| Шүүх | Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинсүрэнгийн Зоригтбаатар |
| Хэргийн индекс | 123/2023/0044/З |
| Дугаар | 123/ШШ2024/0031 |
| Огноо | 2024-06-03 |
| Маргааны төрөл | Газар, |
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 123/ШШ2024/0031
Эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Зоригтбаатар даргалж, шүүх хуралдааны бичгийн дарга Б.Болорцэцэг, нэхэмжлэгч Ш.Алтанхуяг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цэцэгмаа, гуравдагч этгээд Органик ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Наранбаяр нарыг оролцуулан хийсэн шүүх хуралдаанаар Ш.Алтанхуягийн нэхэмжлэлтэй, Жаргалант сумын Засаг даргад холбогдох Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/25 дугаар захирамжийн хавсралтын 10-т заасан газрын 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн дуудлага худалдааг хүчингүй болгож, дахин дуудлага худалдаа зохион байгуулахыг хариуцагч Засаг даргад даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар хэрэг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгч Ш.Алтанхуяг, хариуцагч Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цэцэгмаа, гуравдагч этгээд Органик ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Наранбаяр нар нь 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээг тус шүүхэд гаргаж байна. Шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ:
Энэхүү ЭВЛЭРЛИЙН ГЭРЭЭ-г Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.2-т тус тус заасныг үндэслэн,
А ТАЛ: Төв аймаг, Цээл сум, З-р баг хаяг оршин суух НЦ75072875 регистрийн
дугаартай Ширчинжавын Алтанхуяг (цаашид Нэхэмжлэгч гэх),
Б ТАЛ: Төв аймаг, Жаргалант сум, Засаг даргын тамгын газрын байр хаягт байрлах,
Төв аймгийн Жаргалант сумын Засаг дарга Н.Энхболд (цаашид Хариуцагч гэх),
В ТАЛ: Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 7-р хороолол, Дөлгөөн нуурын хойно,
Хоймор оффис, 404 тоот хаягт байрлах 6704891 регистрийн дугаартай Органик ков ХХК-г төлөөлж гүйцэтгэх захирал С.Зоригтбаатар (цаашид Гуравдагч этгээд гэх), (цаашид хамтад нь Талууд гэх) бид нар нөхцөлөөр харилцан тохиролцож байгуулав. Энэхүү гэрээний зорилго нь Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа Ш.Алтанхуягийн Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргад холбогдуулан гаргасан Жаргалан сумын Засаг даргын 2023.01.31-ний А/25 дугаар захирамжийн хавсралтын 10-д заасан мод үржүүлгийн зориулалттай, Баянбулаг сумын нутаг дэвсгэрт байгаа 100000 м2 газрын дуудлага худалдааг дахин явуулаагүй нь хууль бус болохыг тогтоож, дуудлага худалдааг дахин явуулахыг хариуцагчид даалгаж өгнө үү (цаашид Нэхэмжлэлийн шаардлага гэх) гэх нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэрэгт талууд эвлэрэхээр дараах нөхцөлийг харилцан тохиролцоход оршино.
хариуцагчид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзана.
Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-ний үндсэн дээр гуравдагч этгээдийн эзэмшлийн нэгж талбарын 4120044035 дугаартай Төв аймаг, Жаргалант сум, 3-р баг, Баянбулаг багын нутаг дэвсгэрт байрлах 10 га талбай бүхий мод үржүүлгийн зориулалттай газрын 4.6 га газар эзэмших эрхийг нэхэмжлэгчид шилжүүлнэ.
анхан шатны шүүхээр баталгаажуулна.
зүйн хувьд адил хүчинтэй байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Ш.Алтанхуягийн нэхэмжлэлтэй, Жаргалант сумын Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нар нь эвлэрлийн гэрээг 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр бичгээр байгуулж тус шүүхэд гаргасан байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй, 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх хэсэгт ...хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, эсхүл татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, нэхэмжлэгчтэй эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно, 68 дугаар зүйлийн 68.2 дахь хэсэгт Нэхэмжлэгч, хариуцагч нар нь эвлэрсэн тохиролцоогоо бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна гэж тус тус заасан.
Уг гэрээг талууд хуулиар тогтоосон эрх хэмжээний хүрээнд нийцүүлж байгуулсан нь дээр дурдсан хуулийн заалтуудтай зөрчилдөхгүй байна.
Хариуцагч Төв аймгийн Жаргалант сумын Засаг дарга 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01/589 дүгээр албан бичгээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.5 дахь хэсэгт заасан эвлэрэх эрхийг мөн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цэцэгмаад, гуравдагч этгээд Органик ков ХХК-иас 2024 оны 02 дугаар сарын 01-ны өдөр 24-02 дугаар албан бичгээр гуравдагч этгээдийн бүх эрхийг эдэлж, үүргийг хүлээн шүүхэд төлөөлөх бүрэн эрхийг итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Наранбаярт олгосон болохыг дурдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж зааснаар уг эвлэрэл нь бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх үндэслэл тогтоогдохгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх хуралдааныг хааж, нэхэмжлэгч, хариуцагч гуравдагч этгээд нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэлээ.
Мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж заасныг тайлбарлаж, талууд зөвшөөрч, захирамжийн үр дагавар танилцуулсан баримтад гарын үсэг зурсан болохыг дурдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 21 дүгээр зүйлийн 21.1.1, мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.2, 68.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Ш.Алтанхуягийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгч, хариуцагч гуравдагч этгээд нар нь Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзах, хариуцагч, гуравдагч этгээд нар нь нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож, Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-ний үндсэн дээр гуравдагч этгээдийн эзэмшлийн нэгж талбарын 4120044035 дугаартай Төв аймаг, Жаргалант сум, 3-р баг, Баянбулаг багын нутаг дэвсгэрт байрлах 10 га талбай бүхий мод үржүүлгийн зориулалттай газрын 4.6 га газар эзэмших эрхийг нэхэмжлэгч Ш.Алтанхуягт шилжүүлэх, хариуцагч Засаг дарга нь Органик ков ХХК-д маргаан бүхий газраас өөр байршилд нөхөн 4.6 га газрыг хөдөө, аж ахуйн зориулалтаар эзэмшүүлэхээр захирамж гарган, гэрээ, гэрчилгээ олгох-оор харилцан тохиролцож эвлэрсэн байх тул шүүх хуралдааныг хааж, талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг мэдэгдсүгэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ЗОРИГТБААТАР