Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 104/ШШ2025/00002

 

2024 12 23

104/ШШ2025/00002

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа би

 

Нэхэмжлэгч: *******, *******, *******,*******-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: *******, *******,*******,******* тоотод оршин суух, ******* овогт , овогт нарт холбогдох

 

Зээлийн дугаартай гэрээний үүрэгт 67,052,118.36 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад

 

Нэхэмжлэгч******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Б., Г. нар нь 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Хасбанктай дугаартай Жижиг, Бичил бизнесийн зээлийн гэрээ байгуулан, 800,000,000 / Наян сая/ төгрөгийн зээлийг 60 сарын хугацаатай, 365 хоногт 23,16 хувийн хүүтэй, холимог зориулалтаар авсан.

Банк нь 80,000,000 төгрөгийг 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Б.гийн тус банкин дахь дугаартай харилцах дансанд шилжүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж зээлийг олгосон.

Талууд 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр -01 дугаартай Ипотекийн гэрээг байгуулан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дараах хөрөнгийг барьцаалсан. Үүнд:

1. Хувийн сууц: , уурхайчид 9гудамж******* тоот, Y- , , 156.8 м.кв талбайтай.

2. Өмчлөлийн газар: , уурхайчид 9гудамж******* тоот,, , дугаартай, 432 м2 гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар.

Гэрээний хугацаанд зээлдэгч нар нь үндсэн зээл 15,999,999.96 төгрөг, зээлийн хүү 17,699,495.55 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 34,067.49 төгрөг төлсөн.

Зээлдэгч нь дугаартай Жижиг, Бичил бизнесийн зээлийн гэрээний 2.2-д заасны дагуу гэрээний гол нөхцөл болох 1 дүгээр хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг сар бүр хэсэгчлэн төлөх үүрэгтэй боловч 2024 оны 10 дугаар сараас эхлэн зээл, хүүний эргэн төлөлтийг төлөлгүй хугацаа хэтрүүлэн гэрээний үүргээ зөрчсөн.

2024 оны 12 дүгээр сарын 9-ний өдрийн байдлаар 2,666,666.66 төгрөгийн үндсэн зээлийн зөрчилтэй 3,052,118.32 төгрөгийн хүү, нийт 5,718,784.98 төгрөгийн төлбөрийн зөрчил үүсээд байна.

Иймд дугаартай Жижиг, Бичил бизнесийн зээлийн гэрээний 8.2.1-д заасныг үндэслэн дагуу банк нь 2024 оны 12 дугаар сарын 9-ний өдрөөр тасалбар болгон гэрээг нэг талын санаачилгаар цуцлан 67,052,118.36 төгрөг гаргуулж өгнө үү...гэжээ.

 

Хариуцагч Б., Г. нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:*******-ийн Зээлийн дугаартай гэрээний үүрэгт 67,052,118.36 төгрөг гаргуулах,үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн гардаж авлаа. Уг төлбөрийг 24 сарын хугацаанд төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй хугацаа тогтоон эвлэрлийн гэрээ байгуулсан. Иймд эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү, хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн үр дагаварыг ойлголоо.. гэжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч******* нь хариуцагч Б., Г. нарт холбогдуулан дугаартай зээлийн гэрээний үүрэгт 67,052,118.36 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар нь 67,052,118.36 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, уг төлбөрөө 2025 оны 01 дүгээр сараас 2025 оны 12 дугаар сараас 12 сар хүртэл 1,200,000 төгрөгөөр, 2026 оны 01 дүгээр сараас 2026 оны 11 дүгээр сар хүртэл 4,387,76 төгрөгөөр, 2026 оны 12 дугаар сард 4,387,682.36 төгрөгөөр тус тус төлөхөөр,

Хариуцагч нар нь гэрээний хуваарийн дагуу төлбөр төлөөгүй тохиолдолд зээлийн барьцаанд бариулсан улсын бүртгэлийн дугаартай, Налайх дүүргийн 0*******,*******,******* тоот хаягт байрлах 156,8 м.кв талбайтай хувийн сууц,

Улсын бүртгэлийн дугаартай, Налайх дүүргийн 0*******,*******,******* тоот хаягт байрлах 432 м.кв талбайтай өмчлөлийн газраар зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэл хангуулахаар зохигч маргаан бүхий асуудлаар эвлэрэн хэлэлцсэн байна.

 

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Зохигч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий асуудлаар эвлэрсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 563,411 төгрөгийг улсын орлого болгож, улсын орлогоос 281,705 төгрөгийг, хариуцагч Б., Г. 246,605.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч*******-д олгох нь хуульд нийцнэ.

 

Хариуцагч нар нь уг захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх ба, зохигч шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарлах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6-д зааснаар нэхэмжлэгч*******-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б., Г. нарт холбогдох дугаартай зээлийн гэрээний үүрэгт 67,052,118.36 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б., Г. нар 67,052,118.36 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, уг төлбөрөө 2025 оны 01 дүгээр сараас 2025 оны 12 дугаар сараас 12 сар хүртэл 1,200,000 төгрөгөөр, 2026 оны 01 дүгээр сараас 2026 оны 11 дүгээр сар хүртэл 4,387,76 төгрөгөөр, 2026 оны 12 дугаар сард 4,387,682.36 төгрөгөөр тус тус төлөхөөр, эвлэрлийн гэрээний хуваарийн дагуу төлбөр төлөөгүй тохиолдолд Ү- дугаартай ******* *******,*******,******* тоот хаягт байрлах 156,8 мкв талбайтай хувийн орон сууц, Ү-220700305 дугаартай ******* *******,*******,******* тоот хаягт байрлах 432 мкв талбайтай өмчлөлийн газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэл хангуулахаар зохигч маргаан бүхий асуудлаар хугацаа тогтоон эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5., 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч*******-ийн 563,411 төгрөгийг улсын орлого болгож, улсын орлогоос 281,705 төгрөгийг, хариуцагч Б., Г. нараас 281,705 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч*******-д олгосугай.

 

3.Шүүгчийн захирамжийг хариуцагч Б., Г. нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ     Б.УРАНЗАЯА