Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 150/ШШ2025/00015

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

             ******* аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн  Ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж тус шүүхийн танхимд хаалттай хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын .... баг, ..... тоотод оршин суух, ..... овогт .....................н (РД:..................) нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: ******* аймгийн ******* сумын ............. баг, ........... тоотод оршин суух,  ............. овогт ................... (РД:................) холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунбаяр нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 ******* нь хариуцагч *******д холбогдуулан хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлов. Үүнд:

“...Бид 2 нь 2008 онд гэр бүл болж, бидний дундаас охин ,,,,,,,,,,,,,,,,,,, /.............../ хүү .................... /....................../ төрж хоёр хүүхдийг хамт ........ хороололд хувийн хашаа байшинд амьдрал маань эхлэн улмаар .......... байранд арктай ............. өрөө байранд орсон. Нэхэмжлэл үүсгэж байгаа шалтгаан: нөхөр болох ******* нь намайг хэлэх хэлэхгүй үгээр доромжилж эрэгтэй хүн болгонтой хардаж орой үдэш согтуу орж ирж 2 хүүхэдтэй маань жижиг өрөөнд оруулан доромжлон зодож 2 хүүхдээ асрамжийн газар өг гэж хүртэл хэлдэг, хоёр хүүхэд маань хүртэл айдастай үүнээс хойш хэзээ орж ирж зодох бол гэсэн айдас хүйдэстэй байж байгаад гэрээсээ явж аавынхаа байранд тусдаа жил гаран амьдарч байна. Энэ дарамт нь зүгээр болоогүй үр хүүхдийг маань элдвээр хэлж зодож эхтэйгээ битгий уулз гэж хэлж, амьдарч байгаа байранд согтуу, эрүүл хүртэл ирж доромжилж, доромжилж  явдаг. Үүнээс болоод сэтгэл санааны дарамтад орж, нэг л эвгүй юм сонсвол гар салгалж зүрх өвддөг, даралт ихэсдэг ийм байдалтайгаасаа болоод жил гарангын сэтгэл санааны байдлаас болоод цагаан үс маш ихээр гарч үс маань туг тугаараа унаад үсээ хүртэл хусуулаад байна. Эцэг эхийг маань ална, хэзээ ингэж амьдарч байсан, авсандаа орооч гэж доромжилж айлган сүрдүүлдэг ээж аав руу маань согтуу залгаж элдвээр хэлдэг байсан. Аав ээжийн маань даралт нь ихсэж шөнө нь унтаж чадахгүйд хүрдэг хэзээ ирээд яачих бол гэсэн айдастай амьдарч байна.

2020 онд нэг байгууллагад цуг ажиллаж эхлээд орохдоо л ажлын залуутай хардаж хүзүү хоолойг маань боож, харанхуй шөнө нүцгэн чирч гаргаж хажуу орцны 5 давхарт гаргаж буцаад гэр лүү орон утсаараа ээж аав руугаа ярьсан тулдаа ээж аав маань ирж салгаж байсан. 2021 онд 12-р байранд 1 давхрын 3 өрөө байр авч амьдралаа дээшлүүлж хичээж амьдраад ааш авир нь өөрчлөгдөх болов уу гэж горьдон хүлээсэн. Мөн 2022 оны 4-р сарын 13-нд согтуу байхад маань зодон 2 хөлөн дээр тогтож чадахгүй болтол зодож байсан тухайн үедээ ............ эмнэлэгт очиж үзүүлж тухайн үеийн зураг болон үзүүлсэн бичиг хавсаргав. Гэвч мөн зан ааш нь хэвээр би мөнхийн сэтгэл санааны дарамттай хэзээ ирж зодох бол айдастай байсан. Эцэс сүүлдээ би салахаар шийдэн тусдаа амьдарч ирсэн. Тусдаа амьдарч байх хугацаанд хаалга үүд нүдэн дарамтлах, хаалганы цоож эвдэж, эд материал эвдэх гэх мэт олон асуудлууд үүсгэсэн. Энэ явдлыг тухай бүрд нь цагдаад дуудлага өгөх, өөрөө өөрийгөө хамгаалдаг байсан. Тусдаа амьдраад 1 жил гаран байх хугацаанд 2 хүүхдийг маань ээжтэйгээ уулзаж болохгүй гэж сүрдүүлэн айлгаж байсан. Цаашид хамт амьдрах боломжгүй тул ******* бид хоёрын гэрлэлтийг цуцалж, 2 хүүхдээ өөрийн асрамжид авах. ............. 2 хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү...” гэжээ.

  Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* бид хоёр дундаасаа 2 хүүхэдтэй. Эхний хүүхэд 2009 онд .......... аймгийн ******* суманд төрсөн. Хоёр дахь хүүхэд 2015 онд .............. аймгийн ............... суманд төрсөн. ******* бид хоёр тус сумын Дөмбөн хороололд амьдарч байгаад 7-р байранд арктай орон сууц авсан. ******* бид хоёр амьдарч эхлэхэд ямар нэгэн асуудал байгаагүй. Би банканд ажилладаг байсан. Дараа нь би Цахилгаан түгээх сүлжээнд ажилд орсон. Энэ ажилд ороод удаагүй байхад  манай ажлын залуутай намайг хардсан. Миний хоолой, амыг боож, нөгөө талын орц руу нүцгэн чирч оруулж байсан. Тухайн үед би таньдаг цагдаа ахыг гуйж .......... цагдаа, шүүхэд өгнө гэж сануулж, айлгаж хэлж байсан. Би ажил гайгүй, цалин гайгүй байсан болохоор 12-р байранд 3 өрөө байр авсан.  Энэ байрандаа амьдарч байх хугацаанд ******* намайг ...чи ажлын залуучуудтайгаа ууж иддэг юм байна... гэж хардаж, зодож байсан. Намайг нөхөр зодож, цохиж байх хугацаанд манай ажлын газрын нэг залуу намайг ......... хүргэж өгсөн. Би ажлынхаа  нэг залуутай дотно харилцаа үүсгэсэн. Тэрнээс хойш намайг нөхөр байнгын дарамталж элдэв үгээр хэлдэг байсан. Би ажлаасаа орой 19-20 цагийн үед ирэхэд нөхөр унтаад байж байдаг байсан.  Би энэ хүнийг одоо ярилцъя гэхэд ярилцаж чаддаггүй. 2023 оноос хойш энэ хүнийг харахаар айж, миний гар салганадаг байсан. Энэнээс болоод би ............. салах шийдвэрт хүрсэн. Шүүхэд нэхэмжлэл гаргасан. Бид хоёр 2 хүүхдээ нэг нэгээр нь авна. Охин ........... эх *******,  хүү .................. эцэг ................. асрамждаа авахаар тохиролцсон. Хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй гэв.

 Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэлийг хүлээж аваад .............. уучлалт гуйж үзсэн. Хоёулаа эвлэрье, ярилцъя алдаж оносон байж болно гэж хэлсэн. Эвлэрэхгүй суухгүй гээд хоёр тийшээ болсон. Хоёр хүүхдээ насанд хүрэхэд байр сав  хэрэгтэй. Хоёр хүүхдээ насанд хүрэхэд нь байраа  нэр дээр нь шилжүүлж өгөхөөр болсон. Охин ............  эх *******,  хүү ............... эцэг ................ асрамждаа авахаар тохиролцсон нь үнэн гэв.

         Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан: Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, фото зураг, ******* аймгийн ******* сум ......... ........ дүгээр багийн Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн №107 тоот тодорхойлолт, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, ******* аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын .......... дугаар сургуулийн №31, №32 тоот тодорхойлолт, охин ............. төрсний бүртгэлийн лавлагаа, хүү ................ төрсний бүртгэлийн лавлагаа, ..энгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 13-ний өдрийн 2023/ЗШ/44 тоот шийтгэвэр, ******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн №00021 тоот эвлэрүүлэн зуучлал хэрэглэхээс татгалзсан тухай тэмдэглэл, ******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн №00030 тоот эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл зэрэг бүх нотлох баримтыг уншиж сонсгон, шинжлэн судлав. 

                                                          ҮНДЭСЛЭХ  нь:

 

Шүүх нэхэмжлэлийн заримыг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч ******* нь *******д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон  тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.

            Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагаас гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд зохигч нар харилцан тохиролцож, эвлэрч байгаа болно.

             Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

            *******, *******  нар нь  2008 оны 05 дугаар сарын 05-ний өдөр гэр бүл болж гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн хууль ёсны гэр бүл байна. (х.х-ийн 4-р хуудас),

Тэдний дундаас 2009 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр охин *******, 2015 оны 08 дугаар сарын 20-ний өдөр хүү ******* тус тус төрсөн нь тэдний  ,,,,,,,,,,,, регистрийн дугаартай №,,,,,,,,,,,,,, тоот төрсний гэрчилгээний лавлагаа, ,,,,,,,,,,,,,,,,,,,,, тоот регистрийн дугаартай №............. тоот төрсний гэрчилгээний лавлагаа, ******* аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын.............. дугаар сургуулийн сургалтын менежерийн №31, №32 тоот тодорхойлолт, зохигчийн тайлбар зэргээр нотлогдож байна. (хх-ийн 12-15-р хуудас)

Тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн №00030 тоот “эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл”-ээр гэрлэгсэд эвлэрээгүй эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болжээ.(х.х-ийн 75-рт)

Дээрх үйл баримтын талаар талууд маргахгүй байгаа болно.                        

