Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 127

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

            Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ү.Түмэнжаргал даргалж,   

улсын яллагч Р.Батнасан,      

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,

шүүгдэгч Г.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж Сүхбаатар дүүргийн прокурорын газраас:                                              

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн 1995 оны 02 дугаар сарын 05-ны  өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, компьютерийн засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Дархан-Уул аймгийн Дархан 3 дугаар баг Булгийн 5 дугаар гудамж 82 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо ам бүл 2 эцгийн хамт Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Алтайн 13 дугаар гудамжны 406 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Мянгад овогт Г.О Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1709020600266 дугаар 185/2018/0106/Э индекстэй хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:                                                             

 

Шүүгдэгч Г.О нь 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 31 дүгээр байранд үйл ажиллагаа явуулдаг “Хулангоо” үсчний газарт ажлаа хийж байсан иргэн Х.Дэлгэрмаагаас Самсунг эс-6 эдже пласс маркийн гар утсыг нь гар утсаараа яриулаач гэж худал хэлэн хуурч авч, 400.000 төгрөгийн хохирол учруулан залилан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Оын:  Хэргийн талаар мэдүүлэг өгөхгүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа, маргах зүйлгүй гэж мэдүүлсэн мэдүүлэг

            хавтаст хэргээс улсын яллагч:

мөрдөн байцаалтад хохирогч Х.Дэлгэрмаагийн: …Би 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 31 дүгээр байранд үйл ажиллагаа явуулдаг Хулангоо нэртэй үсчний газар ажлаа хийгээд байж байсан чинь 20 цагийн орчим өмнө нь ганц нэг манай үсчинд орж ирж байсан үл таних 20 орчим настай залуу орж ирээд надад гар утсаараа яриулаач гэж хэлэхээр нь би ямар нэгэн юм бодолгүй өөрийн Самсунг эс-6 эдже пласс маркийн гар утсаа өгсөн чинь тэр залуу миний утсаар үсчин дотор ярьж байгаад аваад гараад явсан. Би үсчин дотроо 2-3 минут хүлээж байгаад орж ирэхгүй болохоор нь араас нь гарсан чинь байхгүй болохоор нь ажлынхаа эгчийн утаснаас өөрийн утас руу залгатал 2-3 удаа дуудаж байгаад холбогдох боломжгүй болсон... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-11/

 

Мөрдөн байцаалтад яллагдагчаар Г.Оын: ...Би Галакси эс-6 эджи пласс загварын гар утас залилж авсан. Би тэр гар утсыг Монтел дээр танихгүй хүнд 350.000 төгрөгөөр зарсан. ...200.000 төгрөгийг хүнд өртэй байсан болохоор тэр хүндээ өгч үлдсэн мөнгийг нь өөрөө үрчихсэн... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-2/,

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-6/, эд зүйлийн үнэлгээ /хх-18/, шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: иргэний үнэмлэхний лавлагаа /хх-23/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-26/, иргэний мэдээллийн дэлгэрэнгүй лавлагаа /хх-27-28/, Авто тээврийн үндэсний төвийн албан тоот /хх-33/, Улаанбаатар хотын банкны албан тоот /хх-34/, Төрийн банкны албан тоот /хх-35/, Хаан банкны албан тоот /хх-37/, Теди төвийн баталгааны хуудас /хх-39/, Таньж олуулах ажиллагааны зургууд /хх-43/, эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл /хх-44/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-45-46/, Мобиком корпорацийн албан тоот /хх-48/, Скайтел ХХК-н албан тоот /хх-50/, Жи мобайл ХХК-н албан тоот /хх-50/, алдсан гар утасны мэдээлэл /хх-51/ зэрэг цуглуулж бэхжүүлсэн баримтуудыг шинжилснээр нотлогдон тогтоогдов.

 

Шүүгдэгч Г.Оыг 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хохирогч Х.Дэлгэрмаагийн “Самсунг эс-6” маркийн гар утсыг хуурч залилан авч бусдад 400.000 төгрөгний буюу бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.     

Шүүгдэгч Г.О бусдын хөрөнгийг хуурч мэхлэн залилан авч бусдад бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Г.Оод 300 цагийн хугацаагаар нийтэд тусгай ажил хийлгэх ялаар шийтгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Г.О өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан болно. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй,битүүмжлэгдсэн хөрөнгөгүй,шүүгдэгч Г.О цагдан хоригдоогүй болохыг дурдах нь зүйтэй.