 төгрөгт таарсан ITEM цахимаар авсан. ...” /3хх-53/ гэх мэдүүлэг,

6. Хохирогч Ж.Ж-ын “... Би дахин өөрийн Ж.Жанчив гэсэн нэртэй фейсбүүк хаягт нэвтэрч чадаагүй байна. Тэгээд би тэр даруй надад мөнгө гуйвал өгөх, дансаар шилжүүлэх боломжтой хүмүүс рүүгээ утсаар холбогдсон. Тэгтэл манай эхнэр Саранчимэгийн эгч Б.Мягмаржаваас нийтдээ 400,000 төгрөг, манай ээж О.Хандын төрсөн дүү болох О.Санжаасүрэнгээс 300,000 төгрөг, манай ээж О.Хандын төрсөн дүү болох О.Долгорсүрэнгээс 100,000 төгрөг дансаар авч бусдад шилжүүлсэн байсан. ...” /3хх 85-86/ гэх мэдүүлэг нь:

хохирогч Б.М-ын “... 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 14 цаг 00 минутын үед манай дүү Ж.Ж-ын өөрийнх нь хэрэглэдэг фейсбүүкийн Ж.Жанчив гэсэн нэртэй хаягаас миний “Shagaihan Bbmiigaa” гэсэн хаяг руу “200,000 төгрөгийн өглөгтэй байгаа юм, та тэр хүний данс руу 200,000 төгрөг шилжүүлээч, данс 5753817688 Пүрэвдорж гэсэн нэртэй, та Жанчиваас гээд мөнгө шилжүүлээд өгөөч, би таны мөнгийг орой эргүүлээд өгье” гэсэн утгатай зурвас ирсэн. ... Би тус Пүрэвдорж гэсэн нэртэй 5753817688 дугаартай Хаан банкны данс руу 200,000 төгрөгийг 16 цагийн үед Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Тэнгэр худалдааны төвийн АТМ-ээс шилжүүлсэн. ...” /3хх 82-83/ гэх мэдүүлэг,

Б.М-ын Хаан банкны депозит дансны хуулга /3хх 79-80/,

хохирогч О.Д-ийн “... Тэгэхээр нь надад 100,000 төгрөг л байна гэж хэлэхэд байгаа мөнгөө явуулчих гээд 55500679** дугаарын данс явуулсан. Би тус данс руу 100,000 төгрөг шилжүүлсэн. 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Жанчив над руу залгаад би фейсбүүкээ алдсан гэж хэлсэн. ... Би 100,000 төгрөгөө нэхэмжилнэ. /4хх 86-87/,

хохирогч О.С-ийн “... “эхнэрийн төрсөн өдөр болоод байна, мөнгө байна уу, цалин буухаар өгье” гэж хэлэхээр нь хэд хэрэгтэй юм бэ, дансны дугаараа явуул” гэхэд 55500679** дугаарын данс явуулахаар нь би 300,000 төгрөг шилжүүлсэн. Маргааш өдөр нь манай эгч Долгорсүрэн Жанчив фейсбүүк хаягаа алдсан талаар надад хэлсэн. ...” /4хх 92-93 дахь тал/

гэрч Д.П-ийн “... Би интернэтэд Akiko*** гэсэн нэртэй steam хаягаар Дота 2 тоглоомыг тоглож тус тоглоомын Item-ыг бусдад 1 ам долларыг нь 2000 төгрөгөөр тооцож зардаг. Би 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр өөрийн Davaasuren *** гэсэн фейсбүүкийн хаягаас Монголын Дота 2 сонирхогчдын клуб гэсэн нэртэй фейсбүүкийн группэд “Item зарна” гэсэн бичиглэлтэй пост оруулсан юм. Тэгээд 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 14 цаг 02 минутын үед Э.Ганбат гэсэн нэртэй фейсбүүкийн хаягаас миний Davaasuren *** гэсэн нэртэй хаяг руу “Item байна уу 200,000 төгрөгт” гэх утгатай чат ирсэн. Би түүнтэй энэ талаар зурвас бичиж байгаад 200,000 төгрөгт тааруулж Дота 2 тоглоомын Item шилжүүлсэн. Харин надад 57207795** гэсэн данснаас миний 57538176** гэсэн дансанд 200,000 төгрөг АТМ-с шилжүүлсэн мэдээлэл ирсэн. ... Би тус Дота 2 тоглоомын Item-ыг шилжүүлэхдээ vpgame.com-ыг ашиглан Ariuhan гэсэн нэртэй хаяг руу шилжүүлсэн. ...” /3хх 91-92/ гэх мэдүүлгүүд,

Д.П-ийн Хаан банкны депозит дансны хуулга /3хх 106-112/,

яллагдагчаарУ.Нын “Би Ж.Жанчив гэх нэртэй фэйсбүүкийг 11 дүгээр сарын 05-09-ниы өдрүүдэд ашиглаж хүмүүсээс мөнгө авсан. ... эхнэрийнх нь Saranchimeg гэх нэртэй фэйсбүүк рүү “Ханиа интернэт банкныхаа нэр кодыг өгчих” гэх утгатай зурвас илгээж, Саранчимэг гэх 5550067959 тоот дансны нэвтрэх нэр нууц үгийг олж авсан. ...” /3хх-94/ гэх мэдүүлэг,

7. Хохирогч Б.Ү-ийн “... 2019 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 17 цагийн үед миний үүрээ гэсэн нэртэй фейсбүүк хаягийн нууц үг солигдож орж болохгүй байсан. Тэгээд би нөхөр Баттулга руу утсаар залгаж “миний фейсбүүк хаяг орж болохгүй байгаа” талаар хэлэхэд нөхөр Баттулга “чиний фейсбүүк хаягаас сая надаас мөнгө гуйсан ш дээ, мөнгө хэрэг болоод байна, над руу 400,000 төгрөг шилжүүлэх хэрэгтэй байна гэж чат ирсэн. Чи бичээгүй юм уу” гэж хэлсэн. ... Тэгээд Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр байхад манай хамаатны Саранчимэг гэж хүүхэд утсаар яриад “танд мөнгөний хэрэг болсон юм уу таны фейсбүүк хаягаас сая над руу мессеж бичээд гар утас худалдаж авах гэсэн юм” гэж 400,000 төгрөг, дараа нь “дутчихлаа” гэж 150,000 төгрөгийг данс руу шилжүүлж авсан. ... Сэргэлэн нэртэй хүний данс руу нийт 550,000 төгрөгийг шилжүүлсэн талаар хэлсэн. Үүний дараа 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр миний танил Атарбаяр гэж хүн над руу утасдаад “мөнгөтэй болсон уу” гэж асуусан. Тэгээд ямар “учиртай мөнгө билээ” гэж лавлахад “чи надаас 300,000 төгрөг зээлсэн шүү дээ, чи мөнгөтэй болохоороо эргүүлж өгнө гэж фейсбүүк чатаар бичсэн.” талаар хэлсэн. Тэгээд би болсон асуудлаа тайлбарлан хэлж ямар данс руу мөнгө шилжүүлсэн талаар лавлахад Хаан банкны 50464871** дугаарын Булган-Энх нэртэй данс руу шилжүүлсэн талаар хэлсэн. ... Надад бол ямар нэгэн хохирол байхгүй. Нөгөө мөнгөө алдсан хүмүүст нийтдээ 850,000 төгрөгийн хохирол үүссэн байгаа. Эдгээр хүмүүс надаас мөнгөө асууж бага зэрэг үл ойлголцох зүйл гарч байна. ...” /3хх 165-168/ гэх мэдүүлэг нь:

хохирогч Б.А-ын “... 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 23 цаг өнгөрч байхад миний фейсбүүк хаягт “мөнгө зээлээч, мөнгөний хэрэг гараад байна” гэж найз Б.Үүрийнтуяагийн “Uuree” гэсэн фейсбүүк хаягаас мессеж ирэхээр нь би зөвшөөрсөн. Ингээд Үүрээ фейсбүүкээсээ илгээсэн 50464871** дугаарын данс руу Uuree гэсэн утгаа бичээд өөрийн Хаан банкны 50244613** данснаас 200,000 төгрөг, дараа нь 100,000 төгрөгийг шилжүүлсэн. ... хохирлоо л нөхөн төлүүлээд авчихмаар байна. ...” /3хх 172-173/,

хохирогч У.С-ийн “... Б.Үүрийнтуяагийн “Uuree Uuree” гэсэн хаягаас “I phone X загварын гар утас ломбардаас хямдхан авах гэсэн юм, 400,000 төгрөг түр байвал зээлээч, нөхрийг ирэхээр маргааш өгье” гэж хэлсэн. Тэгээд “дансны дугаараа явуул” гэж хэлэхэд ... “Хаан банкны данс алга, найзынхаа дансыг явууллаа” гэхээр нь би 400,000 төгрөгийг өөрийн 57451017** дугаартай Хаан банкны данснаас шилжүүлсэн. Тэгээд үүнээс 10-20 минутын дараа мөн Uuree Uuree гэсэн хаягаас “утсаа авах гэсэн чинь мөнгө хүрэхээ байчихлаа, дахиад 150,000 төгрөгийг 50008300** Сэргэлэн гэсэн данс руу шилжүүлээч” гэхээр нь 150,000 төгрөгийг мөн өөрийн Хаан банкны данснаас шилжүүлчихсэн. ... хохирлоо л нөхөн төлүүлээд авчихмаар байна. ...” /3хх 177-178/ гэх мэдүүлэг,

У.С-ийн Хаан банкны дансны хуулга /3хх 199-201/,

гэрч Х.С-ийн “... 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр найз Э.Энхсүх “интернэт банкаа түр хэрэглүүлээч манай эгч Шведээс мөнгө аваад өөр данс руу шилжүүлээд өгнө.” гэж хэлэхээр нь би зөвшөөрсөн. Түүнээс хойш 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдөр санагдаж байна, би өөрийн интернэт банкийг буцааж нууц кодыг нь өөрчлөн авсан. Э.Энхсүхийн эгч гэх хүн 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн хооронд гүйлгээ хийсэн. Би энэ үед хийгдсэн гүйлгээг мэдэхгүй. ...” /3хх 183-184/ гэх мэдүүлэг,

Х.С-ийн Хаан банкны депозит дансны хуулга /3хх 199-201/,

гэрч Э.Б-ийн “... Би интернэт орчинд Warcraft Dota 2 тоглоомыг тоглодог. Ингээд уг тоглоомын баатруудыг хүчирхэг болгох, гоё харагдуулах item буюу дагалдах хэрэгслийг үе давж хожиж олоод цааш энэ төрлийн тоглоом тоглодог, бусдад борлуулдаг хүмүүст зарж худалдаалдаг юм. ... 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн фейсбүүк чатуудаа шүүж үзлээ. Тэгтэл 200,000 төгрөг болон 100,000 төгрөг шилжүүлсэн нэг хүн байна. Шүүж үзэхэд Ц.Энэрэл гэх хүүхэд тэвэрсэн эрэгтэй хүний зурагтай хаяг байх ба үүнийг би хуулбарлан сайн дураараа гарган өгье. ...” /3хх 185-18/ гэх мэдүүлэг,

Э.Б-ийн Хаан банкны депозит дансны хуулга /3хх 205-210/,

Яллагдагчаар У.Нын “... би “11uuree” гэсэн фэйсбүүк ашиглан найз болох эрэгтэй хүнээс “300.000 төгрөг зээлэхээр” гэж чат бичиж ... Дота-2 тоглоомын 11ITEM зарах Булган-Энх гэх нэртэй фэйсбүүк эзэмшигчтэй, Ц.Энэрэл гэх хуурамч хаягаар холбогдон дансны дугаарыг нь авч 300.000 төгрөгийг шилжүүлсэн. ... дүү гэх эмэгтэйгээс нь 2 удаагийн үйлдлээр 550.000 төгрөг, найз гэх залуугаас нь 300.000 төгрөгийг шилжүүлэн авсан.” /хх 3-188/ гэх мэдүүлэг,

8. Хохирогч Э.Г-ийн “2019 оны 9 дүгээр сард миний ашигладаг Жоохноо Галаа гэсэн нэртэй фейсбүүк хаяг гэнэт нэвтэрч орохоо больчихсон, код нь солигдчихсон миний хаягийг хакердаж кодыг нь сольсон байсан. Удалгүй Нарангэрэл миний утас руу залгахаар нь аваад ярихад “чиний фейсбүүкээр над руу чат бичиж миний интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгийг авчихаад яагаад блоклочихоо вэ” гэж хэлэхээр нь “би фейсбүүк хаягаа хакердуулсан” гэдгээ Нарангэрэлд хэлсэн. ... Надад гаргах гомдол санал байхгүй. /3хх 235-236/ гэх мэдүүлэг нь:

хохирогч Л.Э-ын “... 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 14 цаг 44 минутын орчим миний өөрийн 50771080** гэсэн дугаарын Хаан банкны данснаас эхлээд 50249200** гэсэн дугаарын данс руу 1,850,000 төгрөг, дараа нь 59160257** гэсэн данс руу 950,000 төгрөг, дараа нь 50576474** гэсэн дугаарын данс руу 743,600 төгрөгийн гүйлгээ хийгдэж миний данснаас нийтдээ 3,543,600 төгрөгийн зарлага гарсан юм. Миний данснаас мөнгө гарснаас хойш ойролцоогоор 5 минутын дараа 50249200** гэсэн дугаарын данс руу шилжсэн 1,850,000 төгрөг буцаалт гэсэн утгатай орж ирсэн. Дараа нь 50576474** гэсэн дугаарын данснаас 743,600 төгрөг орж ирсэн бөгөөд харин 59160257** гэсэн дугаарын данс руу шилжсэн 950,000 төгрөг буцаж орж ирээгүй. ... дутуу байгаа 950,000 төгрөгөө нэхэмжилнэ. ...” /3 хх 233-234, 4хх 97/,

гэрч Б.Н-ийн “... Би Гэрэлмаад 50062220** Зориг гэсэн эзэмшигчтэй нөхрийнхөө дансыг нэвтрэх нэр болон нууц үг болон гүйлгээний нууц дугаарыг явуулсан. Ингээд удалгүй Гэрэлмаа намайг “яагаад фейсбүүкээр блок хийчихсэн юм бэ” гэхээр нь “би блок хийгээгүй, би өөрийн фейсбүүк рүү орж чадахгүй хакердуулсан юм шиг байна” гэж хэлсэн. ...  2-3 цагийн дараа миний үеэл эгч Энхтуул нь над руу залгаад “миний данснаас мөнгө гараад байна.” гэхээр нь би “Зоригоогийн интернэт банкны кодыг Гэрэлмаад өгсөн.” гэсэн чинь “Энхтуул эгч Зориг бид хоёрын данс холбоотой байдаг.” гэж надад хэлсэн. ...” /3хх 237-238/,

гэрч Н.Ц-ийн “... Тус мөнгө шилжүүлсэн хүний фейсбүүкийн хаягийн нэр, данс эзэмшигчийн нэртэй зөрж байсан болохоор би 743,600 төгрөгийг нь буцаагаад гүйлгээ хийсэн данс руу нь шилжүүлсэн. ...” /4хх 101/ гэх мэдүүлгүүд,

Н.Цэ-ийн эзэмшлийн депозит дансны хуулга /4хх 9-15/,

Яллагдагчаар У.Нын “... нэрийг нь одоо санахгүй байна. Ямар ч байсан нэг хүний фэйсбүүк хаяг рүү хууль бусаар нэвтэрч түүний найзтай харилцаж байгаад тухайн эмэгтэйд хандан “найздаа интернэт банкныхаа нууц үг болон нэвтрэх нэрээ өгчих, хүн рүү мөнгө шилжүүлэх гэсэн юм. Миний интернэт банк болоклодсон байна.” гэж хэлсэн. Тухайн эмэгтэй өөрийн нөхөр гэх хүний дансыг надад өгсөн. ... дансанд ь багахан мөнгө байсан, тохиргоо хэсэг рүү ороход өөр хүний данс холбоотой байсан. Тухайн дансанд 3 сая гаран төгрөг байсан. ...” /3хх 241/ гэх мэдүүлэг,

9. Австри улсад оршин суух иргэн Б.Солонгын фейсбүүкийн мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж, бусдад хохирол учруулсан болох нь:

хохирогч Ц.А-ын “... Надад маш их тус болж байсан эгч Эрдэнэцэцэг “300,000 төгрөг яаралтай хэрэг болсон гэнээ, чамд мөнгө байвал шилжүүлчих” гэж чат ирсэн. Түүний дагуу би найзтайгаа чатаар харилцаж байгаад 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр өөрийнхөө эзэмшлийн 51740341** дугаарын Хаан банкны данснаас 50306379** дугаарын данс руу 300,000 төгрөг шилжүүлсэн. 1-2 хоногийн дараа манай найз Солонго надтай холбогдож “Эрдэнэцэцэг гэдэг хүн нь фейсбүүкээ алдсан” талаар хэлсэн. Манай найз Солонго одоо Австри улсад оршин сууж байгаа. ... би 300,000 төгрөгөө нэхэмжилнэ. ...” /4хх 89-90/,

Ц.А-аас гүйлгээ хийсэн талаарх баримтууд /4хх 112/,

10. Хохирогч А.С-ын “... Миний “Sodmaral Az-Ikh” нэртэй фейсбүүк хаягаар 2021 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 19 цагийн үед Улаанбаатар их дэлгүүр дотор явж байхад манай аав над руу залгаад “чиний дансны дугаар чинь болохгүй байна.” гэж хэлэхээр нь “юун дансны дугаар вэ” гэж асуухад “чи мөнгө асууж чат бичээ биз дээ” гэж хэлсэн. Би гайхаад өөрийнхөө фейсбүүк рүү ороод харахад хүмүүс рүү сүүлд бичсэн чатуудыг устгачихсан байсан учраас өөрийн фейсбүүк дээрээ “мөнгө зээлээч гэж чат бичвэл би биш шүү” гэсэн утгатай пост хийсэн. Удалгүй манай найз Энхмаа залгаад “чи над руу мөнгө асууж чат бичихээр нь би чиний өгсөн данс руу 400,000 төгрөг шилжүүлсэн ш дээ” гэсэн. ... Надад ямар нэгэн мөнгөний хохирол учраагүй. Харин миний фейсбүүк хаяг руу миний зөвшөөрөлгүй нууцаар халдаж миний өмнөөс найзууд руу чат бичиж тэр дундаас манай найз Энхмаа мөнгө шилжүүлэн өгсөн. ...” /5хх 217-218/,

хохирогч Н.Т-ын “... Миний “Tuul Naraa” нэртэй фейсбүүк хаягаар 2021 оны 5 дугаар сард санагдаж байна, одоо сар өдрөө санахгүй байна, миний хадам эгч Оюун руу миний өмнөөс “мөнгө хэрэгтэй байна, түр шилжүүлээд өгөөч би тань руу маргааш гэхэд буцаагаад өгнө.” гэж чат бичээд миний Төрийн банкны 1057004236** дугаартай дансны дугаарыг өгөхөд хадам эгч Төрийн банкны данс байхгүй, чи Хаан банкны данс өг гэхэд дахиж чат бичээгүй байсан. ... Санал хүсэлт байхгүй байна” /11хх 143/ гэх мэдүүлгүүд нь:

хохирогч Т.Э-ийн “... миний найз А.Содмаралын фейсбүүк хаягаас 19 цаг 46 минутад “найздаа 600,000 төгрөг зээлээч” гэж чат бичихээр нь “надад 400,000 төгрөг байна.” гэхэд “Sodmaral Az-Ikh”-ын фейсбүүкээс Төрийн банкны 3810003765** дугаарын данс руу 400,000 төгрөгөө явуулчих” гэхээр нь би өөрийн Худалдаа хөгжлийн банкны 47505554** гэсэн дугаарын данснаас 400,000 төгрөг явуулсан. Удалгүй А.Содмарал над руу утсаар залгаад “миний фейсбүүкээр хүн ороод мөнгө залилаад байна.” гээд Цагдаагийн байгууллагад хандсан. ...” /5хх 224-225/ гэх мэдүүлэг ,

Т.Э-ийн мөнгө шилжүүлсэн талаарх баримт /243-244/,

гэрч Ч.Б-ийн “... Би бэлэн мөнгийг интернэт мөнгө болгож өгдөг ажил хийдэг юм. 2021 оны 6 дугаар сарын 27-ны өдөр миний дансанд 390,000 төгрөг шилжүүлж Олон улсын One Xbet гэх бооцоо тавьдаг тоглоомын сайтад бүртгэлтэй 3035229** id хаяг руу 200,000 төгрөг, 2811701** id хаяг руу 190,000 төгрөг тус тус хийж цэнэглүүлсэн. 2811701** id хаяг нь Б.Золбоо, 3035229** id нь С.Төгөлдөр гэх хүний нэр дээр бүртгэлтэй байсан. ...” /5 хх 250, 6хх 1-3/ гэх мэдүүлэг,

Ч.Б-ийн Хаан банкны депозит дансны хуулга /6хх-4/,

Яллагдагчаар У.Нын “Sodmaral Az-Ikh” нэртэй фейсбүүк хаягт нэвтрэн орж найзаас нь 400.000 төгрөгийг худлаа хэлж туул гэх хүний дансаар авсан. 2021 оны 5 сарын хавьцаа Туул гэх фэйсбүүк хаяг руу нэвтэрч ороод нөхөртэйгөө бичсэн чатыг нь уншиж байсан чинь Төрийн банкны интернэт банкны нэр, нууц үгээ нөхөр рүүгээ бичсэн байсан.  Тэгээд дансыг нь орж шалгачихаад, өөр хүний хаяг руу нэвтэрч ойр дотны хүмүүс рүү нь мөнгө асууж, Туул гэдэг хүний данс руу шилжүүлэн авч, Бат-Эрдэнийн данс руу шилжүүлэн бооцоотой тоглосон. ...” /6хх 7/ гэх мэдүүлэг,

11. Герман улсад оршин суух иргэн Ч.Тунгалагтуяагийн фейсбүүкийн мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж, бусдад хохирол учруулсан болох нь:

хохирогч Ч.А-ийн “... 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 20 цагийн үед Холбооны Бүгд Найрамдах Герман улсад амьдардаг миний төрсөн эгч Ч.Тунгалагтуяагийн Tuya Chimed нэртэй фейсбүүкийн чатаар “Монгол руу мөнгө шилжүүлээд өг” гэсэн утгатай мессеж ирсэн. Би үүний дагуу 50572878** гэсэн ээж Оюунчимэгийн данснаас 53001414** гэсэн Аягүл гэсэн нэртэй Хаан банкны данс руу 800,000 төгрөг шилжүүлсэн. ... Удалгүй манай эгч Ви чатаар над руу холбогдож “би фейсбүүк рүүгээ орж чадахгүй байна, миний фейсбүүкээр өөр хүн ороод бусдаас мөнгө нэхээд байна, чи өгөөгүй биз” гэж хэлсэн. ... Миний хохирлыг барагдуулж өгнө үү. ...” /5хх 88/,

гэрч К.А-ийн “... Манай хадам ээж Сайнбаярын Жамбалдорж Сайнбаяр гэсэн нэртэй фейсбүүк хаягаар үл таних хүн 2020 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр нэвтэрч хадам ээжийн фейсбүүк хаягаас миний Аягуль Канай гэсэн нэртэй фейсбүүк хаяг руу 1 эрэгтэй хүн видео дуудлага хийж залгаад Батсүхийн Галбадрахтай яръя гэж хэлээд манай нөхөртэй ярьсан. Ингэхдээ тэр хүн өөрийнхөө царайг харуулаагүй, камераа хаачихсан байсан. Тэгээд манай нөхөрт хэлэхдээ “би Цагдаагийн ерөнхий газраас ярьж байна, чиний дансаар чинь хууль бус мөнгө орж гарсан байна, Хаан банкны интернэт банкныхаа нэвтрэх нэр, нууц код, гүйлгээний кодоо хэл, бид эндээс орж шалгаж хариу хэлье” гэж хэлэхээр нь манай нөхөр бүх нууц кодоо хэлсэн. Бас хадам ээжийн миний Хаан банкны интернэт банкны нэвтрэх нэр, нууц үг, гүйлгээний үгийг намайг мартчихаж магадгүй гээд фейсбүүк хаягаасаа миний фейсбүүк хаяг руу мессенжерээр явуулчихсан байсан. Хадам ээжийн фейсбүүк хаягаар нэвтэрч орсон хүн миний болон манай нөхрийн интернэт банкны нууц кодуудыг аваад интернэт банкнаас Хаан банкны данс нээсэн юм шиг байна. ...” /5хх 93-94/ гэх мэдүүлэг,

К.А-ийн Хаан банкны депозит дансны хуулга /5хх 98/,

Яллагдагчаар У.Нын “2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Tuya Chimed гэсэн нэртэй фейсбүүк хаягт хууль бусаар нэвтрэн орж түүний дүү Ариунаа гэх хүн рүү “Монгол руу мөнгө шилжүүлээд өгөөч” гэж чат бичиж, 800.000 төгрөгийг К.Аягүль гэх хүний данс руу шилжүүлж авсан. ...” /5хх 95/ гэх мэдүүлэг,

12. Хохирогч Э.Г-ын “... Би Э.Ганбат гэсэн нэртэй фейсбүүк хаяг ашигладаг байсан. Тус хаягийг 2019 оны намар Дорноговь аймгийн Мандах сумын нутаг дэвсгэрт байрлах Мандах нуурын уурхайд ажиллаж байх үедээ зүгээр ашиглаж байгаад гэнэт ашиглаж болохоо больсон. Тус хаяг руу дахин нэвтэрч орж чадаагүй. Фэйсбүүк хаягийг хайж үзэхэд хүн ашиглан пост бичиж, нүүр зургийг сольсон байсан. ...” /4хх 99-100/ гэх мэдүүлэг нь:

Э.Г нэртэй фэйсбүүк хаягийг хохирогчид буцаан өгсөн мөрдөгчийн тэмдэглэл /4хх 83/,

Яллагдагчаар У.Нын “... Э.Ганбат гэх нэртэй фэйсбүүк хаягт 2019 оны 9 дүгээр сард хууль бусаар нэвтрэн орж кодыг нь ашигласан. ...” /4хх 108/ гэх мэдүүлэг,

13. Хохирогч Д.И-ийн “... Миний “Idermunkh Senden” нэртэй фейсбүүк хаягаар 2021 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн өглөө үл таних хүн хууль бусаар нэвтэрч манай хүү болон найзууд руу чат бичиж мөнгө гуйсан байсан. Манай нутгийн дүү Одонтунгалаг 300,000 төгрөг, мөн Баярбаатар гэх танил дүү 400,000 төгрөгийг өгсөн данс руу нь шилжүүлсэн байсан. ...” /6хх 44-45/ гэх мэдүүлэг нь:

хохирогч Г.Б-ын “... 2021 оны 02 дугаар сарын 07-ны өдөр танил ах С.Идэрмөнхийн “Idermunkh Senden” нэртэй хаягаас “мөнгө зээлээч Мобайл банк болохгүй байна гэрээс гараад шилжүүлчихье 1 цаг болох байх, Хаан банкны 53006562** тоот данс руу эхлээд 400,000 төгрөг зээлчих” гэж байснаа дараа нь “1,400,000 төгрөг зээлчих” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “надад тийм их мөнгө байхгүй” гэж хэлээд Хаан банкны 53006592** тоот данс руу 400,000 төгрөг шилжүүлсэн. Хэсэг хугацааны дараа С.Идэрмөнх “өөрийн фейсбүүк хаягаа хакердуулсан хүмүүсээс мөнгө асуувал битгий өгөөрэй” гэсэн пост оруулсан байсан тул С.Идэрмөнх ах руу залгаад бусдад залилуулсан талаар мэдсэн. ... 400,000 төгрөгөө нэхэмжилж байна. ...” /6хх 48/ гэх мэдүүлэг,

Г.Б-аас чатаар харилцаж, мөнгө шилжүүлсэн талаарх баримтууд /6хх-49/,

хохирогч Л.О-ийн “... 2021 оны 02 дугаар сарын 07-ны өдөр танил ах С.Идэрмөнхийн “Idermunkh Senden” гэсэн хаягаас “мөнгө зээлээч, өдөр 2 цаг гээд эргүүлээд өгье, яаралтай 400,000 төгрөг” гэсэн утгатай фейсбүүкийн чат явуулахаар нь “надад 320,000 төгрөг байна, та хурдан эргүүлээд өгөөрэй би наад мөнгөөр чинь юм авах гэж байгаа шүү” гэж хэлсэн. Тэгээд “дансаа” гэхэд Д.Пүрэвсүрэн гэсэн хүний Хаан банкны 53006592** тоот дансыг явуулсан. Би дээрх данс руу 300,000 төгрөгийг шилжүүлсэн. ... Бусдад залилуулсан 300,000 төгрөгөө нэхэмжилж байна. ...” /6хх 52/ гэх мэдүүлэг,

Л.О-ийн Хаан банкны депозит дансны хуулга /6хх-53/,

гэрч Д.П-ийн “... 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр дахин 1072 хувьцаа гэсэн фейсбүүк хаяг руу чат бичихэд надтай холбогдоод миний регистрийн дугаар болон Хаан банкны 50574364** тоот дугаартай дансны интернэт банкны нэвтрэх нэр болон нууц үг, гүйлгээний үгээ өгч байсан юм. Би тухайн хүнийг 53006592** тоот дугаартай дансыг нээсэн байх гэж бодож байна” /6хх 69-71/ гэх мэдүүлэг,

Д.П-ийн Хаан банкны депозит дансны хуулга /6хх-99/,

гэрч С.Х-ийн “... Би Баатар гэдэг нэртэй цахим спортын холбооны гүйцэтгэх захирал гэдэг ажилтай. Манай холбоо нь Монгол улсын хэмжээнд цахим спортын уралдаан тэмцээн зохион байгуулдаг. Мөн Олон Улсын One X bet гэдэг сайтын Монгол дахь цэнэглэлт хийдэг албан ёсны агент юм. ... Манай D gamers фейсбүүк хуудас Khuslen Khuusk гэдэг нэртэй фейсбүүк хаягаас 246030909 дугаартай One X bet-ын хаягийг цэнэглүүлэх хүсэлт гаргаж дээрх гүйлгээг 2 удаа хийсэн юм. Үүний дагуу тус хаягийг цэнэглэж өгсөн юм. Үүний фейсбүүк хаяг нь болон One X bet -ын хаягтай нэр нь хоорондоо тохирч байсан тул цэнэглэж өгсөн. Нэр нь E.Khuslen гэсэн нэртэй байсан. ...” /6хх 78-79/ гэх мэдүүлэг,

С.Х-ийн Хаан банкны дансны хуулга /6хх-102-106/,

гэрч Э.Х-ийн “... 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр өөрийн Э.Хүслэн нэртэй фэйсбүүкээ бусдад алдсан. Тухайн үед миний фэйсбүүк болон Хаан банкны интернэт банкаар хууль бусаар орсон байсан. Би өөрийн и-мэйлийн нэвтрэх нэр, нууц үгийг хэрхэн алдсанаа мэдэхгүй байна. Одоо фэйсбүүк рүүгээ орж чадахгүй байгаа ...” /6хх 93/,

яллагдагчаар У.Нын “... Койн мастер тоглоомыг группт зар оруулж, 1072 нэртэй фэйсбүүкийн хуудас нээж “Хувьцааны ноогдол ашиг тараана” гэж хуурамч зар оруулж, иргэдийн фэйсбүүкийн нэвтрэх нэр, нууц үгийн фишинг буюу хуурамч сайт ашиглаж авдаг байсан. Тухайн үед Э.Хүслэн, Б.Нацагдорж, Saruul Odkhuu гэсэн нэртэй фэйсбүүкийн нэвтрэх нэр олж авсан. Э.Хүслэнгийн Gmail-ийн нэвтрэх нэр, нууц үгтэйгээ адилхан байсан учир нууц үгийг нь сольж өнөөдрийг хүртэл ашиглаж байна. ...” /6хх-95/ гэх мэдүүлгүүд,

14. Хохирогч Ш.Х-ийн “... Би Хуралай Шаймурат нэртэй фейсбүүк хаягтай юм. 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдөр гэж санаж байна Кока кола шагналын сан гэсэн гарчигтай зүйл ирэхээр нь тийшээ орчихсон юм. Тэгтэл 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр өөрийн фейсбүүк рүү ороход автоматаар гараад байсан. Тэгээд гайхаад байж байтал манай найз Дауренбек над руу залгаад “би чам руу 500,000 төгрөг шилжүүлсэн” гэж хэлэхэд нь “Би биш ээ, өөр хүн миний хаягаар ороод байна” гэж хэлсэн юм. Дауренбекээс өөр найз мөнгө шилжүүлээгүй байсан. ... Санал хүсэлт байхгүй” /6хх 177-178/ гэх мэдүүлэг нь:

хохирогч М.Д-ийн “... 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 16 цагийн үед миний фейсбүүкийн найз Хуралай Шаймурат над руу “мөнгө зээлээч” гэсэн чат ирүүлсэн. Би түүний дагуу Ш.Хуралайгаас асуулгүй түүний явуулсан 50131138** дугаарын данс руу 500,000 төгрөгийг 2888632043 гэсэн утгаар шилжүүлсэн. Тэгээд удалгүй найзтайгаа холбогдож хүнд залилуулсан талаар мэдсэн. ... 500,000 төгрөгийг авах хүсэлтэй байна. ...” /6хх 181/ ,

хохирогч Э.Х-ийн “... Би Э.Хүслэн нэртэй фейсбүүк хаягтай байсан боловч 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр бусдад алдсан. Тухайн үед миний Khuslen10**@yahoo.com мэйл хаягаар орж фейсбүүк болон Хаан банкны интернэт банк руу хууль бусаар орчихсон байсан. Ямар хүн ороод байсныг би мэдэхгүй. Миний Хаан банк дахь 5075266956 дугаарын данснаас 20,000 төгрөг алдагдсан ба миний дансаар маш их гүйлгээ дамжуулж хийсэн байсан. Надад мөнгөн хохирол гэвэл 20,000 төгрөгийн хохирол учирсан. Мөнгөн хохирлоос гадна миний фейсбүүк, мэйл хаяг Хаан банкны интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгээ бүгдийг нь алдаж өөрчлүүлсэн. ...” /6хх 234-235/,

иргэний нэхэмжлэгч Б.О-ийн “... 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 16 цагийн үед миний LineMongolbet999 гэсэн нэртэй фейсбүүк чат руу Э.Хүслэн гэсэн нэртэй хэрэглэгчээс холбогдож Linebet нэртэй бооцооны сайтын дансыг цэнэглүүлэх хүсэлт гаргасан. Би түүний дагуу өөрийн 5013113844 дугаарын дансыг өгсөн ба миний данс руу 50377683** данснаас 500,000 төгрөгийг 288632043 гэсэн утгаар шилжүүлсэн. Би тэр даруй 288632043 дугаарын Line bet нэртэй бооцооны сайтын дансыг цэнэглэж өгсөн. ... Уг үйлдлээс болж надад 500,000 төгрөгийн хохирол учирсан тул миний хохирлыг барагдуулж хохиролгүй болгож өгнө үү.” /6хх 184/,

яллагдагчаар У.Нын “... 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Хуралай Шаймурат нэртэй фэйсбүүкээр хууль бусаар нэвтрэн орж түүний найз Дауренбек рүү мөнгө мөнгө зээлээч гэж чат бичиж, 500.000 төгрөгийг Linebetcom сайтын Line Mongolbet 999 гэсэн нэртэй Монгол дахь агентын 5013113844 дугаарын данс руу шилжүүлж өөрийн ... аккаунтыг цэнэглүүлсэн” /6хх-192/ гэх мэдүүлгүүд,

15. Хохирогч Г.С-ийн “... 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өглөө өөрийн фейсбүүк хаягаа хэвийн ашиглаж байгаад 12 цагийн үед найз залуугийн хамтаар аавынхаа машиныг угаалгаад буцаад гэртээ ирэхэд найз болох Отгонзаяа 99971347 гэсэн өөрийн дугаараас над руу залгаад “чи Баажий /О.Баасанням/ эгчээс мөнгө зээлсэн юм уу” гэхээр нь “юу яриад байгаа юм бэ, би мөнгө зээлээгүй ш дээ” гэж хэлэхэд “Баажий эгч чамайг 200,00 төгрөг зээлсэн гэж хэлсэн, чи эгчээс мөнгөө аваагүй юм уу, чиний фейсбүүк хаягаас эгч рүү чат бичиж мөнгө авсан байна лээ” гэхээр нь өөрийнхөө хаяг руу орох гэсэн боловч нэвтрэх боломжгүй байсан. Олон удаа нэвтрэх нууц үгийг солих гэж оролдож байгаад сүүлд нь сольсон. ...” /11хх 154/ гэх мэдүүлэг нь:

хохирогч О.Б-ын “... 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 12 цагийн үед манай дүүгийн найз Сүнжидмаа фейсбүүкийн чатаар “мөнгө байна уу орой өгье” гэж хэлсэн. Би тэр үед хэдэн төгрөг хэрэгтэйг асууж Б.Эрхэмбаяр гэсэн хүний 53003758** дугаарын данс руу 200,000 төгрөгийг Khuusk гэсэн утгаар шилжүүлсэн. Удалгүй Сүнжидмаагийн фейсбүүк рүү ороход намайг блоклосон байсан. Тэгээд гайхаад дүүгээрээ Сүнжидмаатай холбогдоход фейсбүүк хаягаа бусдад алдсан гэж хэлсэн. ... Миний хохирлыг барагдуулж өгнө үү” /6хх 238/ гэх мэдүүлэг,

О.Б-аас мөнгө шилжүүлсэн талаарх баримт /6хх 240/,

гэрч Б.Э-ын “... 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Хүслэн.Э нэртэй фейсбүүк хэрэглэгч 200,000 төгрөгт цэнэглэлт хийлгэхээр 50943127** дугаарын данснаас Khuusk гэсэн утгаар шилжүүлсэн. Ингэхдээ өөрийн гадаад паспортын зургийг явуулсан байдаг. Би 200,000 төгрөгөөр 246030909 дугаартай аккаунтыг цэнэглэж өгсөн. ...” /6хх 248/ гэх мэдүүлэг,

Б.Э-ын Хаан банкны дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, түүний хаан банкны дансны хуулга /6хх-9-21, 7хх 5/,

Яллагдагчаар У.Нын “ ... би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Бусад хэргийн хохирогч нарын цахим мэдээллийг олсон аргатай адилхан аргаар авсан. ...” /7хх 27-28/ гэх мэдүүлэг,

16. Хохирогч М.С-ын “... 2021 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 08 цагийн үед ... М.Н. Санжаадулам нэртэй фейсбүүк хаяг руугаа орох гэтэл болохгүй алдаа заагаад байсан. Тэр орой аавын дүү Урантогос эгч над руу чатаар “мөнгөө олсон уу” гэж асуухаар нь “би юун мөнгө вэ” гэхэд “чи надаас орой өгнө гээд 200,000 төгрөг зээлж авсан” гэсэн. Би мөнгө аваагүй гэдгээ хэлээд Урантогос эгч цагдаад хандсан. ... Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ...” /7хх 48-49/ гэх мэдүүлэг нь:

хохирогч Д.У-ын “... Миний төрсөн ахын хүүхэд М.Санжаадулам гэх охин дүүгийн М.Н.Санжаадулам гэж фейсбүүкээс миний фейсбүүк чат руу “танаас юм гуйя” гэхээр нь би “юу вэ” гэсэн чинь “200,000 төгрөг зээлээч, би орой өгье” гэсэн. Тэгэхээр нь би “орой өгөх юм уу” гэж асуусан чинь 5-6 цагийн үед хийнэ гэсэн. Тэгээд над руу 51201799** Хаан банк гэсэн чат явуулсан. Тэгээд би 200,000 төгрөгийг интернэт банк ашиглаж шилжүүлсэн. Данс эзэмшигчийнх нь нэр Бат-Эрдэнэ гэж гарч ирсэн. ...” /7хх  51-52/,

гэрч Ч.Б-ийн “... Би бэлэн мөнгийг интернэт мөнгө болгож өгдөг ажил хийдэг юм. Хүмүүс олон улсын захиалга, янз бүрийн тоглоомд худалдан авалт энэ тэр хийхдээ миний дансанд өөрийнхөө мөнгийг шилжүүлж надаар дамжуулан гуйвуулга хийдэг юм. 2021 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Б.Золбоо гэх нэртэй хаягийг 200000 төгрөгөөр цэнэглүүлнэ гэж телеграммаар над руу чат бичихээр нь цэнэглэж өгсөн. /7хх 72/ гэх мэдүүлгүүд,

Ч.Б-ийн эзэмшлийн Хаан банкны дасны хуулга /7хх 75-91/,

Яллагдагчаар У.Нын “... Санжаадулам гэх хүн 1072 гэсэн хаяг руу нэвтэрч өөрийн фэйсбүүкийн нэвтрэх нэр, нууц дугаараа үлдээсэн байсан. Би тухайн хаягаар Урантогос гэх хүнтэй чат бичиж 200.000 төгрөг авсан. Тухайн мөнгийг бооцоо тавьдаг зууч  Бат-Эрдэнэ гэдэг хүний данс руу шилжүүлсэн. ...” /7хх-56-57/ гэх мэдүүлэг,

17. Хохирогч Э.С-ийн “... 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 13 цагийн орчимд ... Э.Сарантуяа гэсэн нэртэй фейсбүүк хаяг руу орох гэж байхад алдаа заагаад орж болохгүй байсан тул өөрийн фейсбүүк хаягаа бусдад алдсан байж магадгүй гэж бодоод өмнө нь өөрийнхөө ашигладаг байсан Ивээлт С нэртэй фейсбүүк хаяг руу ороод миний ашигладаг Э.Сарантуяа нэртэй фейсбүүк алдагдсан, мөнгө гуйсан мессенжер чат ирвэл битгий мөнгө шилжүүлээрэй гэсэн утгатай пост бичиж үлдээсэн юм. ... Миний Төрийн банкны 261201142** дугаартай дансаа шалгаж үзэхэд миний данс руу Э.Энх-Амгалан ахын эзэмшлийн 54053782** дугаартай Хаан банкны данснаас 700,000 төгрөг шилжүүлсэн гүйлгээ хийгдсэн байсан ... манай танил Батбаяр овогтой Билгүтэй гэх залуугийн эзэмшлийн 54190229** дугаарын Хаан банкны данс руу шилжиж орсон байсан. Түүний дараа тус 700,000 төгрөг Б.Билгүтэйгийн Хаан банкны данснаас дахин зарлага хэлбэрээр гарч Ж.Энхбат гэх хүний эзэмшлийн 57505651** дугаарын Хаан банкны данс руу шилжин орсон байсан. Б.Билгүтэйгийн Хаан банкны дансанд байсан 386,000 төгрөг, Э.Жаргалсайхан гэх хүний эзэмшлийн 62051096** дугаарын Голомт банкны данс руу шилжиж орсон байсан. ...” /7хх 128-129/ гэх мэдүүлэг нь:

Э.С-ийн Төрийн банкны дансны хуулга /7хх 151/,

хохирогч А.Э-ийн “... Э.Сарангуагийн ашигладаг Э.Сарангуа гэсэн фейсбүүк хаягийн мессенжер чатаас миний фейсбүүк хаягийн мессенжер чат руу “орой гүйлгээ хаах хүртэл зээлэх 700,000 төгрөг байна уу” гэсэн утгатай чат ирэхээр нь би “дансаа явуул” гэхэд Э.Сарангуагийн эзэмшлийн Төрийн банкны дансыг явуулахад нь би түүнийг Э.Сарангуаг өөрөө мөн байна гэж итгээд түүний данс руу 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 14 цаг 05 минутад өөрийнхөө эзэмшлийн 54053782** дугаарын Хаан банкны данснаас 700,000 төгрөгийг шилжүүлсэн юм. ...” /7хх 130-131/ гэх мэдүүлэг,

А.Э-ийн Хаан банк дансны хуулга /7хх 148/

хохирогч Б.Билгүтэйгийн “... 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 14 цаг 08 минутад Сарангуагийн 261300114** дугаартай Төрийн банкны данснаас 700,000 төгрөг ороод 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 14 цаг 12 минутад 710,000 төгрөг болоод Хаан банкны 57505651** Ж.Энхбат гэсэн хүний данс руу zeel гэсэн утгатай мөнгө орсон байсан. Мөн Голомт банкны 32051096** дугаартай Жаргалсайхан гэх хүний данс руу “Huske” гэсэн утгатай мөнгө миний данснаас 386,000 төгрөг бас орсон байсныг би тэгэхэд мэдсэн юм. ...” /7хх 133-134/ гэх мэдүүлэг,

Б.Б-ийн Хаан банкны дансны хуулга /7хх-174/,

гэрч Ж.Э-ын “... Би 2021 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 10-ны өдрүүдэд Хаан банкны 57505651** данснаас 8 удаагийн гүйлгээ хийгдэж 5,545,600 төгрөгийн зарлага гарсан байхаар нь Цагдаагийн байгууллагад хандаж Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа. ...” /7хх 144-145/ гэх мэдүүлэг,

Ж.Э-ын Хаан банкны дансны хуулга /7хх-175/,

яллагдагчаарУ.Нын “ ... би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна ...” /7хх 193-194/ гэх мэдүүлэг,

18. Хохирогч Н.Т-ийн “... Д.Мажигцуутай уулзахад тэрээр “чи найзаасаа зээлсэн мөнгөө хурдан өгөөрэй, би зээлээ төлөх хэрэгтэй байгаа шүү” гэж хэлэхэд нь “би чамаас хэзээ мөнгө зээлсэн юм бэ” гэж асуухад тэрээр “чи 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 19 цагийн орчимд өөрийнхөө ашигладаг Nanzad Tuya гэсэн нэртэй фейсбүүкийн хаягийнхаа мессенжер чатаас миний ашигладаг Ш.Ц.Ма гэсэн нэртэй фейсбүүк хаягийнхаа мессенжер чат руу зээлээ төлөх гэсэн юмаа, чи надад 319,000 төгрөг зээлчих гэж гуйхаар нь би чиний явуулсан 55920623** дугаарын Хаан банкны данс руу 319,400 төгрөг шилжүүлсэн” гэж хэлсэн. ... Түүний дараа манай найз С.Номин-Эрдэнэ өөрийнхөө ашигладаг Nomin-Erdene Sugarjav гэсэн нэртэй фейсбүүк хаягийн мессенжер чатаас миний фейсбүүк хаягийн мессенжер чат руу “чи надад зээл төлөөд өгөх боломж байна уу зээлээ төлөөд буцаагаад мөнгийг чинь өгье, данс руу 319,000 төгрөг хийгээрэй гэж хэлэхээр чинь би чамайг гэж бодоод 55920623** дугаарын Хаан банкны данс руу 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 16 цагийн орчимд 319,000 төгрөг шилжүүлсэн” гэж хэлсэн. Мөн 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн өглөөний 08 цагийн орчимд 55920623** дугаартай Шинэсар гэх хүний дансыг ашиглаад миний нэрийг барьж Бүгд Найрамдах Солонгос Улсад амьдардаг манай найз Т.Мөнхбатаас 319,000 төгрөг залилж авсан байна. ...” /7хх 214-215/ гэх мэдүүлэг нь:

хохирогч С.Н-ийн “... Тухайн үед би Н.Туяад мөнгө зээлэхийг зөвшөөрч “хэдэн төгрөг хэрэгтэй юм бэ” гэж асуухад “300,000 төгрөгийн зээл төлнө, хүүтэйгээ нийлээд 319,000 төгрөг болно” гэж хэлээд над руу 55920623** гэсэн Хаан банкны данс явуулсан. Уг данс руу би 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 16 цаг 30 минутын орчимд өөрийнхөө Төрийн банкны интернэт банк үйлчилгээг ашиглаж 319,000 төгрөг шилжүүлсэн юм. ... Надад 319,000 төгрөгийн хохирол учирсан. ...” /7хх 216-217/ гэх мэдүүлэг,

С.Н-ийн Төрийн банкны дансны хуулга /7хх 250/,

хохирогч Д.М-гийн “... Тухайн үед би Н.Туяад мөнгө зээлэхийг зөвшөөрч “хэдэн төгрөг хэрэгтэй юм бэ” гэж асуухад “300,000 төгрөг хэрэгтэй хүүтэйгээ нийлээд 319,400 төгрөг болно” гэж хэлээд над руу 55920623** гэсэн Хаан банкны данс явуулсан. Тэгээд би уг данс руу 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 19 цаг 40 минутын орчимд Хас банкны мобайл банкаар 319,400 төгрөг шилжүүлсэн. ... Надад 319,400 төгрөгийн хохирол учирсан. ...” /7хх 218-219/ гэх мэдүүлэг,

Д.М-ийн Хас банкны дансны хуулга /8хх 6/,

гэрч Н.Ш-ын “... Дансныхаа хуулгыг шалгахад тус өдрийн 16 цаг 01 минутад 0261500211** дугаартай данснаас 319,800 төгрөг, 19 цаг 50 минутад 0050026227** дугаартай данснаас 319,400 төгрөг, 20 цаг 15 минутад 50132214** дугаартай данснаас 320,000 төгрөг, 20 цаг 22 минутад 57205095** дугаартай данснаас 319,400 төгрөг тус тус орж ирсэн байна. Мөн 16 цаг 05 минутад 50414036** дугаартай данс руу EB-huslen гэсэн гүйлгээний утгатайгаар 320,000 төгрөг, 20 цаг 09 минутад 5013221453 дугаартай данс руу EB-huslen zifoostores гэсэн гүйлгээний утгатайгаар 320,000 төгрөг, 21 цаг 21 минутад 50414036** дугаартай данс руу EB-huslen гэсэн утгатайгаар 640,000 төгрөг тус тус шилжүүлсэн байна. Би эдгээр орлого зарлагын гүйлгээ хийсэн данснуудын талаар мэдэхгүй. ...” /7хх 234-235/ гэх мэдүүлэг,

гэрч Г.Б-ийн “... Одоо миний санаж байгаагаар 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Э.Хүслэн гэсэн хаягтай фейсбүүк хэрэглэгч надтай фейсбүүк мессенжер чатаар холбогдоод “бэлгийн карт зарж байгаа юу” гэж асуухад нь би түүнд “бэлгийн карт зарж байгаа” талаар хэлэхэд тэрээр надаас 5 ам долларын бэлгийн карт буюу 14,500 төгрөгийн бэлгийн карт худалдаж авахаар болж тухайн өдрийнхөө 21 цаг 39 минутад 55920623** дугаарын данснаас миний эзэмшлийн 51201056** дугаарын Хаан банкны данс руу 14,500 төгрөгийг шилжүүлж надаас бэлгийн картын код авсан юм. /7хх 230-231/ гэх мэдүүлэг

Г.Б-ийн Хаан банкны дансны хуулга /8хх-19/,

19. Хохирогч Д.Э-ын “Би 2021 оны 5 дугаар сарын 08-ны өдөр миний фейсбүүкт үл таних хүн хууль бусаар нэвтэрч миний найз М.Нямжаваас 387,000 төгрөг шилжүүлэн авч надад болон манай М.Нямжавт хохирол учруулсан учраас Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байна. ... Гомдол санал гээд байх зүйл байхгүй” /8хх 66-67/ гэх мэдүүлэг нь:

Д.Э-ын фэйсбүүк хаяганд үзлэг хийсэн тэмдэглэл /8хх-74-103/,

хохирогч М.Н-ын “... 2021 оны 5 дугаар сарын 08-ны өдөр ... фейсбүүкийн найз Даваасүрэнгийн Энхжаргалаас “387,000 төгрөг зээлээч, зээлээ төлөх гэсэн юм” гэсэн утгатай чат ирүүлсэн. Би түүний дагуу 53011758** дугаарын данс руу өөрийн 54009176** дугаарын данс руу 387,000 төгрөг шилжүүлсэн. ... Миний хохирлыг барагдуулж өгнө үү.” /8хх 61/,

гэрч А.Э-ийн “... Миний бие олон улсын One x bet нэртэй бүх төрлийн спортын бооцоо тавьдаг сайтын албан ёсны төлөөлөгч хийдэг. ... Манайд 2021 оны 5 дугаар сарын 07, 08, 09-ний өдөр Хүслэн Э гэсэн нэртэй фейсбүүк хэрэглэгч хандаж 5301175893 дугаарын данснаас нийт 985,000 төгрөгийн гүйлгээ хийж 2937063**, 2938889**, 26400309** дугаартай аккаунтыг цэнэглүүлсэн. Энэ хүний мөн 5075266956 дугаарын данс руу мөнгөө татаж байсан байна. ...” /8хх 71/ гэх мэдүүлгүүд,

А.Э-ээс гаргаж ирүүлсэн түүний фэйбүүк чатаар харилцсан талаарх баримт болон Хаан банкны дасны хуулга /8хх-115/,

20. Хохирогч Б.Сгийн “... 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр миний бие Солонгос улсад ажиллаж амьдардаг байсан юм. Тухайн үед би Хаан банканд данс эзэмшиж интернэт ашигладаг байсан юм. Тухайн өглөө миний 5029863118 тоот дугаарын данснаас 50346117**, 56530390**, 57541180** гэсэн 3 данс руу нийт 1,992,500 төгрөг шилжүүлж авсан байна. Миний хувьд тухайн данснууд хэнийх болохыг мэдэхгүй. ... мэйл хаягаар нэвтрээд тэндээс миний интернэт банкны нэвтрэх нэр нууц үгийг сольж мөнгө шилжүүлж авсан юм шиг байсан. Тухайн үед мөн миний фейсбүүк хаягт нэвтэрсэн юм билээ. ... Миний интернэт банканд нэвтэрсэн хүнийг олж миний хохирлыг барагдуулж өгнө үү. ...” /8хх 197/ гэх мэдүүлэг нь:

Б.Сгийн Хаан банкны дансны хуулга /8хх 219-220/,

гэрч Х.Х-гийн “... Би өөрийн нэр дээр бүртгэлтэй Хаан банкны данснаас 235,200 төгрөг Huslen гэсэн утгатайгаар орж ирэхээр нь Vp game ашиглан өрөө нээж хэрэгслүүдээ хийгээд холбоосыг нь фейсбүүкээр Э.Хүслэн рүү явуулсан. Үүнээс хойш дахиж ашиглаагүй. ...” /8аа 205-206/ гэх мэдүүлэг,

Х.Х-гийн Хаан банкны дансны хуулга /8хх 235-239/,

гэрч Г.О-ын “... 2020 оны 9 дүгээ сарын 01-ний өдөр миний дансанд 5029863118 тоот дугаарын данснаас 09 цаг 44 минутад 1,475,000 төгрөг gamerz.247 гэсэн утгатай орлого орж ирсэн. Poker star нэртэй олон улсын покерын сайт дээр хүмүүс тоглодог. Тухайн сайтад ам доллароор тоглодог. Тоглодог хүмүүс фейсбүүк группээр хоорондоо харилцаж тухайн сайтаас хожсон доллароо зардаг. Poker star нэртэй олон улсын покерын сайтад тоглодог хүмүүсийн дунд ченж хийдэг Ганбилэг гэх залуу 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өглөө 09 цаг 35 минутад зарж байна уу гэсэн утгатай мессенжер чат ирсэн. ... Ганбилэг дансаа явуулахад 1,475,000 төгрөг gamer.247 гэсэн утгатайгаар орж ирсэн. ...” /8хх 208-209/ гэх мэдүүлэг,

Т.Т-гийн Хаан банкны дансны хуулга /8хх 241-250/,

21. Хохирогч Т.Л-ын “... Хулан “аниа миний данснаас 300,000 төгрөг гарчихлаа танаас чат ирсэн” гэж хэлсэн. “Юу яриад байгаа юм бэ би одоо л сүлжээнд гарч байна. Надаас юу гэж чат очсон юм бэ” гэж асуухад “Хаан банкны данс нэвтрэх нэр, нууц үг, гүйлгээний нууц үгээ өгчих эгч нь хүнээс мөнгө авах гэсэн юм миний интернэт банк болохгүй байна” гэж хэлсэн. Тэгээд би “чи эхлээд над руу залгаж асууж байж өгөхгүй яасан юм, Хаан банкнаас асуу, болохгүй бол 1 дэх өдөр цагдаа дээр очоод хэл” гэж хэлсэн. ... Миний хувийн нууцад халдаж, миний нэрийг барин бусдыг хохироосонд гомдолтой байна. /9хх 39/ гэх мэдүүлэг нь:

хохирогч Г.Х-ийн “... 2021 оны 5 дугаар сарын 29-ний өдөр ... Tumurhuyag Luvsandagva гэсэн манай эгчийн фейсбүүк хаягаас “интернэт банк болохгүй байна, эгчдээ интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгээ өгөөч эгч нь хүнээс мөнгө авах гэсэн юм” гэж хэлээд би эгчдээ данс, нэвтрэх нэр, нууц үгийг өгсөн. 20 цаг 22 минутад надад мөнгө өгөх ёстой байсан хүн миний 50571908** гэсэн Хаан банкны данс руу 300,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд 20 цаг 35 минутад миний гар утсанд мессеж ирээд үзсэн чинь данснаас 300,000 төгрөгийн зарлага гарсан байсан. ... Миний хохирлыг барагдуулж өгнө үү. ...” /9хх 42-43/,

гэрч Ч.Б-ийн “... 2021 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Telegramm дээр One x bet ажлаа хийж байсан чинь над руу нэг үйлчлүүлэгч чат бичиж “данс руу чинь EB-huslen гэдэг гүйлгээний утгатай 300,000 төгрөг шилжүүлсэн, цэнэглүүлэх гэсэн юм” гэж хэлсэн. Тэгээд над руу цэнэглүүлэх хаягны ID дугаарыг явуулсан. Дансаа шалгахад мөнгө орсон байсан тул гүйлгээг хийж өгсөн. ...” /9хх 58-59/ гэх мэдүүлгүүд,

Ч.Б-ийн Хаан банкны дансны хуулга /9хх 76-95/,

22. Хохирогч Э.Э-ийн “... Би гэртээ байж байхад 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр төрсөн эгч Э.Солонготуяа над руу залгаад “чи над руу түр зээлэх мөнгө байна уу гэж чат бичсэн үү” гэж асуухаар нь “үгүй” гэсэн. Өөрийнхөө фейсбүүк рүү орох гэтэл болохгүй байсан. ... Харин манай хүүтэй хамт сурдаг ангийнх нь найзын ээж Мягмарсүрэн гэдэг хүн рүү чат бичиж Мягмарсүрэнгийн нөхөр нь өөрийнхөө данснаас 300,000 төгрөгөөр нийт 2 удаа 600,000 төгрөг шилжүүлсэн байсан. ... Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” /9хх 135-136/ гэх мэдүүлэг нь:

хохирогч Д.Т-ийн “... би зөвшөөрөөд 50325041** гэсэн Хаан банкны данснаас мобайл банк ашиглаж Чимгээ гэсэн хүний явуулсан 53012743** гэсэн Мөнхцэцэг гэсэн данс руу Чимгээгээс гэж шилжүүлсэн. Чимгээ чат бичихдээ утгыг нь тэгж хийгээрэй гэсэн. Тэгээд шилжүүлчхээд байж байхад 600,000 төгрөг гэж бичих гэж байгаад 300,00 гээд бичсэн байна гэнээ, дахиад 300,000 төгрөгийг шилжүүлчих гэнээ гээд манай эхнэр надад хэлсэн. Тэгээд би дахиад тэр Мөнхцэцэг гэсэн данс руу нь 300,000 төгрөгийг мобайл банк ашиглаж шилжүүлсэн. ...” /9хх 140-141/ гэх мэдүүлэг,

Д.Т-ийн Хаан банкны дансны хуулга /9хх 163/,

гэрч Т.М-ийн “... Чимгээгийн фейсбүүк хаягийг хакердаж ороод Чимгээгийн өмнөөс над руу чат бичиж 600,000 төгрөг авсан байна гэсэн юм. Би гайхаад Хаан банк руу залгахад 2021 оны 5 дугаар сарын 23-ны өдөр шинээр 53012743** дугаарын дансыг та интернэт банк ашиглаж нээсэн байна, уг дансаар чинь нийт 1,892,000 төгрөгийн гүйлгээ хийсэн байна гэхээр нь би тэр дансаа хаалгачихсан юм. ...” /9хх 151/ гэх мэдүүлэг,

Т.М-йн Хаан банкны дансны хуулга /9хх 162/,

23. Хохирогч С.О-ийн “... ах Энхдотно над руу залгаад “хийчихлээ” гэхээр нь “юу” гээд асуутал “чи надаас 150,000 төгрөг хийчих, ээжийн хагалгаа болчихлоо гэж чатаар юм бичсэн биз дээ” гэхээр нь би гайхаад “та юу яриад байгаа юм, ээжийн хагалгаа ирэх долоо хоногт шүү дээ өчигдөрхөн утсаар яриа биз дээ” гэж хэлээд фейсбүүк хаяг руугаа орох гэтэл орж болохгүй байсан. ... Тэгсэн 16 цагийн үед Нармандах миний утас руу 88040750 дугаараас орсон уу гээд залгахаар нь “юу орсон уу” гэж асуусан чинь “чи найзаасаа 223,000 төгрөг зээлчих гээд чиний чатаар ирэхээр нь би 50752669** Хүслэн гэсэн данс руу 223,000 төгрөгийг гүйлгээний утга дээр нь Оюунсүх УШ870406** гэж бичээрэй гэхээр чинь бичээд хийчихсэн ш дээ” гэхээр нь ... цагдаа дээр ирсэн. ... Миний өөрийн цахим мэдээлэлд халдаж, миний нэрээр хүмүүсээс мөнгө залилж авсан явдалд гомдолтой байна. ...” /9хх 196-200/ гэх мэдүүлэг нь:

хохирогч У.Н-ын “... миний найз Оюунсүхийн “Oyunsuh Sambuu” нэртэй фейсбүүк хаягаас “найздаа мөнгө зээлээч, найз нь зээлээ төлчхөөд буцаагаад өгчихье” гэсэн чат ирсэн. Би “хэдэн төгрөг хэрэгтэй вэ" гэхэд “хүнээс 200,000 төгрөг зээлсэн бөгөөд хүүтэйгээ 223,000 төгрөг болсон байна, чи 50752669** дугаарын Хүслэн гэсэн данс руу Оюунсүх УШ870406** гэсэн утгатайгаар 223,000 төгрөг шилжүүлчих” гэхээр нь би тухайн 50752669** дугаарын данс руу 223,000 төгрөг шилжүүлсэн юм. ... Би өөрийн шилжүүлсэн 223,000 төгрөгийг буцааж авмаар байна” /9хх 203/,

хохирогч Д.А-ийн “... Оюунсүхийн фейсбүүк чатаар “Ари эгч дүүд нь мөнгөний хэрэг гараад байна, би зээлээ хаагаад эргүүлээд зээл аваад мөнгийг чинь өгчихье, надад 180,000 төгрөг хэрэгтэй байна, та 5407048575 дугаарын Гантуяа гэдэг хүний данс руу шилжүүлчих, утгыг нь Оюунаа гээд биччих” гэхээр нь би өөрийн нөхөр Цэнгэлийн 5035235506 дугаарын данснаас нь 5407045875 дугаарын данс руу 180,000 төгрөгийг Оюунаа гэсэн утгатай шилжүүлсэн юм. ... 180,000 төгрөгөө олж авмаар байна. /9хх 207/,

хохирогч С.Э-ын “... 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр манай төрсөн дүү Оюунсүхийн фэйсбүүк хаягаас миний Энхдотно Самбуу нэртэй  фэйсбүүк хаяг руу “ээжийн бие муудчихлаа, яаралтай хагалгаанд оруулах боллоо эмчтэй нь ярьсан, хагалгааны төлбөр нэхэгдэж байна, хүнээс мөнгө зээлэх гэсэн чинь маргааш гээд байна, танд мөнгө байвал одоо яаралтай явуулчих” гэхээр нь “надад 150,000 төгрөг л байна” гэтэл “энэ эмчийнх нь данс шүү гээд Хүслэн нэртэй 50752669** тоот дансыг өгөхөөр нь би 150,000 төгрөгийг өөрийнхөө данснаас шилжүүлсэн. ... Би 150,000 төгрөгөө нөхөн төлүүлчихвэл өөр гомдол санал алга. ...” /9хх 212-213/,

гэрч Г.Г-гийн “... манай эгч Г.Гантуулын найз Б.Батдулам нь манай эгч рүү чат бичээд интернэт банк байна уу надад мөнгө шилжүүлэх хэрэг болоод байна гэж асуухад нь манай эгч Гантуул нь надад тийм банк байхгүй байна гэж хэлсэн чинь Б.Батдулам нь яаралтай хэрэг болоод байна гэхээр нь миний интернэт банкны дансны дугаар, нэвтрэх нэр, нэвтрэх нууц үг зэргийг өгсөн. ... Би 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр өөрийн данснаас би өөрөө ямар ч шилжүүлэг хийгээгүй. ...” /9хх 223-224/ гэх мэдүүлгүүд,

Г.Г-гийн Хаан банкны дансны хуулга /9хх-248/,

24. Хохирогч Б.М-ийн “... Би 2021 оны 5 дугаар сарын 19-ний орой 22 цагийн үед ... үеэл эгч Өлзийнаран над руу залгаад “надаас авсан мөнгөө өгөөрэй” гэж хэлээд дансны дугаараа мессежээр явуулсан. Би гайхаад “юу мөнгө вэ” гэж асуухад “2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр чи над руу өөрийн фейсбүүк хаягаас чат бичээд Мөнхдорж гэдэг хүний данс руу 280,000 төгрөг шилжүүлж өгсөн ш дээ” гэхээр нь би юу болсон талаар ойлгоод цагдаагийн байгууллагад хандсан юм. ... Надад гомдол санал, нэхэмжилж байгаа зүйл байхгүй байна. ...” /10хх 23-24/ гэх мэдүүлэг нь:

хохирогч Э.Ө-гийн “... Мөнхсүлд гэх залуу өөрийнхөө Фэйсбүүк хаягаас    “дүүдээ яаралтай данс руу мөнгө шилжүүлэх боломж байна уу, орой буцаагаад шилжүүлээд өгье” гэсэн. Урьд нь хааяа нэг холбогдож чат бичиж харилцаж байсан болохоор итгээд тухайн гуйсан 280,000 төгрөгийг өөрийнхөө Хаан банкны 50703872** тоот данснаас Хаан банкны 54313299** тоот данстай Мөнхдорж гэсэн эзэмшигчтэй данс руу шилжүүлсэн. ... 280,000 төгрөгөө буцааж авах хүсэлтэй байна. /10хх 29-30/ гэх мэдүүлэг,

Э.Ө-гийн Хаан банкны дансны хуулга /10хх 44-45/,

гэрч А.Э-ийн “... Миний бие олон улсын One x bet нэртэй бүх төрлийн спортын бооцоо тавьдаг сайтын албан ёсны төлөөлөгч хийдэг. ... миний 5431329948 тоот данс руу 280,000 төгрөгийн орлого хийж би тухай One X bet-ын 24600309** аккаунтыг 280,000 төгрөгөөр цэнэглэлт хийсэн. ...” /10хх 38-39/ гэх мэдүүлэг,

25. Хохирогч Д.О-ийн “... миний фейсбүүк найзуудтайгаа чаталсан чатыг маань устгачихсан байсан. Тэгэхээр нь над руу 5 удаа залгасан байсан Оюунцэцэг гэдэг найз маань дахиад залгахаар нь утсаа автал “чи фэйсбүүк чатаар надаас мөнгө асуусан уу” гэж надаас асуусан. Тэгээд би ерөөсөө болохоо байсан юм байна гээд хүмүүс рүүгээ залгаад асуусан чинь 4 хүнээс нийтдээ 1,480,000 төгрөгийг Хаан банкны 53002903** дугаарын данстай Лхамзавын Сувдмаа гэдэг хүний данс руу шилжүүлж авсан байсан. ...” /10хх 130-131/ гэх мэдүүлэг нь:

хохирогч Д.О-ийн “... 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр манай төрсөн дүү Оюундэлгэр өөрийнхөө “Do O Delger” нэртэй фейсбүүк хаягаасаа миний Д.О.Цэцэг нэртэй фейсбүүк хаяг руу “мөнгө байна уу” гэж чат бичихээр нь “хэд юм бэ” гэж асуухад “300,000 төгрөг” гэхээр нь “ямар их мөнгө вэ, нөгөө данс руу чинь уу” гэж өөрийнх нь дансыг асуухад энэ данс руу хийчих гээд Сувдмаа гэдэг хүний 53002903** тоот дансыг өгөхөөр нь ажлынх нь хүний данс юм байх гэж бодоод 300,000 төгрөгийг шилжүүлсэн. ... Би хохирлын 300,000 төгрөгийг бүрэн хүлээн авсан байгаа. Нэхэмжлэх зүйл байхгүй ...” /10хх 135-136/,

хохирогч Б.Ж-ын “... 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр манай үеэл эгч Оюундэлгэр өөрийнхөө “Do O Delger” нэртэй фейсбүүк хаягаасаа над руу “зээлэх мөнгө байна уу, өдөр 16 цагийн үед буцаагаад өгнө, 300,000 төгрөг хэрэгтэй байна, хэдийг өгөх боломжтой байна.” гэж чат бичихээр нь “миний дансанд 100,000 төгрөг байна.” гэтэл “тэр мөнгөө шилжүүлчих” гээд надад Сувдмаа гэдэг хүний 53002900317 тоот дансыг өгсөн. Энэ данс руу нь би 100,000 төгрөг шилжүүлсэн. ... Би хохирлын 100,000 төгрөгийг бүрэн хүлээн авсан, гомдол санал байхгүй. /10хх 145-146/,

хохирогч Б.О-ын “... Оюундэлгэр нь миний 20 гаран жил найзалж байгаа дотны найз минь юм. Тэгээд ч өөрийнхөө фейсбүүк хаягаас чат бичсэн учраас би Оюундэлгэр мөн гэж итгээд мөнгийг шилжүүлсэн юм. ... Надад 687,000 төгрөгийн хохирол учирсан. Би хохирлын 687,000 төгрөгийг бүрэн хүлээн авсан, гомдол санал байхгүй.” /10хх 155-156/,

хохирогч Л.Н-н “... Оюундэлгэрийн “Do O Delger” нэртэй фейсбүүк хаягаас над руу “мөнгө байна уу, онлайн худалдаанаас юм захиалсан юмаа, мөнгө дутаад байна, 16 цагийн үед буцаагаад өгье” гэхээр нь би итгээд “хаашаа мөнгөө шилжүүлэх вэ” гэтэл Сувдмаа гэдэг хүний 53002903** тоот дансыг өгөхөөр нь би 400,000 төгрөгийг энэ данс руу нь шилжүүлсэн. ... Удалгүй Оюундэлгэр өөрөө над руу утсаар яриад “чам руу миний фейсбүүк чатаас мөнгө асууж чат бичсэн үү” гэхээр нь “бичсэн, би чам руу мөнгө шилжүүлсэн” гэхэд “би бишээ, фейсбүүкээ хакердуулчихсан байна, одоо мөнгө асуувал дахиж битгий өгөөрэй, би цагдаад өргөдөл гаргаж өгнө” гэж хэлсэн. ...  Хохирлын мөнгөө бүрэн төлүүлсэн тул гомдол санал байхгүй.” /10хх 165-166/,

гэрч Л.С-ийн “... Хаан банкны 53002519** дугаарын данс миний нэр дээр бүртгэлтэй байдаг талаар би мэдэхгүй. Миний өөрийн эзэмшдэг 55860563** дугаартай дансаар л гүйлгээ хийдэг. Миний дансыг өөр хүн эзэмшдэггүй. ...” /10хх 177-178/ гэх мэдүүлгүүд,

Л.С-ийн Хаан банкны дансны хуулга /10хх 185/,

гэрч Ж.Б-ийн “... 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр би ямар ч мөнгөгүй болоод өөрийнхөө Steam account-д байх Dota 2 item-өө зарахаар шийдээд үеэл дүү Баяржавхланд өөрийн 20 долларын үнэтэй item-аа Vp game-ыг ашиглан шилжүүлж өгсөн юм. Дүү маань тэр Item-ыг өөрийнхөө Item-тай нийлүүлээд Khuusk Khuslen нэртэй фейсбүүкийн хэрэглэгчтэй холбогдож зарсан юм байна лээ. ...” /10хх 180-181/ гэх мэдүүлэг,

26. Хохирогч Г.У-ийн  “... Би 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр өөрийн фейсбүүк хаягаа алдсан бөгөөд яаж алдсан болохоо мэдээгүй. Миний фейсбүүк хаягаар үл таних хүн ороод кодыг нь солиод найзууд руу маань чат бичээд мөнгө нэхэж байсан. Тэгээд манай найз Лхагвацэндээс 300,000 төгрөгийг авсан байсан. Би дахин өөрийн фейсбүүк хаягаараа орж чадаагүй. ...” /12хх  5-6/ гэх мэдүүлэг нь:

хохирогч Б.Л-ийн “... 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Г.Уранбилэг гэх багын найзын Г.Уранбилэг гэсэн нэртэй фейсбүүк хаягаас ... “300,000 төгрөг шилжүүлчих” гээд над руу 5300089** гэсэн дугаарын П.Эрдэнэцэцэг гэсэн хүний Хаан банкны дансны дугаарыг явуулсан. Тэгэхээр нь би өөрийн 50850642** гэсэн дугаарын данснаас 300,000 төгрөгийг шилжүүлсэн. ...” /11хх 249-250/,

гэрч П.Э-ийн “... 1072 хувьцаа гэсэн хаягтай пэйж хуудас байхаар нь нэгдээд чат бичтэл “интернэт банкгүй бол болохгүй, харин интернэт банктай бол манай хүүгийн өнгийг шууд баталгаажуулах боломжтой.” гэсэн. .... интернэт банкны нэр, код, гүйлгээг явуулаарай гэсний дагуу явуулж байсан. ... Тэгээд мэдэхгүй байж байтал цагдаагаас таны дансыг ашиглан мөнгө авсан байна гэхээр нь мэдсэн. ...” /12хх 11-12/ гэх мэдүүлэг,

П.Э-ийн Хаан банкны дансны хуулга /10хх 181/,

27. Турк улсад оршин суух н.Туулын фейсбүүкийн мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж, бусдад хохирол учруулсан болох нь:

хохирогч О.З-ын “... Турк улсаас “Tuul Tuul” гэсэн фейсбүүк хаягаар live хийж бараа нийлүүлдэг хүнтэй өөрийн “Zoljargal Ochirbat” гэсэн фейсбүүкийн мессенжерээр бараа захиалахаар холбогдсон юм. ... Тэр хүн яг 929,099 төгрөг хийгээрэй, илүү болон дутуу хийж болохгүй шүү гэж байсан. Тухайн өдөр “Tuul Tuul” гэсэн хаягтай хүн барааны үнийн дүн жагсаалт тоо ширхгийг гаргаад над руу мессенжерээр зургийг нь явуулсан байсан. Би 6 дугаар сарын 18-ны өдрийн өглөө босоод утсаа шалгасан чинь “барааныхаа мөнгийг шилжүүлээрэй эгч нь өөрийнхөө мөнгөөр авчихсан” гэхээр нь “би мөнгийг шилжүүлчихсэн” гээд гүйлгээний баримтаа үзүүлтэл “надад мөнгө орж ирээгүй эгч нь фейсбүүкээ хакердуулсан байна.” гэж хэлсэн. ... Би өөрийн шилжүүлсэн 929,099 төгрөгийг буцааж авмаар байна. ...” /12хх 242-243/ гэх мэдүүлэг,

О.З-ын Хаан банкны дансны хуулга /13хх 23/,

хохирогч Ж.Т-ны “... 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 16 цагийн орчимд гэртээ байж байхад Турк улсад байх найзын Туул гэх нэртэй фейсбүүк хаягаас “найздаа 700,000 төгрөг зээлэх боломж байна уу, Монгол руу мөнгө хийх гээд” гэсэн чат ирэхээр нь би “байна” гэсэн чинь “Ананд гэсэн нэртэй Хаан банкны 50411890** дугаарын данс руу хийчих, утга дээр нь хутга, бээлий гээд бичээрэй” гэхээр нь би хутга бээлий Туулаас гээд 700,000 төгрөг гээд явуулсан. Тэгээд тэр цагаас хойш Туултай холбогдох гээд чадаагүй. ... Удалгүй Сэлэнгэ над руу залгаад Туул эгчтэй холбогдсон, ... 700,000 төгрөг шилжиж орж ирээгүй гэсэн, та залилуулсан байх цагдаагийн байгууллагад ханд гэсэн. ...” /13хх 90-92/ гэх мэдүүлэг,

Ж.Т-ны Хаан банкны дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /13хх 99-100/,

гэрч Х.А-ын “... Skin-ээ зарахаар шийдэж зар тавьсан. Тэгээд хутга, бээлийний Skin авахаар нэг хүн надтай фейсбүүк чатаар холбогдсон. Би тухайн Skin-ээ 700,000 төгрөгөөр зарахаар болж 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр миний Хаан банкны 50411890** дугаарын данс руу тухайн мөнгөө хийж би тухайн Skin-ыг өгсөн. ...” /13хх 93-95/ гэх мэдүүлэг,