Эрхзүйн үндэслэл:

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт “ Энэ хуулийн 13-д зааснаас бусад тохиолдолд гэрлэгсдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний эсхүл иргэний эрхзүйн бүрэн чадамжгүй,  гэж тооцогдсон эхнэр нөхрийн асран хамгаалагчийн нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэнэ” гэж зааснаар *******  шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт  “гэрлэгсэд эвлэрэх боломжгүй бол шүүхийн шийдвэрт заасан хугацаа дуусмагц шүүх гэрлэлтийг цуцална” гэж заасныг үндэслэн гэрлэгчдийн хэн хэн нь гэр бүлээ цаашид үргэлжлүүлэх санаачилгагүй,  эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа амжилтгүй болсон, хариуцагч гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрсөн зэргийг харгалзан шүүх  гэрлэлтийг цуцалж шийдвэрлэлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн  14.5-д “Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно.” гэж заажээ.

Гэрлэгсэд охин .............. эх .............., хүү ............... эцэг ................... асрамжид үлдээхээр, хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй байхаар бие даан харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан тул зохигчийн эвлэрлийг баталж, нэхэмжлэлийн шаардлагаас энэ хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Гэрлэгсэд нь эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болно.

*******, ******* нар нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан хүүхдээ хүмүүжүүлэх үүргээ хэрэгжүүлэх журмыг тусгайлан тохиролцоогүй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт “Эцэг эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн 26.2 дахь хэсэгт заасан тэдгээрийн үүрэг хэвээр үлдэнэ” гэж мөн хуулийн 26.5 дахь хэсэгт “ Энэ хуулийн 26.4-т заасан тохиолдолд эцэг эх үүргээ хэрэгжүүлэх журмыг тусгайлан тохиролцоогүй бол түүнийг шүүх тогтооно” гэж заасныг баримтлан  Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргийг эцэг *******, эх ******* нарт харилцан тэнцүү  хүлээлгэж шийдвэрлэлээ.

             Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.8 дахь хэсэгт “.Эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, эсхүл хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар хүүхдээсээ тусдаа амьдарч байгаа нөхцөлд энэ хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан үүргээ хэрэгжүүлж байгаад нь харьяалах сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага хяналт тавина” гэж зааснаар эцэг *******, эх ******* нарын хүүхдээ хүмүүжүүлэх үүргийн хэрэгжилтэд ******* аймгийн ******* сумын ........... дүгээр багийн засаг дарга, тус  сумын хүүхдийн эрх ашиг сонирхлыг хамгаалах байгууллага хяналт тавихыг мэдэгдэж, шийдвэрийн хувийг хүргүүлэх нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт  зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг эхийн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулж болохгүй болохыг  анхааруулах нь зүйтэй.

            Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч ..............  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж хариуцагч ................. улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ................ олгосон болно.

                                                           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  106 дугаар зүйлийн 106.5, 115 дугаар зүйлийн  115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4-д зааснаар ............... овогт ....................., .................... овогт ..................... нарын гэрлэлтийг цуцалж, нэхэмжлэлийн шаардлагаас  охин ............... эх ................, хүү ................ эцэг ................. асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй байхаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, энэ хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар хүүхдээ хүмүүжүүлэх үүргийг эцэг *******, эх ******* нарт харилцан тэнцүү  хүлээлгэхээр  тогтоосугай.

            3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.8 дахь хэсэгт зааснаар эцэг *******, эх ******* нарын хүүхдээ хүмүүжүүлэх үүргийн хэрэгжилтэд ******* аймгийн ******* сумын .............. дүгээр багийн засаг дарга, тус  сумын хүүхдийн эрх ашиг сонирхлыг хамгаалах байгууллага хяналт тавихыг мэдэгдэж, шийдвэрийн хувийг хүргүүлсүгэй.

            4. Зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдсугай.

            5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Л.Чулуунжавт даалгасугай.

            6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч .............. улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж хариуцагч .................... улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ..................  олгосугай.

            7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дахь хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардаж авах үүрэгтэйг дурдсугай.

            9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор  ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

  

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                      Г.САРАНТУЯА