Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 315/ШШ2024/00321

 

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа би,

 Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Сентрал Тауэр, 5 давхар, 510 тоотод байрлах, утас 80095145, Ашид капитал ББСБ ХХК-ийн, 

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ... дүгээр багийн ... тоотод оршин суух, утас 89270827, *******ийн *******ад холбогдох 

зээлийн гэрээний үүрэгт 4,226,037 төгрөг, нотариатын зардал 8,500 төгрөг, нийт 4,234,537 (Дөрвөн сая хоёр зуун гучин дөрвөн мянга таван зуун гучин долоо) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад 

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч Ашид капитал ББСБ ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: 7100496429 тоот цахим гэрээний үүрэгт 1,116,417 төгрөг, 7100522548 тоот цахим гэрээний үүрэгт 104,936 төгрөг, 7100504261 тоот цахим гэрээний үүрэгт 534,908 төгрөг, 7100495187 тоот цахим гэрээний үүрэгт 2,319,881 төгрөг, 7100518060 тоот цахим гэрээний үүрэгт 149,895 төгрөг, нотариатын зардал 8,500 төгрөг, нийт 4,234,537 төгрөгийг хариуцагч Г.*******аас гаргуулж өгнө үү гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ашид капитал ББСБ ХХК нь хариуцагч Г.*******ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,226,037 төгрөг, нотариатын зардал 8,500 төгрөг, нийт 4,234,537 (Дөрвөн сая хоёр зуун гучин дөрвөн мянга таван зуун гучин долоо) төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан ярилцаж, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэг 4,234,537 төгрөгийг хариуцагч Г.******* нь найм хувааж 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 530,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 530,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 30-ны өдөр 530,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 530,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 530,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 530,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 530,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 524,537 төгрөг төлөхөөр тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ашид капитал ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 82,704 төгрөгийн тал хувь 41,352 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 41,352 төгрөгийг хариуцагч Г.*******аас тус тус гаргуулж, нэхэмжлэгч Ашид капитал ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь: 

1. Нэхэмжлэгч Ашид капитал ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний үүрэг 4,234,537 (Дөрвөн сая хоёр зуун гучин дөрвөн мянга таван зуун гучин долоо) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.******* нь найм хувааж 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 530,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 530,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 30-ны өдөр 530,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 530,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 530,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 530,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 530,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 524,537 төгрөг төлөхөөр тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч Ашид капитал ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 82,704 төгрөгийн тал хувь 41,352 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 41,352 төгрөгийг хариуцагч Г.*******аас тус тус гаргуулж, нэхэмжлэгч Ашид капитал ББСБ ХХК-д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

ШҮҮГЧ                П.БОЛОРМАА