Х.А-ын Хаан банкны дансны хуулга /13хх 97-98/,

            “Жи Эй Би Виртаул” ХХК-ийн Хаан банкны дансны хуулга /13хх 26-29/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч У.Ныг 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр “Сүхбаатар дүүрэг 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Идэр их сургуулийн В1 давхарт үйл ажиллагаа явуулдаг Defence нэртэй цахим тоглоомын газраар, Хан-Уул дүүрэг 5 дугаар хороо Хөдөө аж ахуйн сургуулийн баруун талын Ez цахим тоглоомын газраар, Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Game Arena e-sport цахим тоглоомын газраар үйлчлүүлж байхдаа Counter Strike, Dota 2 нэршилтэй цахим тоглоомын хэрэгсэл авах, мөн One x bet, Line bet зэрэг онлайн бооцооны сайтын хэтэвчийг цэнэглэх зорилгоор бусдын фейсбүүкийн нэвтрэх нэр, нууц үгийг буюу мэдээллийн аюулгүй байдлыг алдагдуулдаг Coin master, 1072 хувьцаа тараана гэсэн нэртэй вэб холбоосыг байршуулж, уг холбоост хандсан фейсбүүк хэрэглэгчийн нэвтрэх нэр, нууц үгийг олж авмагцаа мэдээллийг өөрчлөн, фейсбүүк хэрэглэгчийн хайлтын системээс урьд харилцаж байсан санхүүгийн холбогдолтой зурвасыг олж, фейсбүүк хэрэглэгчийн найзууд руу нь “мөнгө зээлээч” ...” гэсэн агуулга бүхий зурвас илгээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулан, хохирогч нараас бусдын эзэмшлийн дансаар мөнгө шилжүүлэн авч бусдад 22.226.500 төгрөгийн хохирол учруулан, цахим хэрэгсэл ашиглан залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон, мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж, мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд нэвтэрсэн, танилцсан, мөн 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хохирогч Б.Сгийн эзэмшлийн Хаан банкны 5029863118 тоот дансны интернэт банкны нэвтрэх нэр, нууц үг зэрэг мэдээллийг хууль бусаар олж авч, улмаар данснаас нь 3 удаагийн үйлдлээр 1.992.500 төгрөгийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр нууцаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүх шүүгдэгчУ.Нийг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар, “Кибер орчинд зөвшөөрөлгүйгээр хандаж мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд нэвтэрсэн, танилцсан” үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

Залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэх шинж нь тухайн гэмт хэргийг байнга үйлдэж, түүнээс олсон орлогыг амьдралын эх үүсвэр болгож, хэвшмэл маягтай, гурав ба түүнээс дээш удаагийн үйлдэл хийсэн байдгаараа онцлогтой бөгөөд шүүгдэгч Ц.Нанжидын үйлдэл нь уг шинжийг бүрэн хангажээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчУ.Нын үйлдсэн гэмт хэргийн арга, гэмт үйлдлийн давтамж, гэмт хэргийн улмаас олсон орлогыг зарцуулсан байдал зэргийг үндэслэн шүүгдэгчийн үйлдлийг залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх шинжид хамруулж, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл, залилах гэмт хэргийг “байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон” гэх шинжээр хэргийг хүндрүүлж зүйлчлэхдээ гэмт хэргийг үйлдсэн этгээд нь тухайн төрлийн гэмт хэргийг үйлдэх нь амьдралынх нь хэвшил, хэв маяг болсон, бусдын эд хөрөнгийг шунахай зорилгоор, хууль бус аргаар өөрийн болгож, амар хялбар аргаар ашиг олох боломжийг байнга эрэлхийлж, түүнд чиглэсэн үйл ажиллагааг тогтвортой явуулдаг, гэмт санаа зорилго бүхий хувийн байдлыг харгалзан хүндрүүлэн зүйлчилснийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй болно.

          ШүүгдэгчУ.Н болон түүний өмгөөлөгч Т.Эрдэнэбат нараас “... шүүгдэгчУ.Н нь мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлыг бүрэн нөхөн төлсөн болон түүний ар гэр, эхнэр, хүүхдийн хувийн байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтын дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх эрх хэмжээг шүүхэд хуулиар олгосон.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шүүгдэгч У.Н нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч М.Д-т 500,000 төгрөгийг, хохирогч Л.Э-д 2,593,500 төгрөгийг, хохирогч С.Э-д 150,000 төгрөгийг, хохирогч Д.М-д 280,000 төгрөгийг, хохирогч Ц.Э-д 160,000 төгрөгийг, хохирогч А.У-т 100,000 төгрөгийг, хохирогч О.С-д 300,000 төгрөгийг, хохирогч С.М-д 250,000 төгрөгийг, хохирогч О.Д-д 100,000 төгрөгийг, хохирогч У.Н-д 223,000 төгрөгийг, хохирогч У.С-т 550,000 төгрөгийг, хохирогч Ч.А-д 800,000 төгрөгийг, хохирогч Б.М-т 400,000 төгрөгийг, хохирогч Б.Сд 1,000,000 төгрөгийг, хохирогч Э.Ө-д 280,000 төгрөгийг, хохирогч Д.О-т 300,000 төгрөгийг, хохирогч Б.Ж-д 100,000 төгрөгийг, хохирогч Б.О-т 687,000 төгрөгийг, Л.Н-д 400,000 төгрөгийг /3хх 233-234, 6хх 162, 9хх 214, 11хх 161-176/ төлсөн, 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн анхан шатны шүүх хуралдаанд гаргаж өгсөн баримтаар Д.А-т 180,000 төгрөгийг, Д.У-т 200,000 төгрөгийг, Ц.А-д 300,000 төгрөгийг, О.Б-д 200,000 төгрөгийг, Г.Х-д 300,000 төгрөгийг төлж барагдуулжээ.

Мөн энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчУ.Наас 800,000 төгрөг гаргуулж Л.Б-д, 500,000 төгрөг гаргуулж Г.Х-т, 300,000 төгрөг гаргуулж Б.А-т, 950,000 төгрөг гаргуулж Л.Энхтуулд, 600,000 төгрөг гаргуулж Д.Т-д, 20,000 төгрөг гаргуулж Э.Э-д, 387,000 төгрөг гаргуулж Л.Н-т, 500,000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.О-д, 400,000 төгрөг гаргуулж Г.Б-т, 300,000 төгрөг гаргуулж Л.О-т, 400,000 төгрөг гаргуулж Т.Э-д, 319,000 төгрөг гаргуулж С.Н-д, 319,400 төгрөг гаргуулж Д.М-д, 700,000 төгрөг гаргуулж Э.Э-д, 396,000 төгрөг гаргуулж Б.Б-д, 992,500 төгрөг гаргуулж Б.Сд, 929,099 төгрөг гаргуулж Л.З-д, 700,000 төгрөг гаргуулж Ж.Т-д 1,300,000 төгрөг гаргуулж Б.Н-д олгохоор шийдвэрлэсэн хохирол төлбөрийг шүүгдэгчУ.Н нь бүрэн төлж барагдуулсан талаарх болон хохирогч нараас хохирол төлбөрийг барагдуулсан, гомдол саналгүй гэсэн нотлох баримтуудыг давж заалдах шатны шүүхэд ирүүлжээ.

Иймээс шүүгдэгч У.Нын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг төлсөн болон түүний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэргийг тус тус харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно.” гэж зааснаар хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлэн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзэв.      

          Анхан шатны шүүхээс шүүгдэгчУ.Над Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсаныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэхь заалтад “... ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах” гэсний дагуу 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын  хорих ял оногдуулан хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жил 6 сарын хорих ял болгож өөрчлөв.

Түүнчлэн шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Эрдэнэбатаас “...У.Н нь өмнө нь үйлдсэн гэмт хэрэгт шалгагдаж байхдаа 205 хоног цагдан хоригдсон боловч нийт эдлэх ялаас нь хасаагүй байна. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан бөгөөд шүүгдэгчУ.Н нь урьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шалгагдаж байхдаа 205 хоног цагдан хоригдсон болох нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 498 дугаар шийтгэх тогтоолоор тогтоогдсон байхад уг хугацааг ял эдлэх хугацаанд оруулан тооцоогүй нь үндэслэлгүй. 

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно.” гэж заасан байх тул шүүгдэгч У.Нын урьд цагдан хоригдсон 205 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан  тооцох нь зүйтэй байна.

Иймд анхан шатны шүүхээс өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж , 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар өршөөн сольсон 1 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялаас шүүгдэгчУ.Нын урьд цагдан хоригдсон 205 хоногийг хасаж, үлдэх 5 сар 10 хоног дээр энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэж, нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 11 сар 10 хоногийн хугацаагаар тогтоох нь зүйтэй байна.

          Мөн шүүгдэгчУ.Над зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулан шийтгэхдээ Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглосон нь хэт өргөн хүрээгээр буюу зорчих эрхийг хязгаарлах ялыг тохирсон байдлаар оногдуулаагүй байх бөгөөд гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй байх тул шүүгдэгчУ.Ныг Сонгинохайрхан дүүрэг 8 дугаар хороо Булагтын 2 дугаар гудамж 8 тоотод оршин суух хаягтайг харгалзан Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд оруулав.

Дээрх байдлаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч У.Н болон түүний өмгөөлөгч Т.Эрдэнэбат нарын гаргасан “... анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэв.

ШүүгдэгчУ.Н нь 2023 оны 01 дүгээр сарын 13-наас 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 69 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/46 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

          3 дахь заалтын “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар, ...” гэснийг “ ... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар ...” гэж,

          4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаарУ.Над Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 4 /дөрөв/ жил 6 /зургаа/ сарын  хугацаагаар хорих ялаар тогтоосугай.” гэж,

6 дахь заалтыг “2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаарУ.Над Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг 6 сарын хугацаагаар Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 498 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар өршөөн сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар   шүүгдэгчУ.Нын урьд тухайн хэрэгт цагдан хоригдсон 205 /хоёр зуун тав/ хоногийг хасаж, үлдэх 5 /тав/ сар 10 /арав/ хоногийг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай” гэж.  

 7 дахь заалтыг “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар У.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5 сар 10 хоногийг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялд нэмж нэгтгэн 11 сар 10 хоногийн хугацаагаар Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.” гэж,

 8 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар У.Н-д оногдуулсан 4 /дөрөв/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг, 11 /арван нэг/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.” гэж,

9 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаарУ.Над оногдуулсан 4 /дөрөв/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж,

10 дахь заалтыг “У.Н-д оногдуулсан 4 /дөрөв/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг эдэлж дууссаны үеэс 11 /арван нэг/ сар 10 /арав/ сарын хугацаагаар Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялыг тоолсугай.” гэж тус тус өөрчлөлт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчУ.Н, түүний өмгөөлөгч Т.Эрдэнэбат нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсныг дурдсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Нын цагдан хоригдсон 69 /жаран ес/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.   

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ш.БАТ-ЭРДЭНЭ

  ШҮҮГЧ                                                           Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                           Н.БАТСАЙХАН