Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 104/ШШ2025/00001

 

2024              12             23                                  104/ШШ2025/00001                

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа би,

Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* давхарт байрлах, ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******,*******,*******, тоот хаягт оршин суух, овогт *******т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 14,483,066.49 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Х.******* нь манай ******* ХХК-тай оны 01 дүгээр сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулан авто машин худалдаж авахтай холбогдуулан 15,000,000 төгрөгийг сарын 3,2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж авсан. Гэтэл зээлдэгч Х.******* нь зээлийн гэрээ болон уг гэрээний хавсралтад заасан зээл эргэн төлөх хуваарийн дагуу зээлээ төлөх үүргээ биелүүлээгүй. Зээлдэгч Х.*******т зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйл 451.1, 453,1 дэх хэсэг, Зээлийн гэрээний 3.2, 3.4.4, 3.4.5 дахь хэсгийг тус тус үндэслэн зээлдэгч Х.*******ээс үндсэн зээл 15,000,000 төгрөгөөс 2,799,436.33 төгрөг төлж, үлдэгдэл 12,200,563.67 төгрөг, оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл 672 хоногийн үндсэн хүү, 9,124,706.65 төгрөгөөс 6,930,494.12 төгрөгийг төлж, үлдэгдэл 2,191,212.53 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 21,090.29 төгрөг, эрэн сурвалжлах ажиллагааны зардал 70,200 төгрөг, нийт зээлийн гэрээний үүргийн биелэлт 14,483,066.49 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

Хариуцагч Х.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Есөн шижир ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 14,483,066.49 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү, үр дагаварыг ойлголоо гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Х.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 14,483,066.49 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.******* нь нэхэмжлэлийн шаардлага 14,483,066.49 төгрөгийг бүрэн төлж барагдуулахыг зөвшөөрсөн байна.

           Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 230,366 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 115,183 төгрөгийг улсын төсвөөс, 115,183 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байх тул зохигч тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.

Хариуцагч Х.******* нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Х.*******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 14,483,066.49 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 230,366 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 115,183 төгрөгийг улсын төсвөөс, 115,183 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Х.******* нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                     Б.УРАНЗАЯА