| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Гантуяа |
| Хэргийн индекс | 181/2023/04193/И |
| Дугаар | 181/ШШ2024/03725 |
| Огноо | 2024-10-07 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 181/ШШ2024/03725
2024 10 07 181/ШШ2024/03725
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: УБХУСУГ ОНӨААТҮ газар /.../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ТАӨ ХХК /.../-д холбогдох,
Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах аж ахуйн гэрээний үүргийн дагуу 90,691,887.43 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Урантуяа, Ө.Шинэцэцэг, хариуцагчийн төлөөлөгч Ж.Дэлгэрмэнд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жанбота нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ТАӨ" ХХК-иас №... дугаар Иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг "Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах" аж ахуйн гэрээний үүргийн дагуу төлбөр гаргуулах тухай
Манай байгууллага нь Улаанбаатар хотын хүн амыг унд ахуйн цэвэр усаар тасралтгүй хангаж, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах хариуцлагатай үүргийг хүлээн ажилладаг.
"ТАӨ" ХХК нь манай байгууллагатай цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах аж ахуйн гэрээ байгуулан ажиллаж байх хугацаандаа цэвэр, бохир усны үйлчилгээний төлбөрийг 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн хооронд нийт 33,857,823.44 /гучин гурван сая найман зуун тавин долоон мянга найман зуун хорин гурван төгрөг дөчин дөрвөн мөнгө/ төгрөгийг төлөлгүй өр төлбөр үүсгэсэн.
Тухайн компанид төлбөр барагдуулах талаар манай байгууллага удаа дараа мэдэгдэж, тооцооны үлдэгдлийн баталгаанд 2022 онд 16,146,842 төгрөг, 2023 онд 33,857,823.44 төгрөгийг төлүүлэхээр тооцоо нийлж гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан боловч үйлчилгээний төлбөрөө одоог хүртэл бүрэн төлж барагдуулаагүй байна.
Иймд цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах аж ахуйн гэрээний үүргийн дагуу "ТАӨ" ХХК-иас цэвэр, бохир ус татан зайлуулах үйлчилгээний төлбөр болох 33,857,823.44 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 327,239 төгрөг, нийт 34,185,062.44 төгрөгийг гаргуулан манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 01-ний хооронд үүссэн нийт 90,691,887.43 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: ТАӨ ХХК-ийн УБХУСУГ ОНӨААТҮ газартай хийсэн гэрээний дагуу үүссэн өр төлбөрийг 1 жилийн хугацаанд буюу 2024 оны 11 дүгээр сарын 10-аас буюу 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл эхний төлөлт 7,000,000 төгрөгөөр хийж, 90,691,887.43 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 10-нд дуусгавар болгох хүсэлттэй байна. Үүнд:
2024.11.10-ны өдөр 7,000,000 төгрөг
2024.12.10-ны өдөр 7,000,000 төгрөг
2025.01.10-ны өдөр 7,700,000 төгрөг
2025.02.10-ны өдөр 7,700,000 төгрөг
2025.03.10-ны өдөр 7,700,000 төгрөг
2025.04.10-ны өдөр 7,700,000 төгрөг
2025.05.10-ны өдөр 7,700,000 төгрөг
2025.06.10-ны өдөр 7,700,000 төгрөг
2025.07.10-ны өдөр 7,700,000 төгрөг
2025.08.10-ны өдөр 7,700,000 төгрөг
2025.09.10-ны өдөр 7,700,000 төгрөг
2025.10.10-ны өдөр 7,391,887 төгрөг
2025.11.10-ны өдөр 0 төгрөг. Дээрх графикийг эхний 2 сарын тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд албадан гүйцэтгэх арга хэмжээ авахад татгалзах зүйлгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч УБХУСУГ ОНӨААТҮ газар нь хариуцагч ТАӨ ХХК-д холбогдуулан Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах аж ахуйн гэрээний үүргийн дагуу 90,691,887.43 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Тус хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, шүүхэд бичгээр тайлбар гаргаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна, 106.6. дахь хэсэгт Шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол нэхэмжлэгч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хариуцагч, зохигч эвлэрсэн бол нэхэмжлэгч, хариуцагчид хувааж хариуцуулахаар шүүхийн шийдвэрт заана гэж тус тус заасан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага гэрээний үүргийн 90,691,887.43 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлд зааснаар зохигчийн эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, ТАӨ ХХК-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч ТАӨ ХХК нь нэхэмжлэлийн шаардлага гэрээний үүргийн 90,691,887.43 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор дараах хуваарийн дагуу нэхэмжлэгч УБХУСУГ ОНӨААТҮГ-т төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. Үүнд:2024.11.10-ны өдөр 7,000,000 төгрөг
2024.12.10-ны өдөр 7,000,000 төгрөг
2025.01.10-ны өдөр 7,700,000 төгрөг
2025.02.10-ны өдөр 7,700,000 төгрөг
2025.03.10-ны өдөр 7,700,000 төгрөг
2025.04.10-ны өдөр 7,700,000 төгрөг
2025.05.10-ны өдөр 7,700,000 төгрөг
2025.06.10-ны өдөр 7,700,000 төгрөг
2025.07.10-ны өдөр 7,700,000 төгрөг
2025.08.10-ны өдөр 7,700,000 төгрөг
2025.09.10-ны өдөр 7,700,000 төгрөг
2025.10.10-ны өдөр 7,391,887 төгрөг
2025.11.10-ны өдөр 0 төгрөг
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч УБХУСУГ ОНӨААТҮ газрын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 327,239, 611,409 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ТАӨ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 938,648 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГАНТУЯА