Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 104/ШШ2024/00717

 

 

2024 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 104/ШШ2024/00717

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснара *******-ны өдөр төрсөн охин З.*******ыг өөрийн асрамжид авах тухай нэхэмжлэгч Б.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, охин Б.*******ыг хариуцагч Ш.*******, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.*******ын асрамжид үлдээсүгэй.

2.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38,1, 38.3, 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2.-т заасан хэмжээгээр буюу охин Б.*******ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.******* сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг Б.*******, эх Б.******* нар нь хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг, мөн охин З.*******тай уулзах болон түүнд анхаарал халамж тавих эцэг Б.*******ын эрхэд хөндлөнгөөс саад болохгүй байхыг зохигчид тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.*******ын хүүхдийн овог солиулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар Б.*******аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагч Ш.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, гуравдагч этгээд Б.*******оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.*******аас 70,200 төгрөг гаргуулж хариуцагч Ш.******* болон гуравдагч этгээд Б.******* нарт олгосугай.

6. Шинжээчийн зардлыг зохигчоос хувь тэнцүү гаргуулсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА