| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Уранзаяа |
| Хэргийн индекс | 104/2024/01058/И |
| Дугаар | 104/ШШ2025/00003 |
| Огноо | 2024-12-23 |
| Маргааны төрөл | Банкны зээл, Бусад зээл, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 104/ШШ2025/00003
2024 12 23 104/ШШ2025/00003
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа би,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* ХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******,*******,*******,******* тоот хаягт оршин суух, ******* овогт ын д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 14,180,068 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг*******024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч******* ХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Г. нь*******022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр тоот цалингийн зээлийн гэрээг байгуулж, 30-н сарын хугацаатай, зээлийн хүү жилийн 19.2 хувийн хүүтэйгээр 18,500,000 төгрөгийн зээлийг Өрхийн хэрэглээнд зарцуулахаар авсан. Г. нь үндсэн зээлээс 5,367,664.55 төгрөг, хуримтлагдсан хүүнээс 6,618,313.47 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнээс 388,984.96 төгрөг төлсөн бөгөөд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин, зээлээ хугацаанд нь төлөлгүй өнөөдрийг хүрсэн. Г. нь*******022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр тоот Цалингийн зээлийн гэрээний өрийн үлдэгдэл*******024 оны 11 сарын*******7ний байдлаар дараах үлдэгдэлтэй байна. Үүнд:
Үндсэн зээл 13,132,335 төгрөг, хуримтлагдсан хүү 892,048 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 155,685 төгрөг, нийт 14,180,068 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.
Хариуцагч Г. шүүхэд гаргасан хариу тайлбартаа:******* ХК-ийн нэхэмжилсэн 14,180,068 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү, үр дагаварыг ойлголоо гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч******* ХК нь хариуцагч Г.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 14,180,068 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г. нь нэхэмжлэлийн шаардлага 14,180,068 төгрөгийг бүрэн төлж барагдуулахыг зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж*******28,851 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 114,425.5 төгрөгийг улсын төсвөөс, 114,425.5 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байх тул зохигч тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.
Хариуцагч Г. нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч******* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 14,180,068 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж*******28,851 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 114,425.5 төгрөгийг улсын төсвөөс, 114,425.5 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч******* ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Г. нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА