Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 308/ШШ2025/00026

 

 

 

 

 

2025 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 308/ШШ2025/00026

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б1 танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д аймаг, Х сум, * дүгээр баг, С дэнж-3** тоот хаягт үндсэн бүртгэлтэй, С сум * дугаар баг, Эгийн ** айл, ** тоотод оршин суух, Б овогт Агийн Аийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д аймаг, С сум, * дугаар баг, М 4-** тоотод оршин байрлах, И г ХХК-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууц захиалан бариулах гэрээний төлбөрт шилжүүлсэн 37,516,600 төгрөг, алданги 21,725,000 төгрөг, нийт 59,241,600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Эг,

Хариуцагчийн өмгөөлөгч: Г.Сг /цахимаар/

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Хосбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.2021 оны 05 дугаар сарын 07-ны өдөр орон сууц захиалан бариулах №** дугаартай гэрээг байгуулсан. Тухайн гэрээнд тус орон сууцны 1 давхрын 106 тоот 46,65 мкв орон сууцыг захиалсан бөгөөд, нийт төлбөр 55,000,000 төгрөг байхаар, уг орон сууцыг 2022 оны 2 дугаар улиралд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулагдсан.

1.2.Уг төлбөрөөс 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдөр И г ХХК-ийн дансанд 10,000,000 төгрөгийг, 5 дугаар сарын 10-ны өдөр 12,392,000 төгрөгийн төлбөрийг нийт 22,392,000 төгрөгийн урьдчилгаа төлбөр барагдуулсан.

1.3.Гэрээнд зааснаар 5 жилийн туршид сар бүр 559,800 төгрөг төлөхөөр тусгасны дагуу сар бүр төлөлт хийж байсан. Зарим сард хугацаа хэтрүүлсэн ч 2023 оны 6 сард 19 сарын төлбөрийг хийхдээ 2023 оны 9 сар хүртэлх төлбөрийг төлсөн.

1.4.2024 оны 2 сард гэрээгээ цуцлах хүсэлт гаргаж гэрээг 2 талын зөвшөөрснөөр цуцалж бичиг хийж авсан. Нийт төлсөн 37,516,600 төгрөг, орон сууцыг ашиглалтад хугацаандаа оруулаагүйгээс буюу гэрээний хугацаа хэтрүүлсэн, гэрээний 5.10-т зааснаар хоног тутамд 0,1 хувийн алданги буюу 359 хоногийг 55,000 төгрөгөөр үржүүлэн 21,725,000 төгрөг, нийт 59,241,600 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан гэжээ.

1.5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Алдангийг тооцохдоо байр ашиглалтад орох ёстой байсан хугацааг 2022 оны 08 сарын 01-ээс гэж үзээд 2023 оны 08 сарын 01-ийг хүртэлх хоногоор 365 хоногоор тооцож нэхэмжилж байна. Анх нэхэмжлэл гаргахдаа 08 сарын 30-аар тооцсон байсан юм билээ. Одоо 2022 оны 08 сарын 01-ээс 2023 оны 08 сарын 01 гээд жилийн буюу 365 хоногоор тооцоод өдрийн 55,980 төгрөг гэхээр 20,432,700 төгрөгийг нэхэмжилж байна. Тэгээд үндсэн 37,516,600 төгрөг дээр нэмэхээр нийт нэхэмжилж байгаа мөнгө нь 57,949,300 төгрөгийг нэхэмжилж байгаа гэв.

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.С-Э шүүхэд гаргасан тайлбартаа: ...А.А нь...2021.05.07-ны өдөр №** дугаартай гэрээг үндэслэн төлбөр алданги нэхэмжилсэн байгааг хариуцагч талаас эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Гэрээний төлбөрт шилжүүлсэн 37,516,600 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Алданги 21,725,000 төгрөг төлөхгүй хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

2.1.Хариуцагчийн өмгөөлөгч Г.С шүүх хуралдаанд нэхэмжлэлийн заримыг зөвшөөрч зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж гаргасан тайлбар, дүгнэлтдээ: .Тухайн гэрээ байгуулагдах үед дэлхий нийтийг хамарсан ковид19 цар тахлын үе үүссэн байсан. Хүнд нөхцөл байдал бий болсон....гэрээ байгуулагч аль аль талууд урьдчилан таамаглах боломжгүй байдлаар хууль эрх зүй, улс төр эдийн засгийн шинжтэй шалтгааны улмаас ажил гүйцэтгэгч болон захиалагч аль аль талд эдийн засаг санхүү төлбөрийн хувьд чадваргүй болох гэрээний үүргээ хэрэгжүүлэхэд илт хохиролтой болох алдагдалтай ашиггүй байх зэргээс болоод гэрээний үүргээ биелүүлэхгүй байх ийм нөхцөл шалтгаан бий болсон.

2.2. Энэ компани...85 хувийн гүйцэтгэлд ороод зогсчихсон санхүүжилт бүрэн байхгүй. Ашигтай ажиллах ёстой компани маань бүүр алдагдалтай ажилласан. Захиалагч нарын зүгээс төлбөрөө хугацаа хугацаандаа өгөөгүй гэдэгт нэхэмжлэгч А хамаатай.

Урьдчилгаа төлбөрийг гэрээ байгуулсан өдрөө төлөөд цаашдаа бол сар бүр 559,800 төгрөгийг төлөхөөр талууд хоорондоо төлбөрийн графиктай гэрээ байгуулсан гэдгийг нэхэмжлэгч тал хэлсэн. Гэтэл эхний графикийн дагуу төлөх ёстой төлбөрийг 2021 оны 06 сарын 21-нд төлөөд...төлөхгүй байж байгаад 2022 оны 09 сарын 01-нд төлсөн ийм тохиолдол байгаа.... тооцоолж байсан барилгын материалын үнэ маань энэ хүнд нөхцөл байдалтай холбоотойгоор 1.5-аас 2.5 дахин хэмжээнд нэмэгдсэн энэ барилга барьж байгаа компанийн хувьд асар их алдагдалтай санхүүгийн хүнд нөхцөл байдал үүсэх нөхцөл шалтгаан бий болсон.

2.3.Үүнийг М б м үийн холбоонд тухайн компанийн 2021 онд барилга барихаар батлагдсан төсвийнхөө төсвийг, 84 төрлийн барилгын материалын үнэ энэ хугацаанд яаж өссөн бэ гэдгийг нотлуулахаар бүх материал юмнуудыг бүрдүүлж өгсөн....М б м үийн холбооноос нийт 84 төрлийн нэр бараа бүтээгдэхүүний үнэ 1.5-аас 2.5 дахин нэмэгдсэн... гэдэг тодорхойлолтыг...гаргаж өгдөг.М б м үйлдвэрлэгчдийн холбооноос гаргаж өгсөн тодорхойлолт, судалгаа юмыг үндэслээд хүнд нөхцөл байдлын гэрчилгээг худалдаа аж үйлдвэрийн танхимаас гаргаж өгсөн байгаа. Тэгэхээр эдгээр нөхцөл байдлын улмаас барилга хэлсэн хугацаандаа ашиглалтад орж чадаагүй.

2.4.Тийм учраас алдангийг төлөх үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 343 буюу ажил гүйцэтгэх гэрээндээ хамаарч байгаа. 355 дугаар зүйлийн 5-т нь заасан байдаг өөрөө гэм буруугүй эсвэл хүндэтгэн үзэх онцгой нөхцөл байдал бий болсон бол ажил гүйцэтгэгч нь 355.4-т заасан нөхцөлийг харгалзахгүйгээр гэрээг хэдийд цуцлах эрхтэй энэ тохиолдолд захиалагчид учруулсан хохирлыг ажил гүйцэтгэгч маань нөхөн төлөх үүрэг хүлээхгүй гээд заачихсан байдаг. ...тохиолдолд гэрээг мөн адил цуцалсан учраас захиалагч нарт учирсан хохирлыг бол нөхөн төлөхгүй. Тэгэхээр захиалагчид энэ төлсөн мөнгөнийхөө дагуу гэрээн дээр заагдсан 0,1 хувийн алданги төлнө гэдэг маань бодитоор учирсан хохиролд тооцогдох учраас алдангийг бүрэн төлөх үндэслэлгүй. Талууд хоорондоо гэрээ цуцлах тухай энэ акт үйлдсэн....алдангийг бол төлөх үндэслэлгүй байна. Хүлээн зөвшөөрөхгүй байна, харин үндсэн төлөлт болох 37,516,600 төгрөгийг төлөхөд татгалзахгүй гэв.

3.Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхний лавлагаа /хх3/, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх4-5/, хүсэлт /хх-6/, гэрээ цуцлах хүсэлт /хх7/, гэрээг цуцлах тухай /хх8/, харилцах дансны хуулга /х9-16/, 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 09** дугаартай итгэмжлэл /хх 4/ , 2021 оны 03 дугаар сарын 17-ний өдрийн ** дугаартай орон сууц захиалан бариулах тухай гэрээ /хх 5-9/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх 10/, банк хоорондын шилжүүлгийн хуулга 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр /хх 11/, 2024 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 05** дугаартай итгэмжлэл /хх 12/, дансны хуулга /хх13-19/, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх32/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

4.Хариуцагчаас: Хариуцагчийн итгэмжлэл /хх 25/, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр /хх-32/, И г ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 58/, Хуулийн этгээдийн гэрчилгээ /хх-24/, хүнд нөхцөл байдлын гэрчилгээ /хх27/, Мн бын мл үийн холбооны албан бичиг /хх28/, 85 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ /хх29/, хариу тайлбар /хх30,33/, үнийн өсөлтийн хүснэгт /хх34-36/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

5.Шүүхээс: Орон сууц захиалан бариулах гэрээг гаргуулсан, иргэний үнэмлэхний хуулбар /хх-48-52,53/

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эг нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд ...А.А нь 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдөр орон сууц захиалан бариулах №** дугаартай гэрээг И г ХХК-тай байгуулсан. Тухайн гэрээнд тус орон сууцны 1 давхрын 1** тоот 46,65 мкв орон сууцыг захиалсан бөгөөд, нийт төлбөр 55,000,000 төгрөг байхаар, уг орон сууцыг 2022 оны 2 дугаар улиралд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулсан. Төлбөрөөс 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Ин г ХХК-ийн дансанд 10,000,000 төгрөгийг,5 дугаар сарын 10-ны өдөр 12,392,000 төгрөгийн төлбөрийг нийт 22,392,000 төгрөгийн урьдчилгаа төлсөн.Гэрээнд зааснаар 5 жилийн туршид сар бүр 559,800 төгрөг төлөхөөр тусгасны дагуу сар бүр төлөлт хийж байсан. Зарим сард хугацаа хэтрүүлсэн ч 2023 оны 6 сард 19 сарын төлбөрийг хийхдээ 2023 оны 9 сар хүртэлх төлбөрийг төлсөн.2024 оны 2 сард гэрээгээ цуцлах хүсэлт гаргаж гэрээг 2 талын зөвшөөрснөөр цуцалж бичиг хийж авсан. Нийт төлсөн 37,516,600 төгрөг, орон сууцыг ашиглалтад хугацаандаа оруулаагүйгээс буюу гэрээний хугацаа хэтрүүлсэн, гэрээний 5.10-т зааснаар хоног тутамд 0,1 хувийн алданги буюу 20,432,700 төгрөгийг нэхэмжилж байна. Тэгээд үндсэн 37,516,600 төгрөг дээр нэмэхээр нийт нэхэмжилж байгаа мөнгө нь 57,949,300 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

1.1.Алдангийг тооцохдоо байр ашиглалтад орох ёстой байсан хугацааг 2022 оны 8 сарын 1-ээс гэж үзээд 2023 оны 8 сарын 1-ийг хүртэлх хоногоор 365 хоногоор тооцож нэхэмжилж байна. Нэхэмжлэл гаргахдаа 8 сарын 30-аар тооцсон байсан юм билээ. Одоо 2022 оны 8 сарын 1-ээс 2023 оны 8 сарын 1 гээд жилийн буюу 365 хоногоор тооцоод өдрийн 55,000 төгрөг гэхээр 20,075,000 төгрөгийг нэхэмжилж байна. Тэгээд үндсэн 37,516,600 төгрөг дээр нэмэхээр нийт 57,591,600 төгрөг нэхэмжилнэ гээд нэхэмжлэлийн шаардлагыг 1,650,000 төгрөгөөр багасгажээ.

2.Хариуцагч И г ХХК нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч 2.1Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.С-Э шүүхэд гаргасан тайлбартаа: ...А.А нь...2021.05.07-ны өдөр №** дугаартай гэрээг үндэслэн төлбөр алданги нэхэмжилсэн байгааг хариуцагч талаас эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Гэрээний төлбөрт шилжүүлсэн 37,516,600 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Алданги 21,725,000 төгрөг төлөхгүй хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

2.1.Хариуцагчийн өмгөөлөгч Г.Сг шүүх хуралдаанд нэхэмжлэлийн заримыг зөвшөөрч зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Тухайн гэрээ байгуулагдах үед дэлхий нийтийг хамарсан ковид19 цар тахлын үе үүссэн байсан. Хүнд нөхцөл байдал бий болсон....гэрээ байгуулагч аль аль талууд урьдчилан таамаглах боломжгүй байдлаар хууль эрх зүй, улс төр эдийн засгийн шинжтэй шалтгааны улмаас ажил гүйцэтгэгч болон захиалагч аль аль талд эдийн засаг санхүү төлбөрийн хувьд чадваргүй болсон.

2.2.Энэ компани...85 хувийн гүйцэтгэлд ороод зогсчихсон санхүүжилт бүрэн байхгүй. Ашигтай ажиллах ёстой компани маань бүүр алдагдалтай ажилласан. Захиалагч нарын зүгээс төлбөрөө хугацаа хугацаандаа өгөөгүй гэдэгт нэхэмжлэгч А хамаатай.Урьдчилгаа төлбөрийг гэрээ байгуулсан өдрөө төлөөд цаашдаа бол сар бүр 559,800 төгрөгийг төлөхөөр талууд хоорондоо төлбөрийн графиктай гэрээ байгуулсан гэдгийг нэхэмжлэгч тал хэлсэн. Гэтэл эхний графикийн дагуу төлөх ёстой төлбөрийг 2021 оны 6 сарын 21-нд төлөөд...төлөхгүй байж байгаад 2022 оны 9 сарын 1-нд төлсөн ийм тохиолдол байгаа.

2.3....Мн бн мл үийн холбооноос нийт 84 төрлийн нэр бараа бүтээгдэхүүний үнэ 1.5-аас 2.5 дахин нэмэгдсэн... гэдэг тодорхойлолтыг...гаргаж өгдөг.... хүнд нөхцөл байдлын гэрчилгээг худалдаа аж үйлдвэрийн танхимаас гаргаж өгсөн.

2.4.Ийм учраас алдангийг төлөх үндэслэлгүй байна.Иргэний хуулийн 343 буюу ажил гүйцэтгэх гэрээндээ хамаарч байгаа. 355 дугаар зүйлийн 5-т нь заасан байдаг өөрөө гэм буруугүй эсвэл хүндэтгэн үзэх онцгой нөхцөл байдал бий болсон бол ажил гүйцэтгэгч нь 355.4-т заасан нөхцөлийг харгалзахгүйгээр гэрээг хэдийд цуцлах эрхтэй энэ тохиолдолд захиалагчид учруулсан хохирлыг ажил гүйцэтгэгч маань нөхөн төлөх үүрэг хүлээхгүй гээд заачихсан байдаг. ...тохиолдолд гэрээг мөн адил цуцалсан учраас захиалагч нарт учирсан хохирлыг бол нөхөн төлөхгүй. Тэгэхээр захиалагчид энэ төлсөн мөнгөнийхөө дагуу гэрээн дээр заагдсан 0,1 хувийн алданги төлнө гэдэг маань бодитоор учирсан хохиролд тооцогдох учраас алдангийг бүрэн төлөх үндэслэлгүй. Талууд хоорондоо гэрээ цуцлах тухай энэ акт үйлдсэн....алдангийг бол төлөх үндэслэлгүй байна. Хүлээн зөвшөөрөхгүй байна харин үндсэн төлөлт болох 37,516,600 төгрөгийг төлөхөд татгалзахгүй гэв.

 

3.Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна.

Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь ... өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ нь хуульд заасан үндэслэл журмын дагуу байгуулагдсан, хууль зөрчөөгүй гэрээ байх ба талууд гэрээг цуцалсан түүнээс учрах хохирлыг захиалагч тал шаардах эрхтэй байна.

2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар барилга буюу захиалгат орон сууц нь 85 хувийн гүйцэтгэлтэй байсан ба түүнээс хойш хоёр жил өнгөрөхөд ашиглалтад ороогүй байгаа нь ажил гүйцэтгэгч талыг гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэн буруутай гэж үзэх үндэслэлтэй .

4.Нэхэмжлэгчээс орон сууцыг захиалсан нийт төлбөр 37,516,600 төгрөг, алданги 0,1 хувиар тооцон 20,075,000 төгрөг, нийт 57,591,600 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн байна.

6.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заасан Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй,

Мөн түүнчлэн Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д заасны дагуу нэхэмжлэгч тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй,

Мөн хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэжээ.

Хэрэгт авагдсан гэрээ цуцлах хүсэлт /хх7/, гэрээг цуцлах тухай /хх8/, нотлох баримтуудаас үзэхэд энэ үеэс гэрээг талууд тохиролцсоноор цуцалсан гэж үзэн алданги тооцох хугацааг 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдрөөс өнөөдрийг хүртэл нэг сарын 30 хоногоор тооцон 217 хоногийг /нэг хоногийн 55,000 төгрөгөөр бодож / 217*55,000=11,935,000 тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Хариуцагч тал хүнд нөхцөл байдал үүссэн,бараа материалын үнэ өссөн гэж тайлбар хийж байгаа боловч гэрээ цуцлах хүсэлт /хх7/, гэрээг цуцлах тухай /хх8/, нотлох баримтаар талууд энэ гэрээнд заасан хугацаа дууссан үеэс алданги хохирол тооцон төлөх үүрэгтэй гэж үзлээ.

Хариуцагч И г ХХК-аас үндсэн төлбөр 37,516,600 төгрөг, алданги 11,935,000 нийт 49,451,6000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Ад олгож нэхэмжлэлийн шаардлагаас 8,497,700 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.Аээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 454,158 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч И г ХХК-аас 405,208 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Ад олгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэг, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэг, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэг, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус зааснаар И г ХХК-аас 49,451,600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8,497,700 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.Аээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 454,158 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч И г ХХК-аас 405,208 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Ад олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